Г.Занданшатар: Улсынхаа гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг нийт ард түмэндээ уриалъя
2021-09-13 09:31:53 Нийтлэгдсэн: Улс төрПарламентын ойн өдөрт зориулан УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлэв. МОНГОЛ УЛСАД БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨРТ ЗОРИУЛСАН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ Монголынхоо нийт ард түмэнд, үе үеийн парламентчиддаа Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийн баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье. Парламентын засаглалыг монгол түмэн өөрийн цэцэн оюун, чин эрмэлзэл, гүн хүндэтгэлийг шингээж, Үндсэн хуулиараа сонгон тунхагласан учраас Парламентын өдөр бол Монголын нийт ард түмний баярын өдөр юм. 1990 онд явагдсан бүх ард түмний чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнгээр монголчууд түүхдээ анх удаа байнгын ажиллагаатай парламент буюу Улсын Бага Хурлыг байгуулж, 1990 оны есдүгээр сарын 13-ны өдөр анхдугаар чуулганаа зарлан хуралдуулсны 31 дэх жилийн ой өнөөдөр тохиож байна. Төр бол хэн нэгэн буюу хэсэг бүлэгт оногдсон эрх мэдэл, хүч чадал биш билээ. Харин Төр бол хууль юм гэсэн үг бий. Эзэн Чингис хааны Их хуралдай, Богд хаант Монгол Улсын Дээд, Доод хурал гээд парламентат ёсны хэлбэр эртний улбаатай ч 1990 онд монголчуудын сонгосон парламентын засаглал, байнгын ажиллагаатай парламент нь их түүхийн маань цоо шинэ хуудас, Монголын маргаашийг тодорхойлсон шинэ тэмүүллийн эхлэл байлаа. Улмаар 1992 онд баталсан ардчилсан, шинэ Үндсэн хуулиар Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, засгийн эрх мэдлийг итгэж сонгосон төлөөллийн байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлэх бүрэн эрхтэй болсон билээ. Энэхүү дээд эрх мэдлийг 1990-1992 онд Улсын Бага Хурал, 1992 оноос эдүгээ хүртэл Улсын Их Хурал хэрэгжүүлж ирлээ. Өнгөрсөн гурван арванд Улсын Их Хурлыг сонгох 8 удаагийн сонгууль болж, монголчууд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулиар тунхагласан эрхээ эдэлж, чөлөөт сонголтын үндсэн дээр өөрсдийгөө төлөөлж төрийн эрх барих дээд байгууллагаа бүрдүүлэн ажиллуулж ирлээ. Энэ өдрийг ташрамдуулан Монгол Улсынхаа гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг нийт ард түмэндээ хандан уриалъя. 2020 оны сонгуулиар байгуулагдсан 8 дахь удаагийн парламент Үндсэн хуульдаа оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу эрх зүйн хувьсгалт шинэтгэл хийж, засаглалын харилцан хяналт-тэнцлийг хангах, гүйцэтгэх засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэх, парламентат ёсыг улам төгөлдөржүүлэх, хараат бус, шударга шүүхтэй болох, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох шинэ зорилтоо амилуулан хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэ зорилтыг хангаснаар зөвхөн шударга ёс, хууль засагладаг нийгэм, ардчилал, хүний эрхийг бүрэн утгаар нь дээдэлсэн төр, сэргэн мандаж, хөгжин цэцэглэсэн шинэ Монголыг цогцлоох ард түмний маань хүсэмжлэл биеллээ олох болно. Төр бол хэн нэгэн буюу хэсэг бүлэгт оногдсон эрх мэдэл, хүч чадал биш билээ. Харин Төр бол хууль юм гэсэн үг бий. Тиймээс эх орныхоо, ард түмнийхээ эрх ашгийг дээдэлсэн хуулийг тогтоож, иргэдтэйгээ хамтран түүнээ ягштал хэрэгжүүлж, хэлбэрэлтгүй сахиулж чаддаг байх нь улс үндэстэн, парламентат ёс тогтвортой оршин тогтнохын үндсэн дархлаа юм. Тиймээс түүхэн энэ өдрийг ташрамдуулан Монгол Улсынхаа гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг нийт ард түмэндээ хандан уриалъя. Монголын төр мөнх оршиж, монгол айл өрх, хүн бүрийн амьдрал дүүрэн жаргалтай байх болтугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР
“ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ” СЭДВЭЭР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА
2021-09-13 09:27:26 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна. Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож, бизнес эрхлэгчдийн саналыг сонсож байна. Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого-ын талаар илтгэл танилцуулж байна. Ташрамд дурдахад, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хурлаар Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого-ыг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэхийг дэмжсэн юм.
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
2021-09-10 11:22:57 Нийтлэгдсэн: Улс төрУлс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлсэн юм. 1996 оноос энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэж, хэлмэгдсэн олон мянган хүний дурсгалыг хүндэтгэх болсон. Нийт 37 мянга орчим хүнийг хэлмэгдүүлж, өрх бүрийн амьдралд гуниг зовлон дагуулсан энэ гашуун түүх нь Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөөгөө ямагт дээдлэн хамгаалах үүрдийн сургамж болсон юм. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хүрээнд 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг өнгөрсөн хугацаанд төрөөс олгоод байна. Мөн хилс хэрэгт шийтгэгдсэн 31 604 хүнд холбогдох 10226 хэргийг цагаатгажээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа сурагчдын сэтгэлзүйн асуудалд анхаарч ажиллана
2021-09-10 11:17:26 Нийтлэгдсэн: Улс төрБаянзүрх дүүргийн 23 дугаар тойргоос УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа тойрогтоо хамгийн сайн ажилладаг цөөхөн гишүүдийн нэг. Тэр дундаа боловсрол, ЖДҮ, бизнес эрхлэгчдийн асуудлыг нэн тэргүүнд тавьж, энэ чиглэлд ч томоохон төсөл эхлүүлж, тойрогтоо хөрөнгө оруулалт татаж байгаа билээ. Тэгвэл эрхэм гишүүн өчигдөр Баянзүрх дүүргийн нийт ЕБС-иудын нийгмийн ажилтнуудыг хүлээн авч уулзсан байна. Учир нь Ковид-19 цар тахлын улмаас Ерөнхий боловсролын сургуулиуд сүүлийн хоёр жилийн хугацаанд цахимаар хичээллэж, энэ оноос эхлэн цахимаарболон танхимаар орж эхэлсэн. Хоёр жилийн хугацаанд гэртээ удаан хугацаагаар хоригдсон хүүхдүүд сэтгэлзүйн дарамт, айдастай, тэр тусмаа бага ангийн хүүхдүүд хичээлээ ойлгохгүй, үсгээ мэдэхгүйгээс дарамтад орж, өсвөр насныхан нь харин ангийн найз нөхдөөсөө хол байснаар өөрийгөө тусгаарлах, дэлгэцийн хамааралтай болох, зожиг ганцаардмал болох зэрэг сөрөг үр дагавар илэрч байгаа учраас энэ чиглэлд хэрхэн ажиллаж байгаа талаар тэдэнтэй санал бодлоо хуваалцжээ. Тус уулзалтаар хүүхдүүд танхимаар хичээллэх, урт хугацааны дараа хамт олонтойгоо уулзах, харилцаа, хандлага цаашлаад сэтгэлзүйн бэлтгэл, эрүүл мэндийн төлөв байдал зэрэг олон асуудлаар мэдээлэл солилцож, хүүхдүүдийг сэтгэлзүйн хувьд эерэг нөлөөллөөр хангах, дасгах, бэлтгэх, хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Үндсэн хуулийн цэцийн дарга Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн уламжлалын сэдвээр илтгэл тавив
2021-09-10 11:10:07 Нийтлэгдсэн: Улс төрПольш улс анхны Үндсэн хуулиа баталсны 230 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Ойн арга хэмжээний хүрээнд Польш Улсын Үндсэн хуулийн трибуналаасзохион байгуулсан Үндсэн хуулийн уламжлал сэдэвт олон улсын цахим хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатилтгэл тавьж оролцлоо. Тэрбээр, Монголын төр, эрх зүйн түүхэн уламжлал, Үндсэн хуульт ёсны төлөвшлийн сэдвээр тавьсанилтгэлдээ, Монгол Улс төр, эрх зүйн өнө эртний өвөрмөц түүхэн уламжлалтай улс билээ. Энэ уламжлал нь олон зуун жилийн түүхийг дамжин, нийгмийн хөгжлийн ээдрээтэй, түвэгтэй янз бүрийн цаг үеийг даван туулж, өөрийн нөлөө, үнэ цэнийг хадгалан хамгаалсаар ирсэн. Монгол Улс эртнээс уламжилж ирсэн хууль тогтоомжийн талаар дорвитой судалгаа хийж өнөөдөр хууль тогтоомжийн 25 боть эмхэтгэл гаргасан юм. гэдгийг дурдлаа. Мөн Хорьдугаар зуун бол Монгол Улсын төдийгүй дэлхийн улс орнуудын хувьд төрт ёс, эрх зүйн хөгжлийн нэн шинэ үеийг тодорхойлоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн, гүн гүнзгий өөрчлөлт, хувьслын эрин үе байлаа. Хорьдугаар зууны эхэн үеэс Монгол орны нийгэм-улс төрийн амьдралд түүхэн эргэлтийн шинжтэй үйл явц идэвхитэй өрнөж 1911 онд үндэсний тусгаартогтнолоо сэргээн тогтоосноор шинэ үеийн хууль цааз, эрх зүйн үнэт зүйлсийг шинээр бий болгон хөгжүүлэх, нааштай, таатай нөхцөл бүрэлдсэн-ийг онцлонтэмдэглэв. Польшийн анхны Үндсэн хууль нь Америкийн Нэгдсэн Улсын 1788 оныҮндсэн хуулийн дараа батлагдсан, Европ тивд Үндсэн хуульт ёсыг тогтоосон хамгийн анхны эрх зүйн түүхэн баримт бичигбилээ. Эх сурвалж:Үндсэн хуулийн цэц
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй