![Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд](/uploads/f726c0644c3781a3c8f5212272fbaec6f0de3527.jpg)
Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас нэрс нь баталгаажиж Сөүл-Улаанбаатар чиглэлийн 7 дугаар сарын эхний хагаст зохион байгуулах тусгай үүргийн нислэгт хамрагдаж нутаг буцах иргэд дараах зүйлсийг анхаарна уу. ҮҮНД: 1.Тусгаарлах байранд 21 хоног тусгаарлагдах ба байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 060 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 640000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлсөн байна. Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичнэ. 2.Иргэд нислэгт суухаас өмнө 48 цагийн дотор коронавируст халдварын шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан шинжилгээний хариуг хэвлэж, өөрт авч явах. 3.БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэн сайн дураараа нутаг буцах тохиолдолд харьяа орон нутгийнхаа Гадаадын иргэн харьяатын албанд ажлын 3-15 хоногийн өмнө өөрийн биеэр очиж зөрчил, гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг шалгуулсны дараагаар хилээр гарах журамтай. Хэрвээ ГИХГ-т бүртгүүлж амжаагүй тохиолдолд Инчөн олон улсын нисэх буудалд ажиллах ЭСЯ-ны ажилтанд бүртгэл эхлэх үед хандана уу. МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжил
2020-07-06 10:37:02 Нийтлэгдсэн: Нийгэм![Дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжил](/uploads/3b6abf01058a764da2ac545741210657d19e9bb0.jpg)
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн маргааш буюу долдугаар сарын 6-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Мөн ойрын өдрүүдэд өдөртөө халалтын улмаас зурвас газраар түр зуурын ширүүн аадар бороо, мөндөр орж, үер буух, борооны өмнө салхины түр зуурын хүчтэй ширүүсэлт ажиглагдах тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыгОБЕГ-аасанхаарууллаа.
2020 оны II улирлын НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх хугацаа дуусахад хоёр хоног үлдлээ
2020-07-06 10:15:23 Нийтлэгдсэн: Нийгэм![2020 оны II улирлын НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх хугацаа дуусахад хоёр хоног үлдлээ](/uploads/f16f227915253e1c25ea236b9a1aabf2f76d7881.jpg)
Нэмэгдсэн өртгийн албан татварн буцаан олголтыг энэ оноос эхлэн улирал бүрт олгож байгаа. Хуваарийн дагуу 2020 оны хоёрдугаар улирлын буцаан олголтыг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ. Тиймээс хоёрдугаар улиралд хийсэн худалдан авалтын цахим төлбөрийн баримтаа2020 оны долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой. НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодоггүй. Лавлах утас:1800-1288, 75777507
Хил хамгаалах байгууллагын 101 алба хаагчид орон сууцны батламж гардууллаа
2020-07-06 10:06:23 Нийтлэгдсэн: Нийгэм![Хил хамгаалах байгууллагын 101 алба хаагчид орон сууцны батламж гардууллаа](/uploads/f64c660f4522aa5a857af22e240daae004b21d94.jpg)
Төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах Засгийн газрын хөтөлбөрт хамрагдаж буй Хил хамгаалах байгууллагын 101 алба хаагчид өнөөдөр орон сууцны батламж гардууллаа. Батламжийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн захирал Б.Сүхбаатар, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, Бригадын генерал Ж.Бямбасүрэн тэргүүтэй холбогдох албаны хүмүүс гардуулж өгөв. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Орон сууцтай болж байгаа албан хаагчиддаа баяр хүргэе. Ковид-19 халдварт цар тахал дэлхий нийтэд тархаж, хүнд байдалд орлоо. Одоогоор Монгол Улс гаднаас энэ тахлыг дотроо алдаагүй, хүний амь нас эрсдээгүй цорын ганц орон болсон байна. Ийм үр дүн гаргахад манай тусгай албаныхан түүний дотор хилийнхэн онцгой үүрэг гүйцэтгэж ажиллалаа. Засгийн газар тусгай албаныханыг түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамруулж, орон сууцтай болгож байгаад баяртай байна. Мөн нийслэлийн удирдлагуудад баярлалаа хэмээлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ Эрхэм хилчид та бүхэндээ нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Түрээслээд өмчлөх орон сууцны бодлогыг нийслэл хот анх удаагаа Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой нөхцөл байдалд цаг наргүй үүрэг гүйцэтгэж буй эрүүл мэнд, онцгой, цагдаа, хил, гааль, мэргэжлийн хяналтын 1000 гаруй алба хаагчдыг нэн тэргүүнд түрээсийн орон сууцанд хамруулах Улсын Онцгой комиссын шийдвэр гарсан. Та бүхний хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж байна. Эрхэм хилчдийнхээ цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсье гэсэн юм. Энэ үеэр Хил хамгаалах байгууллагын албан хаагчдын зүгээс бидний эх орныхоо төлөө гэсэн хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, орон сууцаар хангаж байгаад маш их баяртай байна гэдгээ холбогдох албаны хүмүүст илэрхийлж байв. Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт нийт төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний 1000 албан хаагч хамрагдах аж. Батламж гардан авсан иргэд байраа сонгон, нийслэлийн Орон сууцны корпорацитай гэрээгээ байгуулснаар түлхүүрээ гардан авах юм байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![Алтанбулаг боомтоор 143 иргэнийг татан авч тусгаарлажээ](/uploads/0bd0ed2c0e9286584fb13e5f661266398173e3c5.jpg)
Улсын Онцгой комиссын шийдвэрээр өчигдөр Алтанбулаг боомтоор ОХУ-аас 143 иргэнийг татан авч тусгаарлажээ. Энэ үеэр долоонзорчигчийг сэжигтэй тохиолдлоор, 136 зорчигчийг ажиглалтад нийт 143 иргэнийг тусгаарлахаар холбогдох газруудад шилжүүлсэн байна. Иргэдээтатан авах ажиллагаанд Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг хэмжин, Эрүүл мэндийн мэдүүлэг-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажилласан талаарСүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээлж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй