Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр 80 дугаар микрофон нэвтрүүлгийн анхны зочноор уригдан оролцлоо. Нэвтрүүлгийг сэтгүүлч М.Батбилэг хөтлөн явуулсан бөгөөд уг ярилцлагыг тоймлон хүргэж байна -80 дугаарын микрофон бол олон нийтийг төлөөлж тэдний байр суурийг илэрхийлэх нэвтрүүлэг юм. Үүний анхны зочноор Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Хархүүгийн Мандахбаярыг урилаа. Та хаана төрсөн билээ? -Би Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн хүн. Аав Ханхонгор, ээж Баяндалай сумынх. Тэгээд цаашаа нүүсэн дээ, Ханбогдод амьдарсан. Манай аав яруу найрагч, дээрээс нь 28 жил багшилсан багш хүн. Тэр үед чинь томилолт өгөөд л явуулдаг байсан шүү дээ. Би эхээс тавуулаа. Дээрээ нэг эгчтэй, дороо гурван дүүтэй. Айлын том хүү. Айлынхаа бол хоёр дахь нь. -Хэвлэл, мэдээллийн салбар бусад салбараас сэтгэл зүйн их хат шаарддагаараа онцлог байдаг? -Бидний ажил их онцлог. Сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд зайлшгүй баримтын араас хөөцөлддөг. Нийгэмд болохгүй байгаа асуудлыг гаргаж тавьдаг. Өөрөөрөө золиос хийгээд ч болтугай энэ нийгмээ засахын төлөө явах ёстой. -МСНЭ-ийн тэргүүн байхдаа энэ чиглэлд юу хийв? -Би бол менежмент, хууль, эрх зүйн орчны шинэчлэл, салбарын бүтэц, зохион байгуулалт талаас нь дэвшил хийе гэж ажилласан. Тэгэхдээ МСНЭ-ийн ерөнхийлөгч болохоороо бүх юмыг шийдчихдэг, бүгд гарт баригдаж, нүдэнд харагдахаар байна гэж тооцсон маань алдаа байсан. Ямар янзын амьтан тавьчихав аа, гарч ирээд л мөнгө яриад байдаг гэх шиг. Мөнгө нь юу байсан бэ гэхээр 16 давхар, 10 мянган м/кв Сэтгүүлч ордон барина. Хоёрдугаарт, 1000 сэтгүүлчийн орон сууц барина. Сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийднэ. Энэ салбарыг тогтмол санхүүжилттэй болгоно гэсэн. Ямар ч гэсэн Сэтгүүлч ордон-ыхоо газрыг шийдсэн. -Салбарын тэргүүн маань тэмцэгч болоод явчихсан. Энэ тэмцэл Тост, Тосон бумбаас эхэлдэг. Тост, Тосон бумбын нурууг үндсэнд нь тэр чигт нь төрийн тусгай хамгаалалтад авлаа. Та ер нь хэн бэ? -Би уг нь 2002 онд математикч, эдийн засагчаар төгссөн хүн. 2019 онд Эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Сэтгүүлч гэдэг мэргэжлийг мэргэшлээр олж авсан. 1998 оноос эхлээд сурвалжлагчаар ажилд ороод 2002 онд Зиндаа сониноо байгуулаад, 2017 оноос Эрхэт Монгол медиа групп болсон. Би хэвлэл, мэдээллийн салбарт өөрийгөө мэргэшлээрээ, амьдралын туршлага, энэ салбарт, энэ ажилд хайртай, дуртайн хувьд олж авсан. Та намайг тэмцэгч гэж харж байгаа юм байна. Би энэ тэмцлийг сэтгүүлчийн буянд хийсэн хүн. Ерөөсөө тэмцэгч юм уу, сэтгүүлч болоод төрчихсөн хүн биш. Би сэтгүүлчийн гэр бүлд, яруу найрагчийн гэр бүлд төрсөн. Тэр нь надад ойрхон. Сэтгүүлчид янз бүрийн байдлаар шүүмжлэлтэй ханддаг. Мандахбаяр гэдэг хүн салбарын ажлаа хаяад уул уурхайтай тэмцээд явчихлаа гэдэг. Би тэмцэх ёстой шүү дээ. Яг эх нутгаа хамгаалах гээд эхлээд сэтгүүлчийнхээ хувьд энэ тэмцэлд орсон. 2017 оны дөрөвдүгээр сард Тосон бумбаас сурвалжлага хийхэд тагнуулынхан бариад хорьчихсон. Тэр үед телевизээр цацах боломжгүй байлаа шүү дээ. Миний хийсэн сурвалжлагыг мөнгө төлье гэхэд цацахгүй байлаа.Тосон бумбын нулимс гэдэг гурван цуврал нэвтрүүлэг хийгээд, тагнуулд баригдаад, гурван хоног Ганц худагт хоригдож, хоёр сар шалгагдаад тэр хэрэг хэрэгсэхгүй болсон. Надад ямар ч хамааралгүй хэргээр хэрэг үүсгэсэн. Тэр намайг хурцалсан. Тэгвэл би илүү хэрсүү байх ёстой юм байна. Зохион байгуулалтад орох ёстой. Шийдэл олох ёстой юм байна гэж бодсон. Тэгээд би иргэний нийгмийн байгууллагуудтай нийлж тэмцсэн. Өөрөөр хэлбэл, энэ тэмцлийн төлөө явж байгаа хүмүүсийг нэгдсэн зохион байгуулалт, менежментэд оруулсан. Энэ бол ялалтын үндэс байсан гэж боддог. -Тост, Тосон бумбын төлөө тэмцэхдээ та тэнд байсан компанитай тэмцсэн юм уу? -Би бол компанитай биш, асуудалтай тэмцсэн. Жишиг шийдэл гаргуулахын төлөө жишиг тэмцэл хийсэн. Шийдвэр гарах нь тодорхой гэдгийг би олж харсан. Тост, Тосон бумбад хууль бус үйл ажиллагаа явуулж байсан Б.Чойжилсүрэн гишүүний нэр холбогддог Сауд гоби коал транс гэдэг компани түмэн янзын хууль зөрччихсөн. Энэ компанийн лиценз Айвенхоу Майнз-ийн хорчин Боб хочит Фрийдландаас эхтэй шүү дээ. Тэр хүний түүж авсан олон лицензийн нэг салаа мөчир нь энд явж байгаа юм. Жастин Капла гэдэг нөхөр хожим холбогдож ирдэг лиценз. Яг энэ дээр төрийн шийдвэр гарч чадахгүй бол миний хувьд, иргэний хувьд, сэтгүүлчийн хувьд дүгнэхэд итгэл найдлага үлдээгүй юм байна гэж бодсон. Би юунд итгэж байсан бэ гэхээр хууль зөрчсөн маш тодорхой үйлдлүүд байна. Хамгийн муу жишиг тэнд байна. Үүнийг шийдүүлж чадах юм бол хариуцлагагүй уул уурхай гэдэг зүйлд Монгол даяар доргио үүснэ. Т.Лхагвасүмбэрэл гэж сайхан залуу амиа алдсан. Би энэ тэмцлийн араас сэтгүүлчийн ажлаа хийгээд явж байхдаа энэ бол аллага байжээ гэж хатуу итгэж үнэмшсэн хүн. Тийм учраас энэ залуугийн амийг төрөөс дахиж нэхэх ёстой гээд ҮАБЗ, Ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газарт хандсан. Яг үнэндээ энэ хүнийг хоёр удаа алсан. Эхлээд эх орон, газар шорооныхоо төлөө, ховор ан амьтныг хамгаалахын төлөө явсан эх орончийн алтан амийг бүрэлгэсэн. Дараа нь нэр хүндийг нь, нэр төрийг нь, итгэл үнэмшлийг нь, энэ хүнд итгэсэн монголчуудын, олон зуун хүний итгэл үнэмшлийг, байгаль хамгаалах, эх орноо хамгаалах үзэл санааг үгүй хийж байгаа. Захиалагчтай, гүйцэтгэгчтэй тодорхой хэрэг гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нэгэн цагт мэдэгдэж байсан. ТББ-ууд энэ хэргийн талаар гомдол гаргаж байгаа. Гэтэл Үүнийг та нэхэмжлэх эрхгүй байна гэсэн хариу ирсэн. Бид зогсохгүй. Тийм юм бол бид яг хуулийн шаардлагыг нь хангаж энэ залуугийн амийг Монголын төрөөс, тэр алуурчдаас нэхэх болно. Жишээ нь, тэр Тосон бумбад байсан компанийн асуудал шийдэгдэхээр яаж байгаа вэ. Араас нь Ноён уул, Архангайн Цэнхэр чөлөөлөгдөж байна. Өмнөговьд найман компанийн 11 лиценз чөлөөлөгдөж байна. Хууль бус л байсан байхгүй юү. Бид хуульгүй, дүрэмгүй амьдраад ирсэн. Яг үүний жишээ бол Т.Лхагвасүмбэрэл агсны хэрэг. Тэр залуу амь үрэгдсэн явдал олон тэмцэгч, олон иргэдийн зүрхэнд амь настай нь холбоотой цохилт болж ирж байна. Ядаж өөрөө айхгүй ч гэр бүл нь анхааруулна биз дээ. Боль, үүний араас явж байгаад амиа алдах вий. Ирвэс хамгаалагч залуу шиг болох вий гэдэг коммент, мессеж надад ямар олон ирж байна. Ийм айдас бий болгосон байна. Энэ бол эх оронч үзлийг нухчин дарж байгаа, байгаль хамгаалах үйлсийг нухчин дарж байгаа явуулга. -Ноён уулын тэмцэл таны мэргэжлийн сэтгүүлчийн хувьд явж ирсний ялалт мөн үү? -Ноён уул дээр Монголын ард түмэн ялсан. Монголын төр ялсан.Иргэний нийгмийн байгууллагууд, иргэд хэчнээн жилийн туршид Монголын шүүхтэй үзэв ээ. Монголын тэр хонгилын гэдэг юм уу, 60 тэрбумын гэдэг юм уу, энэ тогтолцоотой үзлээ шүү дээ. -Энэ тэмцэл хаана хүрэх юм. Эсвэл уурхайг бүгдийг нь хаах уу? -Наадах чинь нийгэмд үүсч байгаа болгоомжлол мөн. Гэхдээ үүнээс илүүтэй нөгөө талаас асуудлыг муухай харагдуулах гэсэн арга заль мөн. Хоёр талтай юм. Бид хариуцлагагүй уул уурхайг хааж, хариуцлагатай болгох тэмцэл хийсэн хүмүүс болохоос биш, бүх уурхайг хаая гээгүй. Бид Тавантолгой-гоо дэмжих ёстой. Гэхдээ үр ашиг нь илүү тодорхой бай. Авлигагүй, ашиг сонирхолгүй бай. Оюутолгой-гоо бид дэмжих ёстой. Эрдэнэт-ээ дэмжих ёстой. Нарийнсухайтын нүүрсний бүлэг орд дээр үйл ажиллагаа явуулж байгааг дэмжих ёстой. Салхитын мөнгөний ордоо ашиглах ёстой. Гэхдээ хуулийн дагуу, авлигагүй, ард түмэндээ ээлтэй байдаг, айлын хаалгаар тэр мөнгө нь давж ордог байя л даа. 30 жил явсан үйл явцын ард эргээд харсан чинь бидний уул уурхайд барьсан төрийн бодлого буруу байжээ. Үүнийг бид засахын төлөө явж байгаа. Энэ тэмцлийн эцсийн үзүүр энэ дээр очих ёстой. Бодлогын шинэчлэл хийх ёстой. Эрх зүйн шинэчлэл хийх ёстой. Эргүүлээд энэ мөнгө Монгол хүний халаас руу, Монгол айлын хаалгаар давдаг болох хэрэгтэй. Энэ улсын хамгийн том эдийн засаг нь уул уурхай байна. Бид уул уурхайгаа дэмжиж хөгжүүлэх ёстой. Гэхдээ хуулиудынхаа уялдаа холбоо, төрийн захиргааны төв байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо, энэ бүхнийг сайжруулж, бодлогын шинэчлэлт хийхгүйгээр энэ бүхэн явахгүй юм байна гэсэн бодолтой хүн. Үүнийг хийлгэхийн төлөө сэтгүүлчийн тэмцэл явж байгаа. Энэ цаашдаа дахиад үргэлжилнэ. Нэг зүйлийг би ялангуяа залуучуудад захиж хэлэхийг хүсэж байгаа юм. Ер нь өрийг төлж дуусгадаг юм. Өрөөс зугатаж, өрийг луйвардаж дуусгадаггүй. Чи эцсийн зоосыг өгсөн үедээ л өрийг дарна. Тэр өрийг төлж л давдаг. Яг үүнийг одоо уул уурхай руу хариуцлагагүйгээр, увайгүйгээр дайрч байгаа хүмүүс бодох хэрэгтэй. Та нар энэ өрийг төлж дуусгана шүү дээ. Та нар тэр уулыг ухаад, усыг эргүүлээд, рашаанаар нь алт угаачихсан шүү дээ. Та нар ойг тэр чигээр нь сүйтгээд, байгаль ээжийн өрцийг цөмлөөд, элгийг нь эмтлээд алт аваад идчихсэн шүү дээ. Тэрнээс үр хүүхэд чинь идэж байгаа шүү дээ. Удам судар чинь идэж байгаа шүү дээ. Энэ өрийг төлнө. -Х.Мандахбаярын тэмцэл шударга ёсны тэмцэл үү, эрх ашгийн тэмцэл юм уу гэдгийг ялгахгүй хүмүүс байна. -Би говийн хүн. Нүдний рашаанаар алт угаасан байна гээд бод л доо. Түүнээс болж тэр нутгаас тэр компанид ажилд орсон хүмүүс бүгдээрээ зэрэг ажил хаяж гарсан байна. Жишээ нь, чи миний тэмцэлд итгэж байна уу. -Би итгэж байна. Гэхдээ уул уурхай Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг салбар шүү дээ. Төлөх ёстой татвараа хуулийн дагуу төлж байгаа. Лицензээ хууль ёсны дагуу авсан гээд байгаа асуудлуудыг яах вэ? -Яг үнэн. Одоо ингээд тэмцээд л яваад байх юм уу. Энэ олон иргэний хөдөлгөөнүүд хуультай хуульгүй үйл ажиллагаа хийгээд яваад байх уу. Энэ хэдэн иргэний хөдөлгөөнүүдээ захиалгаар харлуулж байхгүй болгох уу. Сэтгүүлчид шантаажчин гэдэг шиг иргэний хөдөлгөөнүүд бас шантаажчин нэртэй. Би дотор нь орж ажиллаж үзсэн. Энэ залуучуудтай, иргэний нийгмийн байгууллагуудтай, Хил хязгааргүй алхам-ын Н.Баярсайхан, Эрс шинэчлэл-ийн Д.Энхбат зэрэг хүмүүстэй би уулзаж үзсэн. Би хамтарч ажиллаж үзсэн. Гайхмаар эх орончид. Гайхмаар үнэний төлөө явдаг хүмүүс. Өөрийнхөө амьдралыг орхичихоод үүний араас яваад байдаг. Яагаад гэвэл энэ хүмүүст өөр арга үлдээгүй. Хэвлэлд мэдээлэл, ярилцлага өгье гэхээр түүнийг нэвтрүүлэхгүй байх шалтгаан байна. Шаардлага байна. Дуу хоолойгоо төрд хүргэе гэхээр шийдэхгүй байна. Тэгээд л энэ хүмүүс тэмцэл гээд гудамжинд гардаг юм байна лээ шүү дээ. Тэгж байж л өөрийнх нь 100 үгээс хоёрыг нь сонсдог. Яригдаад байгаа зүйлүүд нь шийдэгддэг бол Тост, Тосон бумба дээр очиж мөнгө, цаг, нервээ үрж тэмцэх ямар хэрэгтэй юм. Хуулиараа л шийдэгдээд явах ёстой. Төрийн захиргааны байгууллагууд нь ажлаа хийгээд явах ёстой. Байгаль хамгаалагч, экологийн цагдаа нь энэ асуудлаа шийдээд явах ёстой. Үүнийг л ийм болгох хэрэгтэй юм байна. Үзэл санаа, бодлого, хууль эрх зүйн өөрчлөлт энд хэрэгтэй. Би аль хэзээний л уул уурхай болохгүй байна. Байгаль хамгаалал болохгүй байна гээд бичиж байсан. Нэвтрүүлж, нийтэлж байсан. Эргээд өөрөө 2017 оноос хойш энэ үйл явдал дунд ороод, тэмцээд, бүр гүн рүү нь орж сурвалжлаад ирэхээр өөрийн эрхгүй шоконд ордог юм байна. Би тэр шокоос одоо л гарч байгаа хүн. Өнгөрсөн оны сүүлээр Байгаль эх, хариуцлагатай уул уурхай гэдэг үндэсний хэлэлцүүлгийг яг хувийн компанийнхаа зардлаар, өөрийнхөө хувьдаа хийх ажлуудыг хойшлуулж байгаад 21 аймгаар тойрч хийсэн. Одоо надад хэдэн боодол цаас байна. Хэдэн боодол гомдол байна. Баримт байна. Үүнийг шийдэхгүй юм чинь яах юм. Тийм учраас үзэл санааг бий болгоё гэж байгаа юм. Одоо монголчууд энэ тэмцлийг орхиж болохгүй. Ингэж байж төр, засагт, шийдвэр гаргах түвшинд асуудлыг ойлгуулж, шахалт үзүүлэх ёстой. -Энэ танд ямар хэрэгтэй юм? -Би энэ улсын иргэн. Асуудал ийм байгааг олж харлаа. Би үүний төлөө явахгүй юм бол өөр хэн явах юм. Хүн энэ ухамсарт амьдралыг өөртөө зориулж, өөрөө сайхан амьдрах, гэр бүлээ сайхан авч явах үүрэгтэй л байх. Айлын эр хүн, эцэг хүн. Гэхдээ надад бусдаас илүү боломж байна шүү дээ. Надад дунд хэрийн хувийн медиа групп байна. Хүнд худалдагдахгүй өөрийгөө аваад явчих санхүүгийн боломж байна. Өөрт сэтгүүлчийн гэдэг юм уу, олон нийтийн өмнө гараад ярих авьяас чадвар байна. Үүнийг илүү олон хүнд зориулмаар байна. Даан ч үнэндээ 21 аймгаар явсны дараа энэ тэмцэл, асуудал дунд өөрийгөө ямар өчүүхэн юм бэ гэдгийг бас олж харсан. Гэхдээ бууж өгч болохгүй. Нутгаасаа эхэлье.Өмнөговьд ямар ч байсан уул уурхайн үйлдвэрлэлийн 70-80 хувь нь явж байна. Эхлээд уул уурхайг хариуцлагатай болгох тэмцлийг хийх иргэдийг нэгтгэе л гэж гарсан хүн. Одоо өмнөговьчууд гайхамшигтай нэгдэж байгаа. Чи алхах тусмаа алдаж байгаа юм бол зогсоод бод. Дүгнэ. Цаашаа явахаар тэртэй тэргүй алдана. Тийм бол явж яах юм. Зогс. Зогсож байгаад бодох ёстой. -Тост, Тосон бумбын төлөө тэмцсэн. Иргэд дэмжиж байгаад ялсан. Тэр үед юунд нь нулимс гаргасан юм? -Тэр нулимс бол тухайн моментын нулимс. Тэгэхдээ надад бол буянтай нулимс. Хэдийгээр уйлсан асуудал нь олон нийтэд шооч байдлаар ч юм уу, янз бүрийн байдлаар хүрсэн ч гэсэн миний үйлс, зорилгыг олон нийтэд тодотгож өгсөн рашааны булаг шиг нулимс шүү. Би бол тэр нулимсандаа хайртай. Би харамсдаггүй. Тухайн үеийн ситуац их өөр байсан юм. Тэр үед би эмнэлэгт хэвтэж байсан. Ээж маань ирчихсэн. Би ер нь өвчин ярьдаггүй, цовоо цойлгон талдаа хүн. Тэгсэн гараа даадаггүй. Толгойгоо даадаггүй. Үг гардаггүй. Ингээд болдоггүй. -Сэтгэл санааны юм байсан юм биш үү? -Сэтгэл санааны ч юм байсан байх. Яг тэр үед муу ээжийгээ л бодож байгаа юм л даа. Хүн ч томоожихгүй л амьтан юм байна. Ингэн ингэн ээжийгээ зовоогоод л. Хөгшин настай эцгийгээ зовоогоод. Хоёр нялх хүүхдээ хаяад ирчихсэн. Гэргийгээ зовоогоод л. Юуны төлөө яваад байгаа юм бэ гэж. Тэр бол гэр бүлээ харамласан, хайрласан нулимс. Магадгүй том утгаар нь, хэрэв зөвөөр нь харж чадвал эх нутгаа хайрласан нулимс. Эцсийн эцэст хүн бол сэтгэл санааны амьтан. Тэр орой бол Ёстой алалцана аа, эд нартай нэгийгээ үзнэ ээ гэж бодсон. Илүү их зоригжиж байгаа юм. Б.Лхагвасүрэн гуайн хэлсэн нэг үг байдаг. Эр хүний нулимс цуснаасаа илүү үнэтэй байдаг юм шүү гэж. Би тийм нулимсаа гаргачихсан хүн. Эргэж буцах аргагүйгээр энэ тэмцэлд шуударсан. -Тэр бэрхшээлүүд, хадгаламж зээлийн хоршоо дампуураад буцаж зүтгэж байх хоёрын аль нь хүнд даваа байсан бэ? -Магадгүй, хадгаламж зээлийн хоршоо байгуулаад дампуурсан үедээ унаж үзсэн туршлага, мэдрэмж намайг хурдан босгож байна. Би 2006 онд дампуурсан. 2002 онд Зиндаа-г байгуулаад, 2005 онд 27 настай, тэр үед өөрийгөө их баян болчихсон л гэж бодож байсан. Яалт ч үгүй мөнгөтэй л болчихсон байсан л даа. Хэний ч зөвшөөрөлгүй, хэний ч шахалт шаардлагагүй, хяналтгүйгээр зарцуулдаг мөнгөтэй, 27 настай залуу явж байна гэж бод. 17 компанитай, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээ оруулах юм бол 21 компанитай, 500 сая төгрөг кейшилчихсэн залуу явж байгаа шүү дээ. Тэгж яваад унасан. Дампуурсан. Хэн ч биш болсон. Яг шоронгийн хаалганы өмнө би олон удаа ирсэн шүү. Арай ч хоригдчихоогүй. Би хадгаламж зээлийн хоршоо байгуулаад 1200 хүнд 2,7 тэрбум төгрөгийн өрөнд ороод явж байхдаа шоронд ороогүй хүн Тост, Тосон бумбынхаа төлөө тэмцээд нэвтрүүлэг хийснийхээ төлөө энэ ардчилсан нийгэмд хоригдож үзлээ шүү дээ. Х.Мандахбаяр гэдэг хүн одоо л нэг мөнгөтэй болчихсон ч юм уу, одоо л хэдэн төгрөгтэй болсон юм шиг хүмүүс ойлгодог. Тийм биш л дээ. Би 24 настайдаа бизнесээ эхэлсэн хүн. 27 настайдаа Монголын дунд хэмжээний компанийн эздийн нэг болчихсон байсан. Тэгээд дампуурсан. Дампуурахдаа зүгээр ч нэг дампуураагүй. Бүх юмаа хаяж дампуурсан. Хамгийн сүүлд би 2010 онд муу ээжийнхээ байшинг өрөнд өгч байлаа шүү дээ. Би зургаан жил өр төлж амьдарсан.Өглөө босоод л яаж өр төлөх вэ, яаж мөнгө олж ийш нь өгөх вэ гэдэг амьдралыг би туулсан. -Тэгээд яаж болгов? -Хүн болгоё гэвэл болгодог. Нэг зүйлийг би залуучуудад ялангуяа захиж хэлэхийг хүсэж байгаа юм. Ер нь өрийг төлж дуусгадаг юм. Өрөөс зугтаж, өрийг луйвардаж дуусгадаггүй. Эцсийн зоосыг өгсөн үедээ л чи өрийг дарна. Яг үүнийг уул уурхай руу хариуцлагагүйгээр, увайгүйгээр дайрч байгаа энэ хүмүүс бодох хэрэгтэй. Та нар энэ өрийг төлж дуусгана шүү дээ. Та нар уулыг ухаад, усыг эргүүлээд, рашаанаар алт угаасан шүү дээ. Та нар ойг тэр чигт нь сүйтгээд байгаль ээжийн өрцийг нь цөмлөөд, элгийг нь эмтлээд алт аваад идчихсэн шүү дээ. Тэрнээс чинь үр хүүхэд, удам судар чинь идэж байгаа. Энэ өрийг төлнө. Байгалийн хууль ийм. -Наадах чинь аймаар үг байна даа. -Үнэн шүү дээ. Хэзээ нэг үед төлнө, есөн үеэрээ төлнө. Дахиад сүнс чинь төлнө. Үр хүүхэд чинь төлнө. Үүнийг яагаад бодохгүй байгаа юм бэ. Сэжиг сүжиг гэж юм байхгүй байж болно. Шуналын дэв нүдийг чинь сохолсон байна аа л гэж хэлэх гэж байгаа юм. Тийм учраас одоо энэ шуналаа татах хэрэгтэй. Хүнд ер нь уул овоо шиг мөнгө ямар хэрэгтэй юм. Ямар ч байсан нийгмийн, нийтийн эрх ашгийн төлөө явж байгаа хүн би бол өөртөө тийм шаардлага тавьдаг хүн. Нийтийн эрх ашгийн төлөө явж байгаа хүн ямар ч байсан авлигын мөнгө авахгүй байх хэмжээнд өөрийн санхүүгээ зохицуулсан байх хэрэгтэй. -Энэ тэмцлийг та төрсөн нутагтаа төлж байгаа өр төлөлт гэж ойлгож байна уу? -Миний энэ тэмцэл одоо л эхэлж байгаа. Би ерөнхийдөө мориор бол давхилаа, хүнээр бол одоо л ухаанаа олж байгаа хүн. Би хатуу итгэл үнэмшилтэй болсон. Яг энэ тэмцлийг хийхийн тулд золиос байвал хийх ёстой юм байна, үүний талд хатуу зогсох ёстой юм байна гээд өөрийгөө кодолчихсон. Би өөрт чинь нэг юм хэлэх үү. Тосон бумбын тэмцлийг яаж хийсэн юм бэ гэж. Би уул усанд амлаж хийсэн хүн. Энэ бол яг үнэн. Энэ нөхдүүд намайг мөнгө нэхэж шантаажилж байна л гэнэ, улс төрд орох гээд нэр хүнд хөөцөлдөж байна л гэнэ, попорч байна л гэнэ. Юу ч гэж хэлж байсан би эх орон, газар шороо, эцэг дээдсийнхээ өмнө амласан амлалттай хүн. Үүний араас маш хатуу итгэл үнэмшилтэй, дээрээс нь хүний үг сонсохгүй яваад байгаа чинь энэ. -Тост, Тосон бумба гээд явж байхад Б.Чойжилсүрэн гишүүн холбогдсон уу. Уулзаж байв уу. Яагаад шантаажчин нэр аваад байдаг юм бэ? -Яагаад гэвэл би сэтгүүлч шүү дээ. Энэ тэмцлээ больчих оо, тэдэн төгрөг өгье. Хамтарч бизнес хийе, ийм дэмжлэг үзүүлье гэхээр нь хүлээж авахгүй болохоор Энэ ер нь яадаг дурак вэ. Буруу ишилсэн сүх шиг. Наадахаа устга, дуусга, нэр төрийг нь гутаа, тэмцлийг нь мохоо, өөр яах ёстой юм, бүгдийг хий гэсэн даалгаврыг л өгдөг юм байна. Надад өчнөөн тохиолдол байсан. Сүүлдээ хамгийн итгэж явсан найзуудын нэг нь хүрч ирээд Чи хөгшөөн, уулзчих л даа л гэж байгаа юм. Тэгэхээр нь би ганц л аргатай болсон. Шууд л утсаа гаргаж ирээд Чамайг Чойжилсүрэн явуулсан уу. Хэн явуулсан бэ гэж асуудаг. Тэгэхээр энэ ямар өвчтэй , балай болчихсон юм бэ гэдэг болсон. Сүүлд Страто дээр миний хайрлаж хүндэтгэж явдаг эгч над руу ярьсан. Яагаад бид нар ийм болчихов. Хамгийн хайрлаж хүндэлж байсан хүмүүс маань хууль бус зүйлийн эсрэг биш, талд нь зогсоод байгаа нь л энэ системийн чинь асуудал, энэ улс орны чинь асуудал болчихсон байна шүү дээ. -Та яагаад ингэж бодож байна вэ? -Би өөр дээрээ жишээ авч байгаа учраас мэдэж байна. Цэнхэр, ягаан тасалбар гэж байсан. Монголчууд хөөрхий, бүгдээрээ хувь хувьцаа, өмч хувьчлал гэж юу вэ гээд эргэлзэж байх зуур гадаадад явж галуу шувууны мах идсэн хэсэг нь лиценз гэдэг юмыг хусаж байсан байна. Лиценз гэдэг А4-ийн цаасаар, ямар ч хуульгүйгээр Үхэртийн хөндий манайх гэдэг шиг Энэ газар минийх гээд авсан байна. 4000-5000 лиценз тараагдсан. Тэгээд Монголыг тэр чигт нь лицензийн талбай болгоод хуудас цаасаа барьж яваад БНХАУ, Канад, АНУ, Австрали ОХУ гээд дэлхийгээр нэг зарчихсан. Үүний цаана далд эдийн засаг, авилга, хээл хахууль, албан тушаалын наймаа бий болж, тэр тогтолцоо, мөнгө, лицензээ хамгаалахын тулд мафижиж байгаа юм. Ийм том тогтолцоо үүссэн. Эргээд засъя гэсэн чинь хяналтаасаа алдчихсан. А4-ийн цаасаар АГМ майнинг гэх компани 15 мянган га газар авсан байна. Оюутолгойгоос гурав дахин том газрыг БНСУ-ын хөрөнгө оруулалттай компани аваад тэр уулыг тал бүрээс нь ухаж байна. -Тийм том юм уу, АГМ майнинг ХХК чинь? -Тийм шүү дээ. Хийж байгаа ажлыг нь харах юм бол муу ёрын юм хийж байгаа. Ямар сайндаа нүдний рашаанаар алт угааж байх вэ дээ. Тэр компанийн жишээн дээр аваад үзэхэд Оюутолгойгоос гурав дахин том газар нутгийг лицензээр авчихсан. Бүгдийг нь ухах нь л дээ. Энэ солиорол, гажуудал биз дээ. Харин тэр лицензийг энэ солонгос ирээд гаргуулаагүй. Тэр лиценз нь 4-5 удаа дамжин зарагдсан. 1993 оноос улбаатай. Говь гурван сайхан байгалийн цогцолборт газрын яг баруун урд талд нь байрлалтай энэ газрыг тэр хэсгээс нь гаргаад арал шиг цоолоод авчихсан. Алтан уулыг нь тойруулаад цагираг шиг лиценз олгочихсон. Бүр биднийг доромжилчихсон, тэнд алт байгааг мэдээд байна шүү дээ. Тэгээд тэрийг нь ухаж авахын тулд авлига, маш олон лобби явсан гэсэн үг. Ингэж гажуудсан юм. Бодлогын шинэчлэл, хууль эрх зүйн шинэчлэл гээд байгаа юмыг уг мухраар нь шийдэхгүй бол Мандахын тэмцэл зогсохгүй. Иргэний нийгмийн байгууллагуудын тэмцэл дуусахгүй. Ноён уул шиг тэмцэл дуусахгүй. Одоо бодлогын тэмцэл хийж эх орондоо эзэн шиг байя л даа. Үүнийг хэн нэг нь засах л ёстой. Би засахгүй бол өөр хэн засах вэ гэж л хандаж ирсэн. Би мундагтаа биш. Би эцэг дээдсийн тэр дуудлагыг л хүлээж авч байна гэж боддог. -Та хууль зөрчиж байгаа бүх газарт очиж тэмцэх юм уу. Улс төрийн алхам хийх юм уу? -Би хийнэ ээ. Одоо өөр зам үлдээгүй. Яг үнэндээ хувь хүнийхээ хувьд ч харсан. Энэ тэмцлийн үзүүр мухардалд ороод байна. Улс орны хэмжээнд ч мухардалд ороод байна. Үүний тулд амьдралаа зориулна, 2020 оны сонгуульд боломж олддог юм бол, мандат нь олддог юм бол дэвшинэ ээ. Би ингээд зарлачихаж байгаа юм. -Таны барьж авсан асуудал бүхэн шийдэгдэж байна. Үүнийг та болохоор надад мундаг баг байдаг юм аа. Бид багийн хүчээр шийдэж байна гэдэг. Гэтэл нөгөө талаас харж байгаа хүмүүс Х.Мандахбаяр намын хүчээр шийдэж байгаа юм аа. У.Хүрэлсүхтэй ойрхон, Л.Оюун-Эрдэнэтэй найзалдаг болохоор шийдэж байна гэдэг? -Яг үнэндээ өнгөрсөн хугацааны тэмцлүүд, шийдвэрүүд дээр намын хүч хэрэглэсэн нэг ч юм байхгүй. Үүнийг хатуу хэлье. Би У.Хүрэлсүх даргад зүрх сэтгэлээсээ баярлаж явдаг. Иргэд тэмцээд байдаг. Шийдвэр гарахгүй бол яах юм бэ. Өмнө нь гаргадаггүй байсан шүү дээ. Тэгвэл шийдвэр гаргадаг, шударга ёсны алхыг цохиж чаддаг, Монголын төр эзэнтэй, энэ улс эцэгтэй гэдгийг харуулж чадлаа шүү дээ. Би эрх мэдэлд тийм дуртай хүн биш. Яагаад ч юм энэ амьдрал намайг ийм болгож хүмүүжүүлсэн. Би нүүр бардам хэлнэ. Жар хүрсэн ахмад хүнээс илүүтэй амьдралын жаргал зовлонг туулсан байж магадгүй. Би зургаан жил өр төлж амьдарсан. Хэн ч биш болчихоод муу аавтайгаа Дэнжийн мянгын захын хажууд айлын хашаанд таван ханатай гэр дугуйлаад хоёр жил амьдарсан. Яг амьдралын бор хөрсөн дээр бууж явсан. Одоо нэг их эрх мэдэлд шунаад гоё амьдрах гээд яах юм. Би хангалттай сайхан амьдарч байна. Эхнэр хүүхдээ сайхан авч явахын тулд тэр гэрийн санхүү, хамт олныхоо цалинг цагтаа тавьчихдаг хувийн бизнестэй. Улс төр хийгээд явъя гэхэд хүний барьцаанд орчихгүй санхүүгийн боломжтой байна. Үүнээс илүү яах юм. Энэнээс илүү мөнгө үрээд л эхлэх юм бол чи зовлон үүрнэ. Ингэж бодох хэрэгтэй. Эрх мэдэлд хүрээд дахиад шунах юм бол чи зовлон л үүрч байгаа шүү дээ. Чи юу хийх гэж байгаа юм, ямар газар очиж зогсох гээд байгаа юм. Тэр газар чинь очиход хүндрэлтэй байгаа бол түүнийгээ хараад, газар ухахад хүрз хэрэгтэй машин хэрэгтэй гэдэг шиг эрх мэдлийг би тэгж л харж байна. Одоо надад дархлаа бий. Би унаж болохгүй гэсэн дархлаа байгаа. Тэгэхээр надад унах эрх байхгүй, ухрах эрх байхгүй. Одоо дайрах ёстой юм байна. Давших ёстой юм байна. Энэ хулгайч нартай, авлигачидтай очиж байж үзнэ үү гэхээс биш эндээс барахгүй юм байна. Яахав, нэг хоёрыг нь барж л байна. Эд нарыг нийтэд нь барах хэрэгтэй. Ингэж байж монгол хөгжинө. -УИХ-ын гишүүд өөр өөртөө 76 микрофонтой. Төрийн гурван өндөрлөгийг нэмээд 79 болж байгаа. Харин бидний гарт 80 дугаарын буюу олон нийтийг төлөөлөх микрофон байна. Өнөөдөр би тантай ярилцсан нь 80 дугаарын микрофоныг төлөөлж чадсан гэж итгэж байна. -Чиний зүрх сэтгэлд, чиний оюун тархинд эх орон чинь байгаа юм бол чи үүний төлөө л явж байх ёстой. Үүний төлөө дандаа зогсож байх хэрэгтэй. Энэ Монголыг, монголчууд хайрлахгүй юм бол өөр хэн ч хайрлахгүй. Одоо энэ цаг үе хамгийн эгзэгтэй цаг үе. Энэ цаг үед Монголыг Монголоор нь авч үлдэж чадахгүй юм бол үүнээс цааш аюул болох нь ээ гэдгийг бүгд ойлгож байна. Энэ зүйлийг авч үлдээсэй гэж залуучуудаас хүсэж байна. Бид нар ямар эх орон, газар шороо, ямар тусгаар тогтнол үлдээх гэж байгаа юм бэ гэдгийг залуучууд бодох хэрэгтэй. Энэ бол монгол хүн бүрийн ярианы сэдэв. Тийм учраас 80 дугаар микрофоны ард суух ёстой хүн гэж тооцож байгаад туйлын баяртай байна. Нөгөө талаас хариуцлага гэж харж байна. Энэ микрофоны ард хэлсэн үг төрд хүрдэг, нийгэмд оч гаргадаг, асуудлыг шийддэг байгаасай гэж хүсье.
СОНГУУЛЬ 2020: УИХ-ын гишүүнд горилогч бүсгүйчүүдийн төлөөлөлтэй танилц
2020-05-14 11:59:10 Нийтлэгдсэн: Улс төр2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нам эвслүүдээс цөөнгүй эмэгтэйчүүд нэр дэвшиж буй. Манай сайт энэ удаа өмнө нь сонгогдож байгаагүй, анх удаа болон хоёр дахиа УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн бүгүйчүүдийн төлөөллийг та бүгдэд танилцуулах гэж байна. АН-ААС НЭР ДЭВШИГЧ ЭМЭГТЭЙЧҮҮД Ажлын гараагаа TV9 телевизээс эхэлж байсан сэтгүүлч О.Батханд нэр дэвшихээр шийджээ. Тэрбээр ТВ-9, ETV телевиз болон Media group-ын хэвлэл мэдээлэл хариуцсан захирлаар тус тус ажиллаж байсан. Телевизийн салбарт 10 гаруй жил ажиллаж байгаа.Олон Улсын сэтгүүлч, эрхзүйч мэргэжилтэй. Мөн АНУ-ын Харвардын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. Мөн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн. Өдгөө Сод монгол группын хэвлэлийн албаны дарга хийдэг бүсгүй юм. Түүнийг яруу найрагч Зундуйн Доржийн охин гэдгээр нь нь хүмүүс илүүтэй таньдаг юм билээ. Энэ сарын 11-нд Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит XIII хуралдаанаар ҮБХ-ны гишүүн, АЭХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жаргаланг Ардчилсан намын Дэд даргаар томилсон билээ. Тэрбээр АНУ-ын Нью-Йорк хотын Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн бөгөөд Б.Дэлгэрмаагийн оронд ийнхүү томилогдож байгаа юм. Тэрбээр Бодрол нэрээр нийгэм, улс төрийн асуудлыг идэвхтэй судалж, нийтлэл бичдэг байсан Монголын анхны блогчдын нэг билээ. Б.Жаргалан галерейн захирал хийж, сэтгүүл гаргаж, зөвлөх үйлчилгээний компанийн удирдлагаа ажиллаж байсан. Мөн залуусын нийгэм, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн улс төрийн салбар дахь орон зай, дуу хоолойг хүргэх чиглэлд төвлөрөн ажиллаж байсан юм. Сонирхуулахад, Б.Жаргалан нь УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Фортуна Н.Батбаярын том охин бөгөөд АН-аас сонгуульд нэр дэвших нь ийн тодорхой болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцооны асуудал хариуцсан орон тооны зөвлөх Д.Үүрийнтуяа мөн АН-аас нэр дэвшинэ. Тэрбээр эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй, Нийгмийн удирдлагын менежер, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй, нийгмийн бодлогын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин юм.Түүнчлэн Ашигт малтмалын газрын дэд дарга, дарга, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт албаны дарга, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга зэрэг төрийн болон улстөрийн албан тушаал хашиж байсан туршлагатай төрийн албан хаагч юм. Тэрбээр орос, ангил хэлтэй. Д.Эрдэнэсувд. Хүний их эмч, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн докторант. Одоо Ардчилсан намын Гадаад харилцаа, сургалт хөгжлийн газрын даргын алба хашдаг юм байна. Тэрбээр энэ удаагийн сонгуульд Төв аймгаас нэр дэвших бололтой. НИТХ-ийн төлөөлөгч Ц.Одонтунгалаг АН-аас нэр дэвшиж, 2020 оны сонгуульд өрсөлдөнө. Тэрбээр 2005 онд УИХ-ын гишүүний туслах хийж байсан. 1996 оноос Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч, 2000 оноос Монголын нотариатчдын танхимын нотариатч, 2012 онд Автобус-1 НӨҮГ-ийн захирал, 2014 онд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ийн захирал, 2016 оноос НИТХ-ийн төлөөлөгч хийж буй. Хэнтий аймгийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүнТ.Пүрэвхатан. Тэрбээр өөрийн итгэл үнэмшлээрАрдчилсан намын гишүүн болоод арваад жил болж буй хэмээн ярьсан байдаг. Энэ хугацаандбүх шатны сонгуульдөөрийн чадах хэмжээнд намаа дэмжин оролцож ирсэн. Гэхдээ албан тушаал горилж байгаагүй гэх. 2016 оны УИХ-ынсонгуулиар Ардчилсан намялагдахад төрийн ажлаа өөрийн хүсэлтээр өгч,намынхаа улс төрийн ажилд идэвхтэй оролцож байжээ. Хэнтий нутгийн эмэгтэйчүүд түүнд итгэл үзүүлэн аймгийнхаа АЭХ-ны тэргүүнээр сонгон ажиллуулаад багагүй хугацааг өнгөрүүлсэн байна. Сэтгүүлч Д.Энхтуяа.NTV телевизийн мэдээ, шуурхай нэвтрүүлгийн албаны даргаар ажиллаж байсан. Улмаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан Хэвлэл мэдээллийн тэргүүн ажилтан юм. Одоо МҮОНРТ-ийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч хийдэг. Тэрбээр өмнө нь МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байсан юм. Улмаар МҮОНТ хоёр сувагтай болж өргөжихөд Монголын мэдээ сувгийн захирлаар томилогдон ажиллаж байсан билээ. Хуульч Р.Булгамаа. 2000 онд Улаанбаатар Эрдэм дээд сургууль, 2003 онд ИЗИС-ийн магистр, 2011 онд Улаанбаатар Их сургуулийг Бизнесийн удирдлага, 2010 онд ИЗИС-ийн доктор хамгаалсан. Орос, англи хэлтэй. Очир төвийн зочид буудалд 13 настай охин бусдад хүчиндүүлж харамсалтайгаар амиа алдсан хэрэг 2017 оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө гарсан. Өмгөөлөгч, хуульч Р.Булгамаа ээдрээтэй, ноцтой дээрх хэргийг нэг жил 10 сарын хугацаанд үнэ төлбөргүй өмгөөлж, шударгаар шийдвэрлүүлж чадсан. Мөн тэрбээр шинэ оны босгон дээр Монголын хуульчдын холбооны Оны шилдэг хуульч шагнал хүртжээ. Нийгэмд шуугиан тарьсан, хүний эрх тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хэргүүдэд үнэ төлбөргүй, амжилттай ажилласан хэмээн дээрх шагналыг түүнд олгожээ. Тэрбээр хуульчийнхаа нийтэд тустай ажлын хүрээнд Иргэний хууль, Гэр бүлийн тухай, Хөдөлмөрийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Арбитрын тухай хуулийн хүрээнд лекц унших, хууль сурталчилан таниулах болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг хамгаалах чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх зэргээр олон мянган иргэдэд хүрч ажилласан байна. Б.Пунсалмаа бол эрэгтэй захирлууд зонхилдог шатахууны салбарт томоохон тоглогчдын нэг болох М-Ойл-ыг амжилттай удирдаж яваа бүсгүй. 2002 онд МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн тэрбээр 2006 оноос буюу тун залуугаасаа М-Ойл компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах болжээ. Өдгөө тус компани 30 орчим шатахуун түгээх станц, 570 орчим ажилтантай, татвар төлөлтөөрөө жил бүр улсад эхний 20-д ордог болж өргөжөөд байгаад түүний оруулсан үүрэг их гэдэг. МАН- ААС НЭР ДЭВШИГЧ БҮСГҮЙЧҮҮД Гадаад харилцааны дэд сайдБ.Батцэцэг. Тэрбээр 2016 оноос Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайдаар томилогдсон. Баянхонгор аймагт төрсөн. МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1996 онд, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд, Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг 2005 онд тус тус дүүргэсэн, англи, орос хэлтэй. Б.Батцэцэг нь 1996-2005 онд Мөнхийн Үсэг ХХК-ийн захирал, 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн даргын албыг хашиж байсан. Харин 2007-2015 онд Мөнхийн үсэг групп ХХК-ийн УЗ-ийн дарга, 2010-2011 онд МАХН-ын ажлын албанд зөвлөх, 2011-2012 онд МАН-ын ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн сайдын зөвлөхөөр тус тус ажилласан байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон шагналтай Eagle телевизийн хөтлөгч, сэтгүүлч Б.Жаргалмаа. Тэрбээр телевиздээ олон жил ажиллаж, өөрийн гэсэн өнгө төрхийг илтгэсэн Бадарчийн Жаргалмаа ярилцлагын нэвтрүүлэг хөтлөн явуулдаг. Энэ удаагийн сонгуульд МАН түүнд итгэл хүлээлгэн өрсөлдүүлэхээр шийджээ. 2016 оны сонгуульд МАН-аас өрсөлдөөд унасан П.Анужин энэ сонгуульд дахин үзээд алдах нь. Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгээр үзэгчдийн хүндлэл хүлээн олноо танигдсан хөтлөгч. Түүний хувьд олон улсын хуульч мэргэжилтэй. Авьяасыг тордож зүлгэж чадвал хүний зүрх сэтгэлийг хөглөж чадах уран бүтээл туурвиж болохын тод томруун жишээг нотолж чадсан авьяаслаг бүсгүй. Гэвч Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн хар бичлэг алдагдаж, олон нийтэд цацагдсанаар П.Анужин Херо интертаймент-ынхнаас зам салахад хүрсэн билээ. Тэрбээр улс төрд орохоор эргэлт буцалтгүй шийдсэн бололтой. Сангийн дэд сайд Х.Булгантуяа.Залуухан, бас боловсролтой эмэгтэй. МАН-ын нарийн бичгийн дарга хийж явсан тэрээр өнгөрсөн сонгуульд нэр дэвшилгүй сугарч үлдсэн. Энэ удаад харин үзээд алдана гэдгээ ил тод зарлаж буй. Дэлхийн шилдэг 100 залуу, Азийн шилдэг 25 залуу улстөрчид нэр нь багтдаг түүнд У. Хүрэлсүх дарга итгэл хүлээлгэж байгаа аж. Тэрбээр Хятад, Англи хэлтэй. БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан.Он гармагц ажлаа өгч ирэх сонгууль үзнэ гэдгээ зарласан цөөн хүмүүсийн нэг нь БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан. Ц.Цогзолмаа сайдтай шүүхдэлцэж, ажлаа хэд өгч хэд авсан. Гэсэн ч бууж өгдөггүй нэгэн. Өнгөрсөн сонгуулиар төрсөн дүү жүжигчин Б.Амарсайханаараа чүдэнз зуруулж, МАН-ын пиарын сургалт хариуцан ажилласныхаа шанд төрийн нарийн бичгийн албан тушаал авсан гэлцэн ярилцдаг билээ. МАН-ын стратеги академийн захирал Ц.Мөнхцэцэг.Доктор Ц.Мөнхцэцэг хэдийгээр улс төр судлаач ч улс төрд сүүлд орж ирээд, шууд л МАН-ын дэргэдэх судалгааны академийн захирал, НАМЭХ-ны Гадаад хамтын ажиллагаа хариуцсан дэд Ерөнхийлөгч болсон. НАМЭХ-ны дэд Ерөнхийлөгч болбол нэр дэвших нь бараг тодорхой болдог тул тэрээр жоохон амбицлахад УИХ-д суух магадлалтай. Тэрбээр хэл ус, боловсрол сайтай, улс төрд шинэ хүн. ШИНЭ НАМААС НЭР ДЭВШИГЧ БҮСГҮЙЧҮҮД Удирдлагын академийн багш, доктор Лхагвадоржийн Ариунаа. Эдийн засагч, инженер мэргэжилтэй. Монголын менежментийн холбооны гишүүн.1984-1990 ондОдоогийнЕкатеринбургхотын Уралын Их сургууль төгссөн. 1990-1995 ондТөрийн өмчит Дулааны 4-р цахилгаан станцид цахилгааны инженер. 1995-1997 ондТөрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтбизнесийн удирдлагын магистр. 1997-2000 ондУдирдлагын академийн эдийн засгийн тэнхимийн багш. 2000-2001 ондХБНГУ-ын Потсдамын Их сургуулийн Төрийн удирдлагын магистр. 2005-2010 ондЭдийн засгийн ухааны доктор. 2010 оноос одоог хүртэл Удирдлагын академид Эдийн засгийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. Орос, Англи, Герман хэлтэй. Хүний эрхийн хуульч, ШИНЭ намын дэд дарга Цэрэнхүүгийн Баттуяа. Улаанбаатарын унаган охин Цэрэнхүүгийн Баттуяа Польш улсад боловсрол эзэмшиж, хүний эрхийн чиглэлээр дагнан ажилласан чадварлаг хуульчдын нэг юм. Төрд шургалсан хулгайч нараас салж, өөрчлөлт хийхийг зорьж буй тэрбээр итгэл үнэмшлээрээ ШИНЭ намд элсэж, Баянзүрх дүүргээс нэр дэвшихээр болоод байна. Зээлдэгчдийн холбооны тэргүүн Цэрэндоржийн Солонго. Багш, сэтгэл зүйч, эрх зүйч мэргэжилтэй. Боловсрол судлалын магистр, сэтгэл судлалын доктор. Энх энх ХХК-ийн захирал, МЗХ-ны Залуу удирдагч сангийн гишүүн. Шударга эрүүл нийгмийг бий болгоход хувь нэмрээ оруулахыг зорьж сонгуульд өрсөж буй. 1985-1989 онд Киев Биеийн тамирын дээд сургуулийг багш мэргэжлээр дүүргэж, 2000-2001 онд Удирдлагын академид бизнес удирдлагын менежерээр суралцсан. 2002-2003 онд МУБИС-д магистр, 2003-2005 онд МУИС-д сэтгэл судлалын доктороор суралцаж, хамгаалсан. 2014-2016: онд ИЗИС-ийг эрх зүйчээр төгссөн. ХҮН НАМЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ Б.Мөнхсоёл 1975 оны тавдугаар сарын 26-нд төрсөн. Тэрбээр 1992-1997ТИС-ийн харъяа Компьютер Техник Менежментийн сургуулийг Эдийн засаг, бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгссөн. 1999-2001 онд ТайландынАзийн Тенхологийн ИнститутэдОлон улсын бизнесийн удирдлагын магистр цол хамгаалсан.2000-2001 онд Франц улсынЕвропын Бизнесийн Сургууль суралцаж,Олон улсын санхүүгийн чиглэлээр магистр хамгаалж байжээ. Хамгийн сүүлд2010-2011 АНУ-дМичиганы Их Сургууль суралцсан. АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Говийн бүсийн эдийн засгийн өсөлт төслийн Бизнесийн хөтөлбөрийн ажилтан, Нээлттэй Нийгэм Форум-ын Эдийн засгийн хөтөлбөрийн менежер, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (ГОУХАН) Эрчим Хүчний Үр Ашиг төслийн Ахлах экспертээр ажиллаж байсан. 2019 оны тавдугаар сараас Үндэсний Стратегийн Хүрээлэнгийн захиралаар ажиллаж буй боловсрол мэдлэгээрээ хэнээс ч дутахгүй эмэгтэй. МАХН НАМААС НЭР ДЭВШИГЧ БҮСГҮЙЧҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ Сэтгүүлч Үл-Олдох. Аварга Тосонгоос аврал эрэх хэрэггүй, Хөдөө арлыг хөдөөгөөр нь үлдээе, Сүхбаатарт харин ч цөөхөн лиценз олгосон гэнэ үү, Жанжны нутаг сүйрлийг ирмэгт зэрэг сурвалжилга, асуудал дэвшүүлсэн нийтлэлүүдээрээ 2019 оны сонины шилдэг сэтгүүлч хэмээх алдрын эзэн болсон, Зууны мэдээ сонины тоймч бүсгүй юм.
К.Ханагат: Нам төвтэй Төр бий болгосон учир олон иргэн эсэргүүцэн бие дааж байна
2020-05-14 11:49:57 Нийтлэгдсэн: Улс төрТөрсөн газар-1966 онд Ховд аймгийн Ховд суманд төрсөн. Эхнэр 3 хүүхэдтэй Мэргэжил-Үйлдвэрийн автоматжуулалтын инженер, Санхүүгийн менежер мэргэжилтэй Боловсрол-Удирдахуйн ухааны магистр цолтой, Орос, Герман, Англи хэлтэй. Герман, Австри, Щвейцарь улсад болон Эх орондоо боловсрол эзэмшсэн УИХ-д бие даан нэр дэвшиж буй К.Ханагаттай ярилцлаа. -Баян-Өлгий аймагт бизнесийн орчин шударга байж чаддаг уу. Монгол Улсын баруун хязгаарын аймгуудад нийтлэг ямар хүндрэлтэй асуудал байдаг вэ? -Төвөөс алслагдсан учраас амьдралын өртөг өндөр. ОХУ, БНХАУ болон манай улсын хилийн боомтууд нь 24 цаг ажилладаггүй учраас ард иргэд орж гарахад хүндрэлтэй. Хоёр хөршийн хилийн боомтуудын хүнд суртал маш их бөгөөд дээрэнгүй хандлагатай. Мал, малын түүхий эдийн үнэ бага. Ихэнх бараа таваараа хоёр хөрш болон нийслэлээс зөөдөг учир гадаадын зах зээлээс хараат байдаг. Өөрийн үйлдвэрлэл хөгжөөгүй ч ажилгүйдэл бусад аймгуудтай харьцуулаха хамгийн их байгаа. Төр засгийн зохистой дэмжлэг, бодлого үгүйлэгдэж байгааг нуух юун. -Эдийн засгийг солонгоруулахад аймаг бүрийн нэрийн бүтээгдэхүүн, түүнийг дагасан үйлдвэрлэл хэтдээ том давуу тал болох гарц байгааг шинжээчид хэлдэг. Баян-Өлгий аймгийн брэнд ямар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, зах зээлд түлхүү гаргах боломж байна вэ? -Манай аймаг газарзүйн байршлын хувьд хамгийн ашигтай. Үүнийг дагаж Аялал, Жуулчлал болон Казах үндэстний бүх төрлийн гар урлалын үйлдвэрлэл маш сайн хөгжих боломжтой. Казах үндэстний брэнд болох Каз-ыг орчин үеийн аргаар боловсруулан дотоод, гадаадын зах зээлд түлхүү гаргах боломж бий. Цагааннуурын чөлөөт бүсийг ашиглан бүх төрлийн импортын барааны 50-60 хувийг өөрсдөө үйлдвэрлэн, дотоодтоо нэмүү өртгийн бий болгож, гадагшаа урсах валютын урсгалыг зогсооход хувь нэмрээ оруулан, Баян-Өлгий аймгийн ажилгүй залуучуудыг ажлын байраар хангах бүрэн боломж бий. -Намын харьяалал залуу хүнийг улс төрд ороход нь их саад бас том хана хэрэм мэт болдог талаар залуучууд хэлж байна. Хамгийн наад зах нь нэр дэвшигчийн дэнчин мөнгө. Энэ мэт асуудлаас болж танай аймагт ямар асуудал тулгарч байна вэ? -Монгол оронд хаа сайгүй байгаачлан намын харьяалалаар ажилгүй болдог, төрийн халамжнаас ялгавартай хүртдэг, залуучуудыг үндсэндээ гадуурхах үзэгдэл Баян-Өлгий аймагт ч газар авсан. Насаараа аймгийн бодлогыг барьж, улс төрд зууралдсан хэдхэн хүн намын нэрээр албан тушаалтайгаа зууралдан, намын гишүүн, хамаатан садан нэрийдлээр боловсрол, чадварыг нь үл харгалзан төрийн бүх төрлийн албанд хүмүүсийг авдаг болсноор ганц хоёр чадвартай хүмүүсийг эс тооцвол төрийн алба маш сул дорой арчаагүй байдалд орж, тус ойртож, төрлийн алба болсон. Улс төр залуучуудад маш халтай учраас залуучуудын төрд итгэх итгэл алдарч, ихэнх нь улс төрийн сонгуульд оролцохоо байсан байна. Төр засгаас ард түмний цуглуулсан төсвийн мөнгөөр санхүүжүүлдэг сургууль, цэцэрлэг, зам гэх мэт байгууламжуудыг намын харьяалал, удирдлагуудын хамаатан садангууд авч гүйцэтгэдэг болсноор, мэргэжлийн ур чадвар дутагдаж ёстой л гурилаж, чанаргүй богино настай бүтээн байгуулалт хийдэг болжээ. -Казак хүүхдүүд монгол хэлээ мэдэхгүй байгаа талаар нийгмийн сүлжээгээр нэвтрүүлэг цацагдсан. Казак үндэстэн монгол хэлийг мэдэх шаардлагагүй гэсэн бодолтой хүмүүс ч байх юм. Та энэ тал дээр өөрийн бодлоо хуваалцана уу? -Казах хүн монгол хэлийг мэдэх шаардлагагүй гэх бодолтой нэг ч хүн Монголд байхгүй болов уу. Казах хүүхдүүдийн монгол хэл мэдэхгүй байгаа тухай нэвтрүүлгийг янз бүрийн нохойн замаар Төр засгийн тодорхой эрх мэдэлд хүрсэн цөөхөн хэдхэн хүмүүс зохион байгуулсан. Монгол хэлээ сайн мэдэхгүй байгаа нь үнэний хувьтай ч түүнийг МОНРТ-ээр гаргасан арга барил нь зохисгүй байсан. Асуудалд шийдэл олох ёстой байтал одоо болтол ямар ч шийдэлгүй хоосон шүүмжлэл болон хоцорсон. Төрийн хэлийг төрийн албан хаагч хэн ч бай маш өндөр түвшинд эзэмшсэн байх зайлшгүй шаардлагатай, үүрэгтэй. Харин эгэл жирийн ардууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэмжээнд сурсан байх хэрэгтэй. Баян-Өлгий аймагт зөвхөн казах иргэд биш энд амьдарч байгаа урианхай, тува, дөрвөд болон бусад монгол хүүхдүүд ч сайн бичиж, мэддэгүй шүү дээ. Иймээс төр засгаас энэ асуудлаар манай аймагт дунд хугацааны цогц бодлого явуулж, асуудлын шийдлийг олох зайлшгүй шаардлага бий. -Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ? -Төрийн засгийн бодлогыг 30 жил барьсан улс төрийн намууд бүрэн хямарч, улс орныг дампуурлын ирмэгт авчирсан байна. Гадаад өр 30 тэрбум ам.доллар, газар авсан ядуурал, баян хоосны ялгаа, эдийн засгийн болон хүнсний аюулгүй байдал алдагдсан, авлига хээл хахууль газар авсан, боловсрол, эрүүл мэндийн салбарын уналт, гээд олон асуудлыг нам төвтэй Төр бий болгосон. Энэ бүхнийг олж харсан улс төрөөс ангид эх оронч, өндөр боловсролтой, ёс жудаг, өв соёлоо дээдэлсэн шударга иргэд төрийн бодлогыг гартаа авах нь зүйтэй гэсэн сэтгэлээр бие дааж байгаа гэж харж байна. Гэхдээ ямар нэгэн улс төрийн өндөр албан тушаал хашиж явсан, эсвэл намаасаа жийгдсэн нөхдүүд гэж бодохгүй байна. -Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч? -Бие даагчдад намын эрх ашиг гэх ойлголт байхгүй. Цэвэр ард түмний төр дэх төлөөлөл болно. Олонх болсон тохиолдолд өөр өөрсдийн сонгогдсон бүс нутгийн ард иргэдийн тулгамдсан асуудлуудыг оруулан төрийн бодлогыг боловсруулах бүрэн боломжтой. Хамгийн гол нь Үндэсний тусгаар тогтнол, Ард түмний нэгдсэн эрх ашгийг л эн тэргүүнд тавих ёстой. Хэнбугай ч энэ хоёр эрх ашгийг өчүүхэн ч зөрчих ёсгүй. Улс оронд үүнээс том өөр эрх ашиг гэж байхгүй. Бие даагчид үүнийг яс махандаа шингэтэл ойлгох хэрэгтэй. -Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье.
АН-ыг муухай харагдуулсан “Алтан гадас”-ынханд холбогдох хэргүүд
2020-05-13 18:48:02 Нийтлэгдсэн: Улс төрАН-д олон фракцууд байдгийн нэг нь Алтан гадас. Алтан гадас-ынхан харин АН дахь томоохон хэргүүдийн эзэн болдог нь нууц биш. Улаанбаатарыг Утаанбаатар болгоход асар их хүчин зүтгэсэн нүүрсний Л.Гансүх, Цэвэр агаар сан-гийн Н.Хүрэлсүх нар Н.Алтанхуягийн цэргүүд. Н.Хүрэлсүхийн Цэвэр агаар сан-г тоносон хэмээх асуудалд гэхэд охин А.Саранзаяа нь холбогдож АТГ-т шалгагдаж байсан. Н.Хүрэлсүх Цэвэр агаар сан-г удирдаж байгаад хэдэн тэрбумаар нь хусчихсан учраас анхан шатны шүүхээс 8 жилийн ял авч байсан удаатай. Тэдэн дээр авилга авсан гэгдсэн ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, офшор данс, офшор компанитай Оюутолгойн гэрээг гардаж хийсэн С.Баярцогт, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэс-Монгол-ыг удирдаж байсан Б.Энэбиш, Я.Батсуурь, хүргэн Дэнзэн, Ч.Сайханбилэгийн Эрдэнэт-ийн 49 хувь, Хөгжлийн банкны хэргүүд бүгд Алтан гадас-ынтай холбоотой. Харин Б.Энэбиш нь шалгагдаж байгаад оргож, Олон улсын цагдаагийн байгууллага интерполоор эрэн сурвалжлагдаж байлаа. Эгчийнхээ охины найз залуу Г.Дэнзэнг Засгийн газрын хэрэг Эрхлэх газрын дэд даргаар томилуулж, түүгээр ч үл барам тэр дүүгийнхээ эхнэр буюу эгчийнхээ охинд 17 тэрбумын үнэтэй тендер өгүүлэх гэж байсан тухай асуудал ч гарсан. Уг хэрэг явсаар сураг алдраад дуусч байх шиг байна. Н.Алтанхуяг Алтангадас фракцаа нам болгох гэнээ гэсэн яриа аль 2016 оны сонгуулийн дараагаас яригдаад эхэлсэн юм. Тэрээр Нэгдмэл Монгол хөдөлгөөн байгуулж, УИХ-ыг тараагаад маргааш нөгөөдөргүй сонгууль явуулна гэж мөрөөдөж ч байсан удаатай. Энэ удаагийн сонгуулиар Н.Алтанхуягийн зүгээс АН-ын ялах магадлалтай 10-аад тойрог дээр С.Баярцогт, нүүрсний Л.Гансүх зэрэг өөрийн фракцын 10-аад хүнийг бие даагчаар бүртгүүлчихээд С.Эрдэнээс зөвхөн өөртөө АН-аас нэр дэвших мандат нэхэж байгаа. Эс өгвөл АН-ын саналыг хуваана гэж байна. АН-ын дарга байсан, Монгол улсын Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг угтаа бол зөвхөн Алтан гадас-ын л дарга байж, бүр Алтан гудас болтлоо бүхнийг хамж ирсэн. Одоо АН-ыг системийнх нь хувьд үгүй хийн ялагдуулж, өөрөө харин амьдрахаар зүтгэж явна. Тэдэнд АН-аас нэр дэвших нэр, нүүр үлдсэн үү? С.Самбуу
Энэ жилийн сонгуульд 208 бие даагч өрсөлдөхөө мэдэгдсэн ч 121-ийнх нь мөрийн хөтөлбөр буцжээ. Үлдсэн 87 нь бараг л эрхээ авсан гэсэн үг. Харин АН-ын гаралтай бие даагчид нь санасандаа хүрч намаасаа нэр дэвшихээр тойргоо товлоцгоожээ. 1. З.Энхболд мөнгийг нь төлсөн бэлэн тойргоо Э.Бат-Үүлд бэлэглэсэн үү Э. Бат-Үүл амлаж авсан Зи. Энхболдтой нэг тойрогт өрсөлдөхөө больсноо мэдэгдсэн нь ажиглагчдын анхаарлыг татаж байсан. Гэтэл мань хүн З.Энхболдтой тохиролцож, АН-аас нэр дэвших квотоо авчээ. Э.Бат-Үүл нэр дэвших дэнчин болох 100 сая төгрөг болон сонгуулийн зардлын урьдчилгааг огт төлөөгүй, анхнаасаа горилогчдын жагсаалтад ч байгаагүй. Гэтэл одоо З.Энхболдын горилж байсан Баянзүрх тойрогт АН-аас нэр дэвшихээр болжээ. Энэ нь З.Энхболд өөрийн тойрог болон намд төлсөн мөнгөөрөө Э.Бат-Үүлтэй тохирсон гэх яриа БЗД-ийнхэн дунд байна. Үнэн бол улсын баатар маань мөнгөнд урвалаа. 2. Н.Алтанхуяг Шударга бусын хонгилчидтой тохирч Эрдэнэтийг авахаар уулзжээ Шударга ёсны хонгил ярьж самбар нэртэй болсон Н.Алтанхуяг энэ намын дарга, Ерөнхий сайд байсан нэр хүндээ навс унаган байж бие даан өрсөлдөж, шударга ёс тогтоохоо зарласан. Гэтэл мөн л тохиролцохоор АН-ынхантай хэд хэдэн удаа уулзжжж. Гэхдээ С.Эрдэнэтэй биш, харин нөгөө шүүмжлээд байсан шударга бусын хонгилчин гэгддэг ЭБИ-гийн талынхантай, генерал Хурцтай тохиролцож АН-аас нэр дэвшихээр болж байгаа мэдээлэл байна. Хүсээд товлоод байсан Эрдэнэтийн тойргоо ч авч АН-ын нэр дэвшигчээр сонгуульд өрсөлдөж, МАНАН мафид үйлчлэхээр болсон хэмээн ҮБХ-ийн гишүүд нь эсэргүүцэж эхэлсэн яриа гарчээ 3. С.Баярцогт генерал Б.Хурцын оролцоотой АН-аас нэр дэвших эрхээ авчээ Сэлэнгэд нэр дэвшигчдээ бараг тодруулчихсан байсан АН-ынхан сүүлчийн мөчид Үүрийнтуяаг татаж Сангийн сайд асан С.Баярцогтод нэг мандатаа бэлэглэжээ. С.Баярцогтын хувьд Оюутолгойн гэрээ, оффшор дахь хэдэн сая долларынхаа хэргээр Монголд төдийгүй гадаадад шалгагдаж байсан. Хэзээ мөдгүй дээлээ нөмрөнө хэмээн амтай бүхээ ярьж бичиж байсан ч гэмгүй гэгээнтэн болсон. Тэгээд бүр УИХ-д бие даан өрсөлдөхөө мэдэгдсэн. Гэтэл өнөөдөр АН түүнийг Сэлэнгэд нэр дэвшихийг урьсан мэдээлэл байна. АН болон С.Эрдэнэ түүний Сэлэнгэ дэх нэр хүндэд нь болж ганц ч гэсэн суудлын төлөө урьсан гэж бодож байна уу. Үгүй. Нэгэн цагт энэхүү хэргийг нь шалгаж эхлэнгүүт намаасаа бушуухан хөөж байсан С.Эрдэнэ өөрийн дотны хүн Үүрийнтуяагаа хоосон үлдээж С.Баярцогтод квот өгөх хүн мөн үү. Үүнээс харахад С.Эрдэнэ нам дахь нэр дэвших эрхээ Ц.Элбэгдоржийн талд алдсан нь үнэн бололтой. Ардчиллын 30 жилийн турш нөхөрлөж яваа Эби ядарсан үед нь Баярцогтыг дэмжсэн шиг дэмжих үүргийг генерал Хурцад өгч АН-аас нэр дэвших эрхийг ийнхүү Сэлэнгэд нь гаргаж өгсөн аж. Харин гишүүдийнх нь хувьд Баярцогт шиг баян хүн нэр дэвшигчдээс авч байгаа 100 сая + мөнгийг ном журмынх нь дагуу горойлгүй төлчих байх хэмээн ярьж байна. 4. Бусад буюу С.Эрдэнийн үүд сахигчид Бие даагч Г.Уянга, Ц.Хулан нар мөн л АН-аас нэр дэвшихээр С.Эрдэнийн үүдийг сахиж явна. Хоёулаа өөр намын угшилтай ч Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилладаг ардчилсан угшлаараа АН-ыг бараадаж байгаа аж. С.Эрдэнэ тэднийг хүлээж авахгүйгээ өмнө мэдэгдсэн учраас бие даахаас аргагүйд хүрсэн. Гэвч дээрх хүмүүсийн жишгээр АН-д шахуулах боломжийг харсан тэд Эби ерөнхийлөгчөөрөө ч нэг яриулж, Женко ерөнхийлөгчөөрөө ч нэг яриулж янз бүрээр үзэж эхэлжээ. Одоогоор Г.Уянгыг Чингэлтэй дүүрэгт товлосон ч тойрог нь яг эцэслээгүй байна. Учир нь энэ тойрогт эртнээс ажиллаж 100 сая + 586 саяаа тушаачихсан гэх Д.Сүндий тойргоо солихгүй гэж дээр дооргүй гүйж яваа сурагтай. Гэвч С.Эрдэнэ Хурц нарын 2 атаманы эсрэг ахдаа ховлоод ч нэмэргүй Дорноговь руу ахынхаа горилсон тойрог руу явахаас аргагүй байгаа бололтой. Мөн УИХ-ын гишүүн асан Гарьдхүүгийн Баярсайхан ч тийм амар зайгаа тавиад өгчихгүй ЭБИ, Эрдэнэ аль алинд нь нөлөөтэй хүн. Харин Ц.Хулангийн хувьд тоймтой хариу аль аль талаас нь өгөлгүй С.Эрдэнийн үүдийг чимээд л тас тас хөхрөөд л суужаадаг болсонд АН-ын эмэгтэйчүүд самардахаас наагуур л дургүйцэцгээж байгаа бололтой. Шударга улстөрчид гэх үү шантаажчин бие даагчид гэх үү??
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй