Хариуцлагагүй ажилласан албан хаагчдыг олон нийтэд зарлаж, арга хэмжээ авахыг санууллаа
2020-07-09 11:00:33 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний хурал өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн автозам, замын байгууламжийг сайжруулах чиглэлээр 2020 онд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра өглөө. Энэ онд нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх чиглэлээр нийт 279 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсанаас 131 төсөл арга хэмжээний гүйцэтгэгч шалгарч гэрээг байгуулж, нийт 56%-ийн ажлын явцтай хэрэгжүүлэн ажиллаж байна. Улсын төсвөөр шинээр 12,617 км авто зам баригдах бөгөөд 7,766 км авто замын засвар шинэчлэлт хийгдэнэ. Нийслэлийн төсвөөр 1,5 км авто замыг шинээр барьж 7,09 км автозамыг засварлах аж. Нийслэлийн замын сангаар 37,430 км, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан 1,272 км автозам шинээр тавигдаж аж. Үерийн улмаас үүссэн нөхцөл байдалд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нийслэлийн Геодизи, усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров мэдээлэл өглөө. Улаанбаатар хот орчмын голуудын усны түвшин 20 см нэмэгдэж, олон жилийн дунджаас 10 см давсан байдалтай байгаа бөгөөд өнгөрсөн өдрүүдэд орсон борооны үед ГУББГ-ын ашиглалтанд байдаг 148км урт үерийн хамгаалалтын далан суваг, 187км урт ус зайлуулах шугам сүлжээ бүрэн хүчин чадлаараа үерийн усыг чөлөөтэй нэвтрүүлжээ. Сүүлийн өдрүүдэд орсон хур борооны үед үерийн хамгаалалтын барилга байгууламжийн зургаан байршилд нуралт үүсч далан суваг эвдэрсэн байдлыг яаралтай засварласан байна. Нийслэлийн Геодизи, усны барилга байгууламжийн газраас үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын журмыг зөрчсөн 1279 айл өрх, 275 аж ахуйн нэгж байгууллага байгаа судалгааг гаргажээ. Зөрчил гаргасан эдгээр иргэд аж ахуйн нэгжүүдэд албан шаардлага хүргүүлж арга хэмжээ авч байгаа боловч хууль эрх зүйн орчин дутмаг учраас дорвитой хэрэгжиж чадахгүй байгааг тэрбээр онцлон хэллээ. Дүүрэг бүрт 60 мянган тоннсайжруулсан түлш нөөцөлнө Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нөөцлөлт хадгалалтын ажлын явцын мэдээллийг нийслэлийн Агаар,орчны бохирдолын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хийв. 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлшээр жигд хүртээмжтэй хангах, дүүрэг тус бүрт 60 мянган тн-оос доошгүй сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг түлш үйлдвэрийн үйл ажиллагаа, сайжруулсан түлш нөөцлөх агуулахын байр, түлш нөөцлөлтийн ажлын явцыг шалгаж ажиллажээ. Ажлын хэсэг сайжруулсан түлш нөөцлөх, хадгалах , ачиж буулгах, хураах шаардлагад нийцсэн агуулахуудын байршилд нэг бүрчлэн ажиллаж, 22,176 тонн түлш нөөцлөх боломжтой 11 агуулахыг сонгож гэрээ байгуулахаар ажиллаж байна. Тавантолгой түлш үйлдвэр энэ сарын 06, 07-ны өдрүүдэд 294.7 тн түлш үйлдвэрлэсэн бөгөөд үйлдвэрийн хашаанд битүү агуулахад 1894 тн түлш хадгалагдаж байна. Мөн 350тн түлш 5 агуулах руу, 8тн түлш борлуулалтын цэг руу ачигдсан болон борлуулалтын цэг, түлш нөөцлөх агуулахын бэлтгэл ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Энэ сарын 1-нээс эхлэн сайжруулсан түлшийг нөөцлөх аяныг эхлүүлсэн бөгөөд дундын болон хангамжийн баазыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж. Мөн ирэх сарын 01-нээс эхлэн амжиргааны түвшин доогуур иргэдэд сайжруулсан түлш олгох ажлыг зохион байгуулах юм байна. Улс, нийслэлийн Онцгой комиссын холбогдох шийдвэрийн дагуу худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм сахиулан үе шаттайгаар нээж буй. Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл өгөхдөө Төвийн зургаан дүүрэгт Түр зөвлөл-ийг хяналт тавьж ажиллаж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл нийт 730 хүний бие бүрэлдэхүүн 29824 аж ахуйн нэгжид хяналт тавьж ажиллаж байна. Үйл ажиллаагаа нь үе шаттайгаар нээж буй үйлчилгээний байгууллагуудад Эрүүл мэндийн газраас өгсөн заавар зөвлөмжийг дагаж мөрдөх, тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллах, хоорондын зай барих шаардлагыг тавьж байна. Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байгаа. Одоогийн байдлаар ноцтой зөрчил гаргасан аж ахуйн нэгж алга гэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихыг дахин сануулаад цаашид нээгдээгүй зарим үйлчилгээний газруудыг нээх асуудлыг судалж байна хэмээсэн юм. Дотооддоо халдвар тархаагүй гээд тайвширч болохгүй гэдгийг Эрүүл мэндийн газраас сэрэмжлүүллээ Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон дэлхийн олон улсад тархаад буй Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 улсад Ковид-19 цар тахал тархаж нийт 11,926,492 иргэн халдварласан мэдээлэлтэй байна. Монгол Улсын хувьд сүүлийн 24 цагийн байдлаар 2 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт 227 тохиолдол бүртгэгдлээ. Гэхдээ гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн учраас иргэд олон нийт тайван байж, халдваргүйжүүлэлт, амны хаалтыг байнга хэрэглэж хэвшихийг уриаллаа. Ариутгал, халдваргүйжүүлэлт, цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тэрбээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд цаашид өндөржүүлсэн бэлэн байдлын үед хорио цээрийн дэглэмийг чангатгах шийдвэр гаргахыг хүслээ. Тэрбээр Дотооддоо халдвар тархаагүй гэдэг үүднээс иргэд хэт назгайрч амны хаалтгүй, ариун цэвэр сахихгүй, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийхгүй байдал анзаарагдаж эхэллээ. Үйлчилгээний газруудад хэт олноор төвлөрч, иргэдийн халуун хэмжихгүй үйлчлэх, амны хаалтгүй, хоорондын зай барихгүй зэрэг цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахгүй байна. Баяр наадам зэрэгцэж назгайрч эхэлсэн үед цар тахал алдагдвал бид барьж дийлэхгүй. Тиймээс аюулгүй байдлыг хангаж ажиллах нэн шаардлагатай байна. Иргэд олон нийт аюул ойрхон байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хорио цээрийн дэглэмийг сулруулж үйлчилгээний газруудыг нээж эхэлсэнтэй холбогдуулан амны хаалтгүй, ахуйн ариун цэврийг сахихгүй байгаад санаа зовниж байна. Тиймээс ариутгал халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтыг эрчимжүүлэх шаардлагатай байна гэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Шуурхай штабаас жижүүр гаргаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Тэрбээр Өндөржүүлсэн бэлэн байдал зогсоогүй. Үйлчилгээний газруудын халдваргүйжүүлэлт, цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, иргэдэд амны хаалт, ариун цэврийг сайтар хангахыг уриалж ажиллах хэрэгтэй хэмээгээд холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө. Мөн үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийслэл дүүргийн удирдлагууд, харъяа газар хэлтсийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов. Түүнчлэн хариуцсан ажлаа хийхгүй байгаа албан тушаалтнуудыг олон нийтэд ил зарлаж, хуулийн хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн болон нутгийн захиргааны нийт албан хаагчдад санууллаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Ж.Батбаясгалан: Орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд иргэд өмчтэй болно
2020-07-09 10:50:45 Нийтлэгдсэн: НийгэмИргэдийн эзэмшил газрыг орон сууцаар солих төслийг нийслэлийн удирдлагууд санаачилан хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд 5.2 га газарт 310 өрхийн орон сууц, 10 дугаар хороонд 140 айлын орон сууц, Баянзүрх дүүргийн 19 дугаар хороонд 4,3 га газарт орон сууц баригдахаар уг төсөл хэрэгжиж буй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнөөдөр Баянзүрх дүүргийн 19 дугаар хороо, Цайз модны захын ар хэсэгт 4,3 га талбайд хэрэгжиж буй Цайз эко төслийн ажлын явцыг шалгалаа. Тус хэсгийн 79 өрх айл нэгдэн өмчилж буй газраа орон сууцаар солих хүсэлт гаргасны дагуу үнэлгээний ажил хийгдэн ийнхүү төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Тухайн хэсэгт 4,3 га газар чөлөөлөгдөж 270 гаруй иргэд орон сууцанд хамрагдах боломжтой болжээ. НОСК-ын гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар Газраа чөлөөлсөн иргэд буйраа бүрэн цэвэрлэж, хүлээлгэж өгсний дараагаар орон сууцны түлхүүрээ гардан авч байгаа. Энэ хэсэгт газар чөлөөлөлт хийгдснээр нийт 83 өрхийн 120 гаруй яндан буусан тооцоо гарсан. Газраа чөлөөлсөн иргэд шууд орон сууцандаа орсон. Цайз захын арын энэ хэсэгт ногоон байгууламж ихтэй учраас аль болох ногоон байгууламжийг сүйтгэхгүйгээр төлөвлөлтийг хийхээр ажиллаж байна. Эхний ээлжинд нэгдүгээр хэлхээний дэд бүтцийн ажлууд хийгдэж эхэлсэн. Газар чөлөөлөлт 83 хувьтай явагдаж байна. Газар чөлөөлөлт бүрэн хийгдсний дараагаар орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд хамгаалалтын хашаа хайс баригдана хэмээн мэдээлэл өглөө. Ирэх сарын эхээр Шар хад дэд төвийг байгуулах нарийвчилсан зураг төслийг хийх зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах аж. Ингэснээр нийслэлийн Орон сууцны корпорацитай хамтран тухайн чөлөөлөгдсөн газар дээр баригдах орон сууцны хорооллыг цогц шийдлээр байгуулж, олон нийтийн хөгжлийн төв, ногоон байгууламж, төрийн үйлчилгээтэй байхаар төлөвлөж байгаа гэдгийг Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд хэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах төслийг Хүн төвтэй бодлого, орчин төвтэй шийдэл, төлөвлөлт төвтэй хөгжлийн бодлого-д тулгуурлаж хийгдэх ёстой гэдгийг холбогдох албаныханд сануулсан юм. Тэрбээр Улаанбаатар хотод шинээр баригдах орон сууцны хороолол бүрийг цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж, төрийн үйлчилгээтэй, явган хүн, дугуйн замтай иж бүрэн цогц шийдэлтэй байх ёстой. Нийслэлээс хэрэгжүүлж байгаа орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд иргэд өмчтэй болох ёстой. Агаар, хөрсний бохирдлыг бууруулахын тулд орон сууцжуулах хөтөлбөрийг иргэдийн амьжиргаанд тулгуурлаж маш оновчтой байдлаар зохион байгуулах болно. Урьдчилгаагүй иргэдэд түрээслээд өмчлөх хэлбэрээр, эзэмшиж буй газраа орон сууцаар шууд солих зэргээр шат дараалж хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид боломжтой бүх хувилбарыг судалж, орон сууцжуулах төсөл үргэлжилнэ гэв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Энэ жилийн наадмаар уламжлал болсон зарим арга хэмжээг зохион байгуулахгүй
2020-07-08 17:22:00 Нийтлэгдсэн: НийгэмТулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Дэлхийн олон улсад тархаад буй Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд ДЭМБ болон ЭМЯ-наас өгсөн нийтлэг шаардлагыг хангаж олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр энэ жилийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахаар болсон. Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах баяр наадмын төв талбайд болно. Хурдан морины уралдааныг уламжлал ёсоор Хүй долоон худаг-т олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим хэлбэрээр дамжуулан 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг баримтлан зохион байгуулна. Энэ жил Ковид-19 цар тахалтай холбоотойгоор нийтэд үйлчлэх үйлчилгээ зохион байгуулагдахгүй. Тийм учраас иргэд, аж ахуйн нэгжүүдэд албан ёсоор хэлье. Ямар нэгэн үйлдвэрлэл, үйлчилгээ зохион байгуулагдахгүй. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа, Үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур болон шагайн харваа, төрийн хүндэтгэлийн концертыг нийт ард иргэддээ радио, телевизээр болон цахимаар шууд дамжуулан хүргэхээр бэлтгэл ажил хангагдаж байна. Үзэгчгүй наадам гэж хүмүүс ярьж байна. Харин ч энэ жилийн наадмыг зайнаас хамгийн олон хүн үзнэ. Дэлхийд ганцхан Монгол наадмыг олон улсын хэмжээнд үзүүлэх боломжийг хангахаар ажиллаж байна гэв. Мөн нийт ард иргэд та бүхэн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг баримтлах, баяр наадам зохион байгуулагчид болон Цагдаагийн байгууллагын албан хаагчдын тавьсан шаардлагыг дагаж мөрдөхийг хүсэж байна гэсэн юм. Баяр наадмын төсөвт 1.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү 2020 оны наадмын төсвийг 2019 оны долоодугаар сараас эхлэн төлөвлөдөг. Үндэсний их баяр наадмыг хуулийн дор зохион байгуулдаг. 2020 оны наадмыг 3.0 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Тус ажлыг есөн салбар хорооноос зохион байгуулдаг.Өнөөдрийн байдлаар баяр наадмыг зохион байгуулахаар төлөвлөсөн 3 тэрбумаас 1.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөн гүйцэтгэл санхүүжилт нь гарч байна. Өмнө жилээс онцлог зүйл нь сур, бөх, хурдан морь уралдааны газарт халдваргүйжүүлэлт хийж байгаа учраас ариутгалын тодорхой хэмжээний зардал гарч байгаа. Мөн бусад шагнал, урамшууллын зардлыг хуулийн дагуу тогтоож гаргасан. Түүнчлэн хэв журам Цагдаа,Онцгойгийнажилчдыг тээвэрлэх зардал ч орсон гэлээ. Хурдан морины уралдааны үеэр Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаана ЦЕГ-ынНийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан Цагдаагийн байгууллага улсын их баяр наадамболболхэрхэн ажиллах тухай судалгаа гаргаж,Улсын Онцгой комисст танилцуулсан. Хэрэв Хүй долоо худагтнэгдсэн байдлаар тэмдэглэвэл 800 бөх, хурдан морь, уяач, хүүхдүүд гээд олон хүн бөөгнөрөх учраас тус тусад нь зохион байгуулахаар болсон. Түүнчлэн цэнгэлдэх хүрээлэндболболхотын төвд учраас халдвар дэгдэх аюултай гэж үзэнXIII зуун цогцолбор, Хүй долоо худагтболохоор болсон. XIII зуунд Үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харваан талбай бэлэн болсон. Цогцолборт зөвхөн уралдаанд оролцох хүн л орно. Хүй долоон худагт бэлдсэн 2000 орчим автомашины зогсоолд харваач, бөхчүүдмашинаабайршуулна. Маргааш хурдан морины салбар комисс хуралдаж, дахин нарийн шийдвэр гаргана. Хурдан морины уралдааны үед Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаана. Орж байгаа хөдөлгөөн нээлттэй байна гэдгийг мэдээллийн үеэр онцолж хэлэв. Монголчуудын Үндэсний их баяр наадмын тухай Дэлхий дахинд үзүүлэх контент гаргана гэв Үндэсний их баяр наадмын зөвлөх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.ЖанцанноровБи 1980 оноос хойш Үндэсний их баяр наадмын нээлтийн ажилд жил алхсалгүй оролцсон. Бидний зохион байгуулсан зүйлс бүх хүний сэтгэлд нь хүрдэггүй. Гэхдээ дийлэнх нь наадмын нээлт, хаалт гайгүй боллоо гэсэн яриатай хоцордог. Жил бүр наадмын нээлтийг Монгол Улсын хүн амын нэг хувьд ч хүрэхгүй хүн буюу 13 мянга орчим хүн биеэр очиж үздэг. Түүнчлэн Хүндэтгэлийн концертСТӨ-нд 1.200 хүн сууж үздэг. Үүнээс ихэнх нь УИХ-ын гишүүд, гадаад дипломат төлөөлөгчдийн газрынхан байдаг. Харин бодит байдал дээр 600 иргэн л үздэг. Энэ нь хүн амын 0.1 хувьд ч хүрэхгүй тоо юм. Тийм учраас наадмын нээлт үзэж чадахгүй гэдэг нь цөөхөн хүний яриа бөгөөд тэдгээр хүмүүст л хамаатай асуудал. Жил бүр телевизүүд наадмыг шууд дамжуулахад маш их анхаардаг ч техникийн маш их алдаа гарч, сүүлд нь хэцүүхэн бичлэг үлддэг. Энэ жилийн хувьд эртнээс бэлдэж байгаа учир ямар нэг техникийн алдаа гарахгүй. Тиймээс энэ жил наадмын нээлт, хүндэтгэлийн концертыгМонгол Улсын хүн амын 99.99 хувь нь өнгөрсөн жилүүдийнхээс гурав дахин илүү чанартай түвшинд хүлээж авна. Хамгийн гол нь наадмын нээлт, хүндэтгэлийн концертыгхальс дээр буулгаж, Монголчуудын Үндэсний их баяр наадмын тухай Дэлхий дахинд үзүүлэхконтент гаргаж авах юм хэмээлээ. Коронавируст халдвар /Covid-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Үндэсний их баяр наадмын өдрүүдэд: Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол, Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаал; Дээлтэй Монгол наадам; Өсвөрийн бөхийн барилдаан; Өсвөр үе, балчир насны хүүхдийн сурын болон шагайн харваа; Төрийн дайллага; Уяачдын наадам; Соёл, урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаа, үйлчилгээ зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхаар түр журамд заасан гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан онцолж хэлсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Төв цэвэрлэх байгууламжийн 10 ажилтанд орон сууцны батламж гардууллаа
2020-07-08 17:17:28 Нийтлэгдсэн: НийгэмКовид-19 цар тахлын энэ үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй алба хаагчдад түрээслээд өмчлөх орон сууцаар хангаж байгаа. Энэ хүрээнд эрсдэлтэй нөхцөлд ажилладаг Ус сувгийн удирдах газрын урьдчилан цэвэрлэх байгууламжийн 10 ажилтанд өнөөдөр орон сууцны батламж гардууллаа. Батламжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, НОСК ХХК-ийн захирал Б.Сүхбаатар нар гардуулан өглөө. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ Эрсдэлтэй нөхцөлд ажилладаг эрэлхэг залуусаараа бахархаж явдгаа хэлмээр байна. Дэлхий даяар дэгдэж буй цар тахлаас гадна Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлыг хангахын төлөө өөрийн эрүүл мэндээ үл хайхран ажиллаж буй ажилтан, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд НЗДТГ, нийслэлийн Захирагчийн Ажлын алба, Ус сувгийн удирдах газар дуу нэгтэйгээр дэмжиж ажилласан. Тарж болохуйц аюулыг цэвэрлэж, байгальд саарал усыг хүргэж буй цэвэрлэх байгууламжийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр Улсын Онцгой комисст тавьсны дүнд өнөөдөр орон сууцны батламжийг өгч байгаадаа баяртай байна хэмээсэн юм. Хортой нөхцөлд ажилладаг ажилтнуудын орчин нөхцөлийг сайжруулахаар 250 мянган метр куб багтаамж бүхий бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Энэ ажилд анхаарч ажиллаж буй Ус сувгийн удирдах газрын нийт ажилтан, алба хаагчдад талархаж байгаагаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэллээ. Ус сувгийн удирдах газрын урьдчилан цэвэрлэх байгууламжийн ажилтан Б.Оюунбаатар Залуучуудаа дэмжиж, бидний нийгмийн асуудлыг анхааран шийдвэрлэж байгаад баяртай байна гэсэн юм. Ус сувгийн удирдах газрын урьдчилан цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн засварчин Т.Энхбаатар Би байгууллагадаа зургаа дахь жилдээ ажиллаж байна. Миний хувьд түрээслээд өмчлөх орон сууцаар хангаж байгаад баяртай байна. Ус сувгийн удирдах газар болон НЗДТГ-ын нийт хамт олонд талархснаа илэрхийлье гэлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Онцгой байдлын алба хаагчдад шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин хүлээлгэн өглөө
2020-07-08 13:05:30 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан нар нийслэлийн Онцгой байдлын газарт гал түймэр унтраах зориулалтын тусгай тоноглол бүхий 40 гаруй нэр төрлийн багаж хэрэгсэлтэй КАМАЗ маркийн автомашин, түймэр унтраах зориулалттай 4 дугуйт мотоцикль 3 ширхэг, ХОЛМАТРО маркийн иж бүрэн техник багаж хэрэгслийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Нийслэлээс Онцгой байдлын албаны техник хэрэгсэл, чадавхийг сайжруулахад дэмжиж ажиллаж ирсэн. Тэгвэл энэ удаа нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлыг хангах, үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авахад шаардлагатай автомашин тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шийдвэрлэж байна. Үр дүнд нь онцгой байдлын алба хаагчид цаг алдалгүй шуурхай ажиллах нөхцөл боломжоор хангагдах юм хэмээсэн юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй