Дугаарын хязгаарлалт долдугаар сарын 11-16-ныг хүртэл ҮЙЛЧЛЭХГҮЙ
2020-07-08 12:41:51 Нийтлэгдсэн: Нийгэм![Дугаарын хязгаарлалт долдугаар сарын 11-16-ныг хүртэл ҮЙЛЧЛЭХГҮЙ](/uploads/6088e845f9f52a6e9071e926c28957ba7edfffa7.jpg)
Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар иргэд долдугаар сарын 11-16-ныг хүртэл тав хоног амарна. Энэ хугацаанд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Харин долдугаар сарын 16-наас буюу Пүрэв гарагт 4,9-өөр төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй байж хэвийн горимд шилжинэ. НИТХ-аас баталсан журмаар: Даваа гарагт: 1,6 Мягмар гарагт: 2,7 Лхагва гарагт: 3,8 Пүрэв гарагт: 4,9 Баасан гарагт: 0,5-аар төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцдоггүй билээ. Хот, хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжлэхийгхолбогдох албаныхан онцло
Шууд: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс мэдээлэл хийж байна
2020-07-08 11:47:52 Нийтлэгдсэн: НийгэмЖ.Батбаясгалан: Бид хаана хаанаа хариуцлагатай байж аюулгүй хотыг бий болгоно
2020-07-08 11:34:02 Нийтлэгдсэн: Нийгэм![Ж.Батбаясгалан: Бид хаана хаанаа хариуцлагатай байж аюулгүй хотыг бий болгоно](/uploads/3a394ac9eaecd20a7d5354f6e5233795facd171d.jpg)
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо Чингүнжавын гудамжны авто замын эвдрэл гэмтэл болон Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор захын хойд хэсгийн үерийн далангийн нөхцөл байдлыг газар дээр нь ажиллан шалгаж, холбогдох албан тушаалтнуудад үерийн даланг яаралтай сэргээн завсарлах үүрэг чиглэлийг өглөө. Үерийн усны улмаас автозам, гудамж талбай усанд автаж байгаатай холбогдуулан нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас хэд хэдэн байршилд авто замын эвдрэл гэмтэл үүслээ. 2007 онд энэ Чингүнжавын гудамжны авто замыг шинэчлэн засварласан. Үүнээс хойш засвар шинэчлэлт хийгдээгүй. Одоо дахин шинэчлэх шаардлагатай нөхцөл байдал үүсээд байна гэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Энэ орчимд 3, 4 дүгээр хорооллын хойд талын бүх гэр хорооллын ус бууж ирдэг. Ямар ч шингээлтгүй яваад Энхтайвны өргөн чөлөө рүү орж байна. Тийм учраас хорооллын дундах далан руу орох сувагчиллын асуудлыг маш яаралтай ажлын хэсгийн саналд оруулах шаардлагатай. Далан руу ордог сувагчлалыг бид хамгийн ойрын хугацаанд хийх хэрэгтэй гэдгийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Энэ үеэр Геодизи усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас нийт зургаан байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжид нуралт эвдрэл үүсч засварлаж байна. Улаанбаатар хотын 10 гаруй байршилд өнгөрсөн жилүүдэд ус зайлуулах далан, сувгийн ажлыг хийсэн. Далан, суваг хааж барилга барьсан зарим иргэдээс болж борооны ус тогтох эрсдэлтэй нөхцөл байдал үүсч байна гэдгийг онцолж хэллээ. Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор захын хойд хэсгийн үерийн далангийн нөхцөл байдал хүндэрч иргэдийн амьдрах орчинд хүндрэл учруулах хэмжээнд хүрсэн байсныг хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан үерийн даланг сэргээн засварлах ажлыг яаралтай чанар стандартын шаардлага хангасан хийж гүйцэтгэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгов. Түүнчлэн үерийн далан нурах өндөр эрсдэлтэй байгаа учраас завсарлах ажлыг гүйцэтгэж байгаа ажилтнуудынхаа аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах шаардлагатай гэдгийг онцоллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Дөрөв дэх өдөр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудын өргөтгөсөн хуралдааныг хийж, хуралдаанд холбогдох газрууд нийслэл хотод эрсдэл учруулж болзошгүй бүх байршлуудын судалгааг гаргаж танилцуулна. Цаашид эрсдэлийг арилгахын тулд ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлж ажиллах саналаа гаргах хэрэгтэй. Мөн захирамж гарч, Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж ажиллана гэдгийг хэлээд Хууль зөрчиж далан суваг хаан барилга барьж байгаа асуудлыг холбогдох дүрэм, журмын дагуу цэгцлэх үүргийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо. Мөн мэргэжлийн бүх байгууллагууддаа үүрэг өгсөн. Бид 24 цагийн бэлэн байдалтай ажиллаж байна. Иргэд маань өөрсдийн аюулгүй байдлаа хангахад онцгой анхаараасай гэж хүсч байна. Үерийн далан, суваг хааж зөвшөөрөлгүй буухгүй байх хэрэгтэй. Бид хаана хаанаа хариуцлагатай хамтын ажиллагаагаа уялдуулж байж аюулгүй хотыг бий болгоно гэдгийг онцолж хэлсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Түрүү бөхөд өгдөг автомашинаа нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгөхөөр “Тоёота мотор корпорац” шийдвэрлэжээ
2020-07-08 11:29:32 Нийтлэгдсэн: Нийгэм![Түрүү бөхөд өгдөг автомашинаа нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгөхөөр “Тоёота мотор корпорац” шийдвэрлэжээ](/uploads/4fd1d4982d5537fea81e0d5b8a086fdd672518c5.jpg)
Үндэсний Их баяр наадмын албан ёсны түншээр Тоёота мотор корпорац нь 7 дахь жилдээ ажиллаж байна. Наадмын албан ёсны түнш болохын хувьд ТОЁОТА компани нь наадмыг тэмдэглэх үйл ажиллагаанд хамтран оролцож, түрүү бөхийн шагнал болох Тоёота цом, Тоёота автомашин, хурдан морины унаач хүүхдүүдэд шаардлагатай аюулгүйн хамгаалалтын хэрэглэгдэхүүн өгөхөөс гадна замын хөдөлгөөн болон автомашины аюулгүй ажиллагааны мэдээллийг олон нийтэд хүргэх ажлуудыг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил ямар зохион байгуулалтаар ажиллах талаараа Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар мэдээлэл хийлээ. 2019 оноос эхлэн олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн Наадмын түрүү бөхөд хүндэтгэл үзүүлэн Тоёотагийн нэрэмжит ТОЁОТА ЦОМ гардуулах болсон. Өнгөрсөн жил ногоон гартаам суурьтай, уул, ус, үүлэн хээн дүрслэлтэй, мөнгөн аяга бүхий цомыг гардуулж байсан. ТОЁОТА ЦОМ шилжин явахгүй, тухайн жилийнхээ түрүү бөхөд насан туршид хадгалагдан үлддэгээрээ онцлогтой. Тиймээс ч энэ жил Монгол дарханы ур ухаанаас бүтсэн цалин мөнгөн ТОЁОТА ХҮНДЭТГЭЛИЙН БЭЛГЭДЭЛ-ийг түрүү бөхөд гардуулах юм байна. Уг шагнал нь цалин цагаан мөнгөн дээр бидний эрт үеэс хүндэтгэн Дөрвөн хүчтэн хэмээн нэрлэж ирсэн хангарьд, луу, бар, арсланг дөрвөн талд нь зохиомжилж, дундаа бадамлан мандахыг бэлэгшээж алтан шар нарыг дүрсэлжээ. ТОЁОТА ХҮНДЭТГЭЛИЙН БЭЛГЭДЭЛ гардуулах ёслол долоодугаар сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд болно. Энэ жилийн хувьд Дэлхий даяар Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан, хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит Тоёота маркийн HIACE автомашиныг тахлын голомтод ажиллаж, ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалж буй нийслэлийн Эрүүл мэндийн газрын хамт олонд гардуулахаар болжээ. Түүнчлэн Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран айрагдсан морьдын унаач хүүхдүүдэд сургалтын зориулалттай аппликэйшнуудыг суулгасан ухаалаг таблетыг бэлэглэнэ. Ингэхдээ даага, шүдлэн, хязаалан, соёолон, их нас, азарга гэсэн зургаан насны морьдын айргийн тав болон баян ходоод, нийт 31 хүүхдэд бэлэглэж, оюун ухаан, боловсролд нь хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши онцолж хэлэв. Мөн хамтын ажиллагааны хүрээнд жил бүр замын хөдөлгөөн болон автомашины аюулгүй ажиллагааны мэдээллийг олон нийтэд түгээх, сурталчлан таниулах ажлуудыг хийж ирсэн. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын баруун, зүүн товчоон дээр аюулгүйн самбар байрлуулах, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд Аюулгүй наадъя уриатай анхааруулга, зөвлөмжүүдийг хүргэж байгаа аж. НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа Тоёота компани нийслэлийн Эрүүл мэндийн газарт Дэлхий нийтэд Ковид-19 цар тахал дэгдсэн энэ хүнд үед автомашин гардуулах болсонд талархалтай байна. Энэхүү автомашиныг бид нэн шаардлагатай байгаа үйл ажиллагаандаа хэрэглэх болно. Тоёота компанийнхаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье гэлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй