Шадар сайд 45-р сургуулийн халдвар хамгааллын нөхцөл байдлын талаар багш, сурагчидтай уулзаж ярилцлаа
2021-09-08 10:53:51 Нийтлэгдсэн: Улс төрШадар сайд С.Амарсайхан Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийн халдвар хамгааллын нөхцөл байдлын талаар багш, сурагчидтай уулзаж ярилцлаа. Тус сургуулийн хувьд 1960 хүүхэд хоёр хуваагдан, цахим болон танхимын хичээлд хамрагдаж буй бөгөөд сургуулийн орчинд халдвар бүртгэгдээгүй аж. Гэрийн орчинд халдвар авсан 4 сурагч цахимаар суралцаж байна. Хичээл бүрийн хооронд 10 минутын завсарлага гаргаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа талаар 45 дугаар сургуулийн захирал Н.Наранчимэг хэллээ. Тус сургуулийн эцэг, эхчүүдийн зөвлөлөөс зарим ангид халдваргүйжүүлэлтийн мананцар төхөөрөмж, агаар цэвэршүүлэгч, гар ариутгагч зэргийг авч өгчээ. Халдварын эрсдэл өндөр байгаа энэ үед багш, эцэг эхчүүд, Сургуулийн эмч, нийгмийн ажилтнууд хамтдаа хичээж хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс анги танхимыг тогтмол агааржуулах, амны хаалт зүүлгэх зэргээр халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхэд анхаарахын зэрэгцээ сэтгэлзүйн зөвлөгөө мэдээллийг хүргэх нь чухал гэдгийг Шадар сайд онцолсон юм. Тэрээр Цар тахлын амаргүй нөхцөлд танхимаар хичээллэхэд хүндрэл бэрхшээл багагүй тулгарна. Гэсэн хэдий ч төр засаг, сургуулийн удирдлагууд, эцэг эхчүүд бүгд хамтарч ажиллавал халдварыг эрсдэл багатай даван туулах боломжтой. Ялангуяа вакцинд хамрагдаагүй бага ангийнхныг эрсдэлээс хамгаалж, халдвар хамгааллыг мөрдүүлэхэд сургуулийн багш, эмч, нийгмийн ажилтнуудын оролцоо нэн чухал хэмээлээ.
Монгол, Хятадын худалдааг 10 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө хамтран ажиллана гэв
2021-09-08 09:45:06 Нийтлэгдсэн: Улс төрМонгол, Хятадын ЗГ хоорондын комиссын дарга нарын уулзалт боллоо. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хоёр талын дарга нарын уулзалтыг өнөөдөр /2021 оны 9 дүгээр сарын 7/ цахим хэлбэрээр зохион байгуулав. Уулзалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэньтао нар оролцож, Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдааны Протоколын хэрэгжилтийн явцын талаар болон хоёр талын худалдаа, эдийн засгийн зарим тулгамдсан асуудлаар санал солилцлоо. Коронавируст халдварын үр дагаврыг бууруулж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулахад хоёр талаас анхаарч, уялдаа зохицуулалтаа сайжруулж буйн үр дүнд хоёр улсын худалдааны эргэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэмэгдэж буйг сайд нар тэмдэглээд, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Үүний тулд халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлж, хилийн голлох боомтуудаар ачаа бараа нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэхэд талууд анхаарч ажиллахаар боллоо. Шадар сайд С.Амарсайхан Монголын талд хилийн боомтын бүс нутгуудын халдвар хамгааллыг сайжруулах чиглэлээр авч буй арга хэмжээг танилцуулж, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтоор нэвтэрч буй нүүрсний машины тоог мэдэгдэхүйц нэмэгдүүлэх, нүүрсний чингэлэг тээврийн журмыг ойрын хугацаанд тохиролцож, тээвэрлэлтийг эхлүүлэх санал дэвшүүлэв. БНХАУ-д суралцдаг монгол оюутнууд танхимаар суралцах боломжийг аль болох эрт нээхэд анхаарал хандуулахыг Шадар сайд С.Амарсайхан Хятадын талаас хүссэн юм Тяньжин боомтод хуримтлагдсан манай улсын импортын чингэлгийн бөөгнөрлийг шийдвэрлэх, Замын-Үүд-Эрээн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх, Замын-Үүд боомтоор уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг сэргээх арга хэмжээ авах саналыг Шадар сайд С.Амарсайхан дэвшүүлснийг Худалдааны сайд Ван Вэньтао анхааралдаа авч, Хятадын холбогдох байгууллагуудад шуурхай уламжлахаа илэрхийлэв. Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх чиглэлээр хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов. Түүнчлэн БНХАУ-д суралцдаг монгол оюутнууд танхимаар суралцах боломжийг аль болох эрт нээхэд анхаарал хандуулахыг Шадар сайд С.Амарсайхан Хятадын талаас хүссэн юм. Засгийн газар хоорондын комиссын Ажлын хэсгийн хуралдааныг энэ онд багтаан зохион байгуулах, ирэх оны тохиромжтой хугацаанд Засгийн газар хоорондын комиссын XVII хуралдааныг зохион байгуулахаар талууд тохиролцов. Эх сурвалж: Шадар сайдын Хэвлэлийн алба
#Шууд: Хотын даргын мэдэгдсэн 30 автобусны тендертэй холбоотой асуудлаар Сангийн яамнаас мэдээлэл хийж байна.
2021-09-07 11:20:20 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Ли Ёнгтой уулзав
2021-09-07 11:15:38 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Вена дахь НҮБ-ын салбар төвд 2021 оны есдүгээр сарын 6-ны өдөр зочилж, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Ерөнхий захирал Ли Ёнгтой уулзалт хийв. Манай улсын үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрчим хүч, хүрээлэн буй орчны салбарт байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ЮНИДО-той хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, тодорхой үр дүн гарч байгааг УИХ-ын дарга сайшаав. Дэлхийн банк зэрэг олон улсын банк, санхүүгийн байгуулагатай хамтран үйлдвэрлэлийн хөгжил, экспортыг дэмжих чиглэлээр Монгол Улсын хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд ЮНИДО хувь нэмрээ оруулж байгааг Ерөнхий захирал Ли Ёнг дурдаж, Экспортыг дэмжих төсөл (EDP)-ийн Баталгаажуулалтын үйлчилгээ, чанарын удирдлагыг сайжруулах төсөл нь хамтын ажиллагааны шинэ боломж юм гэдгийг онцлов. Малын гаралтай түүхий эдийг боловсруулах нэгдсэн парк/бүс байгуулахад үзүүлэх дэмжлэг3 үе шаттай төсөл, Хөдөө аж ахуйн, үйлдвэрлэлийн кластерт ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний экспортыг дэмжих төсөл-ийг манай улс ЮНИДО-той хамтран хэрэгжүүлж эхлэхээр тохиролцоод байгаа бөгөөд тэдгээрийг үр дүнтэй шуурхай хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана гэдгээ талууд нотлов. УИХ-ын дарга Г.Занданшатар 2021 оны есдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Австри Улсын Вена хотноо болох Парламентын дарга нарын дэлхийн V бага хурал-д оролцоно. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тэргүүтэй албаны төлөөлөгчид Налайх, Багахангай дүүргийн боловсролын салбарын ажилтан, алба хаагчидтай уулзаж байна. Энэ үеэр Налайх дүүргийн нэгдүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон 274 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагааг өнөөдөр албан ёсоор эхлүүллээ. Налайх дүүрэгт ерөнхий боловсролын хамран сургалт 98 хувьтай байгаа бөгөөд энэ хичээлийн жилд улсын төсвөөр 274 дүгээр цэцэрлэг ашиглалтад орсноор сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 70 хувьд хүрчээ. Налайх дүүргийн алслагдсан 1, 7 дугаар хорооны 400 гаруй хүүхдүүд өөр хорооны цэцэрлэгт хуваарилагдан хамрагддаг байсан бол тус цэцэрлэг ашиглалтад орсноор энэ хичээлийн жилд 4-5 насны 150 хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. Багахангай дүүргийн хувьд ерөнхий боловсролын 1 сургуульд 743 сурагч, 3 цэцэрлэгт 320 хүүхэд сурч байгаа бөгөөд ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хамран сургалт тус бүр 100 хувьд хүрээд байгаа аж. Цаашид бүтэц орон тоог нэмэгдүүлэх, багш нарыг хөнгөлөлттэй орон сууцны хөтөлбөрт хамруулах, 1980 онд баригдсан сургууль, цэцэрлэгийн барилгыг шинэчлэх шаардлага байгааг тус дүүргийн удирдлагууд хэлж байлаа.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй