С.Эрдэнэ АН-ын нэр дэвшүүлэх эрхийг МАНАН мафийнханд шилжүүлсэн үү
2020-05-13 15:10:57 Нийтлэгдсэн: Улс төрНэр дэвшихээр 100 сая төгрөгөө төлсөн 181 горилогчдын хувь заяа хэдхэн хоногийн дараа шийдэгдэх гэж байна. 76 мандатын төлөө өрсөлдөж байсан тэд 100 сая төгрөг дээр нэмээд тойрогт зарцуулах зардлынхаа 50-100 хувийг энэ сарын 10-ны дотор төлөх болзолтой байсан юм. Гэвч сүүлийн мөчид нэр дэвшигчдийн шалгаруулалтад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн фракцийнхан хүч түрэн орж ирж, генерал Б.Хурц тойргийн хуваарилалтад шууд оролцож, АН-ын мөнгөө төлсөн гишүүдийг шахаж эхэлжээ. Тухайлбал, бие даан нэр дэвшиж, АН-ыг С.Эрдэнээс, З.Энхболдоос цэвэрлэхээ мэдэгдэж байсан Э.Бат-Үүл, шударга бусын хонгилоор жилжингээ самбардсан Н.Алтанхуяг, Оюутолгойг гадныханд давуу эрхтэй өгч, авилгын хэдэн сая ам.доллараа оффшорт нуусан хэргээр Монголд төдийгүй, гадаадын хууль хяналтынханд шалгагдаж, олон улсын хэмжээний авилгын хэрэгт холбогдсон С.Баярцогт, Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хуйвалдан авсан хэрэгт холбогдон шалгагдаж буй сахал Д.Эрдэнэбилэгийн гол хүн О.Орхон нарт мөнгөний ямарч болзолгүйгээр шууд дуртай тойргийг нь хуваарилжээ. Энэ нь намын бодлого, шийдвэрийг дагаж өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хамаг юмаа барьцаалан, хандив тусламж гуйн дунджаар 500 сая төгрөгөө тушаачихаад байгаа ҮБХ-ын олон гишүүдийг мөнгө ч үгүй тойрогч үгүй үлдэхэд хүргээд байна. Энэ бүхнийг анхнаас нь зохион байгуулсан С.Эрдэнэ харин одоо Би мэдэхгүй. Нэр дэвшүүлэх Ажлын хэсэг сонгон шалгаруулж нэр дэвшигчдийг тодруулна хэмээн бултаж эхэлжээ. Харин сонгон шалгаруулах Ажлын хэсгийн гишүүдийг нь горилогчид хүчтэй эсэргүүцэж байна. Учир нь Ажлын хэсгийг Ц.Элбэгдоржийн гол хүн, генерал Б.Хурц харцаараа, сахал Д.Эрдэнэбилэг мөнгөөр аль хэдийнэ атгачихаад байгаа гэсэн яриа байна. С.Эрдэнийн хувьд анхнаасаа нэр дэвших эрхийг мөнгөөр худалдсан. Энэ нь АН-ыг ийнхүү мөнгөтэй хүмүүсийн атганд орууллаа. Өөрийн ганц итгэлтэй хүнээ Ажлын хэсэгт оруулж чадсан нь АН-ын Санхүүгийн хэлтсийн дарга асан, хүү шигээ итгэдэг хэмээн ярьдаг Э.Одбаяр гэдэг залуу аж. Гэвч Э.Одбаярыг мөрийтэй тоглоомд орсон гэх бөгөөд жилийн өмнө ҮБХ-ны гишүүдийнхээ татварын мөнгөөр БНСУ-д казино тоглон юу ч үгүй болтол нь үрсэн хэрэгт холбогдон албан тушаалаасаа халагдаж байсан хүн аж. Тиймээс түүнийг сахалын мөнгөнд худалдагдаж, АН-ын төлөө биш МАНАН-гийн төлөө сүнсээ өгөхөд бэлэн болсон хэмээн итгэж найдах хүн байхгүй байна. Ямартай ч мөнгөөр эхэлсэн АН-ын нэр дэвшүүлэлт мөнгөтэй хүмүүсийн гарт орж, АТГ-т байцаагдаж эхэлсэн Ц.Элбэгдорж, Эрдэнэтийн 49 хувь зэрэг МАНАН бүлэглэлийнхний холбогдсон том хэргүүдийг хаах, ямар ч аргаар хамаагүй төрийн эрх мэдлийг авахын төлөө улайрсан хүмүүсийн гарт шилжлээ. Айж байна. Болгоомжилж байна. Ардчилсан нам эрх мэдлээ жинхэнэ утгаараа МАНАН мафийн мэдэлд алджээ.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020.05.13-ны 10.00 цагт хэлэлцэхээр товлосон. Шүүх хуралдаанд шүүгдэгчээр Э.Бат-Үүл, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Ш.Ганхуяг, Ё.Гэрэлчулуун, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Л.Нарантуяа, Б.Мөнхтөр нар оролцож байгаа. Шүүгдэгч А.Гантулгын өмгөөлөгч П.Баасанжав эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2020.06.08-ны 10.00 цаг хүртэл хойшлуулав. Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2, 263 дугаар зүйлийн 263.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6-2.2, 18.6-2.3, 22.1-2, 22.5-1, 22.12-1 дэх хэсэгт зааснаар яллаж шүүхэд шилжүүлсэн. Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Сонгуульд нэр дэвшигчид ХОМ-ээ цахимаар хэрхэн мэдүүлэх вэ?
2020-05-13 10:56:04 Нийтлэгдсэн: Улс төрЭх орноосоо зугтаж, үнэтэй хуулийн фирм хөлсөлсөн Ч.Сайханбилэгийн хэрэг юу болов?
2020-05-13 09:57:20 Нийтлэгдсэн: Улс төрЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй нэр бүхий гишүүд авлига албан тушаалын 23 хэргийг яаралтай шийдвэрлэж өгөхийг Прокурорын Ерөнхий газраас хүсч албан бичиг хүргүүлсэн. Тэгвэл дээрх гишүүд авлигын хэргүүдийг шалгах явцын талаар мэдээлэл авчээ. Энэ үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай холбогдох асуудлыг хэвлэлийнхэн ихэд сонирхож байв. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээ, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгаж байгаа. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ганцаараа толгой мэдэн Монголын ирээдүйд халтай хэд хэдэн томоохон шийдвэр гаргасан гэж үздэг. Тиймээс тухайн үед МАН-аас Дубайн гэрээг шалгах ажлын хэсэг байгуулж байв. Ажлын хэсгийнхэн Дубайн гэрээ Монголд ашиггүй байна гэж үзсэн юм. Тодруулбал, гэрээний хүрээнд 4.2 тэрбум ам.долларыг Оюутолгой төсөлд бус Рио Тинто компанид татан төвлөрүүлж ашиглахаар тусгасан юм. Ийнхүү Дубайн гэрээ өндрөө авч Үндэсний аюулгүй байдлын хуралдаанаар хүртэл авч хэлэлцсэн. Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотойгоор экс Ерөнхий сайдад хэрэг үүсгэж, цагдан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Гэвч Ч.Сайханбилэг гадаадад эмчлүүлэх нэрийдлээр хилийн хоригоо цуцалж, эх орноосоо зугтаад эргэж ирээгүй байна. Тиймээс ч хууль хяналтынхан экс Ерөнхий сайдыг Интерполоор хүртэл хайж үзсэн. Ч.Сайханбилэг удахгүй эх орондоо очно гэж үг дайдаг ч ирэх хугацаа хэдэнтээ хойшлуулсан. Учир нь тэр АНУ болон Их Британид төвтэй Amsderdam Partners LLP гэх олон улсад зартай хуулийн фирмээр өмгөөлүүлэхээр болжээ. Ганцхан Дубайн гэрээгээр ч зогсохгүй Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмент ХХК-иудын ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн худалдаж авах эрхээсээ татгалзаж, УИХ-д танилцуулахгүй Монголиан коппер корпорейшн компанид давуу эрх олгож худалдах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээс болж 9.5 их наяд төгрөгийн хохирол учруулсан. Монголын төрийн өндөр сэнтийд суух богинохон хугацаандаа Ч.Сайханбилэг Монголд ээлгүй томоохон шийдвэрүүд гаргасны зах зухаас нь дурдахад л ийм байна. С.Өрлөг
Ц.Элбэгдорж “Эрдэнэт”-ийн 280 сая ам.долларын асуудалд ч холбогджээ
2020-05-12 15:13:01 Нийтлэгдсэн: Улс төрЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр АТГ-т мэдүүлэг өглөө. Түүний хувьд анх удаа мэдүүлэг өгч байгаа хэрэг биш. Зангиагаа засч, гутлаа тослон толины өмнө эргэлдээд очиж мэдүүлэг өгснөөс хойш жил гаруй хугацаа өнгөрсөн. Хуулийнхан дуудаад ирэхээ байсан, хил гараад сураг алдарсан гээд олон улс даяар эрэл сурал болсон. Гэтэл мань хүн твиттерт Би хуулийн байгууллагынханд хэлсэн юм сан, удахгүй очино гэсээр саяхан цар тахлын үеийн тусгай нислэгээр эх орондоо ирж, хорионд байсаар саяхан сулрав. Ингэснээр АТГ-аас байцаалт авч, мөрдөн шалгах ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн байна. Түүнийг ямар хэрэгт шалгаж байгаа талаар өчигдөр УИХ дахь шударга гэгдэх таван гишүүн мэдээлэл хийх үедээ дурдсан. Тодруулбал, Оюутолгой-н гэрээг байгуулахад Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын нөлөө орсон эсэх, мөн Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажилласан найман жилд Эрдэнэтийн зэсийн олборлолт ид оргил үедээ байсныг Засгийн газраас онцгой дэглэмийн үед тогтоосон байна. Тухайн үед Эрдэнэт-ийн дарга нар нэгдүгээр гарын үсгээ зурж чадахгүй болтлоо эрсдэл гарсан талаар ч дурдлаа. Тодруулбал, Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий этгээдүүд Эрдэнэт-ийн зэс тээвэрлэлтэй холбоотой 270-280 сая ам.долларын хэрэгт холбогджээ. Жилийн өмнө улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэгдэх авлига, албан тушаалын 23 хэргийг хуульд заасан хугацаанд яаралтай шийдвэрлэх хүсэлтийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын Х.Нямбаатар, Ж.Батзандан, Л.Болд нарын таван гишүүн жилийн өмнө ерөнхий прокурор Жаргалсайханд албан бичгээр өгсөн. Тэгвэл өчигдөр дээрх хэргийн шийдвэрлэлт, шалгалтын явцын талаар гишүүд Улсын Ерөнхий прокурорын газраас дэлгэрэнгүй мэдээлэл авсан байна. Тэдний хэлснээр ямартай ч дээрх авилга, албан тушаалын 23 хэрэг 40 болж задарсан байна. Өөрөөр хэлбэл, нэг хэрэг 5-6 хэрэг болж задран шалгалтын ажил үргэлжилж байгаа аж. Прокурорын байгууллагаас 14 хэргийг шүүхэд шилжүүлэн, зарим хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Төрийн банкнаас 20 тэрбумыг авсан гэх Шинжан шинпан компани буцааж төлсөн байна. Тавантолгойн орд газраас 358 тонн нүүрс алдагдсан гэх хэргийг шалгаад шинжээчийн дүгнэлтээ хүлээж байгаа. Нийт шалгалтын явцад 48 тэрбум төгрөгийн улсын орлого болгон буцааж төлсөн байна. Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллах нэг жилийн хугацаанд банк, уул уурхай, нам дагасан МАНАН бүлэглэл байдгийг үнэхээр мэдэрлээ. Анх энэ бүлэглэлтэй хэн хэн холбоотой вэ гэж эрэлхийлдэг байсан бол одоо хэн хамааралгүй вэ гэхдээ тулж байна. Сонгууль дөхөж байна. Одоо Монгол хүний итгэмтгий зан дээр тоглолт хийж, яллагдагчаар татагдсан маш олон хүн УИХ-д нэр дэвших гэж байна. Энэ нөхдүүд энэ долоо хоногийн сүүлээр нэр дэвшигчийн мандатаа авчихвал нэр дэвших эрхтэй болчихно. 60 тэрбумын гэх хэргийг шийдвэрлээгүй байхад 100 сая төгрөгийг нэр дэвшигчдээс авсан хэрэг гарлаа гэсэн юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй