Ж.Батбаясгалан: Үйлчилгээний газруудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм сахиулан үе шаттайгаар нээнэ
2020-07-01 11:52:44 Нийтлэгдсэн: Нийгэм![Ж.Батбаясгалан: Үйлчилгээний газруудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм сахиулан үе шаттайгаар нээнэ](/uploads/34aa0aaef8d70939ce4baafe3d766fe29836316a.jpg)
Улсын онцгой комиссын хуралдааны дараа нийслэлийн Онцгой комисс хуралдлаа. Хуралдааны эхэнд коронавируст цар тахлын халдварын нөхцөл байдал болон товчоодод эрүүл мэндийн хяналт явуулж байгаа мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааны талаарх мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хүргэлээ. Тэрбээр Монгол Улсад сүүлийн 24 цагт дөрвөн шинэ тохиолдол бүртгэгдсэн. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод өнөөдрийн байдлаар ЭМБ, НОБГ, ЦЕГ, НМХГ, мал эмнэлгийн нийт 60 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Нийслэл рүү болон орон нутаг руу чиглэсэн тээврийн хэрэгслээр зорчигчдод эрүүл мэндийн хяналт тавьж, зорчигч бүрийн биеийн халууныг хэмжиж, асуумж авч зөвлөмж тараан ажиллаж байна. Мөн өнөөдрийн 08 цагийн байдлаар 8 товчоодоор орсон 9290, гарсан 9974, нийт 19264 тээврийн хэрэгсэл байна. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээлэв. Дараа нь коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үйл ажиллагааг нь түр зогсоосон аж ахуйн нэгж байгууллагуудыг нээх саналыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал танилцуулсан юм. Улсын Онцгой комиссын 2020 оны 24 дүгээр хурлаас өгсөн үүрэг чиглэл болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагын санал хүсэлтийг судалсны үндсэн дээр олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, спортын арга хэмжээ, PC тоглоомын газар, диско баар, бүжгийн баарнаас бусад бүх төрлийн хүүхдийн тоглоомын газар, баар, биллиард, шашин, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газрын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм сахиулан нээх саналтай байна гэлээ. Хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан Улс, нийслэлийн эдийн засаг, хувийн хэвшлийн байгууллага, ажиллагсдын үйл ажиллагааг дэмжих талаар Улсын Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэл болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагын санал хүсэлтийг судалсны дагуу олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, спортын арга хэмжээ, PC тоглоомын газар, диско баар, бүжгийн баарнаас бусад бүх төрлийн хүүхдийн тоглоомын газар, биллиард, шашин, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газрын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм сахиулан үе шаттайгаар нээнэ. Гэхдээ манай мэргэжлийн байгууллагууд Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажиллана. Ажлын хэсэг гарч хяналт шалгалт хийгээд болж байна гэсэн тохиолдолд үйл ажиллагааг нь нээнэ. Харин жагсаал цуглааныг хатуу хориглоно. Олноор цуглардаг спортын арга хэмжээг мөн зохион байгуулахгүй гэдгийг хэлсэн юм. Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо Мөн Нийслэлийн үерийн хамгаалалтын байгууламжид холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзлэг шалгалтыг явуулж, далан сувгийн засварлалт, хог хаягдал бусад шалтгаанаас үерийн ус чөлөөтэй нэвтрэх боломжийг алдагдуулж байгаа зөрчил дутагдлыг арилгаж шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах, Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагуудын ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулж, ажлын уялдаа холбоо, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, үерийн гамшгийн үед шуурхай арга хэмжээ авч ажиллах бүхий л боломжийг хангах ажиллахыг холбогдох байгууллагуудад онцгойлон анхааруулав. Цаашлаад амралт зугаалгын улирал үргэлжилж байгаа тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудамралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хэвлэл мэдээллийн байгууллага иргэд, олон нийтэд анхааруулж ажиллахыг үүрэг болголоо. Түүнчлэн борооны улиралд хөрсний усны түвшин дээшилж ус гардаг газруудад баригдсан орон сууцны барилгын суурийн давхрын хана, бетон шалны баганатай нийлсэн заадас, хийц бүтээцэд эрсдэл үүссэнийг тооцож, нэгдсэн төлөвлөлт зохион байгуулалт болон гарц шийдлийг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, шийдвэрлүүлэхийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгов. Нийтийн эзэмшлийн гудамж, авто замд борооны ус тогтож замын хөдөлгөөн удааширч түгжрэл үүсэж байгаа байршлын судалгаа, замын хөдөлгөөний төлөвлөлтийг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран гаргаж шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг мөн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газарт даалгасан юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ирэх сарын 15-ныг хүртэл сунгалаа
2020-07-01 11:48:18 Нийтлэгдсэн: Нийгэм![Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ирэх сарын 15-ныг хүртэл сунгалаа](/uploads/b69175e54d67d1dd02db862a797a988406c2e121.png)
Улсын онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын хэмжээнд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх долдугаар сарын 15-н хүртэл сунгах шийдвэрийг гаргасан байна. Харин дотооддоо аж ахуй нэгжийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх чиглэлийг аймаг, нийслэлийн удирдлагуудад өгсөн талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан Монгол Улсын онцгой комисс хуралдлаа. Улс, нийслэлийн эдийн засаг, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих, иргэд аж ахуй нэгж байгууллагуудын ажлын байр хадгалах чиглэлээр аймаг, нийслэлийн удирдлагуудад хэд хэдэн удаа үүрэг өгөгдсөн. Энэ дагуу өнөөдрийн хуралдаанд танилцуулга хийлээ.Өмнө нь нийслэлийн Засаг дарга болон Улсын онцгой комиссын зүгээс хэд хэдэн чиглэлээр үйлчилгээний байгууллагыг үе шаттай нээсэн. Бүх төрлийн дэлгүүр, хоол үйлдвэрлэлийн байгууллагуудыг Дэлхийн эрүүл мэнд болон Эрүүл мэндийн яамны зүгээс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлсний үндсэн дээр үе шаттайгаар нээсэн. Мөн номын сан, музейн үйл ажиллагааг ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийж нээсэн байгаа. Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу олноор цугласан жагсаал цуглаан хийхийг хориглосон хэвээр байх болно. Мөн нийтийг хамарсан спортын арга хэмжээ зохион байгуулах, PC тоглоомын газар, диско баарыг нээхгүй байх чиглэлийг авсан хэмээлээ. Мөн тэрбээр PC тоглоомоос бусад тоглоомын газрыг нээх болон билльярд, шашин, соёл урлаг, үзвэр үйлчилгээ буюу кинотеатрын үйл ажиллагааг тодорхой дэглэмийн дагуу нээх болсон талаар мэдээлсэн юм. Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн хүрээнд нийслэлийн Онцгой комисс яг одоо хуралдахаар бэлтгэл ажлыг хангаж буй. Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар үе шаттай нээгдэх эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг тодорхой дэглэмийн дагуу үйл ажиллагаа явуулах талаар хэлэлцэх аж. ЭМЯ, Шуурхай штаб дээр чиглэл чиглэлийн байгууллага ямар хэлбэрээр халдвар хамгааллаа зохион байгуулж, иргэдийн эрүүл мэндийн амь насыг хамгаалах зөвлөмжийг хэрэгжүүлсэн байгууллагыг хэрхэн үе шаттай нээх чиглэлийг Нийслэлийн онцгой комисс хэлэлцэх гэж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.07.01-НИЙ 11:00 ЦАГ
2020-07-01 11:40:32 Нийтлэгдсэн: НийгэмШууд: Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна
2020-07-01 11:30:28 Нийтлэгдсэн: НийгэмБайгаль дэлхийдээ хогоо хаяхгүй байхыг уриалж “Хоггүй аян-2” арга хэмжээг эхлүүллээ
2020-06-30 12:50:49 Нийтлэгдсэн: Нийгэм![Байгаль дэлхийдээ хогоо хаяхгүй байхыг уриалж “Хоггүй аян-2” арга хэмжээг эхлүүллээ](/uploads/40c91c1b09e5649c35f7b7d21fdd2cb272246332.png)
Хотын соёл аяны хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, Цагдаагийн удирдах газартай хамтран Хоггүй аян-2 арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээг гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд ирэх есдүгээр сарын 25 хүртэл зохион байгуулах юм. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын ажилтан, албан хаагчид Зунжин, 22-ын товчоо гэх мэт хотоос гарах хөдөлгөөний урсгал дагуу нийт 6 байршилд байрлаж, хотоос гарч буй иргэдэд байгаль орчинд амарч зугаалахдаа ил задгай хогоо хаяхгүй байхыг уриалаад Хоггүй аялал гоё гэсэн автомашины стикер, хогийн уут тарааж буй юм. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул хэлэхдээ Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Хотын соёл аяны хүрээнд Хоггүй аян-2 арга хэмжээнд Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн нэгдэн ажиллаж байна. Байгаль орчинд хог хаягдлаа хаяхгүй, орчноо бохирдуулахгүй байх нь иргэн бүрийн үүрэг. Гэвч сүүлийн жилүүдэд амралт зугаалганд явсан иргэд маань хур хогийг үүсгэж, хаа сайгүй хог тарьж байгаа нь байгаль экологид төдийгүй, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болоод байна. Тиймээс иргэд та бүхэн үүргээ ухамсарлаж зөв боловсон амарч зугаалах ёстой гэдэг уриалгыг нийслэлийн Аялал жуулчлалын газартайгаа хамтран гаргаж байгаа юм. Та бидний амьдарч байгаа эх дэлхий нэг учир иргэд та бүхэн байгальд хогоо хаяхгүй байхыг уриалж байна хэмээлээ. Хоггүй аян-2 арга хэмжээг эхний ээлжинд иргэдэд ийнхүү байгаль эх дэлхийдээ хогоо хаяхгүй зөв боловсон амарч зугаалахыг уриална. Дараагаар нь хувийн хэвшлүүдийн төлөөлүүдтэй хамтран хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах зэрэг сургалт мэдээллүүдийг хийхээр төлөвлөж байгаа талаар нийслэлийн Аялал жуулчлалын газрын Маркетинг, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Э.Оргилцэцэг хэлсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй