Зуслангийн чиглэлд иргэдийн зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлж байна

Зуслангийн чиглэлийн иргэдийн зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс дараах гурван чиглэлд эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Үүнд: ЗҮ:1 Гүнт-Жигжид-Тэнгис кино театр чиглэлд их багтаамжийн 3 автобус35 минут тутамд Тэнгис кино театрын зогсоолоос; ЗҮ:2 Гоодой-Тэнгис кино театр чиглэлд 1 их багтаамжийн автобус1 цаг тутамд Тэнгис кино театрын зогсоолоос; ЗҮ:3 Баянбулаг-Тэнгис кино театр чиглэлд 1 их багтаамжийн автобус 2 цаг тутамдТэнгис кино театрын зогсоолоос өдөр бүр 07:00 цагаас 22:00 цаг хүртэл үйлчлэхээр бэлтгэл ажлыг ажлыг хангаад байна. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ. НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

"Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" –ын гишүүд цахимаар хуралдлаа

Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага ын Гүйцэтгэх хорооны албан ёсны хурал өнөөдөр боллоо. Хуралдаанд Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага-ын ерөнхийлөгч Мохамед Боудра, ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейвиус, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Маймунах Мохт Шариф, Ромын хотын дарга, Барселон хотын Захирагч, Эмилиа-Ромагна хотын ерөнхийлөгч, Сурабая хотын дарга, Монтевидео болон Сурабаяа хотын дарга, Газиантеп, Женев, Уагадугу, Сала, Полокване хотын захирагчид, Имбабура мужийн Ерөнхийлөгч, Лиссабон хотын орлогч дарга нар болон Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар оролцлоо. Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага олон улсын байгууллагад дэлхийн 140 орны 240 гаруй хот, 175 хотуудын орон нутгийн удирдлагын холбоо хамаарагддаг байна. Мөн тус байгууллага нь Европ, Евроази, Латин Америк, Африк, Ойрхи дорнод, Ази-Номхон далай, Хойд Америк болон Метрополис зэрэг 7 бүс нутагт салбаруудтай аж. Улаанбаатар хотын хувьд энэхүү байгууллагад 2018 онд гишүүнчлэлээр элсчээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага ын Гүйцэтгэх хорооны албан ёсны хуралд оролцох үеэр Дэлхий нийтийн орчин үед тулгамдаад буй асуудал нь дэлхийн засаглалын тогтолцоог шинэчлэх шаардлагатай байгааг нотолж байна. Энэ асуудлын хүрээнд нэн шаардлагатай арга хэмжээ бол дэлхийн шийдвэр гаргах үйл явцад орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын оролцоог хангах явдал юм. Олон улсын гэрээг орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргаатай зөвшилцөн боловсруулж, тэдгээрийн үүрэг, эрх мэдлийг багтаасан байх хэрэгтэй. Нутгийн засаг захиргааны байгууллагуудыг НҮБ-ын удирдах байгууллагад төлөөлөн оролцуулах саналтай байна. Хотын захиргааны байгууллагуудыг үндэсний хэмжээнд шийдвэр гаргах тогтолцоонд оруулах нь мөн чухал юм. Жишээлбэл, үндэсний зөвлөлд тодорхой хотын ажлын хэсэг байгуулах замаар бид шууд засаглалаас олон шатны засаглал руу шилжиж орон нутгийн бүс нутгийн болон үндэсний засгийн газрууд тэгш түншийн үүрэг гүйцэтгэж, харилцан ойлголцлын чиглэлээр ажиллах хэрэгтэй гэсэн юм. Мөн коронавирусын тахлын үед татварын дарамтыг бууруулах чиглэлээр бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээ авсан. Гэсэн хэдий ч энэхүү бууралт нь улсын төсөвт орж буй татвартай холбоотой биш, харин багасгасан бүс нутгийн болон орон нутгийн татварууд юм. Цаашид иргэдийг дэмжих арга хэмжээг хотын захиргааны төсвөөс бус үндэсний сангаас хэрэгжүүлэх нь зүйтэй. Хяналтгүй хотжилт, түгжрэл, тахал, байгаль орчны доройтол зэрэг чухал асуудлуудын ихэнх нь том хотуудын өвөрмөц шинж чанартай байдаг. Нийслэл хотуудын ачааллыг бууруулахын тулд хөгжлийн чиглэлийг жижиг, дунд хот руу чиглүүлэх хэрэгтэй. Ажлын байр, дэд бүтцийг бий болгох, жижиг хотод соёл, нийгмийн төсөл хэрэгжүүлэх нь ажилгүйдэл, залуучуудын гадагшлах асуудлыг шийдэх болно. Үүнтэй ижил бэрхшээл нь хотуудын амьдралыг дэмжих үүрэг гүйцэтгэдэг хөдөө орон нутгийн хувьд хамаатай юм. Тогтвортой байдлын хувьд янз бүрийн нутаг дэвсгэрийг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой талаар хэлж байв. Энэхүү байгууллагад нэгдснээр дэлхийн хотуудын нэгдмэл, эвсэг байдал, хамтарч хүчээ нэгтгэх, өмнө тавьсан зорилтуудыг хамтран шийдвэрлэх чадвар боломж өндөр байгааг илтгэн хотуудын удирдлага, төлөөлөгчид цугларч тулгамдсан асуудал, түүнийг давж туулах туршлагаас танилцуулж ярилцах нь бусад хотуудын хувьд туршлага солилцох ач холбогдолтой юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

С.Амарсайхан: Иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн

Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургууль нь жил бүр уламжлал болгон эрдмийн чуулганыг зохион байгуулдаг. Энэ жил цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор Шинэ коронавируст халдвар-ын тархвар судлал, оношилгоо, эмчилгээний тулгамдсан асуудал сэдвийн хүрээнд Монголын анагаахын шинжлэх ухааны 62 дахь удаагийн эрдмийн чуулганыг анх удаа цахим хэлбэрээр АШУҮИС дээр зохион байгуулж байна. Эрдмийн чуулганы нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, МУ-ын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх, АШУҮИС-ийн удирдах зөвлөлийн дарга, МУ-ын ардын эмч, АУ-ны доктор, профессор Ж.Хатанбаатар, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон тэргүүтэй холбогдох албаны хүмүүс болон эрдэмтэн багш нар судлаачид оролцлоо. Эрдмийн чуулганыг нээж, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон хэлсэн үгэндээ Энэ удаагийн 62 дахь эрдмийн чуулганыг дэлхий нийтэд тархаад буй цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор цахим хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлог юм. Мөн олон нийтийн нийгмийн сүлжээгээр шууд дамжуулснаар коронавирустэй холбогдолтой академик, нотолгоонд суурилсан мэдээллийг олон нийтэд түгээж, цаашлаад урьдчилан сэргийлэх, эмчилгээний удирдамж боловсруулах зэрэг нийгмийн эрүүл мэнд, эмнэлзүйн салбар руу чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд нийт эрүүл мэндийн салбарын бүх шатны боловсон хүчинд хувь нэмэр болно гэдэгт итгэж байна гэдгийг онцолж хэлэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Өнөөдрийн чуулганд тавигдах илтгэлүүд болон эрдэм судлалын ажлын үр дүн нь өрнө, дорнын анагаах ухааны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ололт, үр дүнг олон нийтэд танилцуулах, туршлага солилцох, улс хоорондын гадаад хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд ихээхэн түлхэц болно гэдэгт эргэлзэхгүй байна. Түүнчлэн хурлын гол сэдэв нь коронавирусийн халдварын оношилгоо, эмчилгээ, түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох, үнэлэхэд олон улсын туршлагаас хуваалцахын зэрэгцээгээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн өмнө шинэ тутам тулгарч байгаа саад бэрхшээлийг даван туулахад нэг алхам урагшилсан үйл хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар хотын удирдлагуудын зүгээс та бүхний үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин, нийслэлийн иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байх болно хэмээлээ. Эрдмийн чуулганд Академич П.Нямдаваа Шинэ коронавируст халдвар (Ковид-19) цар тахал үүсгэгч эпидемиологи эмнэлзүй, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон Дэлхийн улс орнуудад Ковид-19ийн эсрэг хэрэгжүүлж буй нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг судалсан Монгол Улсын туршлага, ХӨСҮТ-ийн эмч Ц.Чинбаяр Монгол Улсад бүртгэгдсэн Ковид-19 халдварын батлагдсан тохиолдол оношоор хэвтэн эмчлүүлэгчдийн эмнэлзүй, лабораторийн шинжилгээний зарим дүн сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж байна. Мөн чуулганд цахимаар ДЭМБ-ын төлөөлөгч Сергей Диордица болон БНХАУ, ОХУ, Япон зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны өндөр туршлагатай орнуудын илтгэгчид Ковид-19-ийн эмнэлзүйн болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр өөрсдийн судалгааны туршлага, статистик дүн, мэдээ, зөвлөмжийг хэлэлцүүлэх аж. Түүнчлэн өнөөдрийн чуулганы үеэр болсон нэг онцлох үйл явдал нь Монголын Уламжлалт анагаах ухааны 108 боть номын нээлтийн үйл ажиллагаа байв. Энэхүү ном нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар, Ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн дэмжлэгтэйгээр АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн эрдэмтэн багш нар судлаачид хамтран бүтээжээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Долдугаар сарын 1-нээс “Буянт-Ухаа” агаарын хилийн боомтыг Хөшигийн хөндий рүү шилжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталжээ. Тогтоолд Буянт-Ухаа олон улсын нисэх буудал дахь агаарын замын хилийн боомтыг 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Чингис хаан олон улсын нисэх буудалд шилжүүлж, хилийн хяналтын байгууллагууд хяналт, шалгалт явуулахад шаардагдах зардлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг Сангийн сайд, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсөн байна. Өнгөрсөн онд Хөшигийн хөндийд байрлах шинэ нисэх буудлыг Чингис хаан ОУ-ын нисэх буудал хэмээн нэрлэхээр тогтсон юм.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ачиж явсан механизм нь тэвшнээс унаж, замын зорчих хэсгийг эвдэлжээ

Ачааны автомашины тэвшнээс механизм унаж, замын зорчих хэсгийг эвдэлжээ. Тодруулбал,тавдугаар сарын 15-ны өдөр 18:20 цагийн орчимд Богд уулын арын замд ачааны автомашины тэвшнээс зөөвөрлөжявсан зам индүүддэг мeханизм эргэх үед нь унаж, замын зорчих хэсэгт эвдрэл учруулсан байна. Азаар осол болсон газрын ойролцоо өөравтомашин болон хүн байгаагүй аж. Ачаанаас унасан зам индүүлэх механизмыг журмын хашаанд хийсэн бөгөөд одоогоор уг хэргийг шалгаж байгаа тухайТээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.