ИЗНН-ын хурал өчигдөр болж хамтарсан Засгийн газраас гарах шийдвэрт хүрч, Ерөнхий сайд Н.Алтанхуягт албан хүсэлт хүргүүлэхээр болсон тухай мэдээлэл тарсан. Энэ талаар тодруулахаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунтай холбогдлоо. -ИЗНН-ыг хамтарсан Засгийн газраас гарах шийдвэр гаргалаа гэсэн мэдээлэл түгэх боллоо. Үнэхээр тийм шийдвэр гаргасан юм уу? -Тийм зүйл байхгүй ээ. Ташаа мэдээлэл байна. Өнөөдөр /өчигдөр/ манай намынхан хуралдсан. Ингэхдээ Засагт хамтарч ажиллахаар болсон намууд хоорондоо ямар механизмаар ажиллах талаараа л АН-ын даргад бичиг хүргүүлсэн юм. Засгийн газарт орж амжаагүй шахам байж гарна гэж юу ярих вэ дээ. Хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөрөө ч хэлэлцээгүй байна. Мөрийн хөтөлбөрөө УИХ-ын чуулганаар хэлэлцэж, батлуулна. Ийм байхад манай нам Засгийн газраас гарах шийдвэр гаргахгүй шүү дээ. -Дэд сайдын асуудлаас болж танай намынхан санал зөрөлдсөн гэсэн? -Тийм юм байхгүй. Соёл, спорт, аялал жуулчлал болоод Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдыг манай нам авахаар ажлын хэсэг дээр ярьсан.
Түүний улс угсаа гарвал Соц дек. Монголын улс төрд Намдагийн Удвал гэдэг бүсгүй тун хачирхалтай байдлаар хөл тавьж байлаа. Одоогоос арав гаруй жилийн өмнө Англид сурч байсан Монгол бүсгүй сая ам доллар хожсон тухай мэдээлэл тухайн үеийн Сэрүүлэг сонинд хэвлэгдэж, Н.Удвал гэгч эмэгтэйн яриа баахан хүний анхаарлыг татаж байв. Намайг их мөнгө хожсон. Монголд очоод байж бай. Мөнгийг чинь аваачиж өгнө гэсэн гэдэг түүний яриа Н.Удвал гэгч хатагтайг сугалаанаас мөнгө хожиж, хязгааргүй баяжсан гэдэг ойлголтыг олон хүнд өгсөн. Мөнгөө авсан эсэхийг бүү мэд. Харин удаа ч үгүй энэ хатагтай Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдсон юм даг. Гэхдээ тухайн үед дэд сайдын суудал 500 саяар үнэлэгдэж байна гэсэн мэдээлэл гарч байсныг санах хэрэгтэй байх. Гэвч тэрбээр дэд сайлын суудлаас бууснаас хойш байнга хэл ам хийж МАХН гэдэг намын шүдний өвчин болж хувирсан юм. МАХН-д жигүүр байгуулж, намын дарга нартайгаа үзэлцэх болсон. Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс жигүүрийг санаачилсан даруйдаа эрх мэдэлд хүрсэн тэрбээр дараагийн ээлжинд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хүсэлтээ намдаа илэрхийлсэн байдаг. Гэвч санаа нь бүтсэнгүй. Монголын социал демократ намд чамгүй бужигнаан, хов жив үүсгэж байж гарсан тэрбээр эсэргүү тэмцэгчийн дүрд энэ үеэс мордсон юм. Улмаар намынхаа эсрэг ухуулга хуудас хэвлэсэн гэх хэргийн эзнээр тодорч байсан ч үүнийгээ өөрөө эрс үгүйсгэдэг. Юутай ч, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг өөрт нь өмчилж өгөөгүйд гомдсон тэрбээр Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс жигүүрийн Ерөнхий зохицуулагчаар ажиллаж, С.Баяр, С.Батболд нарын Засгийн газрыг шүүмжлэх их аянд мордож байлаа. Гэвч өнөөдөр Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс жигүүрийг санаачлагчид бараг бүгдээрээ МАХН гэдэг намд үлдэж, Намбарын Энхбаярыг хамгаалагчид болж хувираад байгаа. Өөрөөрхэлбэл Ерөнхийлөгчийн суудалд суусан Н.Энхбаяр нам доторхи нөлөөгөө алдахгүйн тулд Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс жигүүрийг далдаас байгуулж, бас далдаас удирдаж байсан гэсэн үг. Багадаа жүжигчин болно гэж мөрөөддөг байсан урлаг, уран сайханд их дуртай энэ хатагтай улс төрийн амьдралд ч тун сайн жүжиглэж чадаж байгаа. Тэрбээр Н.Энхбаярыг хамгаалж, Брак Обамад хүртэл захиа бичиж, асар их үнээр дэлхий даяар тараагдах сонинд нийтлүүлсэн гээд түүнийг байнга мөнгөтэй холбоотой асуудал дагаж явдаг нь нууц биш. Өнөөдөр тэрбээр Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байна. Олон жил улс төрд байнга хэрүүл шуугиан сөрж явж хүрсэн түүний албан тушаалын өндөрлөг нь Эрүүл мэндийн сайд. Энэ яам хэр ажиллахаас Н.Удвал хатагтайн цаашдын улс төрийн хувь заяа шалтгаална гээд хэлчихэд нэг их буруудахгүй л болов уу.
Боловсрол соёл шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаяр ажилдаа алхаж ирдэг. Харин түүний араас хотын шинэхэн мэр орохоор шийджээ. Нийслэлийн Засаг даргаар сонгогдож, ажилдаа орсон Э.Бат-Үүл ажилдаа бусдаас онцгойрохоор шийдсэн байна. Энэ нь ч нийслэлийн замын хөдөлгөөнд ажлынхаа хамаг цагийг хий дэмий өнгөрүүлж байснаас дээр юм шиг ээ. Учир нь хотын мэр ажилдаа алхаж ирдэг болсон явдал. Тэрбээр нийслэлийн Засаг даргын ажлаа авахдаа Хотын замын хөдөлгөөний ачааллыг багасгаж, гэр хорооллын асуудлыг нэн тэргүүнд шийднэ хэмээн амласан. Тэр хэрээрээ төмөр хүлэг хөлөглөлгүй алхах нь эрүүл мэндэд тустай болоод замын хөдөлгөөнийг бууруулах нэг алхам гэж үзэж буй бололтой.
Н.Дашзэвэг: Н.Энхбаяр хүнийг нэг удаа ашиглаад хаядаг гэж үнэн юм байна, МАХН руу бүү зүглээрэй
2012-08-20 09:49:08 Нийтлэгдсэн: Улс төрМАХН-ы дотоод асуудал, албан тушаалын төлөөх дайн хурц байдалд орж байгаа нь тус намын хүн гэгддэг Эдийн засаг ч Н.Дашзэвэг нэлээд тод томруунаар илэрхийлээд авлаа. Уг нь тэрбээр өнгөрсөн баасан гаригт болсон Удирдах зөвлөлийн хурлаар Сангийн сайдад нэр дэвшсэн ч нэлээд гомдолтой үлджээ. Улс төрийн зүтгэлтнүүдээс твиттерт идэвхтэй жиргэдэг хүний нэг нь Н.Дашзэвэг. Өөрийн үзэл бодлоо илэрхийлэх индэр болдог энэ талбарт тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд нэлээд хурцхан жиргэлээ. Тэр үнэхээр Н.Энхбаяр болон МАХН-д гомджээ. Ямар сайндаа л Н.Энхбаяр хүнийг нэг удаа ашиглаад хаядаг гэж үнэн юм байна, МАХН руу бүү зүглээрэй хүмүүсээ гэхэв. Гомдсон эсэх талаар хүмүүс түүний санаа бодлыг асуусан ч үүнд үл хариулан цааш С.Дэмбэрэл, С.Оюун та 2 маш идэвхтэй ажиллах ёстой. Н.Энхбаяр намайг амбаардаад хөөчих юм шиг байна. 2016 оны сонгуулиар би танай намд 1 суудал өвч өгнө өө хэмээн бичжээ. Н.Дашзэвэг энэ жилийн сонгуульд МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс Баянгол дүүрэгт нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй. Ийнхүү сонгогдож чадаагүй ч сайдын суудалд сууна гэж улайрсан нь Н.Энхбаярын дургүйг хүргэсэн байх магадлалтай. Тиймээс холбогдуулан Н.Энхбаяр түүнийг намаасаа хөөж, тэрээр ИЗНН-д орохоор зэхэж байгаа аж. МАХН-ы дотор УИХ-д суудал авч чадаагүй ч суудал хүрэхийг эрмэлзсэн хүмүүс цөөнгүй бий. Харин МАХН-ыхан ийнхүү сандал ширээний төлөө дайн зарласан гишүүдтэйгээ ийнхүү мөн дайн зарласан байна.
ИЗНН-ынхан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар С.Оюуныг сонголоо
2012-08-20 09:29:06 Нийтлэгдсэн: Улс төрИЗНН-ын Улс төрийн зөвлөлийн хурал өчигдөр болж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаа тодруулжээ. Хурлаас намын дарга С.Оюун, Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Зоригт, Байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн Ц.Ширэндэв нарыг сайдад нэр дэвшүүлнээс ИЗНН-ын дарга С.Оюунд Улс төрийн зөвлөлийн хурлын гишүүдийн 75 хувь нь итгэл үзүүлж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар сонгохоор болсон байна. Э.Зоригт 20, Ц.Ширэндэв 5 хувийн санал авсан гэв. Ийн шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд багтан ажиллах Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын нэр тодорхой боллоо. Одоо МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл оногдсон яамдынхаа сайд нарыг тодруулчихвал Засгийн газар элэг бүтэн болж, их ажилдаа ороход бэлэн боллоо.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй