Баянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх тус дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Д.Лүндээжанцан, Ж.Ганбаатар, Х.Ганхуяг нарыг дэмжиж, бодлого, хөтөлбөрөө танилцуулахаар Баянгол дүүргийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Баянгол дүүргийн иргэд, сонгогчид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийслэлд гарсан өөрчлөлт шинэчлэлтийн хамгийн эхэнд Улаанбаатар хотын утаа буурсан гэдгийг нэрлэж байлаа. Мөн Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Замын цагдаагийн шинэ гүүр зэргийг шинэчилж, шинээр байгуулахын зэрэгцээ авто замын бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлсний үр дүнд Улаанбаатар хотын түгжрэл тодорхой хэмжээнд багассан гэдгийг мөн онцлов. Мөн цаашид нийслэлд, ялангуяа Баянгол дүүрэгт хийж хэрэгжүүлээсэй гэсэн зүйлүүдийг дурдсан юм. МАН 2016-2020 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд нийслэлийн хэмжээнд нийт 32 сургуулийг ашиглалтад оруулж, гурван ээлжээр хичээллэж байсан 31 сургуулийг хоёр ээлжинд шилжүүлсэн. Мөн 2017-2019 онд 57 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулж, цэцэрлэгт хамрагдалтыг 80 гаруй хувьд хүргэсэнд баянголчууд талархалтай хандахын зэрэгцээ хүн амын өсөлттэй уялдуулж, цаашид хүртээмжийг дахин нэмэгдүүлэхийг хүсч буйгаа уламжиллаа. Нийслэлчүүдийн хүсэл, нийгмийн шаардлага, судалгаа шинжилгээнд үндэслэж МАН 2020-2024 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө буюу мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ. Баянгол дүүргийн хувьд өрхийн эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэггүй хороодод сургууль, цэцэрлэг барих, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор Энхтайвны өргөн чөлөөний төв зам дагуу нүхэн болон гүүрэн гарц барьж, Л.Энэбишийн өргөн чөлөөнөөс троллейбусны эцсийн буудал хүртэлх замын голын хэсгийг газар доорх байгууламжийн системд шилжүүлэх зэрэг олон бүтээн байгуулалтыг өрнүүлж, Улаанбаатар хотоо хөгжүүлэхээр төлөвлөжээ. Баянгол дүүргийн иргэд, сонгогчид чөлөөт цагаа өнгөрүүлэх тав тухтай, орчин үеийн шийдэл бүхий амралтын бүстэй болох хүсэлтэйгээ байгаагаа асуудал шийддэг багтай Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилж байв. Иргэд зөвхөн баянголчууд төдийгүй нийслэл, улс орны хэмжээний асуудлыг шийдэх томоохон зорилго хөтөлбөртэй МАН-ыг дэмжихийг уриалсан юм.

Нийтэлсэн:
Б.БАЯРБААТАР: 2012 ОНД ИЙМЭРХҮҮ ЗҮЙЛ БОЛСНЫГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН СОНГОГЧИД МАРТААГҮЙ, ЕР НЬ ЭНЭ ТАНИЛ ТЕХНОЛОГИ

МАН-аас Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг дарга Г.Ганболд гурав Сонгуулийн хууль зөрчиж, Бат-Өлзий суманд урлагийн тоглолт зохион байгуулсан гэх асуудал үүссэн. АН-аас тэднийг Сонгуулийн хууль зөрчсөн гэдгийг тогтоосон хэмээн хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдсэн билээ. Тэгвэл МАН-ын НБГ-ын дарга Б.Баярбаатар энэ асуудлаар тайлбар хийлээ. Тэрбээр Өвархангай аймгийн намын хороотой холбогдож, энэ асуудлыг тодруулсан. МАН-ын гурван нэр дэвшигч үүнд холбогдолгүй гэж мэдээлсэн. Зургадугаар сарын 2-ны өдөр сонгуулийн сурталчилгаа эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл манай намын нэр дэвшигчид Бат-Өлзий суманд очиж, иргэд, сонгогчидтой уулзалт зохион байгуулаагүй. Хуваарийн дагуу энэ сарын 10-ны өдөр тэнд очиж, иргэд, сонгогчидтой уулзалт зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. АН-аас Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигчид хууль зөрчсөн нь тогтоогдсон мэтээр олон нийтэд мэдээлсэн. Аль нэг улс төрийн хүчин зөрчил гарсан уу, үгүй юу гэдгийг тогтоохгүй. Хууль хяналтын байгууллага шалгаж үзэж, нотлох баримтад үндэслэж тогтоодог. Өвөрхангай аймгийн МАН-ын хорооноос үнэн, зөвийг тогтооолгохоор цагдаагийн байгууллагад хандсан. Удахгүй үнэн мөн нь тогтоогдох байх. Ер нь энэ танил технологи. 2012 онд иймэрхүү зүйл болсныг Өвөрхангай аймгийн сонгогчид мартаагүй байгаа. 2012 онд манай намын ухуулагчийн хувцсыг насан хүрээгүй хоёр хүүхдэд өмсгөж, араас нь фото зургийг нь авч, олон нийтэд энэ байдлаар мэдээлж байсан. Улмаар хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан. Гэтэл Өвөрхангай аймагт болсон асуудлыг Хан-Уул дүүргийн шүүхээр шийдвэрлүүлж, манай намын нэр дэвшигчийн сонгогдох эрхэд, иргэдийн сонгох эрхэд шууд халдсан улстөржсөн үйлдлүүд гарч байсан. Бид ийм үйлдлийг дахин давтах ёсгүй гэж үзэж байгаа. Бусад улс төрийн намуудад сонгуульдаа шударгаар өрсөлдөхийг уриалж байна хэмээлээ.

Нийтэлсэн:
МАН Баян-Өлгийд амлалтаа биелүүлсэн, дахиад ч биелүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр Баян-Өлгий аймгийн УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа Х.Баделхан, А.Гылымхан, Т.Аубакир нарыг дэмжиж тус аймагт ажиллав. Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзах уулзалтынхаа эхэнд Ерөнхий сайд, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өрнөсөн бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар мэдээлэл өгсөн. Мөн 2016 оны сонгуулиар амласан амлалтаа биелүүлж, нүүр бардам уулзаж байгаагаа ч хэлсэн. МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Баян-Өлгий аймгийн дэд бүтцэд анхаарлаа хандуулж, шинээр авто зам, гүүр, үерийн далан барина гэж тусгажээ. Тэгвэл тус намын мөрийн хөтөлбөр хөрсөн дээр бууж, эхнээсээ биеллээ олжээ. Тухайлбал, 2016-2020 хооронд тус аймгийн Улаанхус сумын Согоогийн голын 18,7 урт метр төмөр бетон гүүр, 2,29 км хайрган хучилттай авто зам, аймгийн төвд 10,4 км шинэ авто зам, Толбо сумаас Хашаатын даваа хүртэлх 60 км хатуу хучилттай авто замыг барьж байгуулжээ. Аймгийн төвийг үерээс хамгаалах 27 км далан босгон, 22 км гудамж, талбайг гэрэлтүүлэгтэй болгож, 20 км явган хүний замыг ашиглалтад оруулсан байна. Иргэдийн хэлж буйгаар, тус аймагт МАН-аас УИХ-д нэр дэвшигч Х.Баделхан авто зам, дэд бүтцээс гадна, эрүүл мэнд, харилцаа холбоо, барилгын салбарт өөрчлөлтийг хийж эхлүүлсэнд тун олзуурхаж байгаа аж. Тэрбээр аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт төсвийн хөрөнгө оруулалтаар засвар хийж, өргөтгөл эмнэлэг шинээр бариулж байна. Нэгдсэн эмнэлэг нь сүүлийн 30 жил огт засвар үйлчилгээ авч байгаагүй ажээ.Мөн аймагт авто вокзал, оношилгооны төвийг ашиглалтад оруулж, барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн байртай болгосон байна. Баян-Өлгийчүүдийн хэлж буйгаар, МАН-ын Засгийн газар хөрөнгө оруулалтыг шийдэж, ард түмэн, айл өрх рүү чиглэсэн шийдвэрүүдийг зоригтой гаргаж байгаа.Мөн аймагт нь олон жил хийгдээгүй бүтээн байгуулалтуудыг өнгөрсөн дөрвөн жилд эхлүүлсэн, Мянганы замыг үргэлжлүүлэн барихаар болсонд талархаж байгаа аж. Цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилгууд барьсан, аймгийн бүх замыг шинэчилсэн. Хүнд даацын автомашиныг ОХУ руу гарах гүүрэн гарцыг барьж байгаа гээд олон бүтээн байгуулалтыг Баян-Өлгийд хийжээ. Түүнчлэн аймгийн төвийг үерээс хамгаалах далангууд барьж эхэлсэн нь 2021 онд ашиглалтад орно. У.Хүрэлсүхийн Засгийн газар ахмадуудын тэтгэврийн зээлийг дарж өгсөн, залуучуудыг ажилтай залгуулсанд маш их баяртай байгаагаа илэрхийлж байв. МАН 2020-2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Баян-Өлгий аймагт дараах ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Үүнд, Инженерийн шугам сүлжээнд холбогдсон 2000 орчим айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Шинээр дулааны станц, нисэх буудал, хүүхдийн ордон, өрхийн эмнэлэг, цэцэрлэг, сургуулийг барина. Өлгий-Улаанхус-Цэнгэл, Толбо-Дэлүүн, Өлгий Хотгорын уурхай чиглэлийн хатуу хучилттай авто зам барина. Чөлөөт бүсийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлж, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Өлгий суманд цэвэрлэх байгууламжийг шинээр барьж, ашиглалтад оруулна. Шинэ Өлгий хот байгуулалтын төсөл хэрэгжүүлнэ.

Нийтэлсэн:
23 дугаар тойргийнхон МАН-аас нэр дэвшсэн залуусыг багаар нь дэмжихээ илэрхийллээ

Улсын Их хурлын сонгуулийн 23 дугаар тойрог Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Сангийн Дэд сайд Хүрэлбаатарын Булгантуяа, Гавьяат эмч Ж.Чинбүрэн, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгалан нар иргэд, сонгогчидтойгоо уулзсаар байна. Өчигдөр тэд Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хороо буюу Хужирбулан, Улиастайн эцэст сонгогчидтойгоо уулзлаа. Уулзалтын үеэр иргэд МАН-ын дарга У.Хүрэлсүхийн илгээсэн салбар бүртээ шилдэг нь болсон гурван залуугаа багаар нь сонгоно гэдгээ хэлж байсан юм. Уулзалтад ирсэн иргэдийн төлөөллийн үгийг хүргэж байна. Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн Ц.Бат-Эрдэнэ: -Би энэ хороонд олон жил болсон. Гурван сайхан залуу манай хороонд нэр дэвшиж байгаад маш их баярлаж байна. Манай залуучууд төрийнхөө тугийг барих болчихсон юм шүү. Залуусаа багаар нь сонгох ёстой. Ганц эдгээр залуус ч бус 2020 оны сонгуульд нэр дэвшсэн хүн бүхнийг багаар нь сонгож гаргаж ирээрэй. Яагаад Ардын намыг илүүд үзэж байна вэ гэвэл, өөр нам олонхи болоод гараад ирвэл нөгөө хийн хоолой зэрэг том бүтээн байгуулалтууд зогсоно. Царцаж байсан түүх ч бий шүү. Яармаг дахь төрөх эмнэлэг олон жил зогсож байгаад өнөө жил ашиглалтад орох гэж байна. Тиймээс өнгөрсөн дөрвөн жилд хийсэн, эхлүүлсэн ажлыг нь дуусгая. Та бүхэн Их хурлын гишүүний суудалд оччихоод суудлаасаа босдоггүй, иргэдтэйгээ уулздаггүй байж болохгүй шүү. Шударга байгаарай. Энэ хороонд гурван саарал байшин бий. Завсар ч ороогүй, хүн амьдрахад бэрхшээлтэй гэж тогтоосон. Үүнийг та гурав дахин төлөвлөлтөд оруулж байртай болгож өгөөч гэж хүсье. Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн Ц.Бямбадолгор: -Би энэ хороонд 23 жил амьдарч байгаа. Сүүлийн найман жилд АН-ынхан ялалт байгуулсан атлаа манай хороо хөгжөөгүй ээ. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх бидэнд шижигнэсэн гурван залуугаа явуулжээ. Бид бол азтай хүмүүс шүү. Э.Бат-Амгалан дарга гэр хорооллын амьдралыг маш сайн мэддэг хүн. 2018 онд манай хороонд 10 тэрбум төгрөгийн төсөв дэд бүтцийг шийдэхэд зарцуулагдахаар суусан байсан. Гэтэл Д.Пүрэвдаваа Ерөнхийлөгчийн зөвлөх болж очоод тэр мөнгөөр булаацалдаад, хоорондоо хэрэлдэж байх зуур мөнгөө хураалгасан. Настай бид гал түлэх хэцүү байна. Тиймээс төрийн түшээ болоод энэ асуудлыг шийдэж, биднийг дэд бүтэцтэй болгож өгөөрэй. Х.Булгантуяа бол гурван хэлээр чөлөөтэй ярьдаг мундаг боловсролтой бүсгүй. Гадаадад Дэлхийн банкны зөвлөх хийж байхад ээж нь Би чамайг гадны компанид ажилла гэж боловсролтой болгоогүй шүү гэж хэлэхэд нь өөрийн итгэл үнэмшлээр эх орондоо ирж, сурсан мэдсэнээ залуу үедээ, улс эх орныхоо төлөө зориулж байгаа гэж ярьсан нь надад маш их таалагдсан. Тийм учраас дүүгээ дэмжинэ ээ. УИХ-д очоод төсвийн нууц байдлыг хангах талаар сайн ажиллаарай. Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн н.Баасансүрэн: -2020 оны сонгуулиар МАН-ын дарга У.Хүрэлсүх хамгийн шилдэг боловсон хүчнээ бидэнд илгээжээ. Бид тэдэнтэй уулзаж, сонголт хийх боломж олдож байна. Бид сайхан засаглалыг тогтоохын тулд Монгол Ардын намын бидэнд илгээсэн залуусыг дэмжих учиртай. Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нарыг багаар нь сонгож, ажил амьдралаа сайжруулахыг хүсч байна. Хүчээ нэтгэе. Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн н.Цэндээ: -Энэ өдөр сайн үг хэлбэл түм бум болж өсдөг, муу үг хэлбэл хүний чихэнд сонсогдохгүй алга болдог өдөр. МАН-ынхан эдийн засгийн уналттай, баялгийг нь дээрэмдсэн, тонуулчдын гарт төр нь байх үе буюу 2016 онд засаг барьсан. Монголын ард түмэн цоглог хийморь, холч бодлоороо тэдэнд итгэл үзүүлсэн билээ. Энэхүү итгэлийг У.Хүрэлсүхээр ахлуулсан УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд оролцож буй энэ хамт олон их зүтгэл, их хүчээр хариулсан билээ. Өнөөдрийн энэ сонгуулийг намууд, хувь хүмүүсийн сонгууль гэхээс илүү дэлхий нийтийг айлгасан аюулт өвчний эсрэг, Монголын тусгаар тогтнолыг алдагдуулахгүйн эсрэг, байгалийн баялгаа авч үлдэхийн төлөө тэмцэж буй У.Хүрэлсүхийн тэмцэл юм гэж ойлгож байна. Энэ тэмцлийг үргэлжлүүлэхийн төлөө багийг нь дэмжицгээе. Монгол түмний бахархал бол өглөө босохдоо сүүгээ өргөх эх орон, элэг бүтэн амьдрал, тусгаар тогтнол юм. МАН-ын гурван төлөөлөгчөө дэмжицгээе. Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн н.Дүйнхоржав: -МАН-аас нэр дэвшүүлж явуулсан гурван нэр дэвшигчээ сонсох гэж хуралд ирсэн юм. Ард түмний эрүүл мэндийн төлөө ажиллаж буй Ж.Чинбүрэн эмчээрээ бахархаж байна. Мөн Х.Булгантуяа Дэд сайд бол санхүүгийн бодлогыг сайтар сайтар базаж чадах хүн гэж итгэж байгаа. Би өрх толгойлсон эр хүний хувь та бүхнийг бидний төлөө юу хийж чадахыг сонсох гэж ирлээ. Итгэл үнэмшил төрсөн учраас та бүхнийг багаар нь дэмжинэ. Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн н.Амгалан: -Би энд найман жил амьдарч байгаа, хоёр удаа сонгууль өгсөн хүн. Найман жилийн хугацаанд энэ хорооноос олонхийн итгэл авч сонгогдсон хүмүүс бидний төлөө юу ч хийгээгүй. Талийгаач Д.Арвин нэг удаа зам барьсан. Харин бусад гишүүд нь юу ч хийгээгүй. Бид хүн биш болсон. Газрын гэрчилгээ, хашааны номер, унаа, худаг байхгүй. Орой такси барихад 5000 төгрөг болчихдог. Тэгэхээр та гурван залуус бидний энэ асуудлыг шийдэж өгөөч. Манай хорооны Засаг дарга хэн гэж хүн байдгийг ч мэдэхгүй. Гахайн байр-наас хойш амьдардаг хүмүүсийг төр засаг бараг мартсан даа. Айлаас сарын 30 мянган төгрөгөөр тог авч байна. Бодит байдал ийм л байгаа шүү. Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны иргэн Б.Лхүндэвдэлэг: -Би энэ хороонд 1970 оноос эхлээд амьдарсан хүн байна. Түрүүчийн сонгуулиар бид алдаж сонгууль хийсэн учраас амьдрал сайжирсангүй. Тийм учраас өнөөдөр Их хуралд өрсөлдөхөөр ирсэн эдгээр залуус жинхэнэ нүдээ олсон сонголт болжээ. Нийгмийн олон байгууллагад ажилласан сайхан залуусыг дэмжинэ. Бид хийсэн зүйлийг нь үнэлэх ёстой. Өчнөөн жил ярьсан утааг шийдэж чадлаа. Цар тахалтай 200 гаруй улс орнууд дунд ганцаараа дотроо тараагүй улс болж үлдлээ. Гаднаас зөөвөрлөж авчирсан иргэдээ эмчлээд гаргаж байна. Бидний амьдралын төлөө ажиллах залуусаа дэмжих нь зөв юм. Хуран цугласан хүмүүсийг хараад бид баярлаж суулаа. Үйл яриа, үг хэлийг нь сонсох гэж ирсэн та нартаа туйлын их баярлаж байна. Энэ сонгуульд ялах ёстой шүү. Энэ хүмүүсээр л ажлыг нь хийлгэхгүй бол дахиад өөр нэг хэсэг хүмүүс гарч ирээд дараагийн дөрвөн жил юу ч хийхгүй. Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны иргэн С.Чадраабал: -Би ахмадуудын төлөөлөл болж энд ирсэн юм. Гурван сайхан залуугаа багаар нь дэмжиж гаргахыг та бүхнээсээ уриалж байна. Багаар нь дэмжсэнээр сонголтын хариу гарах юм шүү.

Нийтэлсэн:
4 дүгээр хороонд Ахмадын соёл, амралтын төвийг байгуулахаар төлөвлөжээ

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 35-н зүүн талд орших иргэд, сонгогчидтойгоо уулзаж, намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Мөн уулзалтын үеэр иргэд сонгогчдынхоо санал бодлыг сонсож, нээлттэй ярилцсан юм. Төрийг тогтвортой, хүчтэй, хариуцлагатай, ёс зүйтэй болгон цэгцлэх шаардлагын үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж улс төрийн явцуу ашиг сонирхолд автан Засгийн газрыг огцруулахыг хязгаарлаж, Засгийн газар тогтвортой, үр дүнтэй ажиллах эрх зүйн үндэс тавигдсан гэдгийг уулзалтын үеэр нэр дэвшигчид онцлон хэлж байв. 1992 оноос хойш 12 удаа Засгийн газар ээлжин солигдож, төр засгийн тогтвортой байдал алдагдсан байна. Сонгуулийн 4 жилээр улс орныхоо хөгжлийг тодорхойлж, бүтээн байгуулалт өрнүүлэх хугацаа хомс байна. Сонгогдсон улстөрчид эхний хоёр жил ажлаа хүлээн авч дадлагжиж сурах, дараагийн хоёр жилд сонгуулийн ажил гэсээр улс орны бүтээн байгуулалт, хөгжлийн бодлого алдагдаж эхэллээ. Тиймээс урт хугацааны бодлогын бичиг баримттайгаар төлөвлөн хөгжүүлэх ажлыг эхлүүлж, тогтвортой төр засгийн үр дүнтэй бүтээн байгуулалт, хөгжин цэцэглэлтийг хамтдаа эхлүүлэх хөгжлийн шинэ шатанд та бид тулгараад байгааг онцлон хэлье. Хамтдаа хүчээ нэгтгэн хөгжлийн шинэ эрэнг эхлүүлцгээе хэмээн МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан хэллээ. Нийгэмд шударга ёсыг тогтоож, төр засгийн тогтвортой байдлыг хангаж, эхлүүлсэн ажлуудаа дуусгаж үр дүн үзэхийн төлөө хичээх болно. Цаашдаа дүүргийн хэмжээнд бус улсын хэмжээнд хөгжсөн хот болохын төлөө хамтран ажиллацгаая хэмээн МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир уриаллаа. Өнгөрсөн жилийн хугацаанд Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 35-н хэсэгт зам дэд бүтцийг хөгжүүлж, хүүхэд залуучуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх 3 тоглоомын талбай, гудамж бүрийн зам талбайг сайжруулан засаж, орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр гудамж бүрийг камержуулжээ. Энд онд Ахмадын соёл, амралтын төв-ийг байгуулж, иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр замын гэрэлтүүлэг, хүүхэд залуучуудад зориулсан зам талбайг байгуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр тус хорооны иргэд төр засгаас хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтад сэтгэл хангалуун байгааг илэрхийлж, хүүхдийн автобус, Налайх-Чойрын чиглэлийн автозамын шинэчлэл, агаарын бохирлыг 50 хувиар бууруулж, дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн халдвараас ард иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг сахин хамгаалах ажлыг эрчимтэй авч байгаад халуун баяр хүргэж, алга ташиж байлаа. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Нийтэлсэн:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.