Ж.Батбаясгалан: Орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд иргэд өмчтэй болно

Иргэдийн эзэмшил газрыг орон сууцаар солих төслийг нийслэлийн удирдлагууд санаачилан хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд 5.2 га газарт 310 өрхийн орон сууц, 10 дугаар хороонд 140 айлын орон сууц, Баянзүрх дүүргийн 19 дугаар хороонд 4,3 га газарт орон сууц баригдахаар уг төсөл хэрэгжиж буй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнөөдөр Баянзүрх дүүргийн 19 дугаар хороо, Цайз модны захын ар хэсэгт 4,3 га талбайд хэрэгжиж буй Цайз эко төслийн ажлын явцыг шалгалаа. Тус хэсгийн 79 өрх айл нэгдэн өмчилж буй газраа орон сууцаар солих хүсэлт гаргасны дагуу үнэлгээний ажил хийгдэн ийнхүү төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Тухайн хэсэгт 4,3 га газар чөлөөлөгдөж 270 гаруй иргэд орон сууцанд хамрагдах боломжтой болжээ. НОСК-ын гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар Газраа чөлөөлсөн иргэд буйраа бүрэн цэвэрлэж, хүлээлгэж өгсний дараагаар орон сууцны түлхүүрээ гардан авч байгаа. Энэ хэсэгт газар чөлөөлөлт хийгдснээр нийт 83 өрхийн 120 гаруй яндан буусан тооцоо гарсан. Газраа чөлөөлсөн иргэд шууд орон сууцандаа орсон. Цайз захын арын энэ хэсэгт ногоон байгууламж ихтэй учраас аль болох ногоон байгууламжийг сүйтгэхгүйгээр төлөвлөлтийг хийхээр ажиллаж байна. Эхний ээлжинд нэгдүгээр хэлхээний дэд бүтцийн ажлууд хийгдэж эхэлсэн. Газар чөлөөлөлт 83 хувьтай явагдаж байна. Газар чөлөөлөлт бүрэн хийгдсний дараагаар орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд хамгаалалтын хашаа хайс баригдана хэмээн мэдээлэл өглөө. Ирэх сарын эхээр Шар хад дэд төвийг байгуулах нарийвчилсан зураг төслийг хийх зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах аж. Ингэснээр нийслэлийн Орон сууцны корпорацитай хамтран тухайн чөлөөлөгдсөн газар дээр баригдах орон сууцны хорооллыг цогц шийдлээр байгуулж, олон нийтийн хөгжлийн төв, ногоон байгууламж, төрийн үйлчилгээтэй байхаар төлөвлөж байгаа гэдгийг Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд хэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах төслийг Хүн төвтэй бодлого, орчин төвтэй шийдэл, төлөвлөлт төвтэй хөгжлийн бодлого-д тулгуурлаж хийгдэх ёстой гэдгийг холбогдох албаныханд сануулсан юм. Тэрбээр Улаанбаатар хотод шинээр баригдах орон сууцны хороолол бүрийг цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж, төрийн үйлчилгээтэй, явган хүн, дугуйн замтай иж бүрэн цогц шийдэлтэй байх ёстой. Нийслэлээс хэрэгжүүлж байгаа орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд иргэд өмчтэй болох ёстой. Агаар, хөрсний бохирдлыг бууруулахын тулд орон сууцжуулах хөтөлбөрийг иргэдийн амьжиргаанд тулгуурлаж маш оновчтой байдлаар зохион байгуулах болно. Урьдчилгаагүй иргэдэд түрээслээд өмчлөх хэлбэрээр, эзэмшиж буй газраа орон сууцаар шууд солих зэргээр шат дараалж хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид боломжтой бүх хувилбарыг судалж, орон сууцжуулах төсөл үргэлжилнэ гэв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хариуцлагагүй ажилласан албан хаагчдыг олон нийтэд зарлаж, арга хэмжээ авахыг санууллаа

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний хурал өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн автозам, замын байгууламжийг сайжруулах чиглэлээр 2020 онд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра өглөө. Энэ онд нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх чиглэлээр нийт 279 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсанаас 131 төсөл арга хэмжээний гүйцэтгэгч шалгарч гэрээг байгуулж, нийт 56%-ийн ажлын явцтай хэрэгжүүлэн ажиллаж байна. Улсын төсвөөр шинээр 12,617 км авто зам баригдах бөгөөд 7,766 км авто замын засвар шинэчлэлт хийгдэнэ. Нийслэлийн төсвөөр 1,5 км авто замыг шинээр барьж 7,09 км автозамыг засварлах аж. Нийслэлийн замын сангаар 37,430 км, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан 1,272 км автозам шинээр тавигдаж аж. Үерийн улмаас үүссэн нөхцөл байдалд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нийслэлийн Геодизи, усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров мэдээлэл өглөө. Улаанбаатар хот орчмын голуудын усны түвшин 20 см нэмэгдэж, олон жилийн дунджаас 10 см давсан байдалтай байгаа бөгөөд өнгөрсөн өдрүүдэд орсон борооны үед ГУББГ-ын ашиглалтанд байдаг 148км урт үерийн хамгаалалтын далан суваг, 187км урт ус зайлуулах шугам сүлжээ бүрэн хүчин чадлаараа үерийн усыг чөлөөтэй нэвтрүүлжээ. Сүүлийн өдрүүдэд орсон хур борооны үед үерийн хамгаалалтын барилга байгууламжийн зургаан байршилд нуралт үүсч далан суваг эвдэрсэн байдлыг яаралтай засварласан байна. Нийслэлийн Геодизи, усны барилга байгууламжийн газраас үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын журмыг зөрчсөн 1279 айл өрх, 275 аж ахуйн нэгж байгууллага байгаа судалгааг гаргажээ. Зөрчил гаргасан эдгээр иргэд аж ахуйн нэгжүүдэд албан шаардлага хүргүүлж арга хэмжээ авч байгаа боловч хууль эрх зүйн орчин дутмаг учраас дорвитой хэрэгжиж чадахгүй байгааг тэрбээр онцлон хэллээ. Дүүрэг бүрт 60 мянган тоннсайжруулсан түлш нөөцөлнө Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нөөцлөлт хадгалалтын ажлын явцын мэдээллийг нийслэлийн Агаар,орчны бохирдолын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хийв. 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлшээр жигд хүртээмжтэй хангах, дүүрэг тус бүрт 60 мянган тн-оос доошгүй сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг түлш үйлдвэрийн үйл ажиллагаа, сайжруулсан түлш нөөцлөх агуулахын байр, түлш нөөцлөлтийн ажлын явцыг шалгаж ажиллажээ. Ажлын хэсэг сайжруулсан түлш нөөцлөх, хадгалах , ачиж буулгах, хураах шаардлагад нийцсэн агуулахуудын байршилд нэг бүрчлэн ажиллаж, 22,176 тонн түлш нөөцлөх боломжтой 11 агуулахыг сонгож гэрээ байгуулахаар ажиллаж байна. Тавантолгой түлш үйлдвэр энэ сарын 06, 07-ны өдрүүдэд 294.7 тн түлш үйлдвэрлэсэн бөгөөд үйлдвэрийн хашаанд битүү агуулахад 1894 тн түлш хадгалагдаж байна. Мөн 350тн түлш 5 агуулах руу, 8тн түлш борлуулалтын цэг руу ачигдсан болон борлуулалтын цэг, түлш нөөцлөх агуулахын бэлтгэл ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Энэ сарын 1-нээс эхлэн сайжруулсан түлшийг нөөцлөх аяныг эхлүүлсэн бөгөөд дундын болон хангамжийн баазыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж. Мөн ирэх сарын 01-нээс эхлэн амжиргааны түвшин доогуур иргэдэд сайжруулсан түлш олгох ажлыг зохион байгуулах юм байна. Улс, нийслэлийн Онцгой комиссын холбогдох шийдвэрийн дагуу худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм сахиулан үе шаттайгаар нээж буй. Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл өгөхдөө Төвийн зургаан дүүрэгт Түр зөвлөл-ийг хяналт тавьж ажиллаж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл нийт 730 хүний бие бүрэлдэхүүн 29824 аж ахуйн нэгжид хяналт тавьж ажиллаж байна. Үйл ажиллаагаа нь үе шаттайгаар нээж буй үйлчилгээний байгууллагуудад Эрүүл мэндийн газраас өгсөн заавар зөвлөмжийг дагаж мөрдөх, тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллах, хоорондын зай барих шаардлагыг тавьж байна. Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байгаа. Одоогийн байдлаар ноцтой зөрчил гаргасан аж ахуйн нэгж алга гэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихыг дахин сануулаад цаашид нээгдээгүй зарим үйлчилгээний газруудыг нээх асуудлыг судалж байна хэмээсэн юм. Дотооддоо халдвар тархаагүй гээд тайвширч болохгүй гэдгийг Эрүүл мэндийн газраас сэрэмжлүүллээ Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон дэлхийн олон улсад тархаад буй Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 улсад Ковид-19 цар тахал тархаж нийт 11,926,492 иргэн халдварласан мэдээлэлтэй байна. Монгол Улсын хувьд сүүлийн 24 цагийн байдлаар 2 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт 227 тохиолдол бүртгэгдлээ. Гэхдээ гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн учраас иргэд олон нийт тайван байж, халдваргүйжүүлэлт, амны хаалтыг байнга хэрэглэж хэвшихийг уриаллаа. Ариутгал, халдваргүйжүүлэлт, цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тэрбээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд цаашид өндөржүүлсэн бэлэн байдлын үед хорио цээрийн дэглэмийг чангатгах шийдвэр гаргахыг хүслээ. Тэрбээр Дотооддоо халдвар тархаагүй гэдэг үүднээс иргэд хэт назгайрч амны хаалтгүй, ариун цэвэр сахихгүй, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийхгүй байдал анзаарагдаж эхэллээ. Үйлчилгээний газруудад хэт олноор төвлөрч, иргэдийн халуун хэмжихгүй үйлчлэх, амны хаалтгүй, хоорондын зай барихгүй зэрэг цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахгүй байна. Баяр наадам зэрэгцэж назгайрч эхэлсэн үед цар тахал алдагдвал бид барьж дийлэхгүй. Тиймээс аюулгүй байдлыг хангаж ажиллах нэн шаардлагатай байна. Иргэд олон нийт аюул ойрхон байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хорио цээрийн дэглэмийг сулруулж үйлчилгээний газруудыг нээж эхэлсэнтэй холбогдуулан амны хаалтгүй, ахуйн ариун цэврийг сахихгүй байгаад санаа зовниж байна. Тиймээс ариутгал халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтыг эрчимжүүлэх шаардлагатай байна гэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Шуурхай штабаас жижүүр гаргаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Тэрбээр Өндөржүүлсэн бэлэн байдал зогсоогүй. Үйлчилгээний газруудын халдваргүйжүүлэлт, цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, иргэдэд амны хаалт, ариун цэврийг сайтар хангахыг уриалж ажиллах хэрэгтэй хэмээгээд холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө. Мөн үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийслэл дүүргийн удирдлагууд, харъяа газар хэлтсийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов. Түүнчлэн хариуцсан ажлаа хийхгүй байгаа албан тушаалтнуудыг олон нийтэд ил зарлаж, хуулийн хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн болон нутгийн захиргааны нийт албан хаагчдад санууллаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

“ГАДААД УЛСАД УР ЧАДВАР ЭЗЭМШСЭН ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖЬЕ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр, Монгол Улсын их сургуулийн номын сангийн байранд, Гадаад улсад ажиллаж, суугаа орны дэвшилтэт технологиос суралцан нутаг буцаж ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нутаг буцах явдлыг хөхиүлэн дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төрөөс явуулж буй бодлогыг танилцуулах зорилготой Гадаад улсад ур чадвар эзэмшсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжье сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр, БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол Улс дахь И Пи Эс төлөөлөгчийн газрын дарга Юүн Ван Соб нар үг хэллээ. Уг арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, Мэргэжлийн боловсрол, сургалт, үнэлгээ мэдээллийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Залуучуудын хороо, Монголын ажил олгогч эздийн холбоо, БНСУ-ын аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь төлөөлөгчийн газар, SECIM Европын холбооны төсөл, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Өөрчлөлтийг чиглүүлэгч ТББ, Карьер хөгжлийн төв, Гал голомт үндэсний хөдөлгөөн зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчөөс гадна эх орондоо буцаж ирсэн иргэдийн 50 гаруй төлөөлөл оролцлоо. Манай улс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр, эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоо-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ-ийн хүрээнд БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр тогтмол илгээх ажлыг зохион байгуулж байна. Энэ оноос эхлэн Япон Улсад Ур чадвартай ажилтан илгээх хүлээн авах тогтолцооны дагуу ажиллах хүч илгээхээр төлөвлөж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа билээ. Эдгээр гэрээний дагуу хөдөлмөр эрхэлж буй иргэдийн эх орондоо буцан ирэх, дотоод дахь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг хангах, гадаад улсад олж авсан дадлага туршлагаа хэрэгжүүлэн ашиглах нөхцлийг бүрдүүлэх, дотоодын хууль тогтоомжийн уялдааг хангах шаардлага тавигдаж байна. Жишээлбэл, Гадаад улсад хөдөлмөр эрхэлсэн иргэдийн олж авсан ур чадвартай холбогдуулан чадамжийн үнэлгээ хийх, гэрчилгээжүүлэх ажил. Уг үйл ажиллагаа нь иргэн цаашид хөдөлмөр эрхлэх, ажилд зуучлуулахад тодорхой мэдлэг, ур чадвартай болохыг батлахад нэн ач холбогдолтой. Мөн гадаад улсад хөдөлмөр эрхэлсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах, нийгмийн сүлжээ хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгоход энэхүү хэлэлцүүлгийн үр дүн харуулж байгаа юм. Энэ удаад ХХҮЕГ-ын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн мэргэжилтэн Н.Хандмаа БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр илгээх үйл ажиллагааны тухай, Монголын үйлдвэрчний эвлэлийн залуучуудын хорооны дарга Э.Тамир Залуучуудын хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн байдал, Европын холбооны SECIM төслийн үндсэн мэргэжилтэн Гриета Тентере Гадаадаас ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх тухай EX /Латви/ улсын туршлага, Мэргэжлийн боловсрол, сургалт, үнэлгээ, мэдээлэл арга зүйн төвийн дарга Ц.Батдорж Иргэний өмнөх мэдлэг ур чадварыг хүлээн зөвшөөрөх, үнэлгээг баталгаажуулах /RPL/ зэрэг сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

Баяр наадмын ХӨТӨЛБӨР

2020-07-09 11:32:52 Нийтлэгдсэн: Нийгэм
Баяр наадмын ХӨТӨЛБӨР

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг хүргэж байна.

Есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол төрийн ордны гадаа боллоо

​ Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадам цөөн хоногийн дараа 13-р зуун цогцолборт болно. Үндэсний их баяр наадмын өмнөх өдрүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлж, наадмын нээлтийн өдөр хүндэтгэн залдаг уламжлалтай юм. Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл нь Есөн хөлт цагаан туг сүлдэнд шингэдэг гэсэн утгаар нь монголчууд бэлгэшээж ирсэн. Чингис хаан Их Монголын тулгар төрөө байгуулж есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн түүхтэй. Есөн хөлт цагаан тугийг Монгол орны өнцөг булан бүрийн адуун сүргийг манлайн дэл сүүлээр хийсэн юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.