Украинд Ерөнхийлөгчийн засаг захиргааны томилгоо хийгдэж байна
2019-05-22 14:01:10 Нийтлэгдсэн: Улс төрУкраины шинэ Ерөнхийлөгч Владимир Зеленский Ерөнхийлөгчийн засаг захиргааны томилгоонуудаа хийж эхэлжээ. Төрийн тэргүүний албан ёсны сайтад Ерөнхийлөгчийн засаг захиргааны тэргүүн, дэд тэргүүн, Ерөнхий штабын шинэ даргыг томилох тухай зарлиг нийтлэгдсэн байна. Тухайлбал, Украины Ерөнхийлөгчийн засаг захигааны тэргүүнээр Андрей Богдан ажиллахаар болж байна. Тэрбээр өмнө нь Владимир Зеленскийн Хууль зүйн асуудал эрхэлсэн зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэрбээр 2007 онд Манай Украин-Ардын өөрийгөө хамгаалалт эвслээс парламентын сонгуульд оролцож, тухайн ондоо Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан. Харин 2014 онд Украины олигарх Игорь Коломойскийг мужийн амбан захирагч байхад албан бус зөвлөх нь болсон юм. Украины олигарх Коломойский ч Богданыг хувийн өмгөөлөгчөө гэж нэг бус удаа мэдэгдэж байсан. Богданаас гадна Украины Ерөнхийлөгчийн нэгдүгээр туслахаар Хороолол-95 студийн уран сайхны удирдагч асан Сергей Шефир томилогдсон тухай Интерфакс агентлаг мэдээллээ.
“ГАДААД ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИН БА СОРИЛТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2019-05-22 13:51:25 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны яам, Монгол банктай хамтран Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчин ба сорилтууд сэдэвт хэлэлцүүлгийг ГХЯ-ны Зөвшилцөл танхимд 2019 оны 5-р сарын 21-нд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монгол Улсад суугаа элчин сайдын яамд, олон улсын байгууллагын тэргүүн, эрдэмтэн судлаачид, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын нийт 120 гаруй төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын эдийн засгийн уул уурхайн салбараас хэт хамааралтай байдлыг бууруулах, экспортыг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын орчин болон санхүүжилтын асуудлуудыг хэлэлцэж, үүнд гадаад харилцааны хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг ашиглах боломжийн талаар санал солилцлоо. Монгол улсын Засгийн газраас гадаадын зах зээлд экспортлох боломжтой уул уурхайн бус бараа бүтээгдэхүүнийг дэмжихэд онцгой анхаарч, Монгол экспорт хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчдийн гадаад зах зээлд гарах нөхцлийг сайжруулах, гадаад худалдааг хөнгөвчлөх, хил гаалийн үйлчилгээг шуурхай үзүүлж, худалдааны зардлыг бууруулахыг зорьж байна. Иймд Монгол Улс экспортыг дэмжих, хөдөө аж ахуйн түүхий эд, эрдэс бүтээгдэхүүнээс эцсийн бүтээгдэхүүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн экспортыг дэмжих нь ихээхэн чухал бөгөөд ялангуяа хамгийн бодит дэмжлэг болох санхүүжилтын механизмыг бий болгоход онцгой анхаарч, энэхүү хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БНЧУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
2019-05-22 13:48:39 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн урилгаар тус улсад 5 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь 1993 онд тусгаар тогтнолоо зарласан Чех Улсад хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайдын анхны айлчлал юм. Айлчлалын эхний өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Чех Улсын Гадаад хэргийн сайд Томаш Петржичектэй албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, тус улсад хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, ирэх 2020 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Монгол Улсын бүтээн байгуулалт, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд Чех Улс ихээхэн хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлээд уламжлалт найрсаг харилцаа, ялангуяа бизнес эрхлэгчдийн харилцаа, холбоог бэхжүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах нөөц боломж байгааг онцлон тэмдэглэв. Гадаад хэргийн сайд Томаш Петржичек хоёр улс газар зүйн байрлалын хувьд алс хол оршдог хэдий ч ардчилал, зах зээл, чөлөөт нийгмийг сонгон хамтдаа шилжилтийн үеийг амжилттай даван туулж ардчиллын үнэт зүйлсийг хадгалж, хөгжүүлж чадсаныг онцлон дурдаж, Монгол Улстай харилцах харилцаа нь тус улсын гадаад харилцааны тэргүүлэх зорилтуудын нэг болохыг илэрхийлэв. Сайд Д.Цогтбаатар айлчлалын үеэр Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр, Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон боловсрол, соёлын салбарын суурь гэрээ, хэлэлцээр болох Боловсрол, шинжлэх ухааны салбарт болон залуучуудын асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын хэлэлцээр, Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Чех Улсын Соёлын яам хоорондын тохиролцоо-нд гарын үсэг зурав. Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр-т гарын үсэг зурснаар Чех Улсад хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж байна. Европын Холбооны орнуудаас хамгийн олон тооны буюу 9000 гаруй монгол иргэд Чех Улсад оршин сууж байна. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 1348 онд байгуулагдсан төв Европын анхны их сургууль болох Прага хотын Карлын их сургуульд зочлон тус их сургуулийн удирдлагатай уулзалт хийсний зэрэгцээ Европ дахь монгол судлалыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Карлын их сургуулийн монгол судлалын багш, оюутнуудтай уулзаж, санал солилцов. Айлчлалын хүрээнд сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын дарга Ярослав Куберад бараалхаж, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсоны зэрэгцээ УИХ-ын дарга Г.Занданшатараас илгээж буй Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг уламжиллаа. Монгол Улсын Гадаад харилцааны сайдын БНЧУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ч.УЛААН УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТНОО АЖИЛЛАА
2019-05-22 13:40:32 Нийтлэгдсэн: Улс төрХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан 2019 оны 5 дугаар сарын 16-20-ныөдрүүдэд Унгар Улсын Будапешт хотноо ажлын айлчлал хийж ажиллаа. Ажлын айлчлал нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Европ, Төв Азийн бүс нутгийн зөвлөлдөх уулзалтад оролцох зорилготой байв.Энэ үеэр НҮБ-ынХүнс, хөдөө аж ахуйнбайгууллага(ХХААБ)-ынтуслах ерөнхий захирал бөгөөд Европ, Төв Азийн төлөөлөгчийн газрын тэргүүн Владимир Рахманинтай уулзлаа.Ноён ВладимирРахманинызүгээс тус бүс нутагтХХААБ-ынхэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулав.ХХААХҮ-ийн сайдЧ.Улааны зүгээсМонгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогын асуудлаар үргэлж дэмжиж ажилладагт талархал илэрхийлэхийн сацуу өөрийн баримталж буй бодлогоо танилцуулж, цаашдын арга хэмжээ, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Үүнээс гадна айлчлалын үеэр Унгар Улсын Парламентын Монгол-Унгарын найрамдлын бүлгийн даргаЛаслоХорватболон Хөдөө аж ахуйн яам, Гадаад хэрэг, худалдааны яамны удирдлагуудтай уулзаж ажил хэргийн яриа өрнүүлсэн.Уулзалтуудын үеэр Монгол-Унгарын хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, мал эмнэлгийн чиглэлээр улам гүнзгийрүүлэх, Монгол мэргэжилтнүүдийг тус улсад сургах талаар санал солилцлоо.МөнУнгар Улсын нэн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхБиокомбинатыншинэчлэлийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд авах шаардлагатай арга хэмжээний талаар тохиролцож ажиллав.
Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой УИХ дахь Монгол Ардын Намын бүлгээс мэдэгдэл гаргав
2019-05-21 11:49:54 Нийтлэгдсэн: Улс төрЭрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гарч буй санал шүүмжлэлийн дагуу УИХ дахь Монгол Ардын Намын бүлгээс мэдэгдэл гаргасныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн уншиж танилцууллаа. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй