Н.Энхбаярыг дэмжигч 100 гаруй иргэн шүүхийн гадаа жагсаж байна
2012-06-12 10:50:43 Нийтлэгдсэн: Улс төрСүхбаатар дүүргийн гаднах талбайд авлигалын хэргээр шүүгдэж буй МАХН-ын дарга Н.Энхбаярыг дэмжигчид Монголд эрх чөлөө хүнлэг ёс байна уу, Ц.Элбэгдорж хууль шүүхийг ганцаараа өмчлөх ёсгүй гэсэн бичигтэй цагаан өнгийн лоозон барьж жагсч байна. Тайван жагсаалд ойролцоогоор 100 гаруй хүрэлцэн иржээ. Тэдний зарим нь шүүх хурал болж буй танхимын цонхон дээр очиж Шударга ёс хаана байна хэмээн хашгирч байгаа харагдана. Зарим хүмүүс эдгээр жагсагчдыг шүүх ажиллагаанд саад учруулж байна хэмээн дургуйцсэн хандлагатай байна. WORD.MN
Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг эхнэрээ дагуулан дэлхийн хамгийн мулгуу од Парис Хилтонтой шоудсан гэдгээрээ шоудаж байсан. Тэрхүү нэг оройн шоу дор хаяж 100 мянган ам.долларын өртөгтэй гэж байгаа. Сонгуулийн сурталчилгаагаа ийнхүү өвөрмөц аргаар өнгөрсөн жилээс эхэлсэн О.Содбилэг сонгуулийн хууль зөрчсөн хэл аманд ороод байгаа. Учир нь сонгуулийн сурталчилгаа эхлэх хууль ёсны хугацаа болох 6-р сарын 6-наас өмнө 94183652 дугаараас Орхон аймгийн иргэдэд Шинэ Орхон, шинэ найдварийн төлөө хамтдаа Отгонбилэгийн Содбилэг гэсэн мессеж нисгэж орхижээ. Энэ үйлдэл нь сонгуулийн хуулийн үүрэн телефон ашиглаж сонгуулийн сурталчилгаа хийхгүй гэсэн заалтыг давхар зөрчсөн байна. Мөн өнгөрсөн гуравдугаар сараас Орхончуудын бизнесийг дэмжих үнэгүй сургалтын хөтөлбөр зарласан. Цагаан сараар Орхончуудад 5000 төгрөгийн нэгж илгээсэн гэж байгаа. О.Содбилэгийн энэхүү үйлдлүүд сонгуулийн тухай хуулийн 35.15-д Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш саналхурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор ... сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх-ийг хориглоно. Мөн уг хуулийн 35.18.10-д ...сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгох-ыг хориглосон заалтыг тус тус зөрчиж байна. СЕХ-ныхон энэ бүхэнд сонор сэрэмж тавих хүн хүчээр дутаад байгаа юм болов уу. Аль эсвэл акуулууд-тай орооцолдож байх зуур жапак-ууд завшаад байна уу. WORD.MN Ш.Хишгээ
УИХ-ын ээлжит сонгууль болох гээд хаа сайгүй таних, танихгүй хүний зурагтай самбарууд хотын гудамжуудыг чимэх болж. Сонгуульд нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуулийн дагуу СЕХ-оос батламжаа авсан өдрөөс эхлэн албан ёсоор сурталчилгаагаа эхлүүлэх ёстой. Үүний дагуу ч хуулийн хугацаа болж зургадугаар сарын 6-наас намууд ч, нэр дэвшигчид ч ажилдаа орсон. 94183652 дугаараас мессеж ирж байна. Шинэ Орхон, шинэ найдварийн төлөө хамтдаа Отгонбилэгийн Содбилэг гэсэн үгтэй сонин мессэж ирж байна. Гэхдээ энэ мессеж зөвхөн орхончуудад хамаатай бөгөөд тус аймгийн уугуулуудад ирсэн new message. Уг нь сонгуулийн сурталчилгааг үүрэн холбооны утас ашиглан хийхгүй гээд хуулиндаа заачихсан байгаа. Залуу улстөрчийн хувьд хуулиа мэдэхгүй байгаагийнх уу, эсвэл хамгийн үр дүнтэй арга хэрэглэж УИХ-д суудал горилох гэснийх үү мэдэхгүй юм. Шинэ Орхоныг О.Содбилэгтэй хамт байгуулах юм гэнэ. МАН энэ жил намдаа цус сэлбэж нийт нэр дэвшигчдийнхээ 30 орчим хувийг 40 хүртлэх насны залуучуудын багаар бүрдүүлсэн гэсэн. Үүний нэг нь О.Содбилэг. Түүнийг орхончууд аавынх нь нэрээр танидаг бөгөөд гадаадад, дотоодод галуу шувууны мах иддэг мэдлэгтэй боловсролтой залуу гэж мэдэх биз. Харин гадаадад эзэмшсэн мэдлэг боловсролоо ашиглаж, орхончуудыг гайхуулж байсан удаагүй. Сайн нэртэй аав, сайхан эхнэрийнхээ сүрэнд даргадаж явсан уу гэхээс өөрөө гялтайх нь тун ховор. Түүний сонгуулийн хууль зөрчиж байгаа нь анхных биш. Өнгөрсөн гуравдугаар сард Орхон аймгийн сонгогчдын бизнест хөрөнгө оруулж, зээл олгож, үнэгүй сургалтанд хамруулна хэмээн амлаж байсан. О.Содбилэгийн хишгийг хүртэх нь их энгийн. Түүний удирддаг Монгол 21 сангийн зорилго болон гишүүнчлэлийг хүлээн зөвшөөрч, анкет бөглөөд гүйцээ. Монгол 21 сан. Орхон аймагт нэр дэвших О.Содбилэгийн удирддаг сан юм. Таныг Монгол 21 сангийн гишүүнчлэлд урьж байна. Монгол 21 сангийн гишүүнчлэлд 18-аас дээш насны Орхон аймгийн иргэд бүгд хамрагдах боломжтой ба гишүүнчлэл нь үнэ төлбөргүй хийгдэнэ гээд л. Өөрөөр хэлбэл, сонгууль өгөх насны бүх иргэд гэсэн үг. Энэ санд элссэнээр үнэ төлбөргүй сургалтанд сууж, бичил зээлд дэмжлэг авч, О.Содбилэгтэй холбоотой мэдээ, мэдээллийг хүлээн авах зэргийг зөвшөөрвөл та тус сангийн гишүүн болж болно. Үүнд нь урамшсан Эрдэнэтийнхэн өөрсдийгөө төдийгүй, ойр дотныхноо ч бүртгүүлчихэж. Цагаан сараар танихгүй дугаараас 5000 нэгж илгээв. Хайрт ээжээс минь болов уу гэтэл үгүй. Мөнөөх алдарт дугаараас шүү. Ингээд л хам хэрэгтэн болчихсон. Уг нь би саналаа худалдах гээгүй. Гэтэл түүний сангаас УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.15-д Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх-ийг хориглоно. Мөн уг хуулийн 35.18.10-д сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгох-ыг хориглосон заалтыг зөрчин зөрчин авлигадаж байна. Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гээд заачихсан байдаг. Энэ мэт содон мессеж бичиж, сан байгуулсан нэрээр сонгогчдын саналыг худалдаж авах гэж санаархсан суудал горилогчдыг СЕХ авч хэлэлцвэл яасан юм бэ. Сурталчилгаа эхлээд хэд хонож байхад ингэж байгаа хойно гурван долоо хоногийн турш юу ч хийж магадгүй нь шүү СЕХ-ныхоон. Ардын эрх сонин А.ШАРХҮҮ
Баянгол дүүргийн засаг дарга, өдгөө УИХ-д МАН-аас нэр дэвшигч Л.Амгалан хатагтайн улс төрийн өнөөгийн карьер эхэлсэн цэгтэй нь харьцуулахад нэлээд өндөр авчээ. Анх Хэнтий аймагт зоотехникчээр ажлын гараагаа, эмэгтэйчүүдийн зөвлөлийн дэргэд ТҮЦ ажиллуулж бизнесийн гараагаа эхэлж байсан гэдэг. Засаг даргын сэнтий түүнд нэлээд зохисон төдийгүй ТҮЦ-ийн бизнес нь ТҮК-ийн бизнес болж хувирсан. Дүүргүүдийн ТҮК-үүдтэй хогны гэрээ байгуулж багагүй мөнгө завшсан тухай хэл ам нэлээд гарсан. Бүр засаг даргын суудлыг луйвардаж авсан тухай ч хэвлэлээр шуугиж байв шүү. Засаг дарга байхдаа хийсэн ажлаа тайлагнавал толгой эргэмээр тоо баримтаас авхуулаад учир нь олдохгүй баахан цаас үзүүлэх биз. Харин амьдрал дээр Баянгол дүүргийн өнгө зүс ямар байгаа талаар цөөн хэдэн үг хэлэе. Баянгол дүүргийн 2-р хорооны иргэдийн гаргасан гомдол саналын дагуу манай сайт газар дээр нь очсон билээ. Тус 2-р хорооны барилгын 7-н байшин хэмээх газар бидний мэдэхээр ТБД андууд-ын орчим хотын төв хэсэг гэхэд арай л гомдмоор харагдаж байв. Хэдэн жилийн өмнөөс гражуудыг цэгцлэх ажил өрнөсөн нь зөвхөн Амгалан хатагтайн улс-д хамаараагүй бололтой. Дээрээс нь ямар ч орчны тохижолт гэх юм алга. Нээрээ л хэдэн өвгөд хөгшид улаан шороон дунд даалуу өрж суух нь өрөвдөлтэй гэж манай сайтын сэтгэгдэл бичих хэсэгт бичиж үлдээсэн нь үнэн байв. Өнөө цагт хүний эрүүл мэнд амь насанд аюулгүй хүүхдийн тоглоом зөндөө гарсан. Харин Баянгол дүүргийн 2-р хорооны хүүхдүүд аль коммунист үеийн төмрийн үлдэгдэл дээр тоглодог байх нь. Тоглох ч гэж дээ харахад ч аюултай харагдах юм. Гэтэл хажууханд нь байх хувийн эмнэлэг хашаан дотроо зүлэг ногоо, мод сөөг тариад, саравч сүүдрэвч бариад гялайж гялтайж харагдана лээ. Улсын төсвөөс орчны тохижолт ногоон байгууламжаараа Улаанбаатар хотын урдаа барьдаг дүүрэг болно хэмээн хамгийн их төсөв мөнгийг хуваарилуулж авдаг атлаа хамгийн хоцрогдсон, хогондоо дарагдсан дүүрэг болгож хувиргав. Зүлэг тарихын оронд амарчлаад хиймэл зүлэг авчраад дэвсчихдэг нь хариуцлагаа ухамсарладаг төрийн албан хаагч биш юм аа гэхэд арчаатай эмэгтэйн хийх үйлдэл мөн үү. Ёстой нөгөө нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчээр хотын эко орчныг сайжруул гэхээр хиймэлээр орлуулаад тавичихдаг хүнийг юу ч гэж ойлгомоор юм та минь. Уг нь манай улстөрчид Гэрээ засаад төрөө зас гэдэг хэлцийг их л ашиглаж харагддаг. Харамсалтай нь Л.Амгалан хатагтай гэрээ битгий хэл өөрийгөө ч засаж чадахгүй УИХ-д нэр дэвшлээ. Хэрхэхийг Баянгол дүүргийн сонгогчид мэдэх биз ээ. WORD.MN Б.Инжир
Н.Номтойбаяр ард түмний хөрөнгөөр ард түмнийг панаалдаж байна
2012-06-07 17:07:20 Нийтлэгдсэн: Улс төрМонголын алт ХХК буюу МАК-ын өв залгамжлагч бол Н.Номтойбаяр. МАК бол Н.Номтойбаяр гэсэн үг. Тэгвэл Монголын ард түмний хөрөнгийг хувьдаа завшиж буй компаниар МАК-ийг зүй ёсоор нэрлэж болно. УИХ-аас баталсан стратегийн 15 орд байдгийн наймыг нь хувийн компани эзэмшдэгээс гурав нь МАК-ийн мэдлийнх юм. Өмнөговь аймаг дахь Нарийн Сухайтын орд нь БНХАУ-ын Чинхуа болон МАК компанийн дундын эзэмшлийнх бол стратегийн 15 ордын хоёрт нь зэс, молибденийн Цагаан суваргын орд нэрлэгддэг. Энэ хоёр ордын эзэн нь Н.Номтойбаяр гэдгийг өдгөө мэдэхгүй хүн ховор билээ. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийн Сухайтын нүүрсний уурхайгаас л гэхэд 2010 онд 5,039,870.99 буюу таван сая гучин есөн мянга найман зуун далан тонн нүүрс олборлон зах зээлд экспортолж, 276,3 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Үүнээсээ 10 тэрбумыг нийт татварт төлжээ. Нарийн Сухайтын ордоос Шивээ-Хүрэнгийн боомт хүртэл хар зам тавих зэрэг өөрт ашигтай зарим нэг ажил хийснийг энд дурдаад яах вэ. Харин нийгмийн хариуцлагын чиглэлээр 84 сая төгрөгийн ажил хийсэн тэд ард түмний өмнөөс их ажил хийчихсэн, улсын төсвийн ихэнх татварыг төлдөг мэт аашилж, ярьдаг нь нууц биш. Ганцхан Нарийн Сухайтын ордоос л гэхэд 2010 онд 276,3 тэрбум төгрөгийн борлуулалт хийчихээд аравхан тэрбум төгрөгийн татварыг улсад төлсөн байна шүү дээ. МАК гэдэг уул уурхайн олон ордтой, үйлдвэрлэл явуулдаг компанийнх нь орлого, борлуулалтыг бид дурдсангүй. Зөвхөн БНХАУ-тай хамтарсан Чинхуа-МАК-ийн борлуулалт, орлогыг дурдахад ийм байна. Тэгтэл Үндсэн хуульд заасанчилан газрын хэвлийн баялаг буюу стратегийн ач холбогдол бүхий Нарийн Сухайтын орд газар нь үнэндээ Монголын ард түмний өмч билээ. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр ард түмний баялгийг ухаж, нүсэр хэмжээний орлого, ашиг олж байгаа хэрнээ улсад нэг л их хөрөнгө оруулж байгаа мэт авирлах нь утгагүй хэрэг. Нэг ёсондоо ард түмний хөрөнгөөр ард түмнийг хуурч, Дорнодод, Сэлэнгэд, Дорноговьд, Өмнөговьд хөрөнгө оруулалт хийлээ гэж ойлгуулаад, өөрсдийгөө магтах хэрэггүй юм. Харин ч ард түмний хөрөнгийг шамшигдуулж, ганцаараа идэж, ууж буй МАК-ийн гэр бүлийнхэн, тэр тусмаа УИХ-д гарахаар зэхэж буй Н.Номтойбаяр ичих хэрэгтэй ажээ. Монголын ард түмний хөрөнгөөр баяжиж, Монголын ард түмний хөрөнгийг УИХ-ын сонгуульд зарцуулж, бас ард түмнийг панаалдаж байгаа нь шударга ёсонд нийцнэ гэж үү.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй