Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиудын төслийг өргөн барилаа
2019-12-04 10:42:22 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын дэд дарга, Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиудын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 1993.02.15-ны өдөр батлагдаж, мөн онд анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж байжээ. Түүнээс хойших хугацаанд уг хуульд 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 2015 оны Сонгуулийн тухай хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн, УИХ-ын, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотой бүхий л харилцааг нэгдсэн нэг хуулиар зохицуулах болсон билээ. Гэвч тус тусын онцлогтой сонгуулиудыг нэгдсэн нэг хуулиар зохицуулсан нь хууль хэрэглээний болоод зохион байгуулалтын хувьд нэлээд хүндрэл үүсгэсэн юм. Иймээс Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн хурдац, үүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлага зэргийг харгалзан Ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн зарчим, журмыг улам тодорхой болгох, Үндсэн хуульд заасан хүний сонгох, сонгогдох эрхийг хангах, сонгуулийг зохион байгуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл 11 бүлэг, 81 зүйлтэй. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль анх 1996 онд батлагдаж, 2007 онд Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, 2012 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль гэх мэтээр өөрчлөгдөж ирсэн бөгөөд 2015 оны Сонгуулийн тухай хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамт нэг хуулиар зохицуулагдах болсон билээ. Өөр өөрийн онцлогтой сонгуулиудыг нэг хуулиар зохион байгуулахад тодорхой хүндрэл, ойлгомжгүй байдал үүсэж байсан тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үндсэн зарчим, журмыг улам тодорхой болгож, дагнасан хуулиар зохицуулах шаардлагад үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд: - Сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн аравдугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байх; - Дахин сонгуулийг тухайн шатны Сонгуулийн хороо нь дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн өдрөөс хойш 14 хоногийн дотор, нөхөн сонгуулийг50 хоногийн дотор товлон зарлах; - Нэг хэсэгт байх сонгогчийн доод хязгаарыг 200 сонгогч байхаар тогтоох; - Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай, нам эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам тухайн орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй байх; - Нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 5-р сарын 1-нээс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байх; - Сонгуулийн зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг илүү сайжруулах, үр дүнтэй болгох талаар төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх; - Нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн зардлын тайланд хийсэн Аудитын дүгнэлт нь нийтэд ил тод, нээлттэй, мэдээлэл авах боломжтой байх зэрэг онцлог зохицуулалтуудыг тусгасан байна. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Таван толгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэлийн явцтай танилцлаа
2019-12-04 10:39:30 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Таван толгойтүлш ХХК-ийн үйлдвэр дээр ажиллаж, түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын явцтай танилцлаа. Тэрбээр, УИХ-ындаргын 2017 оны захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ынбусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн юм. Мөн нийслэл хотын хамгийн их агаарын бохирдолтойСонгинохайрхандүүргийн иргэдтэй сайжруулсан түлшний чанар, хүртээмж, хэрэглээний талаар ярилцаж, санал солилцсон байна. Иргэдийн дийлэнх нь сайжруулсан түлш зөв шийдэл болсныг хэлжээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотод цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ныөдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон талаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоол батлагдсан билээ. Дээрх тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахьТаван толгойордын Ухаа худгийн уурхайгаас Улаанбаатар хотруутээвэрлэлт хийж байгаа Таван толгой түлш ХХК-ийн түүхий эд болох эрчим хүчний баяжуулсан нүүрсмедлингийнтээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаар захирамжаар байгуулсан. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг эзэлж байгаа гэр хорооллын 220 мянга гаруй айл өрхүүд жилдээ 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг бөгөөд үүнийг сайжруулсан шахмал түлшээр хангахад жилдээ 600 мянган тонн шахмал түлш хэрэглэж агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах тооцооллыг гаргаад байгаа юм. Иргэд нэг шуудай шахмал түлшийг 3750 төгрөгөөр худалдан авч байгаа бөгөөд нэг тоннынх нь үнэ 150.000 төгрөг байгаа юм. Судалгаанаас харахад, нийт хэрэглэж байгаа түлшний 29 хувийгСонгинохайрхандүүрэг, 28 хувийг Баянзүрх дүүрэг, 16 хувийг Чингэлтэй дүүрэг, 12 хувийг Хан-Уул дүүрэг, 9 хувийг Сүхбаатар дүүрэг, 6 хувийг Баянгол дүүргийн иргэд хэрэглэж байна. Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн 5 нь 9 дүгээр сард, 32 хувь нь 10 дугаар сард, 29 хувь нь 11 дүгээр сард жилийн хэрэгцээний түлшээ худалдан авдаг бол 21 хувь нь орлогын хэмжээндээ тохируулан жижиглэнгээр худалдан авалт хийдэг байна. Өнгөрөгч 09 дүгээр сараас эхлэн түлшийг картаар олгож эхэлсэн. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригийнмэдээлснээр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт сайжруулсан түлш олгох 206251 карт тараажээ. Үүнээс 13.247 картыг бүртгэлжүүлж, 74.104 карт бүртгэлгүй байна. Өнгөрсөн 10 дугаар сарын байдлаар 49.406 иргэн картаар шахмал түлш худалдан авсан бол 11 дүгээр сарын 28-ныбайдлаар 106.031 иргэн худалдан авалт хийжээ. Мөн 10 дугаар сард 7 тонн түлш картаар борлуулсан бол 11 дүгээр сард 25.8 тонн түлш борлуулсан дүн мэдээ гарчээ. УИХ-ынгишүүн Д.Тэрбишдагва, Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хамгийн олон жил ярьж, гарц шийдлийг олох гэж ажилласан гишүүдийн нэг нь би. Энэ удаагийн парламентаас чамгүй ажиллаж, холбогдох ажлын хэсгүүдийг байгуулж, судалгаа хийж ажилласны дүнд Засгийн газарт түлшний үйлдвэрийг сайжруулах чиглэл өгсөн. Эхнээсээ үр дүн гарч байгаад баяртай байна. Үйлдвэрийнхэн сайн ажиллаж байна. Цаашдаа түлшээ улам сайжруулах талаар бодох хэрэгтэй. Таван толгой түлш ХХК-ийн зөвлөхүүд, эрдэмтэд нийлээд ХБНГУ-ынтуршлагаас судлаад ирсэн талаараа надад хэллээ. Бидэнд боломж байна. Агаарын бохирдлыг бууруулах дунд, богино хугацааны шийдэл бол яах аргагүй түлш учраас Европ стандартыг нэвтрүүлээд жижиг үйлдвэрүүдийг байгуулаад ирвэл нүүрстэй газарбүрт, аймагбүртсайжруулсан түлш үйлдвэрлэх боломжтой юм байна. Урт хугацаандаа дэд бүтцийн асуудлаа шийдэх хэрэгтэй гэв. Таван толгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатараас зарим зүйлийг тодрууллаа. - Түлшний үйлдвэрлэл ямар байна? Хоногт хэдэн тонн түлш үйлдвэрлэж байна? - Манай үйлдвэр Улаанбаатар хотын хэрэгцээг 100 хувь хангах хүчин чадалтай. Одоогоор үйлдвэрийн 8 шугамын тоног төхөөрөмжөөр 24 цагаар тасралтгүй түлшээ үйлдвэрлэж байна. Удахгүй шинээр 2 шугамын нэмэлт тоног төхөөрөмж ашиглалтад орно. Ингэхээр хүртээмж илүү нэмэгдэж, хэрэглээнээс давсан нийлүүлэлт бий болно. Одоогийн өдөрт 3000 орчим тонн түлш үйлдвэрлэдэг. Харин хэрэглээ 2500 орчим тонн байгаа. Гэхдээ үүнийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. - Долоо хоногт зургаан шуудай сайжруулсан түлшийг иргэдэд картаар өгч буй нь зарим айл өрхүүдийн байшингийн талбайн хэмжээнээс шалтгаалж хүрэлцэхгүй байна гэсэн гомдлууд байна. Үүнийг нэмэгдүүлэх боломж бий юу? - Иргэдэд эдийн засгийн хувьд хэрэглээндээ тохируулан худалдан авах нь зөв гэж үздэг. Өмнө нь түүхий нүүрс түлдэг байхдаа нэг, хоёр тонноор нь нөөцөлж авдаг байсан. Энэ нь хүйтний улирлаа дагаад нүүрсний үнэ өсдөгтэй холбоотой байсан. Иргэд энэ хандлагаасаа салаагүй байна. Одоо бол сайжруулсан түлшний үнэ өсөхөөс айх зүйлгүй. Нэг тонн түлш 150 мянган төгрөг, нэг шуудай нь 3750 төгрөг хэвээрээ байна. Өөрсдөдөө санхүүгийндарамтгүйгээрөдөр тутамдаа түлшээ худалдан аваад байх боломж, давуу тал байгааг ойлгох хэрэгтэй. Нөгөө талаар нэг өрхөд 7 хоногийн хэрэгцээнд нь 6 шуудай түлш өгч байгаа нь агаарын бохирдол, утааг бууруулахад үзүүлж байгаа нөлөөтэй шууд холбоотой. 6 шуудай бол айлын хэрэглээг бүрэн хангах, зохистой хэрэглээ юм. Өнгөрөгч 2018 оны 12 дугаар сард нийт 450 мянган тонн нүүрс гэр хорооллын бүсэд хэрэглэгдсэн гэсэн тооцоо байдаг. Харин энэ оны 12 дугаар сарын 15-ныбайдлаар 190 орчим мянган тонн түлш хэрэглэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоог гаргасан. Тэгэхээр түлш, түүхий нүүрснээс бараг гурав дахин бага хэрэглэгдэх боломжтой. Үүнээс агаарын бохирдлыг ямар хэмжээнд бууруулж байгааг харж болох байх. Улаанбаатар хотыг сайжруулсан түлшээр хангах ажил урьд хожид хийгдэж байгаагүй том ажил. 20, 30 жил яригдсан ч шийдэлд хүрч чадаагүй ажил өнөөдөрбиелэлээолсон. Түгээлт, борлуулалтыг улам сайжруулахаар ажиллаж байна. - 12 дугаар сарын 01-нээсэхлэн картгүй иргэнд сайжруулсан түлш борлуулахгүй байхаар болсон. Энэ нь иргэдэд чирэгдэл үүсгэхгүй юу? - Манай иргэд угаасаа борлуулалтын цэгээс картаа уншуулаад түлшээ авч байгаа. Энэ бол хэн хэрэглэж байна, хэн хэрэглэхгүй байна гэдгийг маш тодорхой гаргаж ирнэ. Бид өмнө нь гүйцэтгэл дээр маш их алддаг байсан. Жишээлбэл, зуух тараадаг байсан. Хэрвээ бүгд 100 хувь зуухаа ашигласан бол магадгүй өнөөдөр үр дүн өөр байх байсан. Тэгээд түлш, халаагуур гээд олон арга хэрэглэж үзсэн. Бүгд гүйцэтгэл дээрээ алдсан байдаг. Тэгэхээрэнэ цахим хяналтын карт бол хэн хэрэглэж байна, хэн хэрэглэхгүй байна гэдгийг бүрэн хянана. Нөгөө талдаа өрхүүдийн хэрэглээний хэмжээг тогтоох боломжтой болно. Картыг нэвтрүүлсэн нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой. Магадгүй түлшнээс өөр зүйл хэрэглэж байгаа айл карт ашиглахгүй байна гэсэн үг. Карт хяналтын үүргийн гүйцэтгэх ч иргэд мөн зөв зохистой хэрэглээнд суралцана. Үүний үр дүнд айл өрхийн түлшний хэрэглээ, хэмжээ, чанар, үнэ тарифын талаарх нэгдсэн мэдээллийн сан үүсгэж цаашдын түлшний бодит хэрэгцээг тогтоох боломжтой болох юм. Адилхан байшинтай хоёр айлын түлшний хэрэгцээ өөр гараад байгаа нь хяналт тавихнөхцөлийгбий болгож байгаа юм. Ер нь агаарын бохирдлыг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал шүү дээ. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Монгол Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөөг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дэд дарга, тус төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө-г анх 2002 онд баталсан бөгөөд 5 стратегийн зорилтын хүрээнд 54 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тэдгээрээс нэг арга хэмжээ бүрэн хэрэгжиж, 51 арга хэмжээ хэрэгжилтийн шатанд, үүнээс 11 арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Монгол Улсын Их Хурлын стратеги зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлээгүйгээс: -стратеги зорилтуудын хүрэх түвшин, үр дүн тодорхойгүй; -үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтүүд оновчтой бус; -хэрэгжүүлэх цаг хугацаа ойлгомжгүй; -хэн хариуцаж, хэрэгжүүлэх нь тодорхой бус; -стратеги төлвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг тооцоогүй; -биелэлтийг тухай бүр тооцож, үнэлж байгаагүйгээс хэрэгжилт удааширсан зэрэг эрсдэл үүссэн тул Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ. -Стратеги төлөвлөгөөг батлан хэрэгжүүлснээс хойш 17 жилийн хугацаа өнгөрсөн тул орчны өөрчлөлттэй уялдуулан шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн; -Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр төрийн албаны шинэчлэлийн нэгэн үе эхэлж байгаа тул төрийн тогтолцоог бүрдүүлэгч субъектүүд стратегиа шинэчлэн тодорхойлох хэрэгтэй болсон; -Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль 2015 онд батлагдаж, бодлогын баримт бичгийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үе шат, хөгжлийн бодлого төлөвлөлтөд баримтлах зарчим, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, нэгдсэн тогтолцоо бүрдэх эх үндэс тавигдсан; -Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, парламентын засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн шинэ зохицуулалтууд тусгагдсан зэрэг нь Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах нөхцөл, шаардлага болсон байна. Монгол Улсын Их Хурлын шинэчилсэн Стратеги төлөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлсийг тодорхойлсон байна. Төлөвлөгөө нь 6 зорилго, 11 зорилт, 68 арга хэмжээнээс бүрджээ. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн төсөл өргөн барилаа
2019-12-03 10:36:51 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Батболдтой хамтран боловсруулснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн барилаа. Улсын Их Хурлаас баталсан Эдийн засгийг сэргээх хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газраас баталсан Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр-т Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хяналт, зохицуулалтыг боловсронгуй болгох зорилт дэвшүүлсэн юм. Түүнчлэн 2018 онд УИХ-аас баталсан Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монголбанкны үйл ажиллагааны чиглэлд шинээр банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах гэсэн зохицуулалт нэмж тусгагдсан. Мөн Монголбанкнаас Азийн хөгжлийн банктай хамтран 2017 онд Санхүүгийн салбарын хөгжил, тогтвортой байдлыг дэмжих төслийн бүрэлдэхүүн хэсэг болох Санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь дэд төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд тус төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн болон зохицуулалтын өнөөгийн тогтолцоо ба түүнийг шинэчлэх талаарх зөвлөмж гаргасан байна. Хууль, хөтөлбөрийн эдгээр шаардлага, зөвлөмжтэй уялдуулан хуулийн төслийг боловсруулсан байна. Хэрэглэгч-санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хоорондын мэдээллийн болон эрх мэдлийн тэгш бус, тэнцвэргүй байдлыг бууруулж, тэнцвэртэй байдал хангагдсанаар санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийг төдийгүй хэрэглэгчийг хамгаалах боломж бүрдэх юм. Түүнчлэн санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа нь санхүүгийн зах зээлийн үр ашигтай, ил тод, өрсөлдөөнт орчныг бэхжүүлж, хэрэглэгчийг санхүүгийн үйлчилгээнээс ашиг тус хүртэх, сайн мэдлэг, мэдээлэл олж авснаар бүтээгдэхүүн үйлчилгээг зөв сонгох боломж бүрдүүлэх, салбарын итгэлцлийг дээшлүүлэх, эрүүл, өрсөлдөөнт зах зээлийг бий болгоход энэхүү хуулийн ач холбогдол оршино гэж төсөл санаачлагчид үзэж байна. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын зэрэг нэр бүхий 10 гишүүн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг энэ сарын 2-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсад УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг анх 1992 онд батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуулиар зохицуулж эхэлсэн бөгөөд 2005, 2011 онуудад шинэчлэн баталж байв. Хамгийн сүүлд 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулиар өмнө нь тусдаа, бие даасан хуулиар зохицуулагдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн, УИХ-ын болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сонгуулийг зохион байгуулж явуулах журмыг хамтад нь нэг хуулиар зохицуулсан бөгөөд уг хуульд 2016 онд 4 удаа, 2017 онд 2 удаа, нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Хуулийн дагуу УИХ-ын, аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг явуулах явцад хууль хэрэглээний олон төрлийн хүндрэл үүсэж байсныг сонгууль зохион байгуулсан бүх шатны сонгуулийн байгууллага, сонгогч, нэр дэвшигчид, сонгуульд оролцогч нам, эвслээс илэрхийлж байсан байна. Дээрх 3 төрлийн сонгууль нь тус тусын зохион байгуулалтын онцлог шинж чанартай бөгөөд тухайн сонгуулийн онцлогт тохирсон хуулийн зохицуулалттай байх шаардлагатай байдаг. Гэтэл нэг хуулиар зохицуулсан нь хууль хэрэглээний хувьд хүндрэл үүсгэж, улмаар Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг сонгуульд оролцогчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж хэрэглэх, үүнээс үүдэн сонгуульд оролцогч талуудын хооронд маргаан үүсэх, иргэд, сонгогчдод ойлгомжгүй байдал бий болох зэрэг цөөнгүй хүндрэлд хүргэж байсан гэж төслийн үзэл баримтлалд дурджээ. Иймээс УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж, боловсронгуй болгох шаардлагын үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. Төсөлд УИХ-ын сонгуулийн тогтолцоог Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, улс орны эдийн засгийн болон нийгмийн хөгжилд эергээр нөлөөлөх байдлыг үндсэн шалгуур болгон тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгон авсан байна. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох юм. Ингэснээр нам дугуйлах хэлбэрээс хүнээ сонгож дугуйлах хэлбэрт шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг өөрсдөө шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ. Түүнчлэн, - Сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байх; - Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэхдээ ээлжит сонгуулийн өмнөх жилийн 1-р сарын 1-ний өдрөөс ээлжит сонгуулийн жилийн 4-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайланг ирүүлэх; - Нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байх; - Сонгуулийн сурталчилгаа явуулах арга, хэлбэрийг сонгуулийн зардал багасгах зорилготой уялдуулан тогтоох; - Сонгуулийн зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг илүү сайжруулах, үр дүнтэй болгох талаар төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх зэрэг онцлог зохицуулалтуудыг тусгасан байна. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын сонгуулийг зохион байгуулж явуулах эрх зүйн орчин боловсронгуй болж, хуулийн хэрэглээ болоод зохион байгуулалт нэг мөр, ойлгомжтой болохоос гадна хууль хоорондын уялдаа хангагдаж, хэрэгжилтийг хангах нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байна. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй