Ж.Батбаясгалан:Дугуйн замын ашиглалт, хамгааллын асуудалд онцгой анхаарах хэрэгтэй

Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг-Зайсан-Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг найман байршилд байгуулах ажил үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй холбогдох албаныхан Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7,1 км дугуйн замын бүтээн байгуулалтын ажлын явц,нөхцөл байдлыг нь шалгалаа. Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7,1 км дугуйн зам барих бөгөөд одоогийн байдлаар дугуйн замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Явган хүний зам, дугуйн зам гээд нийт 3 метрийн өргөнтэй, асфалтан хучилттай гэрэлтүүлэг, амрах талбайтай, хамгаалалтын хайстай, хяналтын камер, зүлэгжүүлэлт тохижилттой гэх зэрэг олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу хийгдэж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Дугуйн замыг төлөвлөсөн хугацаанд нь хийж гүйцэтгэхэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.Хамгийн чухал нь замын чанар стандарт.Мөн дугуйн замыг ашиглалтад орсны дараагаар арчлалт хамгааллыг тусгайлан хариуцаж ажиллах хариуцсан эзэнтэй байлгах ажлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгав. Мөн дугуйн зам цэвэрлэдэг зориулалтын техникийг судалж түүгээр дугуйн замаа цэвэрлэж ялангуяа өвлийн цагт эвдрэл гэмтэлгүй байлгах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй гэв Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Зүүн бүсийн сайжруулсан түлшний эхний блок үйлдвэр ашиглалтад орлоо

Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийн барилгын ажил өрнөж буй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнөөдөр үйлдвэрийн барилгын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа. Зүүн бүсийн үйлдвэр нь нийт таван блокоос бүрдэнэ. Шахмал түлшний үйлдвэр гурав, коксын үйлдвэр, нүүрс угаах гэсэн таван блок үйлдвэртэй бөгөөд ирэх арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад орох юм. Одоогийн байдлаар тус үйлдвэрийн дэд бүтцийн болон барилга хийцийн угсралт, тоног төхөөрөмжийн ажлууд хийгдэж байна. Техник, төхөөрөмжийн угсралтын ажил 70 хувьтай явагдаж байна. Өнөөдрөөс сайжруулсан түлш үйлдвэрлэх эхний блокыг ажиллуулж 72 цагийн туршилт хийж эхэлсэн бөгөөд үргэлжлүүлэн түлш үйлдвэрлэх аж. Ингэснээр цагт 30мянган тонн түлш үйлдвэрлэнэ. Дараагийн ээлжийн A, B блок үйлдвэрүүд ирэх есдүгээр сарын дундуур ашиглалтад орохоор төлөвлөжээ. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг БНСУ-аас нийлүүлж байгаа аж. Нэг блок үйлдвэр нь цагт 90 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэг ээлжинд 12 цаг ажиллахаар тооцоолбол 1800 тонн түлш үйлдвэрлэнэ хэмээн Зүүн бүсийн үйлдвэрийн ерөнхий инженер М.Жавхлан хэллээ. Мөн үйлдвэрийн үндсэн байгууламжийг газар доор байгуулж байгаа нь байгаль орчинд ээлтэй, агаарт дэгдэх тоосжилт зэрэг сөрөг асуудлуудыг үүсгэхгүй. Утаа, тоос, тортог гарахгүй бүгд далд системээр хийгдсэн гэв. МСҮТ-тэй хамтран үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг бэлтгэж байна Тавантолгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар Налайх дүүрэг болон Төв аймгийн Зуунмодын МСҮТ-тэй хамтран үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг бэлтгэж байгаа. Урьдчилсан байдлаар 800-1000 орчим ажилчдын орон тоо зөвхөн үйлдвэрт ажиллахаар тооцоо гарсан. Налайх дүүрэг,Төв аймаг, Улаанбаатар хотоос ажиллах сонирхолтой иргэд санал хүсэлтээ ирүүлсэн. Эдгээр иргэдээс тодорхой шалгуур тавьж ажилтнаар авч, сургалтад хамруулна. Зүүнбаян Тавантолгойн төмөр зам ашиглалтад орохоор Тавантолгойгоос сайжруулсан шахмал түлшнийхээ түүхий эд боблох медлингээ төмөр замаар зөөвөрлөнө. Ингэснээр үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж түлшний хэрэглээгээ 100 хувь хангаж чаддаг болно. Эрдэмтдийн зөвлөх баг түлшний чанарыг сайжруулах, хорт хийн ялгарлыг бууруулах, олон улсын стандартад хүргэх талаар нарийн судалгаа шинжилгээнүүдийг хийсэн бөгөөд үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа хэмээн нэмэлт мэдээллийг өглөө. Энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ж.Мөнхжаргал сайжруулсан түлшний нөөцлөлт, хадгалалт, сайн карт болон түлш борлуулах цэгийн мэдээллийг дэлгэрэнгүй өгсөн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Зүүн бүсийн сайжруулсан түлшний үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлийн агаарын бохирдол 70-80 хувь буурах тооцоо гарсан. Тиймээс түлш нөөцлөлт, борлуулалт, хадгалалт тээвэрлэлтийн асуудалд Захирагчийн ажлын алба, Тавантолгой түлш компанийн удирдлагууд, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар харилцан уялдаагаа сайжруулж онцгой анхаарч ажиллахыг сануулсан юм. Засгийн газрын 62 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт орж, нийслэлийн бүх дүүрэг хороодод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Иймд ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэлийг шалгаж, сайжруулсан түлшний зөв хэрэглээ, угаарын хийнээс сэрэмжлүүлсэн зөвлөмжийг хүргэж ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь Дэд бүтэц-ийн ажлуудыг хийж байна. Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр дэд төвүүдэд нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт 50 гаруй ажлууд хийгдэж байгаа билээ.Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа. Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд амьдарч байсан газраа байраар солисон иргэд байрандаа орохдоо тухайн оршин сууж байсан газраа цэвэрлэж, хог хаягдлаа ачаагүй тэр хэвээр нь үлдээсэнд өмнөх Хотын Захирагч С.Амарсайхан шүүмжлэлтэй хандан, холбогдох албаныханд яаралтай цэвэрлэж, янзлуулахыг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Энэ орчмын хог хаягдлыг цэвэрлүүлэхэд холбогдох газрууд хяналтаа тавьж ажилла. Амьдрах орчны аюулгүй байдалд хүндрэл учруулсан ийм байдалтай байж болохгүй. Газраа орон сууцаар солисон иргэд ч энд хариуцлагатай хандаж, бууцаа цэвэрлэх хэрэгтэй гэдгийг онцолж хэлээд нийслэлийн Орон сууцны корпорацийн удирдлагуудыг энд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов. Дараа нь холбогдох албаныхан Баянхошуу дэд төвийн ажлын хүрээнд хийгдэж байгаа үерийн сувгийн далангийн дагуух тохижилтын ажлын гүйцэтгэлийг шалгасан юм. Гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Дүүрэн трейд компаний ерөнхий инженер Н.Бадмааванчин Далангийн тохижилтын ажил 80 хувьтай хийгдэж байна. Төлөвлөсөн төлөвлөгөө, графикийн дагуу ажил хэвийн үргэлжилж байна. Хүндрэл бэрхшээл ажилд саад болж байгаа зүйл харьцангуй бага байна гэдгийг хэллээ. Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн зүгээс далангийн тохижилтын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг даалгасан юм. Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төв болон 240 хүүхдийн цэцэрлэг, Бизнес инкубатор төвийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Сэлбэ Бизнес инкубатор төвд төрөл бүрийн ажил мэргэжлийн сургалтууд зохион байгуулахаас гадна гарааны бизнес эрхлэх гэж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг туршлага солилцох, мэдлэг чадвараа хуваалцах, бизнес санаагаа бойжуулан бодит ажил хэрэг болгох хүртэл нь дэмжих олон талт үйл ажиллагаа явуулна гэж Улаанбаатар хотын гэр хорооллыгхөгжүүлэххөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд хэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн зүгээс төлөвлөсөн хугацаанд бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэхийг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болголоо. Ж.Батбаясгалан: Энэ амралтын өдрүүдэд холбогдох мэргэжлийн байгууллагууд үерт өртөх эрсдэл өндөртэй газруудын судалгааг гарга Мөн холбогдох албаныхан өнөөдөр Дэнжийн мянга, Ганц худаг орчмын үерийн далангийн нөхцөл байдлыг шалгаж ажиллалаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра Зарим иргэн, аж ахуйн нэгжүүдэд хандаж хэлэхэд хот гэдэг маань өөрөө дүрэм, журамтай. Үерийн далан сэтэлж, барилга байгууламж барих, зөвшөөрөлгүй газар буух зэрэг зөрчлүүд их гарч байна. Нэг айлын эрх ашгаас болж нийтээрээ үерт автдаг байж болохгүй. Тиймээс иргэн, аж ахуйн нэгжүүд маань зөвшөөрөгдсөн газраа буух хэрэгтэй байна. Бие биенээ хүндэлж, хотынхоо дүрэм, журмыг барьж соёлтой байгаасай гэж хүсмээр байна гэв. Ойрд хур бороо ихтэй байгаа учраас гэр хорооллын айл өрхүүд усанд өртөх өндөр эрсдэлтэй байна. Энэ амралтын өдрүүдэд холбогдох мэргэжлийн байгууллагууд үерт өртөх эрсдэл өндөртэй газруудын судалгааг гаргаж, Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулж, ажлын хэсэг байгуулагдаж ажиллана гэдгийг хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан онцолж хэлээд нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар зэрэг холбогдох байгууллагууд хамтарч ажиллах шаардлагатай гэдгийг онцолж хэлсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хил хамгаалах байгууллагын 101 алба хаагчид орон сууцны батламж гардууллаа

Төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах Засгийн газрын хөтөлбөрт хамрагдаж буй Хил хамгаалах байгууллагын 101 алба хаагчид өнөөдөр орон сууцны батламж гардууллаа. Батламжийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн захирал Б.Сүхбаатар, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, Бригадын генерал Ж.Бямбасүрэн тэргүүтэй холбогдох албаны хүмүүс гардуулж өгөв. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Орон сууцтай болж байгаа албан хаагчиддаа баяр хүргэе. Ковид-19 халдварт цар тахал дэлхий нийтэд тархаж, хүнд байдалд орлоо. Одоогоор Монгол Улс гаднаас энэ тахлыг дотроо алдаагүй, хүний амь нас эрсдээгүй цорын ганц орон болсон байна. Ийм үр дүн гаргахад манай тусгай албаныхан түүний дотор хилийнхэн онцгой үүрэг гүйцэтгэж ажиллалаа. Засгийн газар тусгай албаныханыг түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамруулж, орон сууцтай болгож байгаад баяртай байна. Мөн нийслэлийн удирдлагуудад баярлалаа хэмээлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ Эрхэм хилчид та бүхэндээ нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Түрээслээд өмчлөх орон сууцны бодлогыг нийслэл хот анх удаагаа Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой нөхцөл байдалд цаг наргүй үүрэг гүйцэтгэж буй эрүүл мэнд, онцгой, цагдаа, хил, гааль, мэргэжлийн хяналтын 1000 гаруй алба хаагчдыг нэн тэргүүнд түрээсийн орон сууцанд хамруулах Улсын Онцгой комиссын шийдвэр гарсан. Та бүхний хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж байна. Эрхэм хилчдийнхээ цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсье гэсэн юм. Энэ үеэр Хил хамгаалах байгууллагын албан хаагчдын зүгээс бидний эх орныхоо төлөө гэсэн хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, орон сууцаар хангаж байгаад маш их баяртай байна гэдгээ холбогдох албаны хүмүүст илэрхийлж байв. Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт нийт төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний 1000 албан хаагч хамрагдах аж. Батламж гардан авсан иргэд байраа сонгон, нийслэлийн Орон сууцны корпорацитай гэрээгээ байгуулснаар түлхүүрээ гардан авах юм байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга

Хот байгуулалт, хөгжлийн газраас Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын 2013 оны 7/29, 12/43, 2014 оны 19/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршлуудад төсөл хэрэгжүүлэх тухай битүүмжилсэн төсөл ирүүлэх сонгох шалгаруулалтанд урьж байна. № БАГЦ БАЙРШИЛ 1 ГХ_СХД 01 Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цэргийн хотхоны А хэсэгчилсэн талбай, нийт 28.2 га 2 ГХ_ЧД 01 Чингэлтэй дүүргийн 8, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Дэнжийн 1000 орчмын В хэсэгчилсэн талбай, нийт 50.4 га 3 ГХ_ЧД 02 Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Дэнжийн 1000 орчмын Г хэсэгчилсэн талбай, нийт 15.2 га 4 ГХ_ЧД 03 Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт МҮОНРТ орчим, нийт 11.4 га 5 ГХ_Б3Д 04 Баянзүрх дүүргийн 12 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д хэсэгчилсэн талбай, нийт 31.2 га 6 ГХ_Б3Д 05 Баянзүрх дүүргийн 12 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Е хэсэгчилсэн талбай, нийт 23.3 га 7 ГХ_Б3Д 08 Баянзүрх дүүргийн 13 дүгээр хорооны нутаг дэвсгэрт XIV хорооллын Ж хэсэгчилсэн талбай, нийт 15.1 га Нэг.Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 300,000 (гурван зуун мянган) төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргасан байна. Төлбөрийн данс:Нийслэлийн төрийн сан банк:УБ,ХБХГазар100200051054тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичнэ. Хоёр.Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн2020 оны 08дугаар сарын 10-ны өдрийн 15.00-16.00цагийн хоорондХот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтэст /Хангарди ордон 13 давхар 1308 тоотод/ хүлээлгэн өгнө. Тус өдрийн 16:20 цагт сонирхогчдод оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана. Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга 2018, 2019 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт Татвар, нийгмийн даатгал, банк болон бүх шатны шүүх, шийдвэр гүйцэтгэлийн газраас авсан тодорхойлолт Нотариатаар баталгаажуулсан гэрээ /Түншлэлийн хувьд талууд хамтран ажиллахаа илэрхийлсэн түншлэлийн гэрээ эсхүл барилга угсралт, зураг төсөл зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх, хамтран ажиллах, туслан гүйцэтгэх гэрээ/ Барилгажилтын төсөл /Загвар зураг, гадна шугам сүлжээний шийдэл/ Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгааг Монгол хэлээр орчуулж баталгаажуулсан байх/ ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ: Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж - 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон 13 давхар 1308 тоот, Утас: 11-315319 /ажлын цагаар/, Вэб сайт: www.uda.ub.gov.mn

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.