Б.Отгонсүх: Дарь-Эхийн замыг энэ сарын 27-нд нээх хугацаатай үүрэг даалгавар өглөө

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра, Орлогч дарга Төрбилэг, ГУББГ болон холбогдох албаныхан өнөөдөр Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо Дарь-Эхийн гудамж-ны эхний ээлжийн 3.3 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын явцыг шалгалаа. Зам засварын ажлыг энэ сарын 10-ны өдөр гүйцэтгэж дуусах ёстой байсан боловч ажлын явцад хөрс солих шаардлагатай нөхцөл байдал үүссэн тул тодорхой хугацаагаар хойшлогдсон билээ. Тиймээс нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх зам засварын ажлыг хичээл, сургууль эхлэхээс өмнө 24 цагаар ажиллаж, хийж дуусгахыг гүйцэтгэгч компани болон холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болголоо. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх хэлэхдээ Төв замтай холбогддог чухал ач холбогдолтойзамуудын нэг бол Дарь-Эхийн зам. Наймдугаар сарын 27-ныөдөр уг замын урсгалыг нээхээр хугацаатай үүрэг даалгавар өглөө. Үүний дараагаар явган зам, ус зайлуулах шугам, сүлжээний ажлыг үргэлжлүүлэн хийхтооцоотойбайгаа. Өнөөдрийн байдлаар ажлын явц 56 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогоор буталсан чулуун суурь хийгдэж эхэлсэн. Дарь-Эхийн замд уулын ус ихээр орж ирдэг учраас долоон шүүрт худагтай байсныг24 шүүрт худагтай болгож шийдэхээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн үерийн шугамуудыг нэмж тавихаар ярилцаж байна гэлээ. Дашрамд дурьдахад, Дарь-Эхийн энэ зам түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр явж байсан. Гэтэл барилгын ажлын явцад хар шороо гарч ирсэн тул хөрсийг солих шаардлага үүсээд байна. Ийм хөрсөн дээр хучилт хийвэл даац, насжилтын хувьд чанарын шаардлага хангахгүй учир эхний ээлжийн 400 метр замыг хөлдөлтөөс хамгаалах дайрга, хайрга бүгдийг үе шаттайгаар хийж байж чанартай зам барина. Иймээс зорчих хэсгийг нээх хугацаа хойшлогдохоор нөхцөл байдал үүсээд байсан юм.

Энэ сарын 30-нд Казахстан, 31-нд АНУ руу нислэг хийнэ

​ Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарын шийдвэрээр 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Казахстан улсын нийслэл Нурсултан, 8 дугаар сарын 31-ний өдөр АНУ-ын Сиатл хот руу тусгай үүргийн нэмэлт нислэг хийхээр шийдвэрлэлээ. Нурсултан хот руу хийх нислэг замдаа Киргиз улсын нийслэл Бишкек хотод зогсож, хилээ хаасны улмаас тус улсаас нутаг буцах боломжгүй байгаа Монгол Улсын 30 гаруй иргэнийг авах бөгөөд эдгээр 2 нислэгээр нийт 520 орчим иргэн эх орондоо ирэх юм. Нэмэлт нислэгийг үйлдсэнээр энэ сард нийт 17 удаагийн нислэгээр 4240 гаруй иргэнийг эх оронд нь авчирч буй юмгэжШадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Казахстан руу хийх нислэгээр Киргизэд гацсан 30 иргэнээ татан авна

​ Улсын онцгой комиссын даргаас өгсөн чиглэлийн дагуу наймдугаар сарын 30-ны өдөр Казахстан улсын нийслэл Нурсултан, 31-ний өдөр АНУ-ын Сиаттл хот руу тусгай үүргийн нэмэлт нислэг үйлдэхээр шийдвэрлэсэн билээ. Нурсултан хот руу хийх нислэг замдаа Киргиз улсын нийслэл Бишкек хотод зогсож, хилээ хаасны улмаас тус улсаас нутаг буцах боломжгүй байгаа 30 гаруй иргэнийг авах бөгөөд эдгээр 2 нислэгээр нийт 520 орчим иргэн эх орондоо ирэх юм. Эдгээр нислэгийг үйлдсэнээр энэ сард нийт 17 удаагийн нислэгээр 4240 гаруй иргэнийг эх оронд нь авчирна. Эх сурвалж: ГХЯ

Эмнэлэг, цагдаагийн байгууллагуудад парк шинэчлэл хийгдлээ

​ Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нарын холбогдох албаныхан өнөөдөр туулах чадвар сайтай автомашиныг нийслэлийн Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ, ЗӨСҮТ болон нийслэлийн Цагдаагийн удирдах газарт гардуулан өглөө. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Эрүүл мэндийн газарт бүрэн тоноглогдсон 40 автомашин, нийслэлийн Цагдаагийн удирдах газарт 110 автомашинаар парк шинэчлэлт хийгдэж байна. Ийнхүү туулах чадвар сайтай автомашинаар бүрэн хангаснаар гэмт хэрэг, зөрчлийн газар болон түргэн тусламж шаардлагатай газарт 3-5 минутад түргэн шуурхай очиж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалах, нийслэлийн иргэдийн аюулгүй байдал хангах нөхцөл боломж бүрдэж байгаа юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Иргэдэд түргэн шуурхай үйлчлэхэд энгийн автомашинаас гадна туулах чадвар сайтай, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон автомашин хэрэгтэй. Энэ ч үүднээс нийслэлийн төсвийн хөрөнгөөр иргэдийн аюулгүй амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд эрүүл мэнд, цагдаагийн газруудад парк шинэчлэлтийг хийж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгасан. Нийслэл хотод нийт хүн амын 50 хувь нь амьдарч байна. Иймд бид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Нийслэлийн хувьд олон эх үүсвэрээс хөрөнгө оруулалтын ажлуудыг хийдэг. Тодруулбал, НИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хүрээнд тодорхой хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Мөн улсын төсөв, бусад зээл тусламжаар хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр салбарын яамдуудтай хамтарч ажиллаж байна гэдгийг онцоллоо. УИХ-ын гишүүн С.Амарсайхан Хүн амын эрүүл мэнд, аюулгүй амьдралын баталгаа болсон эмнэлэг, цагдаа, онцгой байдлын газруудыг бэхжүүлэхэд нийслэл хот онцгой анхаарч ажилласан. Туулах чадвар сайтай эдгээр бүрэн тоноглогдсон автомашинаар хангаснаар иргэдэд түргэн шуурхай хүрч үйлчлэх хугацааг нэмэгдүүлнэ. Стандартаар бол 10 мянган хүн тутамд нэг автомашин иргэдэд үйлчлэх ёстой байдаг. Иймд Хотын даргаар ажиллаж байхдаа аюулгүй хотыг бий болгох хүрээнд автомашины парк шинэчлэлтийн ажлыг хотын төсөвт суулгаж өгсөн. Аюулгүй хот төслийг өнгөрсөн хавар Ерөнхий сайдад танилцуулж, уг ажлыг эхлүүлсэн. Энэ дагуу аюулгүй хотыг бий болгохын тулд шаардлагатай ажлууд цаашид ч үргэлжлэх ёстой гэж бодож байна хэмээлээ. ХӨСҮТ-ийн Д.Нямхүү ХӨСҮТ-д 2009 онд парк шинэчлэлтийн ажлыг хийж байсан. Манай машинууд орон нутгуудад хүрч үйлчилдэг, мөн халдвартын түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлдэг. Тиймээс энэ бол парк шинэчлэлтэд нэмэр болсон бүрэн тоноглогдсон автомашинаар хангагдаж байгаадаа талархалтай байна. Туулах чадвартай автомашинтай болсноор явахад бэрх газруудад хүрч очиж, иргэддээ үйлчлэх боломжоор бүрэн хангагдах юм хэмээв. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Жижүүрийн цагдаа жолооч Ө.Мөнх-Эрдэнэ Өвөл, зун, цасанд, бороонд гээд цаг агаарын хүнд хэцүү нөхцөлд туулах чадвар сайтай машин цагдаагийн алба хаагчид бидэнд маш их хэрэгтэй байдаг. Туулах чадвар сайтай автомашинтай болсноор цагдаагийн бие бүрэлдэхүүн түргэн шуурхай ажиллах, хүлээж авсан дуудлагад цаг алдалгүй очих боломж бүрдэж байна гэв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.