НИТХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж байна. Хуралдааны эхэнд 2016-2020 оны нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар, 2020 оны нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын мэдээллийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өглөө. Бүлгийн хуралдаанаар 2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын ажлын явц болон нийслэлийн хэмжээнд хүүхдийн хөгжил хамгааллын өнөөгийн байдал зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийтийн тээврийн парк шинэчлэл хийхийг дэмжлээ

​ НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай болон Орон нутгийн зээллэг хийх тухай асуудлыг танилцууллаа. Багахангай дүүргийн Ахмадын өргөөний барилгыг нийслэлийн өмчид бүртгэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд Ахмадын өргөөний барилга барихаар тусгасан. Ахмадын өргөө нь нийт 500,1 м2 талбайтай бөгөөд ажлын өрөө, чийрэгжүүлэлт, амралтын өрөө, уулзалт, хурлын заалтай юм. Энэхүү барилгыг нийслэлийн өмчид бүртгэх асуудлыг дэмжиж, тогтоолын төслийг баталлаа. Дараагийн асуудал нь Нийслэлийн өмчийн бүртгэлээс Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторийн барилга, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн амбулаторийн 2 дугаар байрыг хасах тухай байв. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторийн барилгыг 1957 онд ашиглалтад орсон байна. Амбулаторийн барилгын төмөр дээврийн залгаас зай гарсан бэхэлгээ холбоос суларсан зэргээс үүдэн ашиглалтын шаардлага хангахгүй гэх дүгнэлтийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан. Энэ дагуу Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн төсөлд эмнэлгийн барилгыг шинээр барихаар тусгасан юм. Харин Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн амбулаторийн 2 дугаар байр анх 1982 онд цэргийн ангийн зориулалттай баригджээ. Уг барилгыг шинээр барьж, ахмад настан, хүүхдийн эмнэлэг болгохоор болсон байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар эдгээр барилгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг дэмжлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасан зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийнэ. Ингэхдээ 2 давхар, цахилгаан автобус 10 ширхэг, 36 ширхэг дан автобусаар парк шинэчлэл хийх юм. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан танилцуулгын үеэр хэлэхдээ Засгийн газар нийтийн тээврийн парк шинэчлэл хийхэд шаардлагатай 21 тэрбум төгрөг зарцуулах төсөв хөрөнгийг эрхийг нийслэлд өгсөн. Энэ дагуу нийслэл хот нийтийн тээврийн парк шинэчлэл хийх ажлыг хийж байна. Бидний харж байгаагаар цахилгаан автобусын зээлийн эргэн төлөлтийг түлшний хэмнэлтээс гаргана гэж харж байгаа. Цахилгаан автобус дизель түлшнээс бага зардал гаргаж, хэмнэлт хийх учир 6 жилийн дотор зөрүүгээр нь эргэн төлөлтөө хийх боломжтой гэв. НИТХ-ын Тэргүүлэгчдийн олонхийн саналаар нийтийн тээврийн парк шинэчлэл хийхэд зориулж 21 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийслэлийн зээллэг хэлбэрээр бүрдүүлж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авахыг дэмжиж, тогтоолын төслийг батлав. ​ Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт нутгаар бороо орж, сэрүүснэ

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд ихэнх нутгаа бороо орж, сэрүүсэхийг анхаарууллаа. Тодруулбал, наймдугаар сарын 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, наймдугаар сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, наймдугаар сарын 23-нд нутгийн хойд хэсгээр, наймдугаар сарын 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

БНСУ-аас 268 иргэн эх орондоо ирлээ

​ Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 17 удаагийн тусгай үүргийн нислэг төлөвлөсөн. Өнгөрсөн хугацаанд арван удаагийн нислэг үйлдээд байна. Тэгвэл өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр иргэдээ эх орондоо авчирлаа. Энэ нь цар тахал гарснаас хойш үйлдэгдэж байгаа 59 дэхь удаагийн тусгай үүргийн нислэг юм. Энэ нислэгээр нийт 268 иргэн эх орондоо иржээ.Үүнд бага насны хүүхэдтэй гэр бүл 68, жирэмсэн 13, өндөр настан болон асран хамгаалагчтай 14, хөгжлийн бэрхшээлтэй 8, эрүүл мэндийн шалтгаантай 18, хүндэтгэн үзэх шалтгаантай 134 иргэн байна.Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон Винзоү, Кемпински, Жаргалант, Ворлд Монголиа гэсэн газруудад 21 хоног тусгаарласан байна.

Хүүхдийг буруу тээвэрлэсэн жолоочийг 50,000 төгрөгөөр торгожээ

​ Хүүхдээ буруу тээвэрлэсэн жолоочид хариуцлага тооцжээ. Тодруулбал, өчигдөр буюу наймдугаар сарын 22-ныөдөр Баянзүрх дүүргийнЗүүндөрвөн замын уулзвар орчимТоёотаприусмаркийн тээврийн хэрэгсэл хүүхдээ буруу тээвэрлэн явж буй зураг олон нийтийн сүлжээнд тархсан. Уг үйлдэл ньМонгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8 дахь заалтыг зөрчсөн тул тухайн автомашины жолоочидЗөрчлийн тухай хуулийн 14.7-ийн45 дахь хэсэгтзааснаар 50,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авжээ. Иймд эцэг,эхчүүдэд хүүхдийнхээаюулгүй байдлыг бүрэн хангажхөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.