2020 оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын баримтаа долдугаар сарын 8-ны дотор бүртгүүлнэ үү
2020-06-30 12:39:57 Нийтлэгдсэн: НийгэмНэмэгдсэн өртгийн албан татварн буцаан олголтыг энэ оноос эхлэн улирал бүрт олгож байгаа. 2020 оны нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард олгосон. Хуваарийн дагуу хоёрдугаар улирлын буцаан олголтыг ирэх сард иргэдийн дансанд шилжүүлнэ. Иймд иргэд хоёрдугаар улиралд хийсэн худалдан авалтын цахим төлбөрийн баримтаа 2020 оны долдугаар сарын 08-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой. Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно.Үүнд: Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх; Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх; Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх; Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх. Албан татвар төлөгч нь тухайн улирлын сүүлийн өдрийн 00 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн улирлын эхний сарын 8-ны дотор Цахим татварын системд бүртгүүлсэн байна. /НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журмын 4.6/ Татварын алба нь тухайн улиралд олгох буцаан олголтын дүнг дараа сарын 10-ны өдрийн дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргана. /НӨАТ-ын тухай хуулийн 15-ийн 4,7,8/ Албан татвар төлөгчид буцаан олголт олгохгүй байх нөхцөл НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй. Албан татвар төлөгчид нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг олгох явцад тухайн татвар төлөгчийн нэгдсэн системд бүртгүүлсэн баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй. Лавлах утас:1800-1288, 75777507 Эх сурвалж:Татварын ерөнхий газар
COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.30-НЫ 11:00 ЦАГ
2020-06-30 10:37:00 Нийтлэгдсэн: НийгэмӨсвөр насны охидод сарын тэмдгээ хянах, тэмдэглэл хөтлөх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдээлэл авахад нь туслах зорилгоор бүтээсэн гар утасны ОКИ аппликейшний Монгол дахь цахим нээлт 2020 оны 6 дугаар сарын 29-нд боллоо. Тус аппликейшний нээлтийг КОВИД-19 цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа юм. Сарын тэмдэг нь хэдийгээр бүх охид, эмэгтэйчүүдэд ирдэг, энгийн жам ёсны зүйл боловч дэлхий дээрх хамгийн хаалттай сэдвүүдийн нэг байсаар ирсэн. Иймээс сарын тэмдгийн талаар мэдлэг мэдээлэл дутах, ичиж зовох, айж сандрах, хямрах явдал охидод элбэг тохиолддог. Харин ОКИ аппликейшн нь өсвөр насны охидод сарын тэмдгийн талаар болон үнэн зөв мэдээлэл олгох, буруу ташаа сөрөг ойлголтуудыг няцаах, сарын тэмдгээ хянахад нь охидод туслах, сарын тэмдгээс болж ичиж зовох таагүй мэдрэмжүүдийг арилгах, өөртөө итгэлтэй болоход нь охидод туслах зорилгоор бүтээгдсэн юм. НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс охидод зориулан, охидтой хамтран зохион бүтээсэн тус аппликейшнийг боловсруулахад Монгол, Индонез улсын 400 гаруй өсвөр насны охид хувь нэмрээ оруулж, санаа бодол, туршлагаасаа хуваалцсан нь тус аппликейшнийг охидын сонирхолд нийцсэн, тэдний өвөрмөц эрэлт хэрэгцээг хангасан сонирхолтой, өнгөлөг аппликейшн болгосон. Мөн өсвөр насны охидод зориулсан монгол хэл дээрх энэ төрлийн анхны аппликейшн гэдгээрээ онцлогтой юм. ОКИ аппликейшнийг Монголын өсвөр насныхан дунд нэвтрүүлэх, байнгын хэрэглээ болгох чиглэлээр Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, WASH Action Монгол ТББ, Монгол контент компани зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна. Эдгээр байгууллагуудын төлөөлөл цахим нээлтэд оролцож, ОКИ аппликейшнийг танилцуулсны зэрэгцээ Монгол орны өнцөг булан бүрд амьдран суугаа ОКИ аппликейшний анхны хэрэглэгчдийн төлөөлөл болж Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн өсвөр насны охид сэтгэгдлээ хуваалцсан юм. Охид ОКИ аппликейшн их таалагдсан талаар, тэдний дотны найз, үнэнч зөвлөгч хэдийн болсон талаар сэтгэгдлээ хуваалцаж байлаа. Мөн нээлтийн үеэр Индонез охид монгол найзууддаа цахим мэндчилгээ илгээснийг дамжууллаа. Цахим нээлтийг НҮБ-ын Хүүхдийн Сан, Нийслэлийн ГБХЗХГ-ын Фэйсбүүк хуудас www.gogo.mnwww.yolo.mnwww.namuu.mnсайтуудаарhttps://www.facebook.com/unicefmongolia/videos/2968767389826127/?t=4088линкээр үзэх боломжтой. Татаж авах холбоосhttp://onelink.to/okymongolia НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР
Цагдаа, эрүүл мэндийнхэнд туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө
2020-06-30 10:23:22 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах ажлын хүрээнд хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар нийслэлийн Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн газар, Эрүүл мэндийн газарт туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон 90 ширхэг автомашиныг өнөөдөр Сүхбаатарын талбайд гардуулан өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Аюул, гамшиг тохиолдоход хамгийн түрүүнд цагдаа, онцгой, эмнэлгээ дууддаг. Эдгээр байгууллагыг ажиллах нөхцөл боломжоор нь сайтар хангасны үр дүнд ард иргэдээ хамгаалах, аюул ослоос урьдчилан сэргийлэх чадна. Аюулгүй хот болох зорилтын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлуудын маань нэг энэ. Цаашид ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлыг сахин хамгаалж буй албан хаагчдынхаа ажиллах нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарч ажиллах болно гэсэн юм. Нийслэлийн Цагдаагийн газрын дарга хурандаа Д.Ядамдорж Одоогийн байдлаар иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэлийн Цагдаагийн газарт өдөрт 65 автомашин дуудлагаар ажилладаг. Өнгөрсөн 2012 онд парк шинэчлэлт хийж байсан ч эдгээр автомашины гүйлтийн хугацаа дууссан. Нийслэлийн Цагдаагийн газарт 40 автомашинаар парк шинэчлэлт хийгдснээр дуудлагын хугацаа 15-20 минутаар багасч байна. Ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангаж ажиллах нөөц бололцоогоор хангаж байгаад нийт цагдаагийн байгууллагын өмнөөс талархаж байгаагаа хэлье. Сүүлийн 20 жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад хийгдээгүй хөрөнгө оруулалт хийгдлээ хэмээлээ. Яаралтай түргэн тусламжийн дуудлагыг 20 минутад хүлээн авдаг. Эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр бүрэн тоноглогдсон 40 ширхэг автомашиныг хүлээлгэж өгснөөр яаралтай түргэн тусламжийн дуудлагыг 10-15 минутад багтааж хүлээн авах бүрэн боломжтой болж байна хэмээн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар онцлон хэллээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
ЗТХЯ: Баяр наадмын амралтын өдрүүдэд орон нутгийг чиглэсэн замуудыг хаах тухай шийдвэр гаргаагүй
2020-06-29 12:01:45 Нийтлэгдсэн: НийгэмБаяр наадмын амралтын үеэр улсын чанартай авто замыг хаах магадлалтай тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсаар байна. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ. МэдэгдэлдУлсын онцгой комиссоос баяр наадмын амралтын өдрүүдээр орон нутаг руу чиглэсэн улсын чанартай авто замуудыг хаах, хөдөлгөөнийг хязгаарлах талаар аливаа шийдвэр гаргаагүй болохыг авто зам хэрэглэгч, зорчигч та бүхэнд мэдэгдэж байна гэсэн байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй