Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 920 иргэнийг ажлын байраар хангажээ
2020-05-29 11:41:21 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас хэрэгжүүлж буй цаг үеийн ажлуудын талаар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ. Хөдөлмөр эрхлэлтийн газар нь нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлччилгээ болон дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэн ажилладаг юм. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар энэ сарын 25-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 13014 иргэн, 619 ажил олгогчид үйлчилгээ үзүүлжээ. Ажил зуучлах үйлчилгээний хүрээнд 619 ажил олгогч байгууллагатай хамтран ажиллаж 4821 ажлын байрны захиалгыг төвлөрүүлж, 1885 ажил хайгч иргэнийг шинээр бүртгэн, 920 иргэнийг ажилд оруулсан байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас жил бүр ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд энэ жил ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээг хэрэгжүүлэх аж. Энэхүү арга хэмжээнд 780 иргэнийг хамруулах төлөвлөгөөтэй байгаа талаар нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж мэдээллээ. Тэрбээр Хүнсний ногоо тариалах ажлын байранд энэ сарын 5-22-ны өдрүүдэд төвийн зургаан дүүргийн Хөдөлмөр хамгааллын хэлтэс болон хороо дүүргээр дамжуулан иргэдийг бүртгэж авсан. Цагийн ажлын байрны биржид мөн иргэдийг бүртгэж ажилд зуучилдаг. Одоогийн байдлаар ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээллийг 240 иргэнд өгч, нийт 1230 иргэнд цагийн ажилд зуучилсан. Улсын онцгой комиссоос танхимын сургалтуудыг нээх чиглэлийг өгсөн байгаа. Энэ хүрээнд танхимын сургалтанд 550 иргэнийг хамруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ирэх сарын 02-ны өдрөөс эхлэн 55 мэргэжлийн чиглэлээр ажиллаж эхлэх юм хэмээлээ. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хөнгөвчлөх зорилгоор ажил хайгч иргэд болон ажил олгогч нарт зориулсан нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын бүртгэлийн системийг энэ оны нэгдүгээр сараас хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн байна. Ингэснээр иргэд аливаа бичиг баримт бүрдүүлэлгүйгээр түргэн шуурхай үйлчилгээ авах, ажлын байрын мэдээллийг гар утаснаасаа харах бүрэн боломжтой болжээ. Мөн цагийн болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнүүд нэмэгдсэн байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Хүн төрөлхтний амар амгалан, энх тайвны төлөө үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулж, Монгол Улс, Монгол цэргийн нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөсөн эрхэм генерал, офицер, ахлагч, гэрээт албаны түрүүч, байлдагч нар болон хилийн чанадад энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа нийт цэргийн алба хаагчид Та бүхэндээ Энхийг сахиулагчдын өдөр-ийн мэндчилгээг өргөн дэвшүүлье. Араб-Израйлын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хянах зорилгоор цэргийн ажиглагчдыг 1948 оны 05 дугаар сарын 28-ны өдөр анх илгээсэн бөгөөд түүнээс хойш энэ өдрийг НҮБ-аас Олон улсын энхийг сахиулагчдын өдөр болгон тэмдэглэсээр ирсэн. Энэхүү олон улсын өдрийн гол зорилго нь цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэлийг алдаршуулах, энхийн үйл хэргийн төлөө амиа өгсөн алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэхэд чиглэгдсээр ирсэн. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын 13 энхийг дэмжих ажиллагаанд дэлхийн 120 орны 97 мянга гаруй энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Монгол Улс цэрэг хандивлагч орнуудын жагсаалтад 24 дүгээрт бичигдэж байна. Тодруулбал, манай улсын Зэвсэгт хүчний цэргийн баг, цэргийн алба хаагчид НҮБ-д дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт 2002 оноос хойш идэвхтэй оролцож, энэ хугацаанд давхардсан тоогоор 18000 орчим цэнхэр дуулгатан-цэргийн алба хаагчид үүргээ нэр төртэй гүйцэтгээд байна. Цаашид Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавх, оролцоог нэмэгдүүлэх зорилт арга хэмжээний хүрээнд түргэн байрлах хүчний рот, инженерийн ротыг НҮБ-ын цэргийн хүчний шаардлагад заагдсан бүтэц зохион байгуулалтын дагуу НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чадавхын бэлэн байдлын системд 1 дүгээр түвшинд бүртгүүлээд байна. Монгол Улс Энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноор хүн төрөлхтөн, олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжлийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх боломж, чадавхыг нэмэгдүүлэх, бие бүрэлдэхүүний цэргийн хэргийн ур чадвар, туршлагыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх ариун үйлсэд эх орон ард түмнээ төлөөлөн оролцож, Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өргөн мандуулахын зэрэгцээ Зэвсэгт хүчнийхээ түүхийн хуудсыг улам бүр баяжуулсаар байгаад миний бие бахархалтай байдаг. Та бүхний даян дэлхийд энх амгалан байдлыг хангах үйл хэрэгт оруулах их үйлсэд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе. Монгол цэргийн сүлд хийморь, сүр жавхаа үеийн үед мандан бадрах болтугай! МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД
Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 километр хатуу хучилттай авто замын ажил 65 хувийн гүйцэтгэлтэй байна
2020-05-29 10:19:22 Нийтлэгдсэн: НийгэмБайдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 километр хатуу хучилттай авто замын суурийн ухмал, буцаан дүүргэлт, захын болон завсрын тулгуур байгуулах зэрэг ажил 100 хувь хийгдэж дуусчээ. Газар шорооны ажил 78, төмөр бетон гүүрийн ажил 74, нийт ажил 65 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг авто замын бүтээн байгуулалтын ажилд одоогоор 230 орчим техник, машин механизм, 580 орчим хүн хүч ажиллаж, 2020 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу 18 километрт суурь асфальт бетон хучилтыг хийжээ. Концесс эзэмшигч дотоодын Макс рөүд компани эхний 30 километр хатуу хучилттай авто замыг өнгөрсөн онд Улсын комисст хүлээлгэн өгсөн бол замын үлдсэн хэсгийг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж ЗТХЯ-наас мэдээллээ.
Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь Дэд бүтэц-ийн ажлуудыг хийж байна. Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр дэд төвүүдэд нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт 50 гаруй ажлууд хийгдэж байгаа билээ.Тэгвэл өнөөдөр Баянхошуу дэд төвд Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэл-ийн төв нээлтээ хийв. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Улаанбаатар хотын гэр хорооллын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмэгдэж байна. Учир нь гэр хорооллын иргэд маань амьдарч байгаа орчноосоо төрийн үйлчилгээг авах, нийгмийн дэд бүтцээр хангагдсан орчин нөхцөлд сурч боловсрох, өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, залуучуудыг хөгжлийг дэмжсэн бизнес инкубатор төвтэй, гэр бүлийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх гээд олон боломжийг бүрдүүлсэн төв өнөөдөр үүд хаалгаа нээлээ. 1980-аад оноос хойш хийгдээгүй том дэд бүтцийн хувьсгал, бүтээн байгуулалтын өөрчлөлт Баянхошуу, Толгойт, Сэлбэ, Дамбадаржаа дэд төвүүдэд өрнөж байна. Цаашлаад Шар хад, Баянзүрхэд хийгдэнэ. Гэр хороололд хотын төвөөс ялгарахгүй орчин нөхцөл бүрдэж эхэллээ. Та бидний хамтдаа хэрэгжүүлж байгаа энэ ажил маань өнөөдөр бодит үр дүнгээ өгч байгаад баяртай байна хэмээлээ. Энэ үеэр Улаанбаатар хотын гэр хорооллыгхөгжүүлэххөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд Төслийн хүрээнд хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр тусган Улаанбаатар хотыг зургаан дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Төсөл гурван үе шаттайгаар нийт есөн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нийслэлийн хойд бүсийн хүн ам үйлчлүүлдэг, худалдаа, соёл үйлчилгээний төвлөрөл бүхий байгаль орчинд ээлтэй ногоон орчинг бүрдүүлсэн дүүрэг, бүсийн чанартай төв болгон хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Дэд төвүүдийн гол зорилго нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах юм гэдгийг онцоллоо. Төслийн 1 дүгээр шатны хүрээнд Баянхошуу дэд төвд 162 га-д шаардагдах дэд бүтэц, инженерийн бэлтгэл хангагджээ. Баянхошуу дэд төвийн 3600 өрхийн 14 мянган иргэн инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжтой болж нэг төвтэй хотоос олон төвтэй хот болж хөгжих боломж бий болж байна. Одоогоор Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банк хамтарсан 115 тэрбум төгрөгний санхүүжилтээр 3.45 км 700м шугамын өргөтгөлийн ажил, 6.3 км ариутгах татуургын коллектор шугам, 4.8 км үерийн хамгаалалтын суваг, 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга, Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын ажлуудыг тус тус гүйцэтгэж бүрэн дуусчээ. Сурч боловсрон өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлж өгсөнд талархалтай байгаагаа Хотын Захирагчид илэрхийллээ Нээлтийн үйл ажиллагааны дараа Хотын Захирагч С.Амарсайхан Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв болон Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвөөр орж үйл ажиллагааг шалган, тэнд үйл ажиллагаа эрхэлж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон иргэд, олон нийттэй уулзан санал сэтгэгдлийг нь сонслоо. Бизнес эрхлэгчдийн зүгээс үйл ажиллагааг нь дэмжсэн, иргэдийг ажлын байраар хангаж, залуучуудыг сурч боловсрон, өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн орчин нөхцөлийг гэр хороололд нь бүрдүүлж өгсөнд маш талархалтай байгаагаа Хотын Захирагч уламжилж байв. Баянхошуу дэд төвд хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын үр дүнд Сонгинохайрхан дүүргийн иргэд ундны усны найдвартай эх үүсвэрээр хангагдахаас гадна тус дэд төвд байгаа цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 63.49 хувь хүртэл нэмэгдэх аж. Мөн Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан мэргэжил олгосноор мэргэжилтэй ажилчид нэмэгдэх ба бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээний хүртээмж сайжирна. Баянхошуу дэд төвд Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв, Бизнес инкубатор төв /гарааны бизнес эрхлэгч/, дундын оффис, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
БНХАУ-аас Монголд хөрөнгө оруулагчдын нийгэмлэгээс 80 сая төгрөгийн хэрэгсэл хандивлав
2020-05-29 09:49:37 Нийтлэгдсэн: НийгэмӨчигдөр БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулагчдын Зун-Хуа нийгэмлэгээс 80 сая төгрөгийн үнэ бүхий хувийн хамгаалах хэрэглэл, амны хаалт, халуун хэмжигч зэргийг ЭМЯ-нд гардуулжээ. Сэтгэл, итгэлээр дэмжиж байгаа ААН, иргэддээ баярлалаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед цаг наргүй, ээлжгүй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтан, эрүүл мэндийн байгууллагынханд сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлж буйгаа зарим иргэн, ААН-үүд мэдэгдсээр байна хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй