“Замын-Үүд” боомтоор иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилж байна

УОК-ын шийдвэрээр энэ сарын 18-20-ны өдрүүдэд БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор зохион байгуулалтайгаар нэвтрүүлэхээр болсон. Тэгвэл наймдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын нийт 107 иргэнийг Замын-Үүд боомтоор хил нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хөвсгөл зочид буудалд 34 иргэнийг, мөн Сайншанд сумд байрлах тусгаарлах байруудад 73 иргэнийг тусгаарласан байна. Харин өчигдөр 25 иргэнийг хилээр нэвтрүүлж, тусгаарлах байранд хүргэжээ. Замын-Үүд боомтоор иргэдийг зохион байгуулалтайгаар хил нэвтрүүлэх ажиллагааөнөөдөрүргэлжилнэгэжУОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

МЭДЭГДЭЛ

2020-08-19 12:58:22 Нийтлэгдсэн: Нийгэм
МЭДЭГДЭЛ

Cүүлийн үед өрнөөд байгаа Эрэл ХХК болон Номинхолдингкомпанитай холбоотой үйл явцын тухайд тус компанийн зүгээс Шүүхийн хараат бус бие даасан байдалд итгэж,шударга шийдвэргарна гэдэгтэргэлзэхгүйбайсан учраас өдийг хүртэл анхааралтай ажиглаж байсан билээ. Илт худал мэдүүлгийг үндэслэсэн итгэмээргүй шийдвэр гаргасанд харамсаж буйгаа илэрхийлж тус компанийн зүгээс мэдэгдэл гаргахад хүрлээ. Үүссэн асуудлын тухайд, анх Номинхолдингкомпанийн захирал Ш. Баярсайхан нь Эрэл ХХК-ийнТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатын үүсгэн байгуулсан Ариг банкболонБайшинүйлдвэрлэхкомбинат-1(БҮК-1) үйлдвэрт хөрөнгө оруулж албан ёсоор хувьцаа эзэмшигч болох хүсэлтээ өөрийн биеэр ирж уулзан санал тавьсан байдаг. Ийнхүү хоёр тал зөвшилцөн Эрэл компанийн зүгээс Номинхолдингкомпанид Байшинүйлдвэрлэхкомбинат-1(БҮК-1)-д хөрөнгө оруулах, үүний дараа Ариг банкинд хувь эзэмших эрх нээлттэй гэсэн саналыг тавьж тохиролцсоны дагуу 2016 оны 11 сарын 29-нд хоёр тал гарын үсэг зурж тамга дарсан гэрээг албан ёсоор үзэглэсэн. Товчдоо, Номин холдинг ХХК болон Эрэл ХХК-ийн хоорондын хамтран ажиллах гэрээгээр бие даасан компани байгуулахгүйгээр БҮК-1 үйлдвэрийг ашиглалтад оруулж ашиг олох зорилготой, цаашдийн хэтийн хөгжлөөс хамаарч хөрөнгө татах эсэхээ дараа нь шийдвэрлэхээр тохиролцсон байдаг. 2017.12.15-ны өдөр БҮК-1 ашиглалтанд орсноор маш бага өртгөөр байшин хорооллууд сүндэрлэж, улс орны ирээдүйд үнэхээр том дэвшил авчрах, утаа хөрсний бохирдол улиг болсон олон асуудлаас ангижрах олон олон боломж бүрдэж байгаа юм. Энэ мэдээж Монголын ард түмэнд ашигтай харин нам дамжсан бизнес бүлэглэлийн хувьд монопол зах зээлд нь маш том саад болох учраас энэ үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах захиалга хэдэн засаг дамжин гацсан. Монгол улсын Засгийн газар Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд жил бүр 5000 айлын орон сууц, түүнийг дагасан сургууль цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн суурь үйлчилгээг хүргэдэг байшин барилгаас 150,000 м.кв захиалах баталгаа гаргаж өгснөөр уг төсөл анх эхэлсэн, төслийн зээлийг Хөгжлийн банк олгох болсон үндсэн нөхцөл байсан. Гэтэл БҮК-1 үйлдвэр ашиглалтад орж 2018 он, 2019 онуудад МУЗГазраас захиалгаа өгч, урьд гаргасан баталгаагаар хэрэгжүүлэх, хамтран ажиллахаар ажлын хэсэг гаргаж, төр хувийн хэвшлийн түншлэл бий болгох олон хувилбараар хэлэлцээр хийсэн боловч харамсалтай нь бодит үр дүнд, шийдэлд хүрэлгүй өнөөдрийг хүрлээ. Ийнхүү Засгийн газрын дэргэдэх ажлын хэсгийн хамтран ажиллах хэлэлцээр удсан нь хөрөнгө оруулж, ашиг хуваахаар тохиролцсон компанийн хувьд хохиролтой нь ойлгомжтой, нэг үгээр хэлбэл Ш.Баярсайхан нь гэрээнээсээ татгалзаж Иргэний шүүхэд нэхэмжлэл, Эрүүгийн цагдаад гомдол гаргасан байдаг. Ингэснээр компани хоорондын маргаан шүүхийн шатанд хүртлээ даамжирсан. Ном ёсоор бол энэ маргаан хөрөнгө оруулалтаа буцаан татах тухайд үүссэн маргаан байсан. Эхэндээ түүний цагдаад өгсөн өргөдлийн агуулга ч ийм утгатай байдаг. Компани хоорондын гэрээний маргаан Иргэний хэргийн журмаар шийдвэрлэгдэх байсан атал Иргэний хэргийн маргааныгЭрүүгийн хэрэгболгон өөрчлүүлэхийн тулд, тэрээр Ариг банкинд оруулсан хөрөнгө оруулалтыг Эрэл компани нь БҮК-1-д ашигласанзалилан болгож зохиомол хэрэг үүсгэснээрэхэлдэг. Гэтэл хоёр тал тохиролцоод албан ёсоор зурагдсан гэрээнд заагдсан нөхцлийн дагуу үйл ажиллагаа явагдаж ирсэн, өөрөө ч энэ тухайгаа БҮК-1 үйлдвэрийн нээлтийн үеэр МҮОНТ-ээр өгсөн ярилцлагадаа Номин холдинг ХХК тус үйлдвэрт 20 хувийн хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар тус үйлдвэрийг байгуулсан, өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байна. Үйлдвэрлэлийн онцлог үр ашгийн талаар маш тодорхой ярьсан бичлэг нь байгаа зэргээс бодит хөдөлшгүй үнэнийг харж болно. Дээр дурдсанчлан Ш.Баярсайхан ньБҮК-1-д өөрийн хүсэлтээр хөрөнгө оруулалт хийсэн атлаа хөрөнгө оруулалт хийсэнүйлдлээтайлбарлахдаа ХОВСДУУЛСАНгэх мэдүүлгийг хуулийн байгууллагад өгсөн. Тэрээр БиБҮК-1-т хөрөнгө оруулаагүй,миний Ариг банк ХХК-д оруулсан мөнгийгБҮК-1-д оруулж намайг залилсан гэх мэдүүлгийг нь шүүх үндэслэн бодит гэрээ болон түүний ярьсан бичлэг бусад бүх нотлох баримтыг нэгийг ч авч үзэлгүйгээр хэт нэг талыг барин шийдвэрлэсэн явдалдбид туйлын их харамсажбайна.Түүний санаархал улайрсан шуналын шинжтэй болж илт ташаа мэдүүлэг өгч шүүх хурал дээр БҮК-1 гэж одоо л сонсож байна гэж зогссоныг нь тайлбарлах үг олдохгүй бөгөөд түүний эцсийн зорилго Ариг банкны 67 хувийг эзэмших шунал улаан цагаандаа гарчээ. Үүнийг шүүх байгууллага үнэн шударга гэж үзэж байгааг бүүр ойлгох арга алга. Шүүх байгууллагын зүгээс ийнхүү нотлох баримт хангалттай байсаар атал нотлох баримтуудыг нягтлан авч үзэхгүйгээр зөвхөн Ш.Баярсайханы аман яриагаар мэдүүлсэнээр л хэргийг шийдвэрлэж, Б.Эрдэнэбатад 7 жилийн хорих ял ногдуулсан явдал нь анхнаасаа энэ хэргийг нэг талд шийдвэрлүүлэх илэрхий зохион байгуулалттай,хууль бус ажиллагаа болсон гэж үзэнбидэнэхүү мэдэгдлийг хийж байна. Өнөөдөр Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа,эх оронч,үндэсний үйлдвэрлэгчдийнхэээсрэг ийнхүү шийдвэр гаргаж байгаа явдал нь Монгол Улсын цаашдын урт хугацааны хөгжилд сөргөөр нөлөөлж, хийж бүтээж буй нэгний зоригийг мохоох үйлдэл юм. Хэн дуртай нь шүүхийн шийдвэрийг өөрт ашигтайгаар эргүүлж,бусдын олон жилийн нөр их хөдөлмөрөөр бүтээн босгосон эд хөрөнгөнд шунаж,улмаар хууль шүүхийн байгууллагаар далайлган сүрдүүлж дээрэмдэх ажиллагаа явагдаж байна. Хоёр компанийн хоорондох маргааныг нэг талд нь шийдсэн явдал нь манай хамт олны хэвийн үйл ажиллагаанд асар том гарз хохиролучруулжбайна. Бид Монгол Улсын иргэнийхээ хувьд хууль ёс,шударга ёс байдаг гэдэгт, Шүүхийн шийдвэр бодит үнэн баримтад тулгуурлан,ул үндэстэй гардаг гэдэгт эргэлзэхэд хүрч байна.Эрэл ХХК нь 1994 ондСОТ-2буюу Байшин үйлдвэрлэх комбинат-1 (407 тоот эрхийн гэрчилгээ)-ийгдуудлага худалдаагаар авч,өнөөг хүртэл зориулалтынх нь дагуу,нэртөртэйгээрүйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.2013 онд Нийслэл хотын Засаг дарга,ИТХдарга нар Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ийнДугаар-36тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрэл ХХК-ийг БҮК-1 үйлдвэрийг шинэчлэх, улмаар гэр хорооллыг орон сууцжуулах ажлыгхэрэгжүүлэхээрурьсанбилээ. Гэр хорооллыг орон сууцжуулах, агаар хөрсний бохирдлыг шийдвэрлэх УИХ,ЗГ, НийслэлийнЗДТГ-ийн зүгээс удаа дараа гаргасан тогтоол хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй ажлынх нь төлөө, Эрэл ХХК түүний хамт олон угтөсөл рүүханцуйшамлан орсных нь төлөө, төслийн үлдэх санхүүжилтийг олгоогүйн төлөө, Энэ байдлаас улбаатай хөрөнгө оруулагч хөрөнгөө буцаан татаж, гэрээнээс татгалзсанаар эхэлсэн маргаан эцэстээ хамтарч зүтгэсэн нэгнээ гүтгэнхилсээрхэлмэгдүүлж байгаад гүнээ харамсаж байна. 2013-2017 оны хооронд тус үйлдвэрийн шинэчлэлд Эрэл ХХК өөрийн хөрөнгөнөөс 134 тэрбум төгрөг,Хөгжлийн банк болон бусад эх үүсвэрээс 132 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж,Герман улсын ЭБАВЭүйлдвэрийн технологийг Монголынхоо эрс тэс цаг уур, газар хөдлөлтийн балл зэрэг онцлогуудад тохируулан, тусгайлан захилага өгч, Монголынхоо хөрсөнд нутагшуулан үйлдвэрттехнологийн иж бүрэн шинэчлэлхийсэн. Эрэл ХХК нь хөрөнгийн болон бизнесийн үнэлгээгээ хийлгэж, олон улсынбайгуулагынаудитын байгууллагаар баталгааждаг. Нийт хөрөнгийн 36 хувьтай тэнцэх урт болон богино хугацаат өр төлбөр (үүнд Хөгжлийн банкны зээл)байгаа нь компани хэвийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжтойгхаруулжбайна. Эрэл ХХК-ийн хамт олон болон Нийтлэг эрх ашгийн төлөө Нийслэл хотод тулгарч буй асуудлыг цогцоор нь шийдвэрлэх стратегийн ач холбогдол бүхий төслийн үр дүнг цаг хугацааны эрхээр зөв байсан гэдгийг батлах,манай ТУЗ-ын дарга Б.Эрдэнэбатыггэм буруугүй болох нь тогтоогдохүеирнэ гэдэгт, Монгол улсын Шүүх байгууллага бүх шатандаа хуулийг дээдлэх зарчмаа алдаагүй гэдэгтбид бүхэн итгэж байна. Биднийхамт олон иргэдээ орчин үеийн Европын стандартаар маш дэвшилтэт шийдэлтэй орон сууцаар хангах, үнийн хувьд хамгийн боломжит хямд өртгийг санал болгох, тав тухтай орчин бүрдүүлэх агаар, ус болон хөрсний бохирдлын асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд онцгой хувь нэмрээ оруулан улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн, цаашдаа ч энэ зарчмаар улам идэвхтэй ажиллах болно. ЭРЭЛ ХХК-ИЙН ХАМТ ОЛОН (Холбогдох албан тоот материалуудыг хавсаргав)

Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэлээ

​ Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон. Монгол Улсын аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуулинд заасны дагуу улс төрийн нам эвсэл НИТХ-ын 2020 оны нийслэл дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж буй. Энэ дагуу нийслэлийн Сонгуулийн хороо хуралдаж, нам эвсэлээс ирсэн баримт бичгүүдийг нягталж, сонгуульд оролцох намуудыг бүртгэхээр тогтоол гаргажээ. НИТХ-ын 2020 оны сонгуульд бүртгэсэн тухай тогтоолыг өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд гардуулав. Нийслэлийн Сонгуулийн хорооны тогтоолоор НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Ногоон нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Хөдөлмөрийн үндэсний нам, Дэлхийн монголчууд нам, Монгол ардын хувьсгалт нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Зүй ёс намуудыг оролцохыг албан ёсоор бүртгэлээ. Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 14 нам эвсэл хүсэлтээ илэрхийлсэн байгаа. Сонгуулийн хуулинд заасны дагуу тав хоногийн дотор нийслэлийн Сонгуулийн хороо хуралдаж, нам эвсэлүүдэд сонгуульд оролцох тухай шийдвэрийг нь өнөөдөр гардуулж байна. Хуулинд заасны дагуу нэр дэвших үйл ажиллагааг явуулна. Мөн нийслэл дүүргийн сонгуулийн хэсгийн хороод байгуулагдсан. Сонгуулийн үйл ажиллагаа хуулийн дагуу хэвийн явагдаж байна гэв. ​ Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын аяныг эхлүүллээ

Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, Тавантолгой түлш ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа нар өнөөдөр өвөлжилтийн бэлтгэлийн аяны талаар мэдээлэл хийлээ. 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар дүүргүүд нийт 1356 арга хэмжээг хийхээр төлөвлөснөөс 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Нийслэлийн Засаг даргын А/1036 дугаар захирамжаар энэ сарын 15-наас ирэх есдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд Өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын аян зарлаж, угаарын хийн эрсдэлээс сэргийлэх зөв галлагааны заавар, зөвлөмжийг айл өрхүүдэд өгч ажиллахаар боллоо. 200 өрх тутамд нэг ажилтан угаарын хийн эрсдэлээс сэргийлэх зөвлөмж өгч ажиллана Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хэлэхдээ Нийслэлийн хүн амын 54,5 хувь нь гэр хороололд амьдардаг. Агаарын бохирдлын эх үүсвэрийн 80 хувь нь гэр хорооллын утаанаас үүсдэг байна. Иймд 2019 оны есдүгээр сарын 15-наас эхлэн цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэж байгаа тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад байгууллага, иргэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Энэ ажил үр дүнгээ өгч өнгөрсөн өвөл нийт 35 мянган айл өрх цахилгаан, төвлөрсөн дулаан хангамж, байгальд ээлтэй эх үүсвэрээс халаалтаа шийдвэрлэсэн. Мөн халаалтын зуух ашиглах хүрээнд 700 гаруй зуухыг буулгаснаар гэр хороололд 1,2 сая тонн түүхий нүүрс хэрэглэж байсныг 500 гаруй мянган тонн сайжруулсан түлшийг нэвтрүүлж чадсан. Ингэснээр 78 гаруй мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож чадсан. Энэ жилийн хувьд нийслэлийн төвийн зургаан дүүргийн цахилгаан, дулаан үйлдвэрлэх, түгээхээс бусад 16-100 кв.т-ын нам даралтын зуухуудыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. 36 хороонд 4 кв.т-ын цахилгааны зуухны өргөтгөл хийсэн. Түүнчлэн Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу Гандантэгчилэн хийдийн орчмын гэр хорооллыг яндангүй, нүхэн жорлонгүй, ариун цэврийн стандартын байгууламжтай бүс болгох зорилготой ажиллаж байгаа. Улсын төсөв болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр Орхоны нэгдүгээр хэсгийг төвлөрсөн дулаан хангамжид бүрэн холбож байгаа учир Гандантэгчилэн хийдийн гэр хорооллын иргэд төвлөрсөн шугамд холбогдох, бусад эх үүсвэрээс халаалтаа шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм гэдгийг онцоллоо. Энэ өвөл түлшний хомсдолгүй байх, тэгш хүрээмжтэй хүргэх, угаарын хийн эрсдэлийг багасгах ажилд анхаарч ажиллаж байна. Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд Тавантолгой түлш ХХК-ийг түшиглээд хэрэглэгчдэд үйлчлэх албыг байгуулжээ. Иргэдийг аюулгүй, эрсдэлгүй байхад анхаарч, заавар, зөвлөмж өгч ажиллах хэрэглэгчдэд үйлчлэх албаны 1500 ажилтан, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 4500 ажилтан ажиллах юм. 200 өрх тутамд нэг ажилтан угаарын хийгээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг өгч ажиллана. Яндангаа хөөлөөгүйгээс болж угаартах эрсдэл үүсдэг гэв НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил Мэргэжлийн хяналтын байгууллага өнгөрсөн өвөл 979 өрхийн 2568 иргэн угаартсан эрсдэлийн дуудлагыг авч ажилласан. Угаарын хийнд хордсон өрхийн дуудлагад дүн шинжилгээ хийхэд энгийн уламжлалт зуухтай айл өрх 72 хувь, үлдсэн 28 хувь нь нам даралтын буюу сайжруулсан зуухтай айл өрх байсан. Энгийн зуухтай айл өрхүүдийн 50 орчим хувь нь яндангаа хөөлөөгүй, засвар үйлчилгээгээ хийгээгүй, яндангийн залгаастай байсан зэргээс болж угаартах эрсдэл үүссэн. Иймд иргэд өвөлжилтийн бэлтгэх хангах сарын аяны хүрээнд ханан пийшин, зуухаа засварлаж, стандартын шаардлага хангасан зуух ашиглах хэрэгтэй байна гэдгийг анхааруулж хэлмээр байна гэв. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо агаарын чанарын бүсэд шинээр орсон учир түүхий нүүрс хэрэглэхийг хориглож байгаа. Агаарын чанарыг сайжруулах бүсийг дөрвөн хэсэгт хуваасан. Нэгдүгээр бүсэд түүхий нүүрсийг бүрэн хориглосон. Хоёр, гуравдугаар бүсэд цахилгаан, хий болон бусад эх үүсвэрийг ашиглаж болохоор заасан бол дөрөвдүгээр бүсэд нүүрсийг бүрэн хориглосон байгаа гэдгийг онцлов. Тавантолгой түлш ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа Энэ онд баруун бүсийн дөрвөн үйлдвэрийн 12 шугам ажиллана. Мөн Налайх дүүрэгт байрлах зүүн бүсийн шахмал түлшний хоёр үйлдвэрийн зургаан шугамыг ашиглалтад оруулна. Ингэснээр нийслэлийн гэр хорооллын 200 гаруй мянган айл өрхийн хэрэгцээг хоёр үйлдвэрийн 18 шугамаас хангаж ажиллана. 16-100 кв.т хүртэл хүчин чадалтай халаалтын зуухтай 1800 аж ахуйн нэгж, 100 кв.т-аас дээш хүчин чадалтай 104 аж ахуйн нэгж, нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран гурвалсан гэрээ байгуулан сайжруулсан түлш нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Аж ахуйн нэгжүүдийн анхааралд гурвалсан гэрээгээ байгуулан сайжруулсан түлшээ нөөцлөхийн хүсч байна. Энэ онд борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, 1000 орчим цэг ажиллуулахаар төлөвлөж байна. Сайжруулсан түлш борлуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдэд нээлттэй гэдгийг хэлье хэмээлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь 7 хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийн зохион байгуулдаг. Манай улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийслэлд олноор цуглахыг хориглосон байгаа тул иргэд та бүхэн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн өглөө 09:00-17:00 цагийн хооронд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утаснуудад холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой гэжнийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.