Нийт 10 мянга орчим метр.кв талбайд газар чөлөөлж, нийтийн эзэмшилд шилжүүлэв
2020-08-20 19:47:14 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр, Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунчимэг нар өнөөдөр иргэдийн өргөдөл гомдол, газрын зөрчил болон цахим дуудлага худалдааны талаар мэдээлэл хийв. Мэдээллийн эхэнд нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр хэлэхдээ Энэ сарын 16-ны өдрийн байдлаар Газар зохион байгуулалтын албанд иргэн, аж ахуйн нэгжээс нийт 35193 албан бичиг, өргөдөл гомдол ирсэн. Үүнээс 32191 албан бичгийг шийдвэрлэж, 299 өргөдлийг судлах ажлыг хийж байна. Иргэдээс ирсэн нийт өргөдөл гомдлын 98.6 хувь нь шийдвэрлэгдсэн хэмээлээ. Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий Энэ оны эхний хагас жилд газар чөлөөлөх, газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр 151 байршилд, 437 объект чөлөөлөх төлөвлөгөөтэйгээр ажилласан. Энэ ажил 92 хувьтай явж байна. Өнөөдрийн байдлаар 139 байршилд, 400 гаруй объектыг чөлөөлсөн. 30 байршилд явган хүний замын орц, гарцыг нээсэн. 55 байршилд нийтийн эзэмшлийн зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлж, ногоон байгууламж хийх боломжтой талбайн газрыг чөлөөлөв. Ийнхүү газар чөлөөлснөөр 20 байршилд автомашин, явган хүний зам болон зогсоол байгуулах боломжтой сул талбайтай болж байна. 10 мянга орчим метр.кв талбай нийтийн эзэмшилд шилжиж, 4100 орчим метр.кв явган хүний замын газар чөлөөлөгдлөө. Мөн бид 82 байршилд 439 объектыг чөлөөлөх нэмэлт төлөвлөгөө гаргаад ажиллаж байна гэв. Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунчимэг Нийт 90 байршилд дуудлага худалдаа хийхээр төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар 71 байршилд дуудлага худалдаа явуулж, үүний 29 байршилд ялагч тодорсон юм. Энэ сарын 19-ний өглөөний 09 цагаас 17 цагийн хооронд 24 байршилд цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан. 16 байршилд 92 иргэн, аж ахуйн нэгжээс дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг ирүүлж, 14 байршилд ялагч тодорсон. Ирэх сарын 16-ны өдөр 10 байршилд дуудлага худалдаа зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна хэмээсэн юм. Дашрамд дурьдахад, газрын дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй иргэдwww.mle.mnгэсэн сайтаас газрын байршлыг сонирхох боломжтой юм. Ирэх сарын 16-ны өдөр дуудлага худалдаанд орох газруудаас дурьдвал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд хөдөө аж ахуйн зориулалтаар 1 га газар, Ар шижирийн аманд 0.5 га газар, Хан-Уул дүүрэгт Төв аймаг явах замд шатахуун түгээх станцын зориулалтаар 0.7 га газар, 21 дүгээр хороо, Морингийн давааны гэр хорооллын урд 0.9 га, Багануур дүүргийн мянганы зам дагуу худалдаа, үйлчилгээний зориулалтаар 2 га газар, мөн хэсэгт 1 га газар, Багахангай дүүргийн 1 дүгээр хороонд хөдөө аж ахуйн зориулалтаар 1.5 га газар, Налайх дүүрэгт Гандан уулын урд хэсэгт үйлдвэрлэлийн зориулалтаар 0.5 га газар зэргийг дуудлага худалдаагаар нээлттэй зохион байгуулна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Иргэдийг сайжруулсан түлшээ нөөцөлж, өвөлжилтийн бэлтгэлээ хангахыг уриалж байна
2020-08-20 19:44:18 Нийтлэгдсэн: Нийгэм НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд нэг сарын аяныг эхлүүлсэн. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, дүүргүүд, хороо, хэсгийн ахлагч, орон тооны бус албан хаагч нийт 6000 гаруй төрийн албан хаагчид иргэдэд сайжруулсан түлшийг хэрэглэх, угаарын хий мэдрэгчийн талаар заавар, зөвлөмж өгч ажиллаж байна. Иймд иргэд та бүхэн гэр, байшингаа дулаалах, угаарын хий мэдрэгчийн бүрэн бүтэн байдлыг хангах, сайжруулсан түлшээ нөөцлөх, стандартын шаардлага хангасан зуухыг хэрэглэх зэргээр өвөлжилтийн бэлтгэлээ хангахыг уриалж байна гэв. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй НОБГ, нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнд завьт эргүүлийг өдөр бүр зохион байгуулж байгаа. Энэ хугацаанд нийт 300 орчим хүний амь насыг авран хамгаалсан. Өнөөдрийн байдлаар гурван иргэнийг эрэн хайх ажиллагааг Хан-Уул болон Налайх дүүрэгт явуулж байна. Иргэд гол дагуу амарч зугаалах үедээ анхаарал болгоомж алдах, ялангуяа бага насны хүүхэд тавих хяналтаа сулруулах, согтууруулах ундаа хэрэглэснээс болж усанд осолдох тохиолдол буурахгүй байна. Маргаашаас эхлэн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагуудтай хамтран Туул гол дагуух 40 км газарт эрчимтэй хяналт шалгалтыг явуулна. Учир нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, цагдаад бүртгэлгүй цогцосыг завьт эргүүлээр явж байхдаа аврагчид олж таниулах ажиллагааг явуулж байна. Мөн тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагууд нийслэлийн товчоодод хяналт шалгалт явуулж байна. Иргэд тарваганы мах оруулж ирэх зөрчил илэрсээр байна. Ард иргэд тарваганы мах хэрэглэхгүй, худалдан авахгүй, худалдаалахгүй байхыг анхааруулж байна хэмээлээ. НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа Монгол Улсын хувьд Ковид-19 халдварын батлагдсан тохиолдол 298 байна. 281 иргэн эдгэрч, 17 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 19-өөс өнөөдрийг хүртэл 10040 иргэн гэрийн тусгаарлалтад орсон. Өнөөдрийн байдлаар 1264 иргэн өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байна. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яам, нийслэлээс өгч буй зөвлөмжийн дагуу гараа ариутгаж, маскаа зүүж, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийхийг сануулж байна гэлээ. Эмээлтийн товчоогоор 9 тарвага нэвтрүүлэх гэсэн зөрчлийг илрүүлжээ НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил Өнгөрсөн өдрүүдэд авто тээврийн хоёр шалган нэвтрүүлэх товчоо, гурван хяналтын цэгүүдэд мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн алба хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж байна. Товчоодоор 2670 тээврийн хэрэгслээр 7196 зорчигч гарсан байна. 3200 тээврийн хэрэгслээр 6708 зорчигч Улаанбаатар хот руу нэвтэрсэн. Нийт 7000 орчим тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхэд нэг тонн сүү, үхрийн мах 28 тонн, хонины мах 22 тонн, адууны мах долоон тонн, ямааны мах 40 тонн, мод 450 метр.куб, хайрга 725 метр.куб, элс 290 метр.куб ноос нэг тонн орж ирсэн. Гарал үүслийн зөвшөөрлийн бичигтэй 250 тонн хүнсний ногоо нийслэл рүү нэвтэрсэн. Мөн Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор Төв аймгийн Лүн сумаас ирсэн зорчигчийн тээврийн хэрэгслийг шалгахад 9 тарвага зөвшөөрөлгүй агнаж, тээвэрлэж явсан зөрчил илэрсэн. Тарвагыг ЗӨСҮТ-д хүргүүлсэн. Иргэнд 300 мянган төгрөг, нөхөн төлбөрт 2,592,000 мянган төгрөгийн торгууль ногдуулаад байна. НМХГ ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа нийт 12 аж ахуйн нэгжийн 274 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалтын ажил хийж байна. Ачаа тээврийн машинууд ихэвчлэн дизель түлш ашигладаг. Дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээс агаарт дэгддэг утаа тортогийн хэмжээ их байдаг. Одоогийн байдлаар зургаан аж ахуйн нэгжид гурван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч байна. Хяналт шалгалтын ажил дуусахаар дахин мэдээллэх болно хэмээсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан түгжрэлийг бууруулах, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний эрчмийг сулруулах зорилгоор орон сууцны дундах орц гарцыг нэмэгдүүлэх, явган хүний зам талбайг хааж нийтийн эзэмшил талбайг дур мэдэн ашигласан байршлуудад өнөөдөр ажиллаж, холбогдох шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Энканто хотхоны урд талбайд дугуйн болон явган хүний зам талбайд автомашины зогсоолыг дур мэдэн сунгасан байна. Энэ асуудлаар тухайн үед нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдэл хүргүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайг гаргаж өгөх албан шаардлагыг удаа дараа хүргүүлж байжээ. Дур мэдэн нийтийн эзэмшил талбайд халдаж, газраа сунгасан албан байгууллагад хуулийн хариуцлага хүлээлгэхийг хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан сануулаад, иргэдийн саадгүй зорчих зам талбайг яаралтай гаргахыг нийслэлийн Автозамын хөгжлийн газарт даалгалаа. Мөн албаныхан тус дүүрэгт орших хотхон дундуур замын трасс гаргах боломжтой байршлуудыг явж үзээд, холбогдох албаныхан судалгаа гаргаж танилцуулахаар боллоо. Баязүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Миний хапермаркет дэлгүүрийн зүүн талаар автозам гаргаж, Нарны замтай шууд холбох боломжтой байршилд албаныхан ажиллав. Тухайн хэсэгт 12метрийн өргөнтэй, 108 метрийн урттай автозамын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд замын трасст зөвшөөрөлгүй баригдсан сэндвичин барилгыг нурааж газрыг чөлөөлжээ. Тодруулбал, Шинэ Монгол сургуулийн хажуугаар өнгөрөх автозам Миний хапермаркет дэлгүүрийн зүүн талаар өнгөрч Нарны замтай шууд холбогдох юм. Олны хэлж заншсанаар Натур-ын замыг Нарны замтай шууд холбосноор Нарантуул ОУХТ-ын уулзварын хөдөлгөөний эрчим 30 хувиар буурах боломжтой аж. Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан яаралтай автозамыг холбох ажлыг эхлүүлэх үүргийг холбогдох албаныханд өгөөд, хөдөлгөөний эрчмийг бууруулахын тулд шууд холбож болохуйц байршлуудын судалгааг дахин гаргахыг үүрэг болголоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Хотын дарга цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлын явцыг шалгаж, үүрэг чиглэл өглөө
2020-08-20 09:09:00 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан өнөөдөр нийслэл хотод хийгдэж буй тохижилтын ажлын явцыг шалгалаа. Юун түрүүнд Блю Скай зочид буудлын зүүн талд хийгдэж буй цэцэрлэгт хүрээлэнд очлоо. Нийтийн эзэмшлийн нийт 1250 метр.кв талбайд ногоон байгууламж бүхий тохижилтын ажил хийгдэж дууссан бөгөөд Улсын филармоний хөшөөг байрлуулснаар бүрэн дуусах юм байна. Улсын комисс өнгөрсөн даваа гарагт ажилласан гэдгийг нийслэлийн Хот, тохижилтын газрын дарга Г.Эрдэнэбаяр хэлэв. Зогсоолын бордюрыг хамгаалж хязгаарлалт тавих шаардлагатай, үүнд анхаарч ажиллах хэрэгтэй. Цаашид цэцэрлэгт хүрээлэнг цэвэр байлгах, арчлалт, хамгаалалтын ажлыг авч явах шаардлагатай хэмээн нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч онцлон хэлсэн юм. Чойжин ламын сүм музейн хоёр талаар явган хүний зам хийх чиглэл өгөв Дараа нь Чойжин ламын сүм музейн тохижилтыг шалган ажиллалаа. Чойжин ламын сүм музей нь 1904-1908 оны хооронд баригдсан Манжийн хааны зарлигтай сүм юм. Энэхүү музейд Монгол төрөө хамгаалж сахиус буулгаж байсан учир хэлмэгдүүлэлтийн үед хөндөгдөөгүй байна. Музейн утга учир, түүхэн онцлогийг олон нийтэд харуулах нь чухал юм. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ Олон зуун жилийн түүхийн үнэ цэнийг мэддэг, хадгалдаг, өв соёл, урлагаа түгээдэг байх учиртай. Иймдээ ч жуулчид төдийгүй монголчуудын хувьд өндөр, шилэн барилгыг үзэх нь сонин биш. Харин илүүтэй Монгол Улсын түүх, соёл, өв уламжлалыг сонирхож, судалж үздэг болсон. Хотын иргэд түүхээ мэддэг, үнэ цэнээрээ бахархдаг, түүгээрээ ялгардаг байх хэрэгтэй. Энэ чиглэлээр ажиллаж байгаа үйл хэргийг дэмжиж ажиллана хэмээж байв. Мөн энэ үеэр Чойжин ламын сүм музейн хоёр талын авто зам нь музейн хамгаалалтын бүсэд ордог хэдий ч өнөөдрийн нөхцөл байдалд авто зогсоол болчихоод байгаа юм. Уг асуудлыг музейн удирдлагууд Хотын даргад тавьсны дагуу газар дээр нь ажиллалаа. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга Урлагийн зөвлөл, Чойжин ламын сүм музейн удирдлагуудын тавьсан хүсэлтийн дагуу Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Замын тохижилтын ажлын зураг төслийг баталж гаргасан. Төсөлд тусгаснаар цаашид автомашингүй гудамж болгож, явган болон дугуйн замыг хийж өгч, иргэдийг ая тухтай орчныг бүрдүүлнэ. НИТХ-аар цагийн хязгаар тогтоох тогтоол мөн гарсан. Сүмийн хоёр талаар байгаа авто замын хөдөлгөөнд эхний ээлжинд өглөөний 08 цагаас оройн 18 цаг хүртэл цагийн хязгаарлалт хийхээр төлөвлөжээ. Одоо байгаа авто зогсоолыг явган, дугуйн зам болгон тохижуулах юм гэлээ. Хотын дарга Ажлын хэсгийн мэдээллийг нягталж, танилцуулах үүргийг холбогдох албаныханд өглөө. Богд хааны ордон музейн тохижилтын ажил 95 хувьтай байна Богд хааны ордон музейн орчимд түүх, соёлын дурсгалт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын явцыг Хотын дарга болон холбогдох албаныхан шалгав. Богд хааны ордон музейн дэргэдэх нийт 1.4 га, 8600 метр.кв ногоон байгууламж бүхий талбайг тохижуулах ажлын явц 95 хувьтай байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны тохижилтын ажил хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүн 120 мянгатын уулзвараас тус цэцэрлэгт хүрээлэн рүү борооны ус ихээр орж ирдэг байсныг Богдын музейн урд хэсгээс эхлэн ус зайлуулах шугамыг холбож, худаг руу гаргаж өгсөн. Уг худаг усыг Дунд гол руу зайлуулах байдлаар асуудлыг шийдвэрлээд байна. Одоогоор 200 метр ногоон байгууламж, мөн гэрэлтүүлгийн ажил үлдээд байна. Энэ сарын 20-ны дотор тохижилтын ажлыг хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа гэв. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Богд хааны музейг үзээд гарч ирсэн хүүхэд, залуус, иргэд, жуулчид талбай дээрх түүхэн олдворуудыг үзэж сонирхох боломжтой болж байна. Энэ сайхан бүтээлүүдийг ирээдүй хойч үеийнхэндээ хүлээлгэж өгөх хэрэгтэй. Богд хааны 150 жилийн ойд зориулсан энэхүү цэцэрлэгт хүрээлэнг бий болгож байгаа та бүхэнд талархаж байна. Цаашид хийж бүтээсэн тохижилт, хөшөө дурсгалыг арчилж, хамгаалах, хяналт тавьж камержуулахад анхаарах хэрэгтэй гэдгийг холбогдох албаныханд хэллээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
УОК-ын Шуурхай штабын ээлжит мэдээллийн үеэр гадаад улс орнуудад суралцдаг оюутнуудын хувьд хэдийгээр хичээл сургууль нь эхлэх мэдээллийг суралцдаг сургуулиасаа авсан ч тухайн улсын Засгийн газар гадаад улсын иргэнийг хилээрээ нэвтрүүлж байгаа эсэхийг сайтар нягталсаны дараа Монггол Улсын хилээр нэвтрэхийг анхаарууллаа. Тодруулбал, Алтанбулаг шалган нэвтрүүлэх боомтыг түр нээх үеэр Монголын нэг оюутан сургуулиас нь хүрэлцэн ирэхийг хүссэн бичгээ үзүүлэн Алтанбулагийн боомтоорбуюу Монгол Улсын хилээр гарсан.Гэвч ОХУхилээрээ нэвтрүүлээгүй. Судлаад үзтэл ОХУ-ын Засгийн газрын шийдвэр гараагүй тул тухайн оюутныг нэвтрүүлэхгүй гэдэг асуудал үүссэн. Тухайн оюутны хувьд ОХУ-ын дотоодын нийслэгийн билетээ захиалчихсан гээд зардал мөнгөний хохирол амссан тохиолдол гарсан. Иймд гадаадад, ялангуяа ОХУ-д сурдаг оюутнуудтус улсын Засгийн газрын шийдвэр гарсан хойно Монгол Улсын хилээр нэвтэрч гарахыг анхаараарай#8221; хэмээн Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр анхааруулсан юм. Шуурхай штабтхичээл сургууль эхлэх гэж байгаатай холбоотойгоор оюутнуудын буцах хүсэлт их ирж байна гэжУОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй