Сөүлийн Гьмчон дүүрэгт ажиллаж байсан Монголын ТАВАН ИРГЭН Ковид-19-ийн халдвар авчээ

БНСУ-ын Сөүл хотын Гымчон дүүрэгт байрлах хүнсний үйлдвэрт ажиллаж байсан Монгол Улсын 5 иргэн коронавирусын /covid19/ халдвар авсан болох нь наймдугаар сарын 26-ны өдөр тогтоогдсон гэдгийг Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамнаас мэдээллээ. Тэднээс гаднаболон тэдэндтэй харилцаанд орсон 3 иргэнээс мөн халдвар илэрсэн бөгөөд иргэдийн биеийн байдал хэвийн, холбогдох байгууллагын туслалцаа дэмжлэгийг авч байгаа аж. Халдвар авсан иргэдтэй харилцаанд орсон иргэд, маршрутыг тодруулан ажиллаж байгаа ба халдвар авсан нэг иргэн наймдугаар сарын 12-ны өдрийн үдээс хойш Консулын хэлтсээр үйлчлүүлсэн байна. Иймд тус өдөр Консулын хэлтсээр үйлчлүүлсэн иргэд халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа бол ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандахыг Элчин сайдын яамнаас зөвлөж байна. Монголчуудын хамгийн ихээр оршин суудаг Сөүл хот болон Кёнги мужийн бүс нутагт коронавирусын дэгдэлт эрчимтэй нэмэгдсэн хэвээр байгаа тул БНСУ-ын Засгийн газраас гаргасан журмын дагуу бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй байх, хөдөлгөөнөө хязгаарлах, хувийн зай барих зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чанд хэрэгжүүлж, эрүүл мэнддээ анхаарахыг Элчин сайдын яамнаас анхааруулж байна.

Франкфурт-Улаанбаатар чиглэлээр 261 иргэн эх орондоо ирлээ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:05 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирсэн юм. Онгоцонд: бага насны хүүхэдтэй гэр бүл 41 өндөр настан 28 эрүүл мэндийн шалтгаантай 28 хөгжлийн бэрхшээлтэй 1 бусад 163 иргэн ирсэн байна. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Тайж, Намуун, Монголика зочид буудлуудад тусгаарлажээ. Эх сурвалж: Шуурхай штаб, ОБЕГ

LIVE: Монголын сайтын холбоо ХЭҮК-той хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7.1.7 дахь хэсэгт хүний эрхийн асуудлаар төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, хуулийн этгээд болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэж заасныг үндэслэн Монголын Сайтын Холбоотой хамтран ажиллахаар харилцан тохиролцож, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Санамж бичиг байгууллаа. Санамж бичиг нь Монгол Улсын Үндсэн Хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, бусад хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцоор баталгаажсан хүний эрхийг хамгаалах үйлсэд бүхий л талаар хамтран ажиллах зорилготой юм. Талууд хамтын ажиллагааны хүрээнд хүний эрхийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хүний эрхийн талаарх ойлголт, хандлагыг өөрчлөх, цахим сэтгүүл зүйн байгууллагын сэтгүүлчдийн хүний эрхийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, сургагч багш бэлтгэх, сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, судалгаа, хяналт шалгалтын ажлыг хамтран зохион байгуулахын зэрэгцээ Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд олон нийтийн хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сурталчилгаа, нөлөөллийн аян өрнүүлэх юм.

Дүүрэг бүрт “Соёлын цаг” аян хэрэгжинэ

Иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Соёлын яам, НЗДТГ-тай хамтран Соёлын цаг аяныг хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нар оролцлоо. Соёлын цаг аяныг нийслэлийн 9 дүүргийн 24 байршилд зохион байгуулах бөгөөд мэргэжлийн урлагийн байгууллагууд оролцох юм. Энэхүү аянд соёл урлагийн байгууллагууд оролцон урлагийн тоглолт, музей, нүүдлийн номын сан зэрэг үзвэр үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүйгээр толилуулах аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ Иргэдийн соёл урлагийн хэрэгцээг хангах шаардлагын хүрээнд номын сан, кино театр зэргийг үе шаттайгаар нээж байгаа ч томоохон урлагийн үйл ажиллагаанууд хаалттай хэвээр байна. Иймээс олон хүн цуглуулахгүйгээр иргэдэд соёлын үйлчилгээг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн дүүрэг бүрт нийтийн бие тамирыг дэмжих хөдөлгөөн өрнөж байгаа. Соёлтой цагаараа дамжуулж иргэддээ соёл урлагийн үзвэр үйлчилгээ тоглолтуудаа хүргэхээр зорьж байна гэв. Соёлын цаг аян нь ирэх аравдугаар сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.