Д.Сосорбарам: Хүмүүсийг толгой дараалан хянгардах гэж байгаа хүн бол З.Энхболд

Саяхан Ерөнхий сайд асан М.Энхсайханыг саатуулан хорьсон.Үүний дараа АН-ын нөлөө бүхий хүмүүс болох Э.Бат-Үүл, С.Баярцогт, жүжигчин Д.Сосорбарам нар Парламент ТВ-ийн Сэдвийн гүнд нэвтрүүлэгт орж З.Энхболдыг багагүй шүүмжилсэн. Тэр үеэр ардчиллын анхдагчдын нэг, жүжигчин Д.Сосорбарам Монгол улсын шүүх өнөөдөр ҮАБЗ-ийн дохион дор ажиллаж байгаа. З.Энхболд өөрөө шүүхэд дуудагдах ёстой. Өөрийнхөө шүүхэд өөрөө очих цаг болсон. Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд АН-д очоод зөвлөхөөр ажиллаж байгаа. Саяхан АН-аас мэдэгдэл хийсэн байсан. Ардын намынхан хүмүүсийг хэлмэгдүүлж байна гэсэн байна лээ. Үгүй, хүмүүсийг толгойн дараалан хянгардах гэж байгаа хүн бол З.Энхболд, Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр гэж би харж байгаа. Болдбаатар гэж нэг ерөнхий шүүгч бий. Тэр хүн бүх хэргийг шийддэг болчихсон. З.Энхболдын томилсон шүүгч юм билээ хэмээн ярьсан юм.

У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт ямагт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна

Монгол Улсын хэмжээнд 140 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 40 хүртэл хувь нь ямар нэг байдлаар эд, эрхтэн дутуу аж. Эдгээр иргэдэд шаардлагатай хиймэл эрхтэнүүд, туслах хэрэгслүүд/протез, ортопед/-ийг төрийн болон хувийн хэвшлийн хоёр үйлдвэр хийж өгдөг. Энэ нь төрийн өмчийн Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв, хувийн хэвшлийн Эрхэм чанар үйлдвэрийн газрууд юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр эдгээр протез, ортопедийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг тус, тус үзэж, ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, холбогдох шийдвэрүүдийг гаргахаар болов. Хэдийгээр Улсын хэмжээнд хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан ч халдвар хамгааллын дэглэм стандартыг мөрдүүлэн эдгээр үйлдвэр үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжүүлж байна. Тус бүр 13-18 ажилтантай аж. Эрхэм чанар үйлдвэр нь байгуулагдаад 10 гаруй жил болж буй, орчин үеийн техник, тоног төөхөөрөмжөөр тоноглогдсон, хамгийн сүүлийн үеийн протезуудыг үйлдвэрлэдэг бөгөөд, ХНХЯ-аар дамжуулан хуулийн хүрээнд төрөөс бүхий л дэмжлэг, үйлчилгээг авдаг, мөн Олон Улсын байгууллагуудтай хамтын ажиллагаатай байж, үйл ажилаагагаа өргөжүүлсээр иржээ. Гэхдээ цаашид үйл ажиллагаагаа явуулахад бэрхшээл тулгарсан байна. Хөгжлийн банкнаас 1,5 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд төлөлт тасалдснаас үүдэн шүүхийн шийдвэрээр үйлдвэрийн барилгыг хурааж дуудлага худалдаанд оруулах болжээ. Иймд цаашид үйл ажиллагааг нь үргэлжүүлэх боломж нөхцлөөр дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас үйлдвэрийн удирдлага хүссэн. Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв төрийн өмчит протез, ортопедийн үйлдвэрийн хувьд үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Техник, тоног, төхөөрөмжийн шинэчлэл хийх шаардлагатай. 1960-аад онд суурилуулсан зарим төхөөрөмжөөр үйлдвэрлэлийг үргэлжүүлж байгаа гэв. ХНХЯ-аас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд техникийн шинэчлэлтүүд үе шаттай хийгдэх бөгөөд 2020 онд 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Улсын хэмжээнд жилдээ дээрхи хоёр үйлдвэрээр 1500-1700 орчим хүн хиймэл хөл, гар зэрэг тусгай хэрэгцээндээ зориулж протез хийлгэдэг байна. Сүүлийн жилүүдэд түүхий эдийн үнэ өсч байгаатай холбогдуулан протезийн жишиг үнийг шинэчлэн тогтоох шаардлага үүссэнийг үйлдвэрийн удирдлагууд онцолсон. Тодруулвал эдгээр үйлдвэрүүд 2012 онд хуулиар тогтоосон зах зээлийн жишиг үнийг одоо ч мөрдөж байгаа нь үйлдвэрийг алдагдалд, үйлчлүүлэгчийг үнийн зөрүүний дарамтад оруулахад хүрээд байгаа аж. Иймээс жишиг үнийг зайлшгүй шинэчлэн тогтоож байж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 100 хувь халамжийн мөнгөөрөө протезоо худалдан авах боломж бүрдэнэ. Үйлдвэр ч алдагдалгүй ажиллана гэв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үйлдвэрүүдийн үйл ажиллагааг биечлэн үзсэнийхээ дараа хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газар болоод Ерөнхий сайдын хувьд 4 төрлийн иргэнд илүү их анхаарал халамж хэрэгтэй гэж үздэг, 1. Хүүхэд 2. Ахмад, өндөр настан 3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 4. Өрх толгойлсон эх, эцэг. Тиймээс протезийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг биечлэн үзэж, ажилчидтай нь уулзаад явж байна. Тулгамдсан асуудлыг нь сонсож, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байна. Хоёр том асуудлыг эхний ээлжинд шийдэх шаардлагатай гэж ойлголоо. Үйлдвэрт мөрддөг жишиг үнэ, үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжүүдийг тус тус шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон байна гээд ХНХ-ын сайд С.Чинзоригт эдгээр асуудлыг шйидвэрлэх талаар төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг газар дээр нь үүрэг болговгэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

М.Чимэддорж: С.Эрдэнэ дарга бүх нэр дэвшигчдэдээ “төлбөртэйгөөр нэр дэвшив” гэдэг шошго наачихсан

АН-ын ҮБХ-ны зарим гишүүн МАН-ын нэр бүхий гишүүдээс мөнгө авч улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэгвэл АН-ын ҮБХ-ны гишүүн М.Чимэддоржийн зүгээс дээрх мэдээлэл нь худал бөгөөд АН-ын зүгээс санаатай, зохион байгуулалттайгаар тараасан хэмээн үзэж ЦЕГ-т шалгуулахаар гомдол гаргажээ. Тодруулбал, мэдээлэл тараасан хуурамч хаягийг тодруулж өгөх, хоёрдугаарт илт хуурамч мэдээллийг дахин түгээсэн хүмүүст хариуцлага тооцуулах хүсэлт тавьж байгаа юм. Тэрбээр уг хуурамч мэдээллийг АН-ын Хэрэг эрхлэг газар болон, УИХ дахь бүлгийн ажлын албаны ажилтнууд сошиол орчинд түгээсэн. Тэр дундаа АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд илт худал уг мэдээллийг твиттерт хоёр ч удаа түгээсэн. Тиймээс З.Энхболдыг шалгаж Эрүүгийн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу хариуцлага тооцох ёстой хэмээсэн юм. Мөн түүнийг АН-ын ҮБХ-ноос нь хөөсөн тухай мэдээлэл гарсан. Үүнийг тэрбээр улс төрийн үйл ажиллагааг нь боогдуулсан хэмээн үзэж мөн шалгуулахаар болжээ. Тэрбээр АН-д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ийнхүү ярьсан юм. Намаа эрүүлээр шүүмжилсэн залуусаа мөнгө авсан гэж гүтгэж, намаасаа болон ҮБХ-ноос хөөж байгаа АН 100 сая төгрөгийн татвар авч байгаа нь Монгол Улсад өдгөө мөрдөгдөж байгаа хуулиар хүний сонгогдох эрхэд хязгаар тавьсан үйлдэл юм. Энэ нь Үндсэн хуулийн суурь зарчим, УИХ-ын сонгуулийн тухай хууль нийцэхгүй. Хоёрдугаарт үүнийг эсэргүүцэж гарын үсэг зурсан ҮБХ-ны гишүүдийг шийтгэж байгаа. Намаа эрүүлээр шүүмжилсэн залуусаа мөнгө авсан гэж гүтгэж, намаасаа болон ҮБХ-ноос хөөж байна. АН-аас авилгатай холбогдсон улс төрчид энэ удаагийн сонгуулиар дараагийн үеэ залгамжлуулах гэж байна АН-д авилгатай холбогдсон улс төрчид энэ удаагийн сонгуулиар дараагийн үеэ залгамжлуулах гэж байгаа. Одоо нэр дэвшиж байгаа хүмүүсийн ихэнх нь эцэг эх нь төрийн өндөр албан тушаал хашдаг болон хашиж байсан хүмүүс бий. Мөн авилга албан тушаалын хэрэгт холбогдож байсан хүмүүсийн хүүхдүүд болон хамт ажиллаж байсан хүмүүс байна. АН намын сонгуулийн санхүүжилтэд авилгын мөнгө асар ихээр орж ирж байна АН-ын улс төрийн санхүүжилтэд авилгын мөнгө асар ихээр орж ирж байна. Монголын томоохон ордуудаас өөрсдөө эсвэл дам байдлаар буюу гэр бүлийн гишүүд, төрсөн ах дүү нь хувь хүртдэг хүмүүсийн мөнгө улс төрд орж ирж байна. Түүнээс гадна энэ бол УИХ-ын сонгуульд өрсөлдөх хүсэлтэй залуусыг хөрөнгө мөнгөөр ялгаварласан үйлдэл. АН-ын дотор хоёр том бүтэц бий. Нэг нь АН-ын Үндсэн дүрмийн хороо юм. Энэ бол С.Эрдэнэ даргын тоглоомон утсан хүүхэлдэй. Хоёрдугаарт, Дотоод Сонгуулийн Хороо гэж бий. Энэ нь Зандаахүүгийн Энхболдын тоглоомын бүтэц. Энэ байгууллага бол АН-ын олон мянган гишүүдийг санал өгөх эрхгүй болгосон. Мөн олон хүнийг дотоод сонгуульд өрсөлдөх боломжгүй болгож байгаа. З.Энхболдод таалагдаагүй гэх шалтгаанаар дотоод сонгуульд өрсөлдүүлдэггүй. Намайг 2017 онд намын даргад өрсөлдөх гэхэд 240 сая төгрөг шаардсан. Мөн онд ҮБХ-ноос өрсөлдөөд гарч ирэхэд шалтгаангүйгээр хассан. Одоо үзэл бодол өөр гэх шалтгаанаар ҮБХ-ноос хасч байна. Энэ нь улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхэд минь халдаж байгаа учраас энэ асуудлыг шүүхэд өгнө. АН сонгуульд нэр дэвшигчийн зардлын доод хязгаарыг тогтоосон нь хууль бус, 60 тэрбумын хэргээс ямар ч ялгаагүй Улс төрийн нам УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын доод хязгаарыг тогтоох эрх байхгүй. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл учраас үүнтэй холбоотойгоор хэрэг үүсээд явж байгаа. Хоёрдугаарт, энэ нь авилга албан тушаалын 60 тэрбумын хэргээс ямар ч ялгаагүй. АН-ын дарга С.Эрдэнэ олон нийтэд мэдээлэл хийхдээ 100 сая төгрөгөө өгсөн хүмүүст улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэсэн. Энэ нь мөнгөө төлсөн хүмүүс нэр дэвших юм уу УИХ-д сонгогдоогүй бол улс төрийн албан тушаалд тавина гэх утгыг илэрхийлж байгаа юм. Үүнийг холбогдох хуулийн байгууллагууд шалгаж байгаа. С.Эрдэнэ дарга бүх нэр дэвшигчдэдээ төлбөртэйгөөр нэр дэвшив гэдэг шошго наачихсан АН-ын дарга Ардчилсан намын дарга биш байна. Яагаад гэхээр төлбөртэй нэр дэвшигчид гэх имижийг албаар бүрдүүлсэн. УИХ-д нэр дэвшигчдээс татвар авсан нь хэд хэдэн хууль зөрчиж байгаа учраас мөнгө төлсөн хүмүүс УИХ-д нэр дэвшиж чадахгүй эрсдэл үүсч магадгүй байна. Үүнийг С.Эрдэнэ дарга санаатайгаар зохион байгуулсан гэж үзэж байгаа. Нэр дэвших хүсэлтэй ч орлогын эх үүсвэр нь хүрэхгүй маш олон залуус байна. Өнөөгийн Монголын нөхцөлд эхнэр нөхөр хоёр нийлээд 100 сая төгрөгийн моргейжийн зээл авлаа гэж бодоход 18 жил зарцуулна. Тиймээс үүнийг дундаж Монгол хүн төлөх бололцоогүй. Хандив цуглуулж авч болно гэж байгаа. Гэвч хандив цуглуулах хуулийн хугацаа болоогүй шүү дээ. Хуулийн хугацаа болоогүй байхад хандив цуглуулсан гэх шалтгаанаар нэр дэвших эрхийг нь түдгэлзүүлэх нөхцөлийг АН-ын дарга С.Эрдэнэ санаатайгаар бүрдүүлсэн. С.Эрдэнэ, З.Энхболд нарт АН-ын УИХ-ын сонгуульд ялуулах ямар ч сонирхол байхгүй Ер нь С.Эрдэнэ, З.Энхболд нарт АН-ын УИХ-ын сонгуульд ялуулах ямар ч сонирхол байхгүй. Өөрсдөөс нь өөр үзэл бодолтой хүмүүсийг зохион байгуулалттайгаар шахан гадуурхдаг. Одоо харахад АН-ын даргаар ажиллаж, ардчилсан хувьсгалыг манлайлж явсан хүмүүс бүгд бие дааж нэр дэвшихээр боллоо. Түүгээр ч барахгүй АН-ын одоогийн дэд дарга бие дааж нэр дэвшинэ гээд бүртгүүлчихсэн байна. Бие дааж нэр дэвшинэ гэсэн хүмүүсийн дотор АН-ын 50 гаруй гишүүн байна. Энэ юу гэсэн үг вэ? Энэ ажлыг С.Эрдэнэ, З.Энхболд нар хийсэн гэж хардаж байгаа. Үүний цаана 2020 оны сонгуулийн дараа АН-ын удирдлагууд эрх мэдлийг өөрсдөдөө мөн өв залгамжлагчдадаа үлдээх далд сонирхол явж байна.

100 САЯЫГ ШҮҮМЖИЛСЭН Д.МӨНХ-ЭРДЭНИЙГ АН-ЫН ДҮРМИЙГ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮЗЖЭЭ

АН-ын 100 саяын дэнчин их юм дуулгаж, олон үйл явцыг өрнүүлэх нь. 100 сая эсэргүүцсэн намын гишүүд эхнээсээ намаас гарч бие даан нэр дэвшихээ мэдэгдсээр байгаа. Энэ удаад тус намын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ үргэлжлүүлж, Баянхонгор аймагт бие дааж нэр дэвшихээ зарласан. Энэ сарын 10-нд тэрээр 100 сая төгрөг тушаасан гишүүдийн нэрсийн жагсаалтыг ил болгохыг шаардаж хэвлэлийн хурал хийсэн. Энэ үеэр тэрээр Гишүүдийг үзэл бодлоор нь уралдуулж нэр дэвшүүлэх ёстой байтал өнөөдөр С.Эрдэнэ дарга мөнгөөр уралдуулж байна. Ингэж мөнгөөр уралдуулахаа зогсоох хэрэгтэй гэж шүүмжилсэн.Мэдээж түүний эл үйлдлийг С.Эрдэнэ дарга таалаагүй. Өчигдөр тус намын Ёс зүйн сахилгын дэд хороо хуралдаж Д.Мөнх-Эрдэнийн асуудлыг авч хэлэлцжээ. Хурлаар АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Мөнх-Эрдэнийг Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.7.6, 3.9.1.15 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзсэн байна. АН-ын Үндсэн дүрмээс. 3.9.1.15 дахь заалт С.Эрдэнэ дарга Ардчилсан нам хамгийн их амьд ардчилалтай нам гэж хэлж байсан удаатай.Гэтэл намын гишүүд үзэл бодлоо илэрхийлэх нь намын даргад таалагдахгүй байгаа нь амьд ардчилал байж чадах уу? Ер нь АН горилогчид-оосоо 100 сая төгрөг нэхсэн нь ч байж боломгүй үйлдэл. Энэ удаад намаасаа гарсан Д.Мөнх-Эрдэнийн хэлснээр дэнчингийн мөнгөө тушаасан байхад дахин мөнгө нэхсэн нь ч бүр байж боломгүй үйлдэл. Тэр тусмаа ардчиллыг өмчилдөг, түүгээр овоглодог АН-д байж боломгүй ёс суртахуун гэж хэлэх байна.

100 саяыг намдаа тушаасан Увсын Цэндсүрэн гэж хэн бэ

АН-д 100 саяын дэнчингээ өгсөн гэх жагсаалтад дээгүүр бичигдэж байгаа хүний нэг бол Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Цэндсүрэн. Нэр дэвших эрхээ баталгаажуулсан тэрбээр Төрийн ордны ойролцоох кофе шопуудаар өрсөлдөх тактикаа боловсруулан өнждөг болсон сурагтай. Орон нутагт босс байхдаа олон хэл аманд өртөж явсан. Аймгийн Засаг даргаар томилогдсоны дараа Увс хүн хөгжлийн загвар гэх хөтөлбөр нь сошиалд од болж, шүүмжлэл дагуулж байв. Үүний хариуд Д.Цэндсүрэн Энэ хөтөлбөрийн нэр нь оноогүй ч агуулга сайтай гэж тас өмөөрч, цахим сайтад урт ярилцлага хүртэл өгсөн удаатай. Монцамэ агентлагийн Увс аймаг дахь сэтгүүлчийн бичсэнээр Д.Цэндсүрэнг Гудамж төслийн мөнгөнөөс хувьдаа завшсан байх магадлалтай, түүнээс гадна Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахдаа иргэдийн хандивыг ил тод тайлагнаагүй гэх үндэслэлээр АТГ-ын овоо хараанд өртөж явсан байна. Тэрбээр үүнийг шулуухан үгүйсгэж, АТГ-аас намайг дуудвал зангиагаа зүүгээд очно гэх экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үгийг тоть мэт давтжээ. Засаг даргаар ажиллах хугацаандаа Д.Цэндсүрэн ямар ч хяналт, дарамт шахалтгүй жинхэнэ даам дарга байжээ. Түүнтэй ан мана үзэлцэж, сошиалаар дайн зарласан хүн Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Анхбаяр байлаа. ИТХ-ын төлөөлөгч С.Анхбаярын фэйсбүүктээ Засаг ноёны тухай бичсэн фактууд ар араасаа хөвөрч байна. Ганцхан жишээ татахад, Увс аймагт усан спортын ордон барих газрыг экс Засаг дарга Д.Цэндсүрэн хууль бусаар өөр байгууллагад шилжүүлсэн байжээ. Увс аймгийн Биеийн тамир спортын газрын ажилчид тэмцэж, араас нь хөөцөлдөж байж газрыг нь эргүүлэн авч, зориулалтаар нь ашиглаж байна. Д.Цэндсүрэнгийн булхай ганц үүгээр дуусахгүй. Түүнийг аймагтаа хамгийн үнэтэй зам бариулсан гэж Zindaa.mn цахим сайтад онцолжээ. Энэ тодотгол эргээд нөгөөх Гудамж төсөл-тэй холбогдоно. Орон нутгийн чанартай Худалдааны гудамж-ны 3.2 км замыг зураг төсөвт тусгахгүйгээр Шинжан шиньфа компаниар Монгол Улсад хамгийн үнэтэй ханшаар буюу 10 тэрбумаар бариулах шийдвэрийг гаргасныг тус цахим сайтад бичсэн байна. Мэдээж, Д.Цэндсүрэнгийн тухай сайныг нь ч орхих учиргүй. Ikon.mn сайтад Д.Цэндсүрэн шиг Засаг дарга олон байгаасай гэж нэртэй хүүхдийн зохиолч эрхэм магтсан. Учир нь Д.Цэндсүрэн аймгийнхаа сургууль, цэцэрлэгт хүүхдийн ном худалдан авахад зориулан 260 сая төгрөг зарцуулсан. Үүнийх нь 70 сая нь Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны төсвөөс, үлдсэн нь Засаг даргын багцаас гаргасан байна. Түүнийг орон нутгийг удирдахдаа аливаа асуудлын эв түнжинг олохоосоо илүүтэй хууль хяналтын байгууллагад өгнө гэж айлган сүрдүүлэх маягаар ажлаа явуулдаг байсан гэж ярих нь бий. Увс аймагт Муу нэр луу данстай Д.Цэндсүрэн улсын хэмжээнд бодлого зангидахаар 100 сая төгрөгөө тушаачихсан бололтой. Өмнө нь Засаг даргаар ажиллахдаа иргэдийнхээ итгэлийг олж чадаагүй. Одоо Их хуралд түүнийг Увсынхан илгээх эсэх нь эргэлзээтэй.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.