![Тархины олон талт чадвар](/uploads/1b3a24e1b3d4dd9fb66d4b60632394b263515cae.jpg)
IQ зөвхөн амжилтын түлхүүр биш Их Британид төвтэй оюун ухааны төвөөс оюуны чадвар буюу IQ-ээр дэлхийн 113 оронг жагсаахад Монгол улс эхний 5-т жагсаж байсан бол улс орны хөгжлийн түвшингээрээ 110-т жагсаж байна. Үүнээс үзэхэд оюуны чадамж улсын хөгжил 2 шууд хамааралгүй нь харагдаж байна. Их дээд сургуульд байхдаа муу сурдаг байсан ч амьдрал дээр гараад сайхан амьдарч байгаа хүмүүсийн жишээ маш олон байдаг. Мөн их дээд сургуулиа хаяаад өндөр амжилтанд хүрсэн хүмүүс (Билл Гейтс, Стив Жобс, Марк Цукерберг) ч байдаг. Яагаад гэвэл их дээд сургуульд IQ-д суурилж хичээл заадаг болохоос оюун ухааны бусад чадварыг хөгжүүлдэггүй, хэн ч амьдрал дээр гараад сайхан амьдарахыг заадаггүй. Оюун ухааны нийт 10 чадамж байдаг бөгөөд эдгээр чадварыг хөгжүүлснээр амжилтанд хүрэх боломжтой юм. 1. AQ- Adversity quotient. Саад бэрхшээлийг даван туулах чадвар буюу сэтгэлийн хат юм. Харвардын их сургуулийн бизнеийн ангийн оюутныхаа AQ-г хөгжүүлэхэд маш их анхаардаг. Мөн AQ болон EQ чадвар өндөр байх нь удирдагч хүнд байх ёстой чадвар гэж үздэг. Нэгэн жишээ ярья. Манай нэг найз автобусанд явж байгаад: Буух шатны гишгүүр дээр хог түүдэг нэг хүн суусан , хажуу суудалд нэгэн ганган эмэгтэй чанга чанга Англиар яриад нөгөө гуйлгачин эр рүү харснаа хамар амаа даран ямар өмхий үнэртэй юм бэ гэхэд нөгөө эр эмэгтэйн саяны утсаар ярьсан зүйлийн дүрмийн алдааг засаж хэлчээд буужээ. Манай найз гайхаад араас нь очоод юу болсон , яагаад ийм байгааг лавлатал, өмнө нь түүнд бүх зүйл байдаг байжээ. Эхнэр, хүүхэд, байр машин гээд гэтэлнэгэн өдөр байр нь шатаад эхнэр, хүүхэд нь хамт нас баржээ. Үүнээс болоод сэтгэлийн шаналалаа давахгүй архи ууж ийм байдалтай болжээ. AQ буюу сэтгэлийн хат ийм л чухал чадвар ажээ. 2. BQ-Bonding quotient. Эцэг эх үр хүүхдийн дотно харилцааны үзүүлэлт. Ялангуяа 0-7 насны хүүхэдтэй хүмүүс BQ өндөртэй байх хэрэгтэй. BQ өндөртэй эцэг эхчүүд үр хүүхэддээ онцгой халамж тавьж , хүүхдийнхээ онцлогийг мэдэх чадварыг эзэмшсэн байдаг. BQ өндөртэй хүүхэд эцэг эхтэйгээ тааламжтай харьцсанаар EQ нь өснө, хүүхдийн сэтгэл санаа тайван болж гадаад ертөнцийг сонирсоноор IQ өснө, гэр бүлийн уур амьсгал халуун дулаан байснаар MQ өснө. 3. CQ-Creative quotient. Бүтээлч чадварын илтгэлцүүр. Зохион бүтээгчид , шинийг эрэлхийлэгчид бүгд багаасаа CQ өндөртэй хүмүүс байжээ. Хүний хамгийн бүтээлч сэтгэхүйтэй үе бол хүүхэд нас юм. 4. DQ-Development quotient. Өөрийн бие бялдарын онлогыг тодорхой мэдэж, алхам алхмаар биеээ хөгжүүлж амжилт гаргах чадвар. DQ өндөртэй хүмүүс урлаг, спортод амжилт гаргадаг. 5. EQ-Emotional quotient. Сэтгэл хөдлөл харилцааны чадварын илтгэлцүүр. Нийгмийн харилцааны оюун ухаан гэгддэг EQ нь өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, сэтгэл хөдлөлөө зохистой илирхийлэх, өөрийгөө урамшуулах, тэвчээртэй байх, үргэлж өөдрөг явах зэрэг цогц чадварыг харуулдаг. 6. FQ-Financial quotient- Хөрөнгө мөнгийг оновчтой зарцуулах чадвар. Америкт хийсэн нэгэн судалгаагаар сугалаагаар огцом баяжсан хүмүүс 1 жилийн дараа , 90 хувь нь анх байсан амьдралын түвшингээсээ дордсон байна. Үүнээс үзэхэд хөрөнгө мөнгийг зөв зарцуулах чадвар нь маш чухал бөгөөд FQ өндөртэй хүмүүс хурдан баяждаг байна. 7. IQ- Intelligence quotient- Танин мэдэхүйн чадвар.Эрдэмтдийн судалгаагаар хүн төрөлхтны 0,4% нь 140-өөс дээш IQ-тэй буюу гоц ухаантай, 0,4% нь 70-аас доош IQ-тэй буюу оюуны хомсдолтой бөгөөд 99,2% нь оюуны чадварын хувьд ерөнхийдөө ижил байдгийг тогтоожээ. 8. MQ-Moral quotient- Нийгмийн хэв хэмжээнд өөрийгөө зохицуулж явах чадвар. MQ сайтай хүн сайн, мууг ялгах чадвартай, бусдын чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг. IQ ,EQ хичнээн сайн байлаа ч MQ доогуур бол нийгэмд хор хөнөөл учруулдаг. 9. NQ-Net quotient- Мэдээллийн сүлжээнд ажиллах чадвар. Орчин үеийн залуучуудад маш хэрэгтэй чадвар бөгөөд мэдээлэлтэй харьцах чадвар болон мэдээллийн орчинд өөрийгөө захирах чадварыг хүнд суулгадаг. 10. SQ- Spritual quotient- Оюун санааны хүч чадлын илтгэлцүүр биеэ дайчилж зорьсондоо хүрэх сэтгэлийн зориг тэвчээрийг харуулдаг. Оюун ухааны бусад чадваруудаа ухаалаг ашиглах хамгийн оргил чадвар бөгөөд дотоод сэтгэлийн луужин юм. Хэрвээ та өөрийгөө хөгжүүлэхийг үнэхээр хүсч байвал эдгээр чадварыг эзэмшиж, сул талаа давуу тал болгосноор өөрийгөө өөрчлөх боломжтой юм. Бичсэн: М.Далайцэрэн
![Хичээлийн шинэ жилийн бэлэн байдлыг хангуулж байна](/uploads/df0dc4568455b3500631bbc89e06391569f9683a.jpg)
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гурванажлын хэсэг томилон бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм сахиулах үйл ажиллагааны бэлэн байдал хангагдсан эсэхэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 24-ний өдрөөс эхлүүлээд байна. Өнөөдрийн байдлаар 9 сумын 10 ЕБС, 8 дотуур байр, 9 цэцэрлэг, тэдгээрийн ойр орчмын 21 хүнсний худалдааны цэгүүд нийт 48 объектод боловсрол, эрүүл ахуй халдвар хамгаалал, хүнсний чанар стандарт, хүнсний эрүүл ахуй, эрчим хүчний хяналтын чиглэлээр шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллаж байна.Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр 100 хувь урьдчилан сэргийлэх шалгалтад хамруулна. Хяналт шалгалт үргэлжилж байна.
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ УХАЖ БАЙСНЫГ ЗОГСООЛОО
2020-08-27 09:09:37 Нийтлэгдсэн: Нийгэм![НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ УХАЖ БАЙСНЫГ ЗОГСООЛОО](/uploads/16f7d5128ff8afe29a7416128cad12c3c7a6ec6e.png)
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын хамтран баталсан Нөхөн сэргээлт-2020 ерөнхий арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс 34-р хороо Баянголын ам гэх намгархаг газарт иргэн Б.Б нь нийтийн эзэмшлийн газарт зохих зөвшөөрөлгүй хууль бусаар намгийг нь хатааж мод тарих зорилгоор экскаватороор газар ухаж байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалт-ын дагуу торгуулийн шийтгэл оногдуулж зөрчлийг газар дээр нь арилгуулж ажиллалаа.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар сэрүүсч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна
2020-08-27 09:04:34 Нийтлэгдсэн: Нийгэм![СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар сэрүүсч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна](/uploads/f626b8573d7aeda6922756daf027ee0864034f20.jpg)
Малчид, иргэд, хадланчдын анхааралд:Өнөөдөр Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр усархаг бороо үргэлжлэн орж, ихэнх нутгаар сэрүүсч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 08 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 17-19 хэм дулаан байна. 2020оны08дугаар сарын28-наас 09дүгээр сарын01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30, 31-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна. Нийтэлсэн:Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Д.Сүхбаатарын талбайд өглөө бүр 07:00 цагаас дасгал хийж дархлаагаа дэмжихийг уриалж байна
2020-08-27 09:01:24 Нийтлэгдсэн: Нийгэм![Д.Сүхбаатарын талбайд өглөө бүр 07:00 цагаас дасгал хийж дархлаагаа дэмжихийг уриалж байна](/uploads/d5a2d1c18fe080051c980193a8d065957e700e91.jpg)
2020 оны наймдугаар сарын 24-нөөс 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл өглөөний 07:00 цагт Д.Сүхбаатарын талбайд Өглөөний дасгал Сүхбаатар дүүргийн бүх хороодын иргэдийн дунд зохион байгуулагдахаар боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн үүрэг болгосны дагуу COVID-19 халдварт өвчин болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэн нийт иргэдийн дархлааг дэмжиж сайжруулах үүднээс зохион байгуулж буй өглөөний дасгалд иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. Холбоо барих: Дүүргийн Биеийн тамир, спортын хорооны мэргэжилтэн: 96072377
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй