Тусгай үүргийн нислэгээр буцах хүсэлтэй иргэдийн анхааралд

Монгол Улсын Онцгой комиссын Шуурхай штабын энэ сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэрээр 6 дугаар сарын 11-ний өдөр Япон Улсад байгаа монгол иргэдийг татан авах ээлжит тусгай үүргийн нислэгийг зохион байгуулахаар болов. Одоогоор тус ЭСЯ-нд эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлсэн 1448 орчим иргэд бүртгүүлээд байгаа бөгөөд энэхүү бүртгэл мэдээллийг УОК-ын Шуурхай штабд тухай бүр хүргүүлэн ажиллаж байна. Тусгай үүргийн нислэгт багтах зорчигчдыг ЭСЯ-наас явуулсан бүртгэл, иргэдийн өргөдөл хүсэлтэд тулгуурлан УОК-ын Шуурхай штаб эцэслэн шийдвэрлэхийг мэдэгдэе. УОК-ын Шуурхай штабаас энэ удаагийн ээлжит тусгай үүргийн нислэгт багтсан иргэдийн жагсаалтыг ирүүлмэгц тухайн иргэдтэй ЭСЯ-наас холбогдож, нислэг болон бусад холбогдох мэдээлэл, чиглэлийг өгч ажиллах болно. Эх сурвалж: Монгол Улсаас Япон улсад суугаа элчин сайдын яам Монгол Улсын Онцгой комиссын Шуурхай штабын энэ сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэрээр 6 дугаар сарын 11-ний өдөр Япон Улсад байгаа монгол иргэдийг татан авах ээлжит тусгай үүргийн нислэгийг зохион байгуулахаар болов. Одоогоор тус ЭСЯ-нд эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлсэн 1448 орчим иргэд бүртгүүлээд байгаа бөгөөд энэхүү бүртгэл мэдээллийг УОК-ын Шуурхай штабд тухай бүр хүргүүлэн ажиллаж байна. Тусгай үүргийн нислэгт багтах зорчигчдыг ЭСЯ-наас явуулсан бүртгэл, иргэдийн өргөдөл хүсэлтэд тулгуурлан УОК-ын Шуурхай штаб эцэслэн шийдвэрлэхийг мэдэгдэе. УОК-ын Шуурхай штабаас энэ удаагийн ээлжит тусгай үүргийн нислэгт багтсан иргэдийн жагсаалтыг ирүүлмэгц тухайн иргэдтэй ЭСЯ-наас холбогдож, нислэг болон бусад холбогдох мэдээлэл, чиглэлийг өгч ажиллах болно. Эх сурвалж: Монгол Улсаас Япон улсад суугаа элчин сайдын яам

Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа

Дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгах, хөл хориог үргэлжлүүлэх шийдвэр Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар гарч Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан билээ. Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын А/223 дугаар захирамжийн үйлчлэх хугацааг ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Захирамжид өөрчлөлт оруулах тухай А/752 дугаар тоот захирамж өнөөдөр гарлаа. Захирамжид Дэлхий нийтэд тархаж байгаа коронавируст /КОВИД-19/ цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 590 дүгээр захирамжийн 1 дэх хэсгийн 05 дугаар сарын 31-ний гэснийг 06 дугаар сарын 30-ны гэж өөрчилсүгэй гэжээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нэг хот-нэг стандарт болзолт уралдаанд түрүүлсэн хэсгийн ахлагч нарт шагнал гардууллаа

Нийслэлийн Засаг даргын А/1343 дугаар захирамжаар Нэг хот-Нэг стандарт болзолт уралдааныг зарласан. Тус уралдаанд хариуцлагатай, идэвхтэй оролцсон хороо, хэсгийн ахлагч нар өнөөдөр шагналаа гардан авлаа.Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 22 дугаар хорооны хэсгийн ахлагчийн баг болон Чингэлтэй дүүргийн 7, 12 дугаар хороод, 14, 15 дугаар хэсгийн ахлагч нарын багт гурван сая хүртэлх төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо. Түүнчлэн шагнал авсан хороодод Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 3000 орчим нэг удаагийн амны хаалтыг өгсөн. Энэ үеэр Азийн Хөгжлийн Банкнаас Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хийгдэх ажлын саналд идэвхтэй оролцсон дүүрэг тус бүрээс нэг хороонд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв. Нэг хот-Нэг стандарт болзолт уралдааны зорилго нь дүүрэг, хороодын албан хаагч, хэсгийн ахлагч нарын олон улсын болон үндэсний стандарт, норм, дүрмийн талаарх мэдлэг, ойлголтыг бэхжүүлэх замаар хотын стандарт, норм, дүрэм хэм хэмжээ мөрдүүлэхэд дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын оролцоог нэмэгдүүлэх, идэвх санаачилгыг өрнүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд стандарт, холбогдох хууль тогтоомж, норм, дүрэм, хэм хэмжээг мөрдүүлэх, стандарт, хяналтын тогтолцоог сайжруулах, ажлын шинэ санал санаачилгыг дэмжих замаар иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байв. Мөн тус уралдааны хүрээнд албан хаагчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, чадваржуулах зорилгоор хороо бүрийн төлөөлөл болох 350 хэсгийн ахлагч, 171 хорооны зохион байгуулагч, 171 хорооны Засаг дарга, дүүргүүдийн 105 удирдах албан тушаалтан, нутгийн захиргааны байгууллагуудын 60 удирдах албан тушаалтанд 52 удаагийн сургалтыг ажлын байран дээр нь зохион байгуулж, 232 төрлийн зөрчлийн хэрхэн таних, илрүүлэх талаар цахим гарын авлага боловсруулж хороодын албан хаагч, хэсгийн ахлагч нарт хүргэж ажилласан билээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан тус уралдаанд өөрчлөлт орж, хороод, хэсгийн ахлагч нар зөрчил илрүүлэх, мэдээлэх, стандарт, норм, дүрэм, хэм хэмжээг мөрдүүлэх, арилгах, хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр ажилласан юм. Тухайлбал: Түүхий нүүрс, угаарын хий болон шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхээр тандалт, хяналт хийсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Долоо хоногийн тойм

2020-05-30 10:07:55 Нийтлэгдсэн: Нийгэм
Долоо хоногийн тойм

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны тавдугаар сарын 25-наас тавдугаар сарын 29-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. С.Амарсайхан: Иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургууль нь жил бүр уламжлал болгон эрдмийн чуулганыг зохион байгуулдаг. Энэ жил цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор Шинэ коронавируст халдвар-ын тархвар судлал, оношилгоо, эмчилгээний тулгамдсан асуудал сэдвийн хүрээнд Монголын анагаахын шинжлэх ухааны 62 дахь удаагийн эрдмийн чуулганыг анх удаа цахим хэлбэрээр АШУҮИС дээр зохион байгууллаа. Эрдмийн чуулганы нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, МУ-ын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх, АШУҮИС-ийн удирдах зөвлөлийн дарга, МУ-ын ардын эмч, АУ-ны доктор, профессор Ж.Хатанбаатар, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон тэргүүтэй холбогдох албаны хүмүүс болон эрдэмтэн багш нар судлаачид оролцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Өнөөдрийн чуулганд тавигдах илтгэлүүд болон эрдэм судлалын ажлын үр дүн нь өрнө, дорнын анагаах ухааны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ололт, үр дүнг олон нийтэд танилцуулах, туршлага солилцох, улс хоорондын гадаад хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд ихээхэн түлхэц болно гэдэгт эргэлзэхгүй байна. Түүнчлэн хурлын гол сэдэв нь коронавирусийн халдварын оношилгоо, эмчилгээ, түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох, үнэлэхэд олон улсын туршлагаас хуваалцахын зэрэгцээгээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн өмнө шинэ тутам тулгарч байгаа саад бэрхшээлийг даван туулахад нэг алхам урагшилсан үйл хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар хотын удирдлагуудын зүгээс та бүхний үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин, нийслэлийн иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байх болно хэмээв. Ахмадын холбооны нэртэй газрын эрхийг цуцалж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж барина Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гараг бүр мэдээллийн цагаараа иргэд, олон нийтэд хандсан мэдээлэл өгч буй. Энэ удаагийн мэдээллийнхээ эхэнд дэлхий нийтэд тархаад буй цар тахлын цаг үеийн нөхцөл байдлыг талаарх товч мэдээллийг хүргэлээ. Мөн нийслэлийн хэмжээнд Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа болон иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв. Өнөөдрийн байдлаар 42 аж ахуйн нэгжийн хашаа хороог өөрчлөх, шинэчлэх, буулгах ажил хийгдэж байна. Энэ ажилд зарим аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцлоо. Санаачлагатай оролцож, хашааныхаа өнгө үзэмжийг шинэчлэж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлье. Мэдэгдэл, шаардлага өгсөн ч ямар нэгэн санаачилга гаргахгүй байгаа аж ахуйн нэгж, албан байгууллагууд бас байна. Өнгөрсөн хугацаанд 12 аж ахуйн нэгж, байгууллагын хашааг албадан буулгасан. Стандартын шаардлага хангаагүй иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг алдагдуулсан хашаа, хороог буулгах ажил зургаадугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Энэ ажил шаардлагатай гэвэл цаашид үргэлжлээд явна. Цаашид хэн дуртай нь хаа дуртай газраа хашаа барихгүй. Хэрвээ хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол нийслэлээс баталсан стандартын дагуу хашаа хороо, барилгаа барина. Зөвхөн аж ахуйн нэгж гэлтгүй айл өрхүүд ч үүнд хамаатай. Өөрийнхөө эзэмшсэн хашаа, хороондоо эзний ёсоор хандаарай гэдгийг Хотын Захирагч мэдээлэлдээ онцолж хэллээ. Мөн Газар эзэмших эрхээ эзэмшээд 15 жил болсон ч зориулалтын дагуу ашиглаагүй Ахмадын холбооны нэртэй ухаад хаячихсан газар Гадаад харилцааны яамны баруун тал, Блью Скай зочид буудлын зүүн талд бий. Сүүлдээ барилга барих биш самбарын бизнес хийдэг хэдэн хүмүүсийн бизнес болсон. Тэр газрыг цуцалж, ахмадын эсвэл ээжүүд, эхчүүдийн нэрэмжит талбай болгоно. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар зэрэг холбогдох газруудад зураг төсөл боловсруулагдаж байна. Ямар нэршилтэй, ямар байдлаар тохижуулах талд иргэдээс нээлттэй санал авна гэдгийг мөн дуулгалаа. Гурвалжингийн гүүрний доогуур байрлах авто замын хөдөлгөөнийг нээлээ Баянгол дүүргийн 20 дугаар хороо Гурвалжингийн гүүрний доогуур байрлах U хэлбэрийн 0.8 км урттай авто замын хөдөлгөөнийг нээлээ. Тус зам нь хоёр эгнээтэй, 2 метрийн өргөнтэй явган хүний замтай бөгөөд замын тэмдэг тэмдэглэгээ бүрэн хийгдэж дуусчээ. Уг авто зам баригдсанаар Ажилчны гудамж, Гурвалжингийн гүүр болон Энхтайваны өргөн чөлөө, Саппорогийн уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулах өндөр ач холбогдолтой гэдгийг нийслэлийн Автозамын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра тайлбарлав. Хотын Захирагч С.Амарсайхан зам дагуух цэвэрлэгээг бүрэн хийж дуусгаад сул шороо ихтэй газруудад ногоон байгууламж хийх үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өглөө. Мөн иргэдийн ая тухтай зорчих, орчны аюулгүй байдлыг хангах үүднээс зам дагуух зарим үйлчилгээний байгууллагуудад шаардлага тавьж гаднах орчныг тохижуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. 10,000 программист бэлтгэх төсөл хэрэгжиж эхэллээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, дэлхийд өрсөлдөх чадвартай 10,000 программист бэлтгэх төслийг нээж, сургалтын үйл ажиллагааг эхлүүллээ. Төслийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Төслийн нээлтийн үеэр 10,000 программист бэлтгэх төслийн хүрээнд нийслэлээс программ бичих ур чадварын ерөнхий суурь мэдлэг олгох зорилгоор зорилтот бүлгийн 400 хүүхдэд анхан шатны, 100 хүүхдэд ахисан шатны сургалтыг зохион байгуулах Эмпасофт академитай хамтран ажиллах гэрээ байгуулж, сургалтыг эхлүүллээ. Уг сургалтаар хүүхэд, залуучууд суурь мэдлэг олж авахаас гадна бие даан хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар инновацын төв-ийн компьютерийн лабораторыг ашиглан чиглүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг ач холбогдолтой сургалтыг эхлүүлж байна. Мөн төслийн хүрээнд дэмжин хамтран ажиллахаар Голомт банктай санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд Голомт банк Улаанбаатар инновацын төв-д Дата сикюрити, дата анализын чиглэлээр үйл ажиллагаа явуулах иж бүрэн сервер, компьютерийн лаборатори байгуулж байгаа бөгөөд уг лабораторит цаг үеийн сургалтууд, дэлхийн шинэ технологийн нээлтүүдийн талаар сургалт, дадлагыг хийхээр тохиролцож байгаа аж. Иргэдийг автобусны картаар зорчиж буй эсэхэд хяналт тавьж байна Нийслэлийн хэмжээнд иргэдийг нийтийн тээвэрт U_MONEY картаар зорчиж хэвшүүлэх зорилгоор Нийтийн тээврийн үйлчилгээний газар, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандарт, хөлс төлөлтөд хяналт тавин ажилладаг Сити Баз Консалтинг ХХК, УБ Смарт Карт ХХК нар хамтран зорчигчийн ачаалал их 20 байршлийн автобусны буудлуудад хамтарсан хяналт, шалгалт, мэдээллийн үйл ажиллагааг энэ сарын 20-оос 07:30-09:00 цагийн хооронд зохион байгуулж байна. Хамтын ажиллагааны хүрээнд иргэдэд U_money картаараа үйлчлүүлэх шаардлагыг тавин, зөрчил гаргаж буй иргэдэд санамж хүргүүлэх, зөвлөмж, мэдээлэл хүргэх, U money карттай холбоотой иргэдийн санал гомдол, хүсэлтийг хүлээн авах, карт үйлчилгээний төрөл, борлуулалт, цэнэглэх цэг, боломжуудын талаар мэдээлэл, сурталчилгаа хийн ажиллаж байгаа бөгөөд мөн картгүй болон картаа цэнэглээгүй зорчигчдод явуулын карт борлуулах болон цэнэглэх үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг буулгах, солих ажил үргэлжилж байна Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа хашаа, хороонд хяналт тавьж, засаж сайжруулах үүрэг даалгавар өгөгдсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Цагдаагийн удирдах газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас хамтран дээрх чиглэлээр хяналт шалгалтыг газар дээр нь зохион байгуулж ажиллаж байна. Хотын Захирагчийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж, олон жил стандартын дагуу ашиглагдаагүй явган хүний авто зам хааж хашаалсан, орчны аюулгүй байдлыг зөрчсөн 7 иргэний хашаануудыг албадан буулгалаа. Хан талст ХХК зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших Хан талст ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба нар бодит мэдээллийг хүргэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 10-ны өдөр тухайн газарт очиж ажиллан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байгаа дугуйн замын ажлыг шалгах явцдаа зөвшөөрөлгүй барилга барьж байсан Хан талст ХХК-ийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаж, тухайн газарт хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн үр дүнгээ тавдугаар сарын 21-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар танилцуулсан. Шалгалтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын эргэн тойрон дахь газруудад зөрчил дутагдал маш ихээр илэрсэн гэдгийг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба онцлон хэлж байсан юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл 2014 гаргаж байсан бөгөөд үүний дагуу Хан Талст компанид 3.3 га газрыг олгосон. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд найман удаа хяналт шалгалт хийж, зөрчлийн хэрэг нээн албан шаардлага хүргүүлсэн. Түүнчлэн Хан Талст компанид нийслэлээс хоёр удаа үйл ажиллагааг нь зогсоох мэдэгдэл хүргүүлж байсан. Тус компанид олгосон 3.3 га газар нь хууль бус гэж үзэн АТГ-т албан тушаалын хэргээр хүргүүлж байсан. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж болохгүй үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүргүүлсэн ч үүнийг үл ойшоосон. Бид Хан Талст компанид зохих ёсныхон дагуу хяналт шалгалтыг хийж ажил цаашид үргэлжилнэ гэв. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших Хан талст ХХК-ийн зөвшөөрөлгүй газарт барилгын ажил хийгдэж байснаас үүдэлтэй усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 10-ны өдөр тухайн газарт очиж ажиллан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байгаа дугуйн замын ажлыг шалгах явцдаа зөвшөөрөлгүй барилга барьж байсан Хан талст ХХК-ийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаж байв. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаж, тухайн газарт хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн үр дүнгээ тавдугаар сарын 21-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар танилцуулсан юм. Шалгалтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын эргэн тойрон дахь газруудад зөрчил дутагдал маш ихээр илэрсэн учраас тухайн компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байдаг. Нийслэлийн Засаг даргын зүгээс болон НЗДТГ-аас, мэргэжлийн байгууллагуудын зүгээс удаа дараа хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоох албан шаардлагуудыг хүргүүлэн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл өгсөн байтал өчигдөрийг хүртэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан Хан талст ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримтлаагүй, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй зэрэг үндэслэлээр Хотын дарга С.Амарсайхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг үүрэг ажлаас нь чөлөөллөө. Баянхошууны иргэд төрийн үйлчилгээг дэргэдээсээ авч эхэллээ Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь Дэд бүтэц-ийн ажлуудыг хийж байна. Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр дэд төвүүдэд нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт 50 гаруй ажлууд хийгдэж байгаа билээ. Тэгвэл Баянхошуу дэд төвд Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэл-ийн төв нээлтээ хийв. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. Төслийн 1 дүгээр шатны хүрээнд Баянхошуу дэд төвд 162 га-д шаардагдах дэд бүтэц, инженерийн бэлтгэл хангагджээ. Баянхошуу дэд төвийн 3600 өрхийн 14 мянган иргэн инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжтой болж нэг төвтэй хотоос олон төвтэй хот болж хөгжих боломж бий болж байна. Одоогоор Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банк хамтарсан 115 тэрбум төгрөгний санхүүжилтээр 3.45 км 700м шугамын өргөтгөлийн ажил, 6.3 км ариутгах татуургын коллектор шугам, 4.8 км үерийн хамгаалалтын суваг, 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга, Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын ажлуудыг тус тус гүйцэтгэж бүрэн дуусчээ. Эцэг, эхчүүдэд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байгааг онцолж хэллээ Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор голын усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар, Цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав нар мэдээлэл хүргэлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд гол дагуу амралтаа өнгөрүүлдэг. Ялангуяа амралтын өдрүүдэд бага насны хүүхдүүдээ дагуулан явж голын усанд тоглуулах, амрах нөхцөл байдал үүсдэг. Үүнтэй холбогдуулан иргэдийг усанд осолдохоос сэргийлж тодорхой арга хэмжээг авч ажиллаж байна. Өнгөрсөн онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул, Тэрэлж гол дагуу хөдөлгөөнт эргүүл гарч ажилласан. Энэ хугацаанд бид давхардсан тоогоор 2145 албан хаагч, 760 техник хэрэгсэлтэйгээр гол дагуу амарч, зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг өгч ажилласан. Голын уснаас нийт 85 иргэний амь насыг авран хамгаалсан. Энэ жил зургаадугаар сарын 10-наас эхлээд НЗД-ын захирамж гарч, НЦУГ, НОБГ, НГБХЗХГ хамтран Туул гол болон Тэрэлжийн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүлийг хийж ажиллахаар төлөвлөж байна гэв. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг Сүүлийн гурван сарын хугацаанд Төрийн байгууллагаас хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор цэцэрлэг, сургуулиуд ажиллахгүй байгаа. Тэгэхээр эцэг, эхчүүдийн 100 хувийн хараа хяналт, асрамжинд хүүхдүүд байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн гурван сарын байдлаар хүүхэдтэй холбоотой осол гэмтэл 45 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Монголчууд бид яридаг усны хор гараагүй байхад усанд орж болохгүй гэж. Тийм учраас эцэг, эхчүүд маань хүүхдүүддээ сайн хэлж, захих шаардлагатай байна. Өнөөдрийн цаг хугацаанд эцэг, эхчүүдийн хараа хяналт нэн чухал. Цаашлаад хуулиар үүрэг хүлээсэн Төрийн албан хаагчид хүүхэд аюулд өртөж болзошгүй газар орчинд хяналт шалгалтыг хийж, зөвлөмж сэрэмжлүүлгээ хүргэж ажиллаж байна хэмээлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Эцэг, эхчүүдэд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байгааг онцолж хэллээ

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор голын усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар, Цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав нар мэдээлэл хүргэлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд гол дагуу амралтаа өнгөрүүлдэг. Ялангуяа амралтын өдрүүдэд бага насны хүүхдүүдээ дагуулан явж голын усанд тоглуулах, амрах нөхцөл байдал үүсдэг. Үүнтэй холбогдуулан иргэдийг усанд осолдохоос сэргийлж тодорхой арга хэмжээг авч ажиллаж байна. Өнгөрсөн онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул, Тэрэлж гол дагуу хөдөлгөөнт эргүүл гарч ажилласан. Энэ хугацаанд бид давхардсан тоогоор 2145 албан хаагч, 760 техник хэрэгсэлтэйгээр гол дагуу амарч, зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг өгч ажилласан. Голын уснаас нийт 85 иргэний амь насыг авран хамгаалсан. Энэ жил зургаадугаар сарын 10-наас эхлээд НЗД-ын захирамж гарч, НЦУГ, НОБГ, НГБХЗХГ хамтран Туул гол болон Тэрэлжийн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүлийг хийж ажиллахаар төлөвлөж байна гэв. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг 2017 онд хоёр мянга орчим хүүхэд гэмт хэрэг, ямар нэгэн ахуйн ослын улмаас болон бусад шалтгаанаар хохирч байсан гэсэн статистик мэдээлэл бий. 2018 онд 1126 хүүхэд, 2019 онд 996 хүүхэд, 2020 он гараад 225 гэх мэтчилэнгээр сүүлийн гурван жилийн байдлаар хүүхэд гэмт хэрэг зөрчилд өртөх нөхцөл байдал буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь нэг утгаараа эцэг, эхчүүдийн анхаарал болгоомж нэмэгдэж байгаатай холбоотой боловч хүүхэд аюулгүй нөхцөл байдалд байна уу гэдэгт хариулт өгөхөд хэцүү. Тийм учраас эцэг, эхчүүдэд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байгааг онцолж хэлмээр байна. Сүүлийн гурван сарын хугацаанд Төрийн байгууллагаас хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор цэцэрлэг, сургуулиуд ажиллахгүй байгаа. Тэгэхээр эцэг, эхчүүдийн 100 хувийн хараа хяналт, асрамжинд хүүхдүүд байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн гурван сарын байдлаар хүүхэдтэй холбоотой осол гэмтэл 45 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Монголчууд бид яридаг усны хор гараагүй байхад усанд орж болохгүй гэж. Тийм учраас эцэг, эхчүүд маань хүүхдүүддээ сайн хэлж, захих шаардлагатай байна. Өнөөдрийн цаг хугацаанд эцэг, эхчүүдийн хараа хяналт нэн чухал. Цаашлаад хуулиар үүрэг хүлээсэн Төрийн албан хаагчид хүүхэд аюулд өртөж болзошгүй газар орчинд хяналт шалгалтыг хийж, зөвлөмж сэрэмжлүүлгээ хүргэж ажиллаж байна хэмээлээ. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав Хүүхдийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхэд хамтын ажиллагаа их чухал байна. Хүүхэд хамгааллын тухай хуулинд нийгмийн бүхий л орчинд хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх гэдэг асуудлыг хуульчилан заасан байдаг. Нийгмийн бүхий л орчинд гэдэгт иргэд, эцэг, эх, олон нийт, аж ахуйн нэгжүүд бүгд ордог. Хүүхэд хамгааллын хууль гэхээр зөвхөн хүүхдийн салбарын хууль гэж битгий хараасай. Энэ хуулинд эцэг, эхчүүд, олон нийт, аж ахуйн нэгжийг хүүхдийг яаж хамгаалах үүрэг чиглэл хариуцлагыг зааж өгсөн байдаг. Тийм учраас хүүхдийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх ажил нь өөрөө бүх нийтийн ажил юм гэдгийг эцэг, эх, иргэд, олон нийт, аж ахуйн нэгжүүдэд онцгойлон анхааруулж хэлсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.