Ахмадын холбооны нэртэй газрын эрхийг цуцалж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгон тохижуулж байна
2020-06-29 11:27:10 Нийтлэгдсэн: НийгэмГазар эзэмших эрхээ эзэмшээд 15 жил болсон ч зориулалтын дагуу ашиглаагүй Ахмадын холбооны нэртэй ухаад хаячихсан газар Гадаад харилцааны яамны баруун тал,БльюСкайзочид буудлын зүүн талд бий. Сүүлдээ барилга барих биш самбарын бизнес хийдэг хэдэн хүмүүсийн бизнес болсон. Тэр газрын эзэмшлийг нь цуцалж, нийтийн эзэмшилд буцаан авч ногоон байгууламж болгон тохижуулж, ээжүүд, эхчүүдийн нэрэмжит талбай болгоно гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн Хотын мэдээллийн цаг-аараа мэдэгдсэн. Энэ дагуу тохижилт, бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Гүйцэтгэгчээр нийслэлийн Хот тохижилтын газар ажиллаж байна. Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж Ажил эхлээд найм хонож байна. Ухсан нүхийг шороогоор дүүргэж, газрыг тэгшлэх ажил үндсэндээ дууслаа. Шороогоо нягтаршуулах ажил хийгдэж байна. Удахгүй тохижилтын ажил эхэлнэ гэсэн мэдээллийг өглөө. Энэ үеэр хотын Захирагч С.Амарсайхан Өнгөрсөн хугацаанд Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га талбайгаас эхлээд Улаанбаатар зочид буудлын өмнөх Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн, Тагнуулын ерөнхий газрын байрны урдах Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн гээд олон газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд буцааж авсан. Төв талбайн тохижилт үндсэндээ дуусч байна. Энэ талбайг мөн хүүхэд, ээжүүд, иргэд, олон нийт ирж чөлөөт цагаа өнгөрүүлдэг, салхилдаг талбай болгон тохижуулна. Тохижилтын ажлыг долоодугаар сард багтааж дуусгана. Зөвхөн хотын төвд ч биш дүүрэг бүрт ийм нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг стандартын дагуу бий болгож байна гэв. Мөн Улаанбаатар хотыг стандарттай болгох ажлын хүрээнд ногоон байгууламж, тохижилт, бүтээн байгуулалтуудыг стандартын дагуу хийхээр зорьж ажиллаж байна. Хотын захын, төвийн гэхгүй бүх газар ингэж тохижуулагдах ёстой гэдгийг холбогдох албаны хүмүүст онцолж хэлсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Стандартын шаардлага хангасан “ХОТ ТАКСИ” үйлчилгээнд гарч эхэллээ
2020-06-29 11:18:10 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт шинэ нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх үндсэн зорилготойгоор Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн дэргэд Улаанбаатар такси каб ХХК -г байгуулсан бөгөөд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү ажлыг хийж хэрэгжүүлж эхэлж байна. Энэ ажлын эхлэл болгож нийслэлийн өмчит Улаанбаатар такси каб ХХК, Юби каб ХХК-ууд хамтран хувиараа такси эрхлэгч нарыг бүртгэн, нэгдсэн зохион байгуулалтад оруулж, Монгол Улсын такси стандартыг хангуулан ХОТ ТАКСИ брэндийг бий болгохоор санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд талууд 2020 ондоо багтаан доод тал нь 1000 хувиараа такси эрхлэгчдийг нэгдсэн стандартад оруулах бөгөөд цаашдаа 2000-3000 таксиг үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ. Эдгээр стандартын шаардлага хангасан загвар таксины эхний ээлжийн 50 таксиг өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд бэлэн эсэхийг нь шалгаж, жолооч нартай уулзан санал сэтгэгдлийг нь сонслоо. Энэ үеэр хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийнхээ нийтийн тээврийн үйлчилгээг шинэ шатанд гаргах, стандартад нийцүүлэх, хотын иргэдээ аюулгүй тээврийн хэрэгслээр зорчуулах хотын бодлогыг дэмжиж стандарттай такси бий болгох үйл ажиллагаанд нэгдэж, хамтран ажиллаж байгаа та бүхэнд талархаж байна. Улаанбаатар хот хувийн хэвшилтэй хамтран хувиараа такси эрхлэгчдийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж ХОТ ТАКСИ брэндийг бий болгохоор зорьж байна. Стандарт, аюулгүй байдал хангасан 800 такси үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болсон. Цаашид тоог нь нэмээд явна. Хувиараа такси эрхэлдэг бүх иргэд энд хамрагдах боломжтой хэмээв. ХОТ ТАКСИ үйлчилгээнд явж эхэлснээр гэмт хэрэг ихээхэн гардаг таксины аюулгүй байдал хангагдаж, үйлчилгээний нэгдсэн нэг стандарттай болох боломж бүрдэж байгаа аж. Улаанбаатар такси каб ХХК нь цаашид гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 100 хувь цахилгаан таксиг үйлчилгээнд нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байна. Мөн хувиараа такси үйлчилгээ эрхлэх сонирхолтой, тодорхой стандартын шаардлага хангасан /Зөв талдаа рультай, өнгө үзэмж цэвэр цэмцгэр/ жолооч нарыг албан ёсоор бүртгэж эхэлжээ. Одоогоор 800 гаруй жолооч бүртгүүлсэн байна. Гар утсандаа UBcab аппликейшн татаад баталгаатай таксигаар үйлчлүүлэх боломжтой Түүнчлэн Юби каб ХХК-ны UBcab аппликейшн нь 70 мянган хэрэглэгчтэй, 1 сая амжилттай аялал хийсэн. 2014 оноос хойш амжилттай хэрэгжиж байгаа үндэсний мэдээллийн технологийн төслүүдийн нэг аж. Такси үйлчилгээний нөхцөл байдал муу, гэмт хэрэг их гаргадаг, жолооч нарын харилцаа хандлага иргэдэд үйлчлэхэд хангалтгүй байдаг зэргийг цэгцэлсэн Олон улсад бидний мэдэх UBER, GRAB, Яндекс шиг Монголын улсын ХОТ ТАКСИ үйлчилгээнд гарч эхэллээ. Та гар утсандаа UBcab аппликейшн татаад баталгаатай, ая тухтай ХОТ ТАКСИ-гаар үйлчлүүлэх боломжтой. Дашрамд дурдахад, Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөлтэй 11 компаний 512 стандарт такси байдаг бөгөөд энэ нь Улаанбаатар хотын таксины зах зээлийн дөнгөж 8 хувь нь юм байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Дулаан хангамжийн шугам тоноглолд энэ зун хийх засварын ажлын графикийг баталсан. Засварын ажлыг тавдугаар сарын 17-нд эхлүүлж, хуваарийн дагуу хэрэглээний халуун ус хязгаарлаж буй юм. Зургаадугаар сарын 25-аас долоодугаар сарын 9-ний өдрүүдэд дараах байршилд 14 хоногхалуун ус хязгаарлаж,засвар үйлчилгээ хийнэ. Үүнд: Эрэл ДДТ орчмын хэрэглэгчид Хотын төв буюу 40,50 мянгат Баруун дөрвөн зам Нарантуул зочид буудал V хороолол Хонхорын 7 байрууд Гоёо ХХК Эрчим хүчний яам Хос өргөө, Тэлмүүнлхам хотхон Автобус-1 УБДС ХК Цагдаагийн авто бааз Алтай хотхон Нарны хороолол Хуучнаар Тээврийн товчоо ДДТ-80 орчим Төв усан бассейн орчим ШУТИС, 64-р дэлгүүр БНХАУ-ын элчин сайдын яам орчмын хэрэглэгчид орно. Хэсэгчлэн засвар хийх хугацаа буюу халуун ус таслах хуваарь Эх сурвалж: УБДС
Сайжруулсан түлш нөөцлөх агуулахын байр, түлш нөөцлөлтийг шалгав
2020-06-26 15:19:46 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох ажлын хүрээнд Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон болон холбогдох албан тушаалтнууд хамтран Таван Толгой Түлш ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаа, СХДүүрэгт байрлах 1000 тн сайжруулсан түлш нөөцлөх агуулахын байр, түлш нөөцлөлтийн байдалтай танилцан ажиллав. Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилготой Монгол Улсын Засгийн Газрын Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62-р тогтоолд 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд тус өөрчлөлтөөр Нийслэлийн Баянзүрх/20/, Сонгинохайрхан/21/, Хан-Уул/12,13,14/ дүүргийн, алслагдсан 5 хороодын нутаг дэвсгэрт цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон юм. Уг тогтоолын өөрчлөлттэй холбоотойгоор 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд, Таван Толгой Түлш ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаа, СХДүүрэгт байрлаж буй сайжруулсан түлшний агуулахын нөөц бүрдүүлэлт хэдэн хувьтай явагдаж байгаа байдалтай танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг төлөвлөх зорилготойгоор хяналт тавин ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны зургаадугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. Номын сан, музейн үйл ажиллагааг нээлээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гарагт иргэд, олон нийтэд хандан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч буй. Хотын Захирагч энэ удаагийн Мэдээллийн цагийнхаа эхэнд дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн цар тахлын эсрэг гадаадын зарим хотуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл өглөө. Бээжин, Сөүл, Тохио хотуудад цах тахлын халдварын тохиолдол дахин бүртгэгдэж, нэмэгдэх хандлагатай байгаа учраас иргэн бүр халдвараас урьдчилсан сэргийлж, амны хаалтаа тогтмол зүүж, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг дагаж ажиллахыг хотын Захирагч анхаарууллаа. Улаанбаатар хотод өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгасан. Гэхдээ нийслэлийн эдийн засгийг дэмжих үүднээс үйлдвэр, үйлчилгээний газрын үйл ажиллагааг үе шаттай нээж багаа билээ. Тухайлбал, амралын газар, ресторан, зоогийн газар, танхимын сургалт болон биеийн тамир, финтессийн газрын үйл ажиллагааг нээсэн. Тэгвэл өнөөдрөөс эхлэн номын сан, музейн үйл ажиллагааг нээж байгаа гэдгийг хотын Захирагч С.Амарсайхан мэдэгдэв. Гэхдээ ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар зохион байгуулахыг анхаарууллаа. Мөн худалдаа үйлчилгээний газрууд, ресторан зоогийн газруудын цагийн хуваарийг хоёр цагаар сунгаж, 00.00 цаг болгохоор бэлтгэл ажлыг хийж байгаа аж. Энэ сарын 23-25-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдахгүй Улсын Их хурлын 2020 оны сонгуулийн санал авах, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт энэ сарын 23-25-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон нийслэлийн Засаг даргын захирамжийн талаар цахимаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн нар өгөв. Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/840 дугаартай захирамжийг өнөөдөр нийслэлийн Засаг дарга гаргалаа. Захирамжид УИХ-ын сонгуулийн санал авах, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт энэ сарын 23-25-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Мөн энэ сарын 24-ны өдөр буюу сонгуулийн санал авах өдөр соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг холбогдох албаныханд даалгажээ. Гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төвүүдийг тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу энэ сарын 24-ний өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдэгдсэн байна гэж НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал мэдээллээ. Энэ сарын 26-ний өдрөөс эхлэн 22 цаг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчилж байгаа аж ахуйн нэгжүүдийн цагийн хуваарийг шөнийн 00.00 цаг болгон сунгаж байгаа аж. Газар эзэмшиж, ашиглах журмын төсөл боловсруулна Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан Хангарди ордонд боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотын төлөвлөлтийн төвийн бүсийн Орон сууцны 7 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон нийслэлийн Засаг даргын 14 дугаар хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар Сүхбаатар дүүргийн 9-12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 7 дугаар нэгж хороолол байхаар төлөвлөгджээ. Төлөвлөлтөнд тусгагдсанаар 2020 он гэхэд тус талбарт нийт 37,700 хүн ам байхаар тооцсон бол одоогийн байдлаар хүн амын төлөвлөлт нь 68 хувьтай хэрэгжиж байна. Нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжуудын төлөвлөлт сургууль 81,5 хувь, цэцэрлэг 35 хувь, эмнэлэг 85 хувийн хэрэгжилттэй байна хэмээн нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга мэдээллээ. Тэрбээр орон сууцны 7 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөны тодотголыг дэлгэрэнгүй мэдээллээд, 6 зорилтын хүрээнд төлөвлөлтийг хэрэгжүүлж байна гэлээ. Мөн орон сууцны хангамжийн төлөвлөлтөөр нийт 25293 өрхийн 91055 иргэн оршин суух бөгөөд 6 бүсчлэлд хуваагдахаар төлөвлөгдөж байна хэмээлээ. Энэ хүрээнд ашиглалтын шаардлага хангахгүй 11 барилга байгууламжыг шинэчлэн барилгажуулах аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нэг хүнд ноогдох ногоон байгууламж нэмэгдүүлэхэд онцгой анхаарахыг сануулаад холбогдох бусад байгууллагуудтай уялдаа холбоогоо сайжруулж ажиллаарай гэв. Тэрбээр Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж ажилла.Тооцсон төлөвлөсөн тоо баримтаа хөрсөн дээрээ буулгаж ажиллах хэрэгтэй.Өнгөрсөн хугацаанд гарсан хүндрэл бэрхшээлийг давтахгүйн тулд энэ төлөвлөгөөг гаргаж ажиллаж байгааг ойлгох хэрэгтэй хэмээлээ. Ийнхүү уг асуудлыг дахин судалж дараагийн зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр тогтлоо. Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмын төсөлд санал авч байна Агаарын тухай хуулийн 15.1.-т Төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг батална гэж заасан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан 2019 оны А/433-А/820 дугаар тушаал, захирамжаар Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам-ыг баталсан юм.2019 оны агаарын чанарыг сайжруулах бүсийг үндсэн 4 бүсэд хувааж, бүсэд хамаарах хороодын тоог зааж өгсөн ба журмаар иргэн аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагын эрх үүргийг тодорхой зааж өгсөн юм. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон, 2019 оны НИТХ-ын 25/21 дүгээр тогтоолоор нийслэлийн зарим хороодын бүтцэд өөрчлөлт орсон зэрэгтэй холбоотойгоор 2020 оны агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмын төслийг боловсруулжээ. Уг журмаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс, мөрдөх журмаар хэрэгжүүлэх арга хэмжээ, оролцогч талуудын чиг үүргийг зохицуулах юм. Иргэд тус журмын төсөлтэй танилцан Агаарын бохирдолтой тэмцэх газрын 11-314876 дугаарт болон [email protected] хаягаар саналаа өгөхийг уриалж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан саналаа өглөө Монгол Улсын УИХ-ын 2020 оны сонгууль боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан УИХ-ын 21 дүгээр тойрог Налайх дүүргийн 3 дугаар хороо буюу 18 дугаар хэсэг дэх санал авах байранд гэр бүлийн хамтаар саналаа өглөө. Хотын Захирагч С.Амарсайхан саналаа өгсний дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ Нийслэлийн иргэд сонгогчид төрийн эрх барих дээд байгууллагынхаа сонгуульд идэвхтэй оролцож байгаа нь анзаарагдаж байна. Сонгогчид иргэний эрх, үүргээ маш сайн ухамсарлаж, улс орныхоо хувь заяаг шийдэх чухал үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаад баяртай байна. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь иргэд сонгогчид намчирхах бус, ажил хэрэгч санал санаачилгуудыг хэлж, бодитой бодлого шийдэл, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг захиж илэрхийлж байлаа. Нийслэлчүүд Та бүхнийг сонгуульд саналаа өгч улс нийслэлийнхээ хөгжлийг түүчээлэх үйл хэрэгт идэвхтэй оролцохыг уриалж байна гэлээ. УЛААНБААТАР ИННОВАЦЫН ТӨВ-ийн инкубаторын бүртгэл эхэллээ Шинэлэг шийдлийн уурхай, санаа уралдуулах дэвжээ, мөрөөдөл биежих талбар болсон Улаанбаатар инновацын төв-ийн инкубатор хөтөлбөрийн 2020 оны бүртгэл албан ёсоор эхэллээ. Инкубаторын үндсэн зорилго нь инновацын тэргүүлэх салбаруудад шинэ, дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх, гарааны компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар тэднийг санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулахад оршино. Бүртгүүлэх холбоос: https://bit.ly/3eklToK Материал хүлээж авах хугацаа: VI/19 - VII/06-ны 09:00 цаг хүртэл Холбогдох утас: 77007737 Сайжруулсан түлш нөөцлөх агуулахын байрлал, түлш нөөцлөлтийг шалгав Нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох ажлын хүрээнд нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон болон холбогдох албан тушаалтнууд хамтран Таван Толгой Түлш ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаа, СХДүүрэгт барьсан 1000 тн сайжруулсан түлш нөөцлөх агуулахын байр, түлш нөөцлөлтийн байдалтай танилцан ажиллав. Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилготой Монгол Улсын Засгийн Газрын Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62-р тогтоолд 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд тус өөрчлөлтөөр Нийслэлийн Баянзүрх/20/, Сонгинохайрхан/21/, Хан-Уул/12,13,14/ дүүргийн, алслагдсан 5 хороодын нутаг дэвсгэрт цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон юм. Уг тогтоолын өөрчлөлттэй холбоотойгоор 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд, Таван Толгой Түлш ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаа, СХДүүрэгт байрлаж буй сайжруулсан түлшний агуулахын нөөц бүрдүүлэлт хэдэн хувьтай явагдаж байгаа байдалтай танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг төлөвлөх зорилготойгоор хяналт тавин ажиллаж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй