СЕХ-ноосМАН-дээлжит сонгуульд оролцох батламжийг нь гардууллаа.Уг батламжийг УИХ-ын гишүүн Н.Учрал гардаж авсан юм. Түүний хамтУИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Т.Аюурсайхан,нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МАН-ын Намын байгуулалтын хэлтсийн дарга Б.Баярбаатар нарбайлцав. Энэ үеэрУИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнН.УчралШинийн наймныбилэгт сайн өдөр улс төрийн ууган хүчин МАН УИХ-ын ээлжит сонгуульд оролцох батламжаа СЕХ-ноос гардаж авлаа. Өнгөрсөн хугацаанд улс эх орныхоо хамгийн хүнд хэцүү үед МАН ачааны хүндийг үүрч ирсэн. Энэ үүргээ нэр төртэй, хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсэн гэдгийг Монголын ард түмэн мэдэж байгаа. 2016 ондхасах руу орсон, дампуурлын ирмэгт тулсанэдийн засгийгманай нам хүлээж авсан. Өнөөдөр эдийн засгийн өсөлт 7.2 хувьтай байна, валютын нөөцийг дөрөв дахин нэмэгдүүлснээс гадна нийт 8.1 их наяд төгрөгийн өрийн төлж барагдууллаа. Шударга ёс,хариуцлагынхувьсгалыг анх удаа эхлүүлж,төрийн мэдэлд байсан томоохон компаниудыг улс төрийн бүлэглэлийн гарт авсан байсныг буцааж төрийн мэдэлд авлаа. Тухайлбал, Эрдэнэт, Монголросцветмет,Тавантолгой, Багануур зэрэг компанийг төрдөө буцааж авах хариуцлагатай шийдвэрийг МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Засгийн газар хийж хэрэгжүүлсэн. Өнөөдөр ч дэлхий нийтэд коронавирусийн цар тахал нүүрлэсэн хүнд хүчир цаг үед Засгийн газрынзоримог, хурдан шуурхай шийдвэрийн үр дүндНҮБ-д бүртгэлтэйулс орнуудаас халдварыг дотооддоо алдаагүй цорын ганц оронд тооцогдож байна. Энэ бол Засгийн газар шуурхай ажилласны төдийгүй ард иргэд сайтар сахин биелүүлсний үр дүн юм. МАН үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өгч хянуулсан. Мөрийн хөтөлбөрт Засгийг газраас хийж хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрхэн үргэлжлүүлэх, эрчим хүч төдийгүй хүнс, түлш зэргийг дотоодоосоо хангахаас гадна шударга ёсны хувьсгалтай холбоотой ажлуудаа хэрхэн үргэлжлүүлэхтэй холбоотой тодорхой зорилтуудыг тусгасан. Мөн МАН нийгмийн ардчилсан үзэлтэй намын хувьд хүн төвтэй хөгжлийн бодлого, тэгш боломжийг иргэддээ олгосон дундаж давхаргыг бий болгосон бодлогуудыг зорилтоо болгосон. Тэр дундаа дэлхийн улс орнуудад хийж хэрэгжүүлж үр дүнд хүрсэн сонгодог загвар болох эрүүл мэнд болон нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалыг үндэснийбаялгийн сантай уяж, хуримтлалын нэгдсэн тогтолцоог бий болгож, НДШ-ээ төлж буй иргэн бүрт урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцтай болгох боломжийг эрдэмтэн судлаачдын тусламжтайгаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Бидний энэ бодлогыг Үндэсний аудитынгазархянаж үзээд хүлээн зөвшөөрснийг тодотгоё. МАН улс төрийн ууган хүчний хувьд 2020 оны ээлжит сонгуульд хариуцлагатай оролцохоо илэрхийлье гэлээ.
Ээлжит сонгуулийн сургаар горилогчдоосоо 100 сая төгрөг хурааж эхэлсэн АН-ыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Ингэхдээ нэр дэвших хүсэлтэй хүн бүрээс 100 сая төгрөг хурааж байгаа нь ямар үндэслэлтэй болох, уг мөнгөний эх үүсвэр зэргийг тодруулах ажиллагаа явуулж байгаа юм байна. Шалгалтын хүрээнд өнөөдрийн байдлаар АН-ын ҮБХ-ны гишүүдээс гэрчийн мэдүүлэг авч эхэлжээ. АН-ын 100 сая төгрөгтэй холбоотой гомдол мэдээлэл хэнээс очсон, үүний дагуу шалгалт явуулж байгаа эсэх талаар АТГ-аас тодруулахад АН-ыг сонгуулийн дэнчингийн 100 сая төгрөгтэй холбоотойгоор шалгаж эхэлсэн нь үнэн гэлээ. Харин мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас хэний гомдлоор, хуулийн ямар үндэслэлээр шалгаж байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй гэсэн юм. Ямартай ч хууль хяналтынханд ийнхүү гомдол очсон нь АН-ын өөрийнх нь гишүүдтэй холбоотой бололтой. Өөрөөр хэлбэл, нэр дэвших хүсэлтэй хүмүүст их мөнгөний босго тогтоож, 100 саяыг төлөхийг шаардсан, чадахгүй бол цаашаа хэмээн түлхсэн нь олон хүний дургүйцлийг хүргэсэн. Улмаар АН-ын даргын зүгээс энэхүү 100 сая төгрөгийн хэмжээг нэмэгдүүлэн, хоёр дахь шатны гэрээ гэх нэрийдлээр 300-400 саяыг нэмж тушаах шаардлага тавьсан нь гал дээр тос нэмсэн явдал болсон юм. Тийм ч учраас АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд эсэргүүцлээ илэрхийлэн, хууль хяналтын байгууллагад шалгуулахаа мэдэгдэж байсан нь ийнхүү бодит ажил болсон бололтой. Энэ тухайд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн М.Чимэддорж УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар зардлын дээд хэмжээг тогтоож өгсөн. Доод хязгаарыг тогтоогоогүй. Хүн сонгогдох эрхийнхээ хүрээнд ямар ч зардлаар сонгуульд өрсөлдөж болно. Харамсалтай нь АН эхлээд дэнчингийн 100 сая төгрөгийн доод хязгаар тогтоосон. Ингээд нэр дэвших хүсэлтээ илэрхийлээд 100 саяыг төлсөн хүмүүст дахиад мөнгөний босго тавьсан. Өөрөөр хэлбэл, УИХ-аас баталсан сонгуулийн зардлын дээд хязгаарын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг тушаах гэрээг горилогчидтой хийж эхэлсэн. Үүний цаад шалтгааныг харахад шууд утгаараа санхүүгийн ялгаварлан гадуурхалт яваад байгаа юм шүү дээ. Нөгөөтэйгүүр энэ бол УИХ-ын бүрэн эрхэд халдсан үйл ажиллагаа. Сонгуулийн зардлын доод хязгаарыг улс төрийн нам тогтоох эрхгүй. Тийм ч учраас үүнтэй холбоотойгоор хэрэг үүсгэчихсэн, хуулийнхан шалгаж байгаа юм билээ. Миний бие энэ асуудлаар АТГ-т гэрчийн мэдүүлэг өгсөн. Мөрдөн байцаалтын нууцтай холбоотой учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэлээ. Ямартай ч төр наймаалцах ажиллагаа ил тодоор явуулж байгаа нь олон хуулийг илтэд зөрчсөн үйлдэл боллоо хэмээн хуульчид дүгнэж, улс төрчид толгой сэгсэрч байсан нь оргүй болох нь ийнхүү тодорхой боллоо. АТГ-ынхан АН-ын хурааж буй 100 саятай холбоотойгоор шалгалт явуулж эхэлсэн нь тус намд томоохон эрсдэл үүсгэх магадлалтай болов. Учир нь сонгуулийн зардлын доод хязгаарыг улс төрийн нам тогтоох эрхгүй атал тогтоосон төдийгүй нэр дэвшигчид хандив цуглуулж эхлэх хуулийн хугацаа болоогүй байхад 100 саяыг хандиваар цугуулан намдаа тушаасан хэмээн мэдээлж эхэлсэн зэрэг нь хууль зөрчсөнө нийтэд ил тод зарласнаас гадна өөрийгөө барьж өгөхүйц үйлдэл болсон бололтой. Хамгий ноцтой хуулийн дээрх заалтыг зөрсөн учраас эхний ээлжид СЕХ-ноос нэр дэвшигчийн батламж гардуулахдаа АН-ынхгыг хасах магадлал улам өндөр болов. АН-ын нэр дэвшигчдэд батламж гардуулахгүй байх ганцхан үндэслэл нь хуулийн хугацаанаас өмнө бусдаас хандив цуглуулсан гэх шалтгаан. Сонгуулийн тухай хуулийн энэ заалтыг үндэслэн нэр дэвшигчийн батламж гардуулахгүй байх нөхцөл хангалттай бүрдсэн гэдгийг хуульчид онцолж байгаа юм. Тухайлбал, энэ тухайд хуульч Ү.Амарбат Нэгдүгээрт, УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар хориглосон байдаг. Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш СЕХ тухайн хүнийг нэр дэвшигчээр бүртгэж, мандат олгосон цагаас хандив авах боломжтой болох учиртай. Гэтэл АН нэр дэвшигчдээсээ мөнгө хураана гэж нийтэд зарлахдаа Хандив авахаар болсон гэж тодотгосон. Энэ нь хуулийн зөрчил болоод зогсохгүй улс төрийн нам парламентын сонгуульд нэр дэвших эрхийг үнэлж зарж байна гэсэн үг. УИХ-ын суудлыг үнэлж зарснаар дараа нь энэ мөнгөө авлигын эх үүсвэр болгох, төрөөс буцааж нөхөж авах аюулыг дагуулна. Хоёрдугаарт, нэр дэвшигч бүртгүүлсэн үеэсээ хандив цугуулах боломжтой болох байтал АН 100 саяыг татахдаа Чи нэр дэвшихийн тулд намдаа хандив босгож өгч байна. Гэхдээ нам руу оруулах мөнгөний хандивыг чи өөрийнхөө нэрээр босго гээд байгаа юм. Хэрвээ намд цугуулж байгаа бол АН-ын бодлого, үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлсэн хандив байх ёстой юм, хуулиараа. Гэтэл өөртөө хандив цуглуулж байгаа мэтээр олсон мөнгөө намдаа өгчихөөд байгаа нь хэлбэрийн хувьд болоод байгаа юм шиг атлаа агуулгын хувьд сонгуульд нэр дэвшигч цаг нь болоогүй байхад хандив цуглуулаад эхэлсэн гэсэн үг. Хэрвээ үүнийг ул сууриар нь хөөвөл сонгуульд нэр дэвших эрх авахын тулд намдаа 100 саяыг цуглуулж өгсөн бүх нэр дэвшигч хууль зөрчсөн болчихож байгаа биз. Тиймээс АН-аас нэр дэвшихээр намдаа 100 ба түүнээс дээш саяыг хураалгасан бүх хүнийг СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах хууль зүйн үндэслэлтэй хэмээн тайлбарласныг тодотгоё. Ямартай ч түүний дурдсан хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн нь АН-ыг ийнхүү хууль, шүүхийн хаалга татахад хүргэв бололтой.
УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр өнөөдөр News.mn цахим сайтад улс төрийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярицлага өгчээ. Түүний ярилцлагаас хэд хэдэн асуудал анхаарал татав. Хамгийн хачирхалтай нь, боловсролын салбарыг толгойлж явсан Лу.Гантөмөр 2020 оны сонгуулийн өнгийг хэрхэн харж байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултанд боловсролгүй басхүү ёсзүй ч гэмээр хариулт өгчээ. Тодруулбал, Лу.Гантөмөр хариулахдаа 2020 оны сонгуулийн онцлог бол коронавирус. Эрх баригчдад коронавирус маш том давуу тал өгсөн. Дөрвөн жилийн хугацаанд хийсэн бүхнээ коронавирусаар дарж сонгууль явуулах нь гэж санаа зовнингуй ярьжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар коронавирусын эсрэг арга хэмжээг түргэн шуурхай авч хэрэгжүүлж, ажлаа сайн хийж байгаа нь АН-ын гишүүдийг айлгаж эхэлсэн бололтой. Эх орон, иргэдийнхээ эрх ашгийн төлөө зүтгэнэ гэх амлалт өгдөг гишүүдийн бодит төрх ийнхүү ганцхан ярилцлагаар танигдлаа. Лу.Гантөмөр гишүүний хувьд иргэд нь эрүүл саруул, эх орон амгалан тайван байхаас илүүтэй 2020 оны сонгуульд корона вирус МАН-д нэмэх оноо болохвий гэж санаа зовж байгаагаа шуудхан илэрхийлэв. Мөн энэ ярилцлагынхаа үеэр Лу.Гантөмөр тойргоо сольж үзээгүй гэж сайрхсан атлаа гэр хорооллын айл өрхөөрөө сонгууль дөхөхөөр л очно доо хэмээн хээвнэг хариулжээ. С.Өрлөг
Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшихээр горилогчДоржрэнцэнгийн Сүндий эхнэрээ зоддог хүчирхийлэгч, гаж донтон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж нийгмийг багагүй цочирдуулсан. Тэгвэл саяхан эрэн сурвалжлах албаныхан Д.Сүндий зээлийн асар өндөр хүүгээр иргэдийг тэр ч бүү хэл улсаас тэтгэмж авдаг нийгмийн хамгийн эмзэг бүлгийнхнийг ч шулан мөлждөг тухай баримттайгаар эрэн сурвалжилсан байна. Гэр бүлээрээ хийдэг хүүгийн мөлжлөгийн сүлжээ Д.Сүндийгийн ээж н.Сүгжлхам нь Дорноговь аймагт Асманы булаг ХХК нэртэй ломбард ажиллуулан Монголын төрөөс ядарсан иргэддээ сар бүр олгодог халамжийн тэтгэвэрийг иргэний үнэмлэхний хамт барьцаалан зээл өгдөг байна. Ингэхдээ өдрийн 0,5-0,7 хувийн буюу сарын 15, жилийн 180 хувийн хүүтэй зээл олгодог аж. Уг компанийн захирал нь Д.Сүндийгийн төрсөн ах Д.Бямбадүгэр бөгөөд тэд зургаан жил орчим зөвхөн иргэдийн халамжийн дэвтэр барьцаалан зээл олгож байгаа. Ингэхдээ өөрсөддөө итгэмжлэх хийлгэдэг. Ингээд сар бүрийн нэгэнд Төрийн банкин дээр очин зээл авсан иргэдийн мөнгийг авдаг байна. Тодруулбал, зээлсэн үндсэн мөнгөө суутгаж авдаг ба хүү нь харин өдрөөс өдөрт өсч байдаг. Иргэд сайн дураараа халамжийн дэвтрээ барьцаалж зээл авдаг ч хүүг нь төлж чадахгүй явсаар их хэмжээний өр төлбөрт унадаг байна. Тухайлбал, 20 мянган төгрөгийн зээл авсан иргэн гурван жилийн дотор л гэхэд 500 мянган төгрөгийн өрөнд оржээ. 70 мянган төгрөгийн өдрийн хүү гэхэд л 10 мянган төгрөг байдаг аж. Халамж барьцаалсан уг зээлийн хүүг тэтгэврийн зээлтэй харьцуулахад 18 дахин их гэсэн тооцоо гарчээ. Зээлээ бүрэн барагдуулахгүй бол сар бүрээр хүү нь өсдөг байна. 53 мянган иргэн оршин суудаг Сайншанд хотод 10 мянга гаруй хүн тэтгэвэр, халамж авдаг байна. Харин Дорноговь аймгийн Халамжийн хэлтсээс өгсөн мэдээллээр 179 иргэн халамжаа барьцаалж зээл авчээ. Дорноговь аймаг дахь Нэткапитал ББСБ нь жилдээ 38,4 хувь, дэргэдэх ломбард нь жилийн 180 хувийн хүүтэй зээл олгодог. Үүнийг зээл авсан иргэдийн тоогоор тооцоод үзвэл жилийн орлого нь чамгүй их мөнгө гарч байгаа юм. Гэвч Д.Сүндийгийн ээж н.Сүгжлхамынх нь нэр дээр бүртгэгдсэн Нэткапитал ББСБ-ын Дорноговь аймаг дахь салбар нь өнгөрсөн онд дөрөвхөн сая төгрөг ХАОАТатвар гэж орон нутагтаа төлсөн ба ААНОАТ огт төлөөгүй байна. Тэд хууль зөрчсөн үү? Сонгуулийн сурталчилгааны явуулах хугацаа албан ёсоор эхлээгүй. Гэвч хүүгийн мөлжлөгийг хот хөдөөгүй хийж хөлжсөн ах дүү нар аль хэдийн сонгуулийн ажлаа эхлүүлсэн бололтой. УИХ-д нэр дэвшихээр горилж буй Д.Сүндий Чингэлтэй дүүрэгт, харин түүний ах Д.Алтангэрэл нь Сайншандаас эхлээд Дорноговь аймгийн бүх суманд сэтгүүл, даавуун тор, маск зэргийг тараажээ. Тэд сайн дурын ажилтнуудтай гэрээ хийж 20 мянган төгрөг өгсөн ба сэтгүүл, тор өгсөн иргэдийн нэр хаяг, регистрийн дугаарыг бүртгэж авсан байна. . Мөн Монгол Улсад өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Нийгмийн халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2-т зааснаар тэтгэвэр тэтгэмжийг нөхөн төлүүлэх тухай шүүхийн шийдвэр эсхүл улсын байцаагчийн шийдвэр гарсан бол суутгал хийж болно гэж заажээ. Мөн суутгалын хэмжээ сарын тэтгэвэр тэтгэмжийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байна. Гэвч тэд халамжийн дэвтрийг нь барьцаалан зээл өгөхдөө өөрсөддөө итгэмжлэх хийлгэн иргэдийн мөнгийг банкнаас очиж авдаг. Ингэж тэд хууль зөрчин иргэдийн мөнгийг соёлтойгоор дээрэмддэг болохыг газар дээрээс нь эрэн сурвалжилжээ. Түүгээр ч үл барам Зээлийн хүүгийн төлбөрийг 90 хоногоор хойшлуулах Засгийн газрын шийдвэрийг үл тоомсорлон зээлтэй иргэдийг зээлээ гурван сар хойшлуулахын тулд гурван сарынхаа хүүг бөөнд нь урьдчилж төл хэмээн шаардаж байгаа аж. Хүүгийн мөлжлөгөөр хөлжсөн ах дүүс эрх мэдэлд шунаж эхэлжээ Д.Сүндий нь Чингэлтэй дүүргээс УИХ-д нэр дэвшихээр горилж байгаа бол түүний төрсөн ахДоржрэнцэнгийн Алтангэрэл Дорноговь аймгаас УИХ-д нэр дэвшихээр санаархаж байгаа гэх. Ядарсан иргэдийн өдрийнхөө хоолыг залгуулах гэсэн хэрэгцээнд дөрөөлж, төрөөс авдаг халамжийг нь барьцаалан өндөр хүүтэй зээл олгож, иргэдийг шулж амьдарч байгаадаа сэтгэл нь ханахгүй эрх мэдэл рүү ах дүүсээрээ нийлэн шунаж эхэлжээ. Тэд өдрийн 0,5-0,7 хувийн буюу сарын 15, жилийн 180 хувийн хүүтэй зээл олгох замаар ард түмнийг шулж хөлжсөн. Харин олсон орлогоосоо тус бүр 100 саяыг төлж УИХ-д нэр дэвших эрхээ авцгаасан. Тэр ч бүү хэл өөрсдийн фракцийн хамт нэр дэвшиж байгаа намын нөхрийнхөө өмнөөс 100 саяыг төлсөн гэх. Ингэж төрөөс олгодог халамжийг нь дээрэмдэн, ядарсан иргэдээ хүүгийн дарамтад оруулан хөлжиж, Засгийн газрын шийдвэрийг ч үл тоон хөрөнгө мөнгөнд шунаж байгаа увайгүй ах дүүст УИХ-д иргэдээ төлөөлөх эрх бий юу?
Элчин сайдад нэр нь яригдаж байсан С.Эрдэнийн гарын хүн Ц.Өнөрзаяа гэгч тусгай үүргийн онгоцоор ирэх гэнэ
2020-04-30 16:07:59 Нийтлэгдсэн: Улс төрАН-ын дарга С.Эрдэнэ тусгай үүргийн нислэгээр гаднын улс орнуудаас Монгол иргэдээ авчрахийг буруушааж мэдээлэл хийж байсан нь саяхан. Тэрээр коронавирусийг гаднаас импортлон оруулж ирж байна гэж байв. Тэгвэл маргааш СӨҮЛ-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр түүний ойр дотнын гарын хүн гэгддэг Ц.Өнөрзаяа гэгч ирэхээр суудлаа баталгаажуулжээ. Ц.Өнөрзаяа нь БНСУ-д суух Элчин сайдад яригдаж байсан нэгэн. Тэрээр одоо БНСУ-ын Күүкминийн Их Сургуульд багшилдаг, мөн тус улсын нэгэн хууль зүйн фермд зөвлөгөө өгдөг тэр улсдаа байр суурь, учраа олсон нэгэн. Уг нь тусгай үүргийн нислэгээр тухайн улс оронд хүнд байдалд орсон, эмчилгээ хийлгэх гэж очоод гацсан, жирэмсэн, өндөр наста, бага насны хүүхэд гээд хүндэтгэх шалтгаантай иргэдийг эхний ээлжинд авчирч байгаа. Солонгоос ирсэн тусгай үүргийн өмнөх нислэгүүдээр өндөр настан багтаж чадсангүй гэх гомдол их гарсан. Энэ мэт шалтгаантай хүмүүстэй зэрэгцэж суудал булаацалдах хэрэг юу байв. Саяхан, өөрийн фэйсбүүкээр гадаадад байгаа Монголчууд аа аваач ээ гэж олныг уриалан, хөөргөөд байсны цаад учир ийм байжээ. Гэтэл сайхан сэтгэлтэй нэг залуу хорт хавдар нь хүндэрсэн охинд өөрийн суудлаа сайн дураараа өгсөн байх жишээний. Б.Ялалт
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй