Хүн тоолоод будлиулаад байсан учраас компьютер сонгоогүй билүү...

СЕХ албан ёсоор мээдэлэл хийгээгүй байна. Саналыг дахин гараар тоолох тухай маргаантай хэвээр байгаа билээ. Урьдчилсан дүнгээр бол АН энэ удаагийн сонгуулийг өнгөлж явна. Тэр дундаа нийслэлийнхэн АН-д илүү итгэж байгаагаа харууллаа. АН саналын хуудсыг дахин гараар тоолуулах тал дээр эсрэг байр суурьтай байгаа бол МАН болоод бусад жижиг нам эвсэлүүд гараар тоолуулах хүсэлтэй байгаа билээ. Цахим санал хураалтанд зарим хүмүүс итгэхгүй байгаагаа илэрхийлж байгаа юм. Өмнөх сонгуулиудыг гараар тоолж байсан төдийгүй үргэлж маргаантай будлиантай асуудал яригддаг байсан. Тийм ч учраас энэ удаагийн сонгуулийг маргаангүй болгохын тулд цахим хэлбэрт шилжүүлсэн. Энгийн логикоор бодоход гараар тоолоод дүнг нь тулгачихмаар харагдаж байгаа боловч ачир дээрээ тийм биш гэдгийг өнгөрсөн сонгуулиудын үр дүн бэнлхнээ харуулж байсан. Хэрвээ саналыг гараар тоолох дээрээ тулбал сонгуулийн хэсгийн хороод дээр ажиллаж байгаа хүмүүс тоолж таарна. Төрийн албан хаагчид энэхүү саналыг тоолохдоо будлхиан хийхгүй гэх газаргүй. Яагаад гэвэл хэсгийн хороод болгон дээр МАН-ын засгийн газрын төийн албан хаагч нар ажиллаж байгаа. Саналын хуудсыг хүчингүй болгодог шилэгдсэн аргаа дахин хэрэглэх боломжийг МАН-д олгодог юм бол өчнөөн зардал гаргаж цахим хэлбэрт шилжүүлэх ач тус нь хаанаа гарах юм. Цахим машинд бус хүн нь илүү найдвартай гэж үзэх хүмүүс байна. Гэтэл машин нь уг нь нам эвсэл гэсэн сонголт хийхгүй шүү дээ. Хүмүүс л үүнийг хийдэг. Бид банкны гүйлгээгээ гар утас, компютрээр хийдэг болоод нэлээд хэдэн жил боллоо. Гэтэл энэ хэмжээний зүйл дээр эргэлзэх хэрэггүй баймаар санагдах юм.Гараар тоолуулах дээрээ тулбал маш өндөр хяналттай зохион байгуулах ёстой. Гэтэл бид сонгуулийн хуулиндаа энэ үйлдлийг хуульчилж оруулаагүй байдаг. Дээрээс нь нэмж хэлэхд МАН ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа дүр зураг нийгэмд харагдаж байна. Хэрвээ тэд ялсан бол өдийд намын байран дотроо шампаснкаа буудуулаад сууж байх байсан. Хар 7 сарын 1-ний эхлэлийг тавьсан 2008 оны 28-ны сонгууль дээр тэгж байгаагүй гэж үү. Намын байрных нь гадаа ард түмэн жагсаж байхад тэд тогойгоо ч цухуйлгаагүй биз дээ. Үнэхээр АН цахим аргаар луйвардсан юм бол АН-ын байрны гадаа иргэд бухимдал дүүрэн жагсаж байрыг нь яагаад шатаахгүй байгаа юм бол... Б.Инжир

Сонгуулийн албан ёсны дүнг зөвхөн СЕХ мэдээлнэ

Өнөөдөр 2012 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт өглөөний 07 цагаас эхэлж, 20 цагийн хооронд амжилттай болж дууслаа. Сонгуулийн Ерөнхий хорооноос болж буй үйл явдлын талаар давтамжтайгаар мэдээлэл өгч байв. Хамгийн сүүлийн мэдээллийг 21 цагт өгнө гэж мэдээлсэн ч тодорхой хугацаагаар хойшлон 21 цаг хагасын үед СЕХ-ны дарга Н.Лувсанжамц сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн сонгогчдын ирц хамгийн сүүлийн албан ёсны мэдээгээр буюу 20.00 цагийн байдлаар мэдээллээ. Улсын хэмжээнд нийт 1833478 иргэн санал өгөхөөс 1198086 нь саналаа өгснөөр ирц 65,24 хувьтай гарчээ. Хөдөө, орон нутагт сонгуулийн ирц 66,8 хувьтай, харин нийслэлд 63,24 хувьтай байжээ. Энэ дүнг СЕХ-ны дарга Лувсанжамц тайлбарлахдаа, шинэ технологи ашигласан нь сонгогчдын санал өгөх хугацаанд нөлөөлснөөс гадна хуучин өгч байсан хугацаанаас 2 цагийн өмнө санал хураалтыг дуусгасан, гэхдээ энэ оны сонгогчдын санал өгсөн байдал харьцангуй идэвхтэй байсан гэж мэдээлэв. Сонгуулийн Ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн санал хураалтын албан ёсны дүнг 10 хоногийн дотор багтаан зарлана гэдгээ мэдэгдсэн. СЕХ-ны мэдээллийн дараачаар намууд урьдчилсан дүн мэдээг гаргаж эхлээд байна. Харин энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав хэлэхдээ Сонгуулийн ерөнхий хорооноос гарч байгаа мэдээлэл бол албан ёсных. Урдьчилсан дүнг бид тодорхой мэдээлэл авсаны үндсэн дээр гарах байх. Үүнээс өмнө гарч байгаа дүн бол албан ёсны бус мэдээлэл юм. Санал хураалтын дүнг одоогоор мэдээлэх боломжгүй. Мэдээ дамжуулах асуудал бол үүрэн телефоны сүлжээтэй холбоотой. 400 гаруй газар хэсгийн тоог авахгүйгээр урьдчилж дүн гаргах боломжгүй гэв. Яг одоогоор намуудын урьдчилсан мэдээлэл маш олон янзаар гарч байгаа юм. Жишээ нь твиттер буюу жиргээчид ялангуяа мэдээллийн олон байдлаар зарлаж байна. Зарим нэг эх сурвалжууд харин сонгуулийн санал хураалтын штаб болон намын ажиглагч нарын мэдээлэлд тулгуурлан урьдчилсан мэдээ өгч байгаа аж. Ямартаа ч Сонгуулийн Ерөнхий хорооноос энэ удаагийн УИХ-ын сонгуулийн албан ёсны дүнг зарлах учир сонгогч та бүхэн аливаа нэг зүйлд туйлширалгүй, саналын үр дүнг албан ёсны мэдээллээр хүлээн авах нь зүйтэй болов уу. С.Отгонбаяр

Урьдчилсан байдлаар АН НИТХ-д 24 суудал авчээ

Урьдчилсан байдлаар УИХ болон НИТХ-ын нэр дэвшигчид тодорсоор байна. Нийслэлд НИТХ-д Ардчилсан намаас 24 нэр дэвшигч ялалт байгууллаа гэж тус намаас мэдээллээ.

АН ялалт байгуулж байна

2012-06-28 23:50:19 Нийтлэгдсэн: Улс төр
 АН ялалт байгуулж байна

Ардчилсан нам дөнгөж сая мэдээлэл хийлээ. Улаанбаатарт нийт 14 мандат хуваарлагдсан. Тэгвэл урьдчилсан байдлаар 11 мандатад ялалт байгуулаад байгаа юм байна. Харин Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн Нарантуяа дээр хууль бус үйлдэл гарч байгааг АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг хэллээ. Харин НИТХ-д 30-аас 26-д нь ардчилсан нам ялалт байгуулсан байна. Хөдөө орон нутагт 50 хувийн амжилт үзүүлээд байгаа юм байна. Дүнг эцэслэсэн байдлаар нэгтгэж цагийн дараа дахин мэдээлэхээр боллоо.

 Сонгуулийн өдрүүдэд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй

Улсын Их Хурлын болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбогдуулан 2012 оны зургаадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.4 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 6, 12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн ийм шийдвэр гаргажээ. Мөн энэхүү Захирамжид сонгуулийн санал авах өдөр буюу 2012 оны зургаадугаар сарын 28нд Нийслэлийн нутгийн захиргааны холбогдох байгууллага, сонгуулийн тойрог, хэсгийн хороодын хэвийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, дээрхи байгууллагууд /санал авах байр/ -ыг телефон утас, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах, хотын нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Нийтийн тээврийн газарт тус тус үүрэг болгосон байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.