Увсчууд өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байгаа У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ
2020-06-06 15:23:56 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Увс аймагт ажиллаж, иргэд сонгогчидтой уулзлаа.МАН-аас УИХ-ын 15 дугаар тойрог буюу Увс аймагт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар нэр дэвшин өрсөлдөж байгаа. 1990 оноосхойшхиөнгөрсөн 30 жилийн амьдралаа дүгнэж, ирэх 30 жилд Монгол Улсыгхэрхэн хөгжүүлэх тухай Алсын хараа-2050 баримт бичгийг УИХ-аар баталж, уг баримт бичигтэй уялдууланМАН2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулан баталсан гэдгийг Ерөнхий сайд,МАН-ындарга У.Хүрэлсүхуулзалтын эхэнд онцлов. Түүнчлэн өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газар улс орны хөгжлийн талаархи хэд хэдэн асуудалд онцгойлон анхаарч ажилласнаа хэлэв. Тухайлбал,ард түмнээ эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсээр хангахын тулдмал аж ахуй, газар тариалангаа дэмжиж, хөгжүүлэх ёстой. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаандгурил, будаа, улаан буудай, төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт тавьж ажиллажээ. Үүнийгээ үргэлжлүүлжирэх дөрвөн жилд Атрын-4 аяныг хэрэгжүүлж бусад хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилт тавьжээ. Дараагийн чухал ажил бол улсорноо эрчим хүчээр хангах эхлэлийг тавьж,Эрдэнэбүрэнгийнусан цахилгаан станц, Эрдэнэт, Дархан хотод дулааны,эрчим хүчний цахилгаан станцуудыг барьж эхэлсэн байна. МөнТавантолгойдцахилгаан станцыг барихаар төлөвлөжээ. Дотооддоо нефтийн үйлдвэр барьж эхэлснээр гаднаас шатахуун авахад зарцуулдагнэг тэрбум ам.долларыг эх орондоо үлдээж, улмаар валют болон бараа, бүтээгдэхүүний үнэ ханш буурах бүрэн боломжтой гэв. МАН 2012 онд 17.3 хувийн өсөлттэй эдийн засгийг АН-д хүлээлгэн өгсөн ч 2016 онд 1.2 хувь болтлоо унаж, өрөнд баригдаж, төрийн сүлд доройтсон, түмний нуруу хотойсон байсан. Иймд бүх цаг үед ачааны хүндийг үүрч, асуудлыг шийдэж ирсэн улс төрийн ууган хүчинд 2016 онд ард түмэн итгэл хүлээлгэсэн. Бид итгэлийг нь алдахгүй ажиллаж, эдийн засгийн өсөлтийг 1.2-оос 7.3 хувьд хүргэлээ. Санхүүгийн сахилга бат алдагдаж, улсын төсөв алдагдалтай гарч байсан бол 2018 онд сүүлийн найман жилд байгаагүйгээр ашигтай гарсан гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тодотголоо. Монгол Улс 2016 онд валютын нөөцгүй буюу улсын сангийн авдар хоосон байсан бол одоо 4.2 тэрбум ам.долларын нөөцийг бүрдүүлсэн. Мөн уул уурхайн орлогоосоо үр хүүхэддээ анх удаа өв үлдээсэн. Ирээдүйн өв санд нэг их наяд гаруй төгрөгийн хадгаламж бий болгож, Монгол Улсын Засгийн газар өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж буйд Увс нутгийн зон олон талархалтай хандаж байлаа. Тэрбээр дэлхий дахинд коронавируст цар тахал гарч олон мянган хүн эрүүл мэнд, амь насаараа хохирч, ажил орлогогүй болж байна. Гэхдээ монголчууд бид азтай, сайхан байна. Дотооддоо цар тахлыг алдаагүй, нэг ч хүний амь нас эрсдээгүй, тайван, сайхан нөхцөлд ажиллаж, амьдарч буйг онцлох нь зүйтэй. НҮБ-д бүртгэлтэй, тусгаар тогтнолоо зарласан улс орон дотроос дотооддоо коронавирус алдаагүй цорын ганц улс болсон гэдгийг онцлон хэлэхэд иргэд, сонгогчид алга ташин талархав.Цаашид коронавирустэй тэмцэх ажлыг эрчимжүүлэн чангатгаж, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хамгаалахын төлөө Монгол Улсын Засгийн газар, УОК хичээн ажиллахаа мэдэгдлээ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Н.Цэрэнбат нар 2016 оны сонгуулиар Увс аймагт нэр дэвшиж, итгэлийг нь хүлээсэн. Тойргийнх нь иргэд тэднийг өнгөрсөн дөрвөн жилд тойрогтоо төдийгүй эх орныхоо төлөө их зүйлийг хийж бүтээхийн зэрэгцээ шударга нийгмийн төлөө дуу хоолойгоо өргөж чаддаг тул дахин дэмжихээ илэрхийлж байна. МАН-ын дарга У.Хүрэлсүхнэр дэвшигчдээ ноён нуруутай, бүтээлч, эдийн засгийн ухаан сайтай хүмүүс хэмээн тодотгосон. Цаашид эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлж, үр дүнг нь үзэхийн тулд МАН-ыг багаар нь дэмжихээ Увс нутгийн зон олон илэрхийлсэн юм. 2016-2020 онд Увс аймагт МАН ямар ажил хийсэн бэ? Увс аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбосон. Нэгдсэн халаалтын системд бүрэн шилжүүлсэн. Цэцэрлэг, сургуулийн суудлын тоо нийт 1130-аар нэмэгдүүлсэн. Ахмадын ордон барьсан. Өлгий сумын улаан ямаа, тэс хэвшлийн адууг үүлдэр болгон батлуулсан. 50 ортой хүүхдийн эмнэлгийг барьж байна. Тиймээс цаашид эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлж, үр дүнг нь үзэхийн зэрэгцээ дахин бүтээн байгуулалт өрнүүлэхийн тулд МАН-ыг багаар нь дэмжихээ Увс нутгийн зон олон илэрхийллээ. 2020-2024 онд Увс аймагт МАН юу хийх вэ? Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Улаангом Ховд чиглэлийн 160 км, Улаангом Өлгий хот чиглэлийн 300 км хатуу хучилттай зам барих ажлыг эхлүүлнэ. Улаангом, Баруунтуруунд агро парк, хүлэмжийн аж ахуй шинээр байгуулж, гурил тэжээлийн үйлдвэрүүдийг сэргээн хөгжүүлнэ. Боршоо боомтыг олон улсын боомт болгож өргөтгөж шинэчилнэ. Увс, Хар ус, Хяргас нууруудыг өвөл, зуны амралт зугаалга, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж, Төв Азийн олон улсын аялал жуулчлалын хамтын ажиллагаанд нэгдэнэ. Жимс, жимсгэний үндэсний үйлдвэрлэлийн кластерууд байгуулж, тариалалт, үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлнэ.
Нийтэлсэн:
Д.Дамдинжав: Энэ хоёр залууд итгэл хүлээлгээрэй гэж захиж хэлье
2020-06-06 13:44:21 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Налайх, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Налайх дүүргийн 1 дүгээр хороо Энгэр шанд, 7 дугаар хороо Өвөр шандын иргэд сонгогчидтойгоо уулзаж, Хөгжлийн гэрээ 2020-2024 МАН-ын мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Уулзалтын эхэнд УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бид иргэндээ ээлтэй, амьдрах таатай орчинтой нийслэл хот болох зорилт дэвшүүлэн дагуул хотуудаа хөгжүүлж, авто замаар холбон Хөгжлийн алтан тойрог үүсгэнэ. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг шинэчилж, орон нутгийн хөгжлийг дэмжих хатуу болон зөөлөн дэд бүтцийн сүлжээг сайжруулна. Бүс нутгуудад уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн мега төслүүд хэрэгжүүлнэ гэдгийг хэллээ. Мөн төрийн байгууллагуудын хүнд суртал, албан тушаалтнуудын хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл гарсаар байгаа нь төрийн албанд итгэх иргэдийн итгэл буурах шалтгаан болж байна. Иймд төрийг тогтвортой, хүчтэй, хариуцлагатай, ёс зүйтэй болгон цэгцлэх шаардлагын үүднээс гурван удаагийн УИХ дамжин хэлэлцэгдсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталлаа. Ингэснээр улс төрийн явцуу ашиг сонирхолд автан Засгийн газрыг огцруулахыг хязгаарлаж, Засгийн газар тогтвортой, үр дүнтэй ажиллах эрх зүйн үндэс тавигдсан гэдгийг нэр дэвшигч С.Амарсайхан онцлов. Ирэх дөрвөн жилд амжилттай хэрэгжиж байгаа бүх төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлж, улам өргөжүүлж, үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэн, 150 мянган ажлын байр шинээр бий болгоно. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин, шатахууны үнийг 20-30 хувь хямдруулах гээд олон томоохон зорилтуудыг МАН Хөгжлийн гэрээ 2020-2024 мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг мөн УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир иргэд сонгогчиддоо дуулгасан юм. Энэ үеэр УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг багаар нь дэмжихээ иргэд, сонгогчид илэрхийлж, санал хүсэлтээ хэлэн, өнгөрсөн хугацаанд Налайх дүүрэгт хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. Налайх дүүргийн 1 дүгээр хорооны өндөр настан Д.Дамдинжав У.Хүрэлсүхийн тэргүүлсэн энэ Засгийн газар богино хугацаанд олон үр дүнтэй ажлыг хийж хэрэгжүүллээ. Дэлхий нийтэд тархаад байгаа Ковид-19 халдварт цар тахлын энэ хүнд үед авч хэрэгжүүлж байгаа ажил нь бас мундаг байгааг хэлэхийг хүсч байна. Мөн олон жил хүлээсэн нефтийн үйлдвэр ашиглалтад орох гэж байгаа гээд энэ Засгийн газрын хийсэн бүтээсэн зүйл их. Манай тойрогт нэр дэвшиж байгаа энэ хоёр залуугийн хувьд нутаг орондоо хийсэн бүтээсэнтэй, ард түмэндээ танигдсан хүмүүс. Эхлүүлсэн олон үр дүнтэй ажлуудыг нь цаашид үр дүнтэй үргэлжлүүлэх үүднээс ахмад настны хувьд энэ хоёр залууг дэмжинэ. Дүүргийнхээ иргэдийг ч гэсэн энэ залууд итгэл хүлээлгээрэй гэж захиж хэлмээр байна гэсэн юм. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб
Нийтэлсэн:
З дугаар хороонд шинэ зам тавьж байгаад Налайхын иргэд баяртай байна
2020-06-06 13:39:55 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдрийн иргэд, сонгогчидтой хийх уулзалтаа Налайх дүүргийн 3 дугаар хорооноос эхэллээ. Налайх-Чойр чиглэлийн авто замын уулзвар буюу налайхчуудын хэлж заншсан Бөмбөрцөгтэй уулзвараас 3 дугаар хорооны төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэл 4.4 км авто замыг шинээр тавьж байгаа. Үүнд 3 дугаар хорооны иргэд хийгээд Налайхчууд талархалтай хандаж байгаагаа МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарт хэлж байлаа. Налайхын замаас авахуулаад хот доторх замыг засаж сайжруулж, шинээр тавьж буй нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон түүний баг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир нарын гар сэтгэл нийлж ажилласны үр дүн гэдгийг ч нутгийн иргэд хэлсэн юм. Монгол Ардын нам Хөгжлийн гэрээ 2020-2024 мөрийн хөтөлбөртөө Налайх дүүргийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах хүрээнд дүүргийн төв, орон сууцны гэр хорооллуудад авто зам, явган хүний зам барьж, айл өрхийг эрчим хүч, дулааны эх үүсвэрт холбох талаар тусгасан. Иргэд рүүгээ хандсан, амьдралд ойр мөрийн хөтөлбөрүүд нь ард түмэнд хүрч, цаашид ч тэднийг багаар нь дэмжихээ налайхчууд илэрхийлж байлаа. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар иргэд, сонгогчидтой уулзах үеэрээ алслагдсан гурван дүүргийг бие даасан хот болгон хөгжүүлэх томоохон зорилт тавьж, холбогдох баримт бичгүүд боловсруулагдан УИХ-аар батлагдсан гэдгийг онцоллоо. Иргэд, сонгогчдын зүгээс нутаг орноо мэддэг, бүтээн байгуулалтын олон ажлыг алслагдсан гурван дүүрэгт өрнүүлсэн хийж чадсан учир тэднийг багаар нь дэмжиж, УИХ-д төлөөлүүлнэ гэдгээ хэлсэн юм. Уулзалтын үеэр Налайх дүүргийн 3 дугаар хорооны иргэн н.Нэргүй Алслагдсан гурван дүүргийг бие даасан хот болгон хөгжүүлэх зорилтоо заавал ажил хэрэг болгох их итгэлийг та хоёрт хүлээлгэж байна. Амжилт хүсье гэлээ. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб
Нийтэлсэн:
Налайхын иргэд сонгогчид МАН-аас нэр дэвшигчдийг бүрэн итгэлтэйгээр дэмжиж байна
2020-06-05 19:20:32 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүргийн 1, 7 дугаар хороодын иргэд сонгогчидтойгоо уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хасах үзүүлэлттэй байсан эдийн засгийг 5-7 хувь өсгөж, нийт 8.2 их наяд төгрөгийн бонд, зээл, зээлийн хүү дарж, өрийн дарамтыг бууруулсан. Малчдын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч, махны экспортыг 4-5 дахин нэмэгдүүлж, жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс бага аж ахуйн нэгжүүд нэг хувийн татвар төлдөг болгосны зэрэгцээ төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхчүүдийн нийгмийн даатгал төлсөн хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлж, малчид, хувиараа аж ахуй эрхлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх эрх зүйн орчинг бүрдүүлэв. Мөн азай буурлууддаа жилд 2 удаа Насны хишиг олгож, иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль баталж, ахмадын зээлийг тэглэсэн зэрэг нь энэ Засгийн газрын оновчтой үйл ажиллагааны үр дүн байсныг тэд уулзалтын эхэнд онцолсон юм. Ирэх дөрвөн жилд амжилттай хэрэгжиж байгаа эдгээр бүх хөтөлбөрөө улам өргөжүүлэн үргэлжлүүлж, үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, 150 000 ажлын байр шинээр бий болгоно гэдгээ илэрхийлж байв. Түүнчлэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин, шатахууны үнийг 20-30 хувь хямдруулахаас гадна Монгол мал-II хөтөлбөр, Атрын IV аян-ыг зохион байгуулж, органик хүнс экспортлогч орон болох томоохон зорилтуудыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг уулзалтын үеэр хоёр нэр дэвшигчид онцолж хэлэв. Төрийн байгууллагуудын хүнд суртал, төрийн албан тушаалтнуудын хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл гарсаар байгаа нь төрийн албанд итгэх иргэдийн итгэл буурах шалтгаан нөхцөл болж байна. Иймд дээрх сорилт бэрхшээлийг даван туулах, монгол төрийг тогтвортой, хүчтэй, хариуцлагатай, ёс зүйтэй болгон төрийг цэгцлэх шаардлагын үүднээс гурван удаагийн Улсын Их Хурал дамжин хэлэлцэгдсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ УИХ баталлаа. Ингэснээр улс төрийн явцуу ашиг сонирхолд автан Засгийн газрыг огцруулахыг хязгаарлаж, Засгийн газар тогтвортой, үр дүнтэй ажиллах эрх зүйн үндэс тавигдсан гэдгийг УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигчид хэлж байлаа. Өнгөрсөн дөрвөн жилд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр идэвхтэй ажилласны үр дүнд утааг 50 хувиар бууруулж чадсан. Ирэх дөрвөн жилд агаар, орчны бохирдлыг нийслэл, алслагдсан дүүргүүд, аймгийн төвүүдэд 70-80 хувь хүртэл бууруулна. Иргэндээ ээлтэй, амьдрах таатай орчинтой нийслэл хот болгох зорилт дэвшүүлж дагуул хотуудаа хөгжүүлж, авто замаар холбон Хөгжлийн алтан тойрог үүсгэнэ. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг шинэчилж, орон нутгийн хөгжлийг дэмжих хатуу болон зөөлөн дэд бүтцийн сүлжээг сайжруулна. Бүс нутгуудад уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн мега төслүүд хэрэгжүүлнэ гэдгийг мөн иргэд сонгогчиддоо дуулгасан юм. Уулзалтын үеэр УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарыг багаар нь дэмжихээ илэрхийлж санал хүсэлтээ хэлж, өнгөрсөн хугацаанд Налайх дүүрэгт хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтуудад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж халуун баяр хүргэж байлаа. Налайх дүүргийн 7 дугаар хорооны иргэн Б.Оюунцэцэг Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж УИХ-д гаргасны үр дүнд Налайх дүүрэг хөгжин цэцэглэж байна. Ямар их зүйл хийж хэрэгжүүлсэн юм бэ гэдгийг өнөөдөр нэр дэвшигчдээсээ сонсоод дахин саналаа. Налайх дүүрэг хөгжлийн их шатанд гарах цаг нь болсон. Зам дэд бүтэц, инженерийн байгууламжууд хийгдээд эхэлсэн. Цаашид эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэхийг хүсч байна. Налайхчуудаа бидний амьдарч буй дүүрэг хороодын хөгжин цэцэглэлт та бидний сонголтоос шалтгаална. Хийсэн бүтээсэн ажилтай, хөдөлмөрч залуучуудаа дэмжээрэй гэв. Налайх дүүргийн 7 дугаар хорооны иргэн н.Сэргэлэн Шинэ Налайх хотхон дулааны шугам сүлжээ асуудалтай доголдолтой байсан. 2018 онд тухайн үеийн НИТХ-ын дарга одоогийн хотын Захирагч С.Амарсайхан танд шийдвэрлэж өгөх хүсэлт өгснөөр одоо дулааны шугам сүлжээ бүрэн шийдэгдсэн. Танд манай оршин суугчид талархаж байгаа шүү. Шинэ Налайх хорооллыг Налайх дүүргийн замтай холбосон холбоос замуудтай болгож өгөөч гэдэг хүсэлт байна. 60 жилийн настай Налайхын замыг зургаахан сарын хугацаанд ашиглалтад оруулахад таны хүч хөдөлмөр, хөлс, тууштай зан чанар, бүтээлч сэтгэлгээ дайчин байдал Налайхчуудын бахархал юм. Бид Монголын их төрд бэлтгэгдсэн чадварлаг залуу хүүгээ төлөөлөл болгон илгээж байна хэмээн халуун баяр хүргэсэн юм. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб
Хүн болгон адилгүй, Номхон морь ноолоход амархан. Ийм үгс амьдрал дундаас гарч ирсэн. Амьдрал үүнийг шалгуураараа ширээсэн. Тийм л дээ. Айлтгүйн төмөр-Очир бол өөрийн гэсэн гүн ухаантай, түүндээ ирлэгдэн хурцлагдсан эр хүн. Зориг нь цээжиндээ оволзож, зорилго нь тархиндаа буцалж, алдах хөрнгөгүйдээ аархаж ард монголоо гэсэн омогшил нь ардаг хүлэг шиг цамнаж байгаа талын омголон чанар-тай эр хүн. Зүгээр ингэж сайхан үг хэлээд олны өмнө эвхээс нь задраагүй торгон дээл өмсгөх гэсэнгүй. Тэр бол ард олондоо танигдсан, зүрх сэтгэлээрээ эх орноо гэсэн иргэн хүн. Цөхөрсөн эх орноо, ядарсан төр засгаа хараад зүгээр сууж чадалгүй, шинэчлэлийн сэтгэл нь сэмэрч, төр түмнийхээ төлөө зүтгэхээр шийдсэн юм. Түүнд ШИНЭ гэдэг үг л зүрхэнд нь гялалзаад байна. Улс монголоо шинэчлэе гэх омогшилд нь залуу улс төрч Батзандан тэргүүт нөхдийнх нь өгсөн урам дэм улмаа дүрэлзсэн их гал болгожээ. Тэр ер нь АМЬД ГАЛ адууны тэнгэртэй нэгэн. Тэр ялзарсан төрийн оюунд ташуурын салхи тас хийлгэх монгол зориг монгол ухаан бий. Монгол хүн морин дээрээ бодож, морин дээрээ бүтээж, морин дээрээ зоригждог. Төрийн сүлдэндээ хүртэл морио залсан энэ эх орныг ингэж доромжлуулахгүй гэж цус нь буцалсан эр хүн. Олон сайхан шүлэг, олон сайхан зураг, олон сайхан дуу, олон сайхан ухаан, олон сайхан үгэн илд түүнд байна. Үг бол ухааны тунгаамал юм шүү дээ. Тэр зүгээр л омогшин дэлдэгч, уухайлан хашгирагч лавтай биш. Тэр улс төрийн дээд боловсрол эзэмшсэн, орон нутагтаа төрийн ажил хийлцсэн туршлага хуримтлуулсан хүн. Нутгийхан нь андахгүй дээ. Тэр Ташуураа далайх багадав, тархинд нь одоохон буулгая хэмээн зориг зорилгоо тодорхойллоо. Улс төрийг илэн далангүй, айж эмээлгүй, шулуун шудрага цэцэлсэн нь багадаагүй. Тэр бүхэн нь ард түмний дунд аман зохиол шиг болтлоо түгжээ. Ямартаа л гэрийн нохойн сүүл дээшээ, төрийн нохойн сүүл доошоо олон жилийн өмнө хэлсэн нь аман зохиол л гэж ойлгогдохоор болсон. Ийм жишээ мөн ч олон бий дээ. Энэ үгс ард түмний хүсээд байгаа хүслийн зууч хөтөч болон түгэн түгсээр авай. Сүхбаатар нутгийханы төрүүлж өсгөсөн энэ найрагчийг монгол түмэн андахгүй. Ийм сайхан хүү төрүүлсэн тал нутгийнхан одоо л төр барих эрхийг нь түвшин сайхан ухаанаараа хурайлан байж олгоно гэдэгт итгэх юун. Хаа байсан Хөх алтайн хөх хүү би олон жил нөхөрлөсний хувьд сэтгэл тунгалаг байгаа шүү. Сүхбаатарчууд минь Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, Хэлбичгийн ухааны доктор ЛХАНААГИЙН МӨНХТӨР
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй