Х.Тэмүүжин сайдыг “ална” гэж заналхийлсэн ШШГЕГ-ын дарга асан М.Ганхүүгийн эхнэрийг баривчилжээ

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд өнгөрсөн 10 дугаар сарын 10-нд заналхийлсэн утгатай захидал ирсэнийг тэрбээр интернэтэд цацаж байсан билээ. Захидал буцах хаяггүй боловч Төрийн ордны ард байрлах шуудангийн 46 дугаар салбараар дамжуулж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд гарт нь. УБ хот БЗД Жамцаас хэмээн хаяглаж, ирүүлсэн байв. Уг захидалд Тэмүүжин новш оо. Чамайг юу хийж, хэнтэй уулзаж, хогийн амьтдаар өөрийнгөө тойруулан буруу мэдээлэл авч далдганаж байгааг алган дээрээ тавьсан юм шиг харж байгаа шүү. Тэд чамайг хамгаалж чадахгүй. Тэдний тэнэгтэж, яахаа мэдэхгүй мангартаж байх хооронд бид урьтана. Чиний амьдралыг там болгоно, ах дуу, гэр бүлийн хүмүсийг чинь толгой дараалан. Энэ бол айлган сүрдүүлэлт биш. Эр хүний хувьд, ганц олдох амьдралаа чамаар тоглуулсныхаа хувьд авч буй өшөө авалт. Чи их өндрөөс унах болно, тэнэг үйлдэл болгоны чинь шанг хүртээнэ. Бид андгайлсан, ээлж ээлжээр, хамгийн шилдэг аргаар гүйцэтгэнэ. Цагийн зүү явж байгаа шүү далдганасан новш минь. Бид олуулаа, чи ядуу, найз нөхөдгүй. Бидэнд мэдээлэл байна аа. Машинаар явж байгаад л аваар, хоол идээд л хордлого, яг хажууд чинь цаг хараад л алхаж байгаа... гэх зэргээр бичсэн байсан юм. Тэрхүү заналхийлсэн захидлыг компьютерээр шивж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд гарт нь гэдэг үгийг харин дугтуйн дээр гараар дармалдан бичсэн байж. Тэгвэл Х.Тэмүүжин энэхүү заналхийлсэн захидлынхаа эзнийг олжээ. Тухайд үед түүнийг цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад бүтцийн өөрчлөлтөөр халагдсан эрхэмүүдийн нэг гэж байсан ч жинхэнэ эзэн нь ШШГЕГ-ын дарга асан М.Ганхүүгийн эхнэр гэнэ гэсэн шум өчигдрөөс нисч эхлэлээ. Тэгэхдээ бүр М.Ганхүүгийн эхнэрийг уг асуудлаар баривчлан, хорьсон гэв. Сайд нэгэн удаа ярилцлагандаа энэ захидлын эзнийг олсон тухайгаа ярьсан байна. Түүнийхээр бол тэрхүү захидлын эзэн нь эмэгтэй хүн. Тэр дундаа Төрийн ордонд ажилладаг бүсгүй юм байна. Хүүхдүүд нь цагдаад, нөхөр нь ШШГЕГ-т ажиллаж байгаад халаа сэлгээнд өртсөн нь ингэхэд хүргэсэн гэж ярьсан нь магадгүй М.Ганхүүгийн эхнэр гэсэн хардлагыг олон нийтэд дэвшүүлсэн байж болох. Хэрэв энэ бүхэн үнэ бол цаашид юу болохыг харж л сууя.

 МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүүхдийн хорих руу авч явлаа

Дөнгөж сая МАХН-ын дарга Н.Энхбаярыг Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгээс Зайсангийн хүүхдийн хорих анги руу авч явлаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, эрх бүхий албан тушаалтан нартай бүлэглэн Өргөө зочид буудал болон Улаанбаатар таймс сонин НӨҮГ-уудыг хууль бусаар хувьчилж, өөрийн үүсгэн байгуулсан Эскон ХХК-ийн охин компани болгон завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзэж улсын дээд шүүхээс хоёр жил зургаан сар хорих ялыг оноосон юм. Хяналтын шатны шүүх хуралдааны үеэр өмгөөлөгч Б.Оюунбилэг Улсын дээд шүүх ялаа аль хэдийн оноочихсон байгааг бид мэднэ шүү. Тэр ч битгий хэл Н.Энхбаяр даргыг хүүхдийн хорих ангид хорих гээд өрөөг нь бэлдэж байгааг ч би дуулсан шүү. АТГ-ын дарга асан Ч.Сангарагчаагийн хоригдож байсан өрөөг бэлдчихээд шүүх хурлаа хийж байгаа чинь үнэхээр гутамшигтай байна хэмээн хэлж байсан юм. WORD.MN С.Санчир

МАХН-ынхан даргаа эргэжээ

2012-12-19 13:49:39 Нийтлэгдсэн: Улс төр
 МАХН-ынхан даргаа эргэжээ

Өнөөдөр 11 цагаас МАХН-аас нэр дэвшиж орон нутагт сонгогдсон 300 гаруй төлөөлөгчид сайд нарын гэгдэх хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй намынхаа даргыг эргэжээ. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр МАХН-ын даргын бие эрс муудсан гэдэг мэдээлэл урсах болсон тул тэд ийнхүү эргэж очсон байна. Нийт төлөөлөгчдийн хамт МАХН-ын гүйцэтгэх товчооныхон очсон бөгөөд Н.Энхбаяр даргыгаа суллуулах талаар ямар арга хэмжээ авах талаараа одоо хуралдаж байгаа юм байна.

 Арвин гишүүн зөв бичиж чаддаггүй

УИХ-ын гишүүн Арвин намаасаа гарах өргөдлөө өглөө хэмээн өчигдөр хэвлэлүүд баахан шуугисан. Харин Арвин гишүүний бичсэн гээд байгаа тэрхүү өргөдөлд үг үсгийн алдаа нэлээн хэд тууж явсан нь сонин. МУИС-ийг түүхч мэргэжлээр дүүргэж, түүхийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Офицерээс эхлээд олон олон хариуцлагатай албыг хашиж явсан хүн өргөдөл гэдэг үгийг зөв бичиж чадахгүй баймааргүй юм. WORD.MN Б.Инжир

Элчин сайд нарыг томиллоо

2012-12-10 13:58:00 Нийтлэгдсэн: Улс төр
Элчин сайд нарыг томиллоо

Монгол Улсаас гадаад улс орнуудад суух элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж дууссаны дараагаар санал хурааж БНАУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Г.Батжаргал, АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Алтангэрэл, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар О.Дамбийням, Бельгийн Вант Улс болон Европын холбоонд суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Х.Даваадорж, БНКУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Ж.Сүхээ, Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар С.Энхбат, БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Ганболд, БНТУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Батхишиг нарыг тус тус томиллоо.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.