![Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэл явагдаж байна](/uploads/b49542b8aee655bb7c0393e34956748fbbc10cf3.png)
Үндэсний их баяр наадмын хурдан морь уралдаанч хүүхдийн бүртгэлийг орон даяар 2020 оны 06 дугаар сарын 29-өөс урьдчилан бүртгэж эхэлсэн. Үндэсний баяр наадам болон дүүргүүдийн баяр наадмын уралдаанч хүүхдийн бүртгэлийг дүүрэг бүрд цахим системээр бүртгэж байна. Үндэсний их баяр наадмын уралдаанч хүүхдийн бүртгэлийг Хүй долоон худагт 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 09-22 цагийн хооронд бүртгэнэ. Уралдаанч хүүхэд нь: 7-оос дээш настай Морь унах дадал чадварыг бүрэн эзэмшсэн, морь унах хүсэл сонирхолтой Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж Эрүүл гэсэн тодорхойлолт авсан Уралдаанч хүүхдийн цахим бүртгэлд хамрагдсан Эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөл авсан Уяачтай хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар гэрээ хийсэн байх шаардлагатай Бүртгүүлэхээр ирэхдээ: Хүүхдийн төрсний гэрчилгээ Эрүүл мэндийн үзлэгийн хуудас, тодорхойлолт Гэнэтийн ослын даатгал хийлгэсэн баримт, гэрээ, дэвтэр Эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөл Хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай байгуулсан аюулгүй байдлын гэрээ Эцэг эх болон уралдаанд оролцож буй уяачийн утасны дугаар, регистрийн дугаар Эрхэм уяач та хурдан морь унах хүүхдээ заавал бүртгүүлээрэй НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР
Ангилсан хог хаягдлыг тээвэрлэх тусгай зориулалтын автомашиныг дүүргүүдэд гардуулж өглөө
2020-07-06 16:09:44 Нийтлэгдсэн: Нийгэм![Ангилсан хог хаягдлыг тээвэрлэх тусгай зориулалтын автомашиныг дүүргүүдэд гардуулж өглөө](/uploads/a9f98c7249c480509d6abf9ba04a910a6a81e8a6.jpg)
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хог тээврийн тусгай зориулалтын 10 автомашиныг есөн дүүргийн нутаг дэвсгэрт ангилсан хог хаягдал тээвэрлэх дүүргүүдийн Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун нар гардуулж өгөв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Хог хаягдлын менежментийг өөр шатанд хүргэх нэг гол ажил бол техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон бусад хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд энэ хүрээнд олон ажлыг хамтран хэрэгжүүлж байна. 2019-2020 онд нийтдээ 35 хог хаягдлыг тээвэрлэх орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон автомашиныг хүлээлгэж өгнө. Өнөөдөр эхний ээлжийн 10 автомашиныг есөн дүүргийнхээ хот тохижилтын байгууллагуудад гардуулж өгч байна. Та бүхнийхээ иргэдийн амьдрах орчныг цэвэрхэн байлгах энэ үйлст тань өндрөөс өндөр амжилт хүсье хэмээлээ. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Иргэдийг эх үүсвэр дээр нь хогоо ангилан ялгадаг дадал зуршилд сургах нь их чухал. Ялангуяа цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, албан байгууллагуудад хэвшүүлэх үүднээс бид нийтдээ 149 хог ангилан ялгах цэгийг бий болгосон. Жилд 1.3 сая тонн хог тээвэрлэдэг. Үүний 85 хувийг нь дахин ашиглах бололцоотой байдаг. Гэхдээ бид 25 хувийг нь л дахин ашиглаж, ангилан ялгаж байна. Цаашдаа энэ тоог бид нэмэгдүүлж ажиллана гэсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Ж.Батбаясгалан: Давхар автобус нь энгийн автобусаас 10 дахин хямд өртөг зарцуулж байна
2020-07-06 16:01:24 Нийтлэгдсэн: Нийгэм![Ж.Батбаясгалан: Давхар автобус нь энгийн автобусаас 10 дахин хямд өртөг зарцуулж байна](/uploads/582a306551565fb490575719a8231dd68ed22c46.png)
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-т ажиллалаа. Уулзалтад Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын захирал Б.Цолмон нар байлцав. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хоёр давхар цахилгаан автобусыг нэг сарын хугацаанд туршиж, үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа. Хоёр давхар, эко автобус нь 100 хувь цахилгаанаар ажилладаг бөгөөд нэг удаагийн цэнэглэлтээр 400 км явах хүчин чадалтай юм. Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын захирал Б.Цолмон Яг одоогийн байдлаар давхар автобус нь 50 мянган км явсан байна. Эдийн засагт 10 дахин хэмнэлттэй. Давхар автобусны давуу тал нь үндсэн батарей нь хүйтэнд зориулагдсан учраас идэр есийн хүйтэнд асуудал үүсгэхгүй. Өвөлдөө батарейгээ халаах чадвартай, зундаа кондейшинтой. Дизель автобус 100км-т 80 гаруй мянган төгрөгийн түлш хэрэглэж байгаа бол цахилгаан автобус нь 100км-т 8000 төгрөгөөр буюу 10 дахин хямд өртөг зарцуулж байна. Бид түлшнээс хэмнэсэн мөнгөөрөө парк шинэчлэлтийг бүрэн хийх боломжтой болсон. Улс, нийслэлийн төсөвт хүндрэл учруулахгүйгээр байгууллага, нэгжүүд нь автобусаа худалдаж аваад 6 жилийн хугацаанд цахилгаан автобусууд нь зөвхөн түлшнээсээ гаргасан хэмнэлтээрээ автобусны мөнгөө гаргаад авах боломжтой байна. Эдийн засагт үнэхээр хэмнэлттэй, аж ахуйн нэгжүүд өөрсдөө парк шинэчлэлтээ хийх боломжтой болж байгаа юм хэмээлээ. Эхний ээлжид давхар эко автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт 46 ширхэг цахилгаан автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, дөрвөн ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна. Давхар автобус нь нэг удаагийн цэнэглэлтээр хоёр өдрийн рэйс буюу 400 км туулах бөгөөд автобус баазын удирдлагын төвтэй шууд холбогдсон 12 камертай аюулгүй байдлыг бүрэн хангажээ. Энгийн автобусанд өдөрт 70-80 мянган төгрөгийн үйлчилгээнд гардаг бол давхар автобус нь өдөрт 250-300 төгрөгийн орлого орж байгаа аж. Түүнчлэн мотор, хропын тос хэрэглэхгүй учраас байгаль орчинд ээлтэй, хорт хий ялгаруулахгүй зэрэг давуу талуудтай байгаа талаар Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын захирал Б.Цолмон дуулгасан юм. Цаашид давхар автобусыг нийтийн тээврийн хэрэглээнд нэвтрүүлэхэд санхүүжилтийн гэрээг эцэслэж, давхар автобусны стандартыг шинэчлэн батлах, цахилгаан автобусны дагалдах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлүүлэх шаардлага тулгарч байгаа талаар дуулгасан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Нийтийн тээврийн парк шинэчлэлт гэдэг бол системийн цогц шийдэл байх ёстой. Нийтийн тээвэрт 20, 30 жил явж эдэлгээгүй болсон автобус оруулж ирэхээс илүүтэй эдийн засагт хэмнэлттэй цахилгаан автобусыг дэмжих нь зүйтэй. Тиймээс цахилгаан автобусны дагалдах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлүүлэх асуудлыг холбогдох яам, газруудтай яаралтай зөвшилцөх болно. 2020-2021 онд нийтийн тээврийн салбарт 300 автобусаар парк шинэчлэлт хийж, хүүхдийн 200 автобусыг үйлчилгээнд явуулах, хоёр давхар автобус, зориулалтын стандартад нийцсэн 1000 таксиг үйлчилгээнд нэвтрүүлнэ. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулахад онцгой анхаарч ажиллана. Иргэдэд ая тухтай, стандартад нийцсэн, эдийн засагт хэмнэлттэй байгаль орчинд ээлтэй цахилгаан автобусыг хэрэглээнд нэвтрүүлэхээр эхлүүлсэн. Энэ төслөө үргэлжлүүлэхэд асуудал тулгарсангүй. Бүтэн жилийн хугацаанд туршил явууллаа. Тиймээс үргэлжлүүлээд давхар автобусыг оруулж ирэх асуудлыг эрчимжүүлнэ. Зам тээврийн хөгжлийн яам, Сангийн яамд саналаа өгсөн учраас Засгийн газарт өргөн барьж татвараас чөлөөлүүлэх бүрэн боломжтой. Тиймээс цаашид олон жилийн насжилттай автобусуудыг халж, байгаль орчинд ээлтэй орчин үеийн цахилгаан автобусуудыг нийтийн тээвэрт нэвтрүүлнэ хэмээлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Жилд 120 гаруй мянган эх, хүүхдэд үйлчлэх эмнэлэг ашиглалтад орлоо
2020-07-06 15:57:21 Нийтлэгдсэн: Нийгэм![Жилд 120 гаруй мянган эх, хүүхдэд үйлчлэх эмнэлэг ашиглалтад орлоо](/uploads/97e5039bb175652b6170609b4cd4fabd65e04d2d.jpg)
Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлэг өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо. Нийслэлийн хэмжээнд эх, хүүхдийн төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай энэхүү эмнэлэг нь эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний 160 ор, хүүхдийн тусламж үйлчилгээний 140 ор бүхий үндсэн долоон блок, найман давхартай юм. Мөн жилд 10-12 гаруй мянган эхийг амаржуулж, 5-6 мянган хүүхдийг хэвтүүлэн эмчлэх, 120 гаруй мянган хүүхэд, эх, эмэгтэйчүүдэд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Нийт 681 эм, эмнэлгийн ажилтан бүхий 12 алба, 22 тасагтайгаар иргэд, олон нийтэд үйлчлэх аж. Тус эмнэлэгт дэлхийн банкны санхүүжилтээр 205 нэр төрлийн нийт 17 тэрбум орчим төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх юм. 10 гаруй жил зогсонги байдалтай байсан 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг 2018 онд эхлүүлснээс хойш хоёр жилийн хугацаанд ийнхүү барьж ашиглалтад оруулж байна. Нээлтийн үйл ажиллагааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ Монгол Улсын Засгийн газар 2018 онд шийдвэр гаргаад санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулахаар зорьж ажилласан. 30 гаруй жилийн дараа хоёр дахь том эмнэлгээ ийнхүү хүлээн авч байна. Нийт 39 тэрбумын хөрөнгө оруулалтаар эмнэлгийн энэхүү барилга баригдлаа. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж байна. Монголын эрүүл мэндийн салбар болон нийслэл хотод хийсэн томоохон бүтээн байгуулалтын ажил боллоо гэсэн юм. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн салбарын түвшинг эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтээр авч үздэг. Иймдээ ч бид өнгөрсөн хугацаанд эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр онцгойлон анхаарч ажиллаж байна. Засгийн газар хоёр дахь эх, хүүхдийн эмнэлгийг хоёрхон жилийн хугацаанд ашиглалтад оруулж чадлаа гэдгийг онцоллоо. УИХ-ын гишүүн С.Амарсайхан Хотын даргаар ажиллаж байхдаа Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлгийг стандартын шаардлагад нийцүүлэн ашиглалтад оруулах асуудалд ихээхэн анхаарч ажилласан. Өнөөдөр энэхүү эмнэлэг маань нээлтээ хийж байгаад баяртай байна. Засгийн газар, Эрүүл мэндийн яам, нийслэлийн удирдлагууд гар нийлж хамтарч ажилласны үр дүнд эх, хүүхдэд зориулсан эмнэлгийг ашиглалтад орууллаа. Цаашид арчилгаа, ашиглалт үйлчилгээ, шаардлагатай боловсон хүчнээр хангах гээд олон асуудал байгаа учир яам, нийслэлийн Эрүүл мэндийн газар анхаарч ажиллах ёстой хэмээлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ Иргэдийн эрүүл, аюулгүй амьдралыг цогцлоохын тулд хамгийн чухал зүйл бол эрүүл мэндийн салбарын хүчин чадлын асуудлыг шийдвэрлэх юм. Эх, хүүхдийн эмнэлэг 10 гаруй жилийн хугацаанд царцсан байсан. Засгийн газрын шийдвэрийн дагуу энэхүү эмнэлгийг өнөөдөр ашиглалтад оруулж байгаад нийслэлчүүдийнхээ өмнөөс баяртай байна гэлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй