Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын ажил эхэллээ

Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж, газар дээр нь хэмжилт хийх ажил эхэллээ. Хэмжилт хийх ажлыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, нийслэлийн Зураг төслийн хүрээлэн хийж байна. Харин өнөөдөр Хотын дарга дугуйн замын ажлын явцыг шалгаж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө. Авто зам хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг-Зайсан-Маршалын гүүрийн чиглэлд 52 км урттай дугуйн замыг найман байршилд байгуулах ажил үргэлжилж байна. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индрагийн хэлснээр Налайх-Яармагийн чиглэлийн дугуйн замын хэмжилтийн ажлыг Налайх, Яармагийн болон Гачууртын салдаг уулзвар гээд гурван талаасаа хийхээр төлөвлөжээ. Дугуйн замыг төлөвлөсний дагуу машин, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэн хугацаанаас нь өмнө хийж дуусгана гэдгийг хэлж байлаа. Хотын дарга С.Амарсайхан хэлэхдээ Дугуйн замын ажлыг төлөвлөгөөний дагуу чанартай хийж гүйцэтгэх шаардлагатай. Туслан гүйцэтгэгч компаниудыг яаралтай ажилд нь оруулж, ажлыг нь эхлүүлэх ёстой гэлээ. Эх сурвалж:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ТАНИЛЦ: Энэ сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Гадаад улс орнуудаас монгол иргэдээ татан авах ажиллагааны календарчилсан төлөвлөгөөг Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас тавдугаар сарын 29-ний өдөр танилцуулж байв. Уг төлөвлөгөөний дагуу энэ сард тусгай үүргийн найман нислэг хийж,2,000 орчим иргэнээ эх оронд нь авчрах юм. Эхний нислэгийг1,097 иргэний гаргасан хүсэлтийг үндэслэн Казахстан улс руухийхээр төлөвлөсөн бөгөөд энэ нислэгийг хоёр сар орчмын өмнөөс бэлдсэн хэмээн албаныхан мэдээлсэн. Дараагийн нислэгийг Токио хот руу үйлдэж, иргэдээ авчирна. Харин зургаадугаар сарын 15-нд Энэтхэг улс руу хийх тусгай үүргийн нислэгээр тус улсад шавилан сууж буй лам хүүхдүүдийг эх оронд хүргэж ирэх бөгөөд тэдний тусгаарлах байрны зардал 230 сая төгрөгийг хүүхэд хамгааллын зардлаас гаргах болсныгХНХ-ын сайд С.Чинзориг өчигдөр мэдээлсэнбилээ. Төлөвлөж буй нислэгүүд: Гадаад улсаас авчраад буй иргэдийн тоо:

Өнөөдрөөс дараах газруудад халуун ус хязгаарлалаа

Улаанбаатар хотын дулааны шугам тоноглолд засварын ажлыг батлагдсан графикийн дагуу хийж байгаа талаараа Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас мэдээлэл өглөө. Зогсолт №3. 10абвгдж. Говь-2, Буудлагын клуб, Дэлгэрэх хотхон, Яармаг хороолол /Вива сити, Пума хороолол/ Бетон арматур 3де. XIX хороолол, ХУД-ын Нийгмийн даатгалын салаа, Нэхмэлийн шарын салаа, ХУД-ийн Нэгдсэн эмнэлэг 1а магистраль. Зайсан салаа, Оргил рашаан сувилал, Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат орчмын хэрэглэгчид Зургаадугаар сарын 02-14-ны хооронд дараах газруудад шугам, тоноглолын засварын ажлууд хийнэ. Эх сурвалж: Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК

"Tenger bella beauty" салон бүх үйлчилгээндээ 10-50% урамшуулал зарлалаа

Tenger bella beauty Эх үрсийн баярыг тохиолдуулан манай салоны зүгээс бүх үйлчилгээндээ 6н сарын 15г хүртэл 10-50% урамшуулал зарлаж байна! 2020 оны Дэвшилтэт технологи- 4D HIFU multi pro /(11LINE) 11 дахин илүү үр дүнтэй/ Курс эмчилгээ 1.800.000₮ (Нүүр, давхар эрүү, хүзүү бүтэн) Энгийн Ulthera 350.000₮ (1line)(Нүүр, давхар эрүү, хүзүү бүтэн) 4D HIFU multi pro аппарат нь өмнөх завгаруудаас 11 дахин хүчтэй өндөр нягтралтай эрчимжүүлсэн хэт авиан долгионы тусламжтайгаар 60-70 хэмийн дулааныг арьсны SMAS буюу гүн давхаргад нэвчүүлж, коллаген эластины нийлэгжилтийг идэвхжүүлж, мэсийн бус аргаар өргөж чангалах нөлөө үзүүлдэг эмчилгээний аппарат юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.