Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой 2020 онд тохиож байгаа билээ. Энэхүү түүхэн тэмдэглэлт ойн хүрээнд Гадаад харилцааны яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Кубад төгсөгчдийн холбооны төлөөлөл хамтран 2020 оны тавдугаар сарын 21-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Найрамдлын төгөл байгууллаа. Нээлтийн ёслолд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал нар оролцож үг хэлэв. Мөн Монгол, Кубын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Хамба лам Ч.Дамбажав, хоёр орны хамтын ажиллагааны баганыг түшилцэж, түүхийг бичилцсэн үе үеийн Элчин сайд нар, ахмад дипломатууд, Кубад суралцаж төгссөн 180 орчим оюутан залуусын төлөөлөл хүрэлцэн ирж бэлэгдлийн 60 мод суулгав. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ 60 жилийн тэртээ эхлүүлсэн манай хоёр орны найрамдал батжин бэхжиж ирснийг тэмдэглээд энэ нөхөрлөлийн тод илэрхийлэл болсон мод тарих бүтээлч үйлсэд хувь нэмрээ оруулсан байгууллага, хамт олонд талархал илэрхийлэв. Манай улс Латин Америк тивийн орнуудаас хамгийн түрүүнд Куба улстай дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
БИЧИЛ УУРХАЙЧИД ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА
2020-05-22 10:38:50 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улсын Засгийн газраас Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, таслан зогсооходанхааралхандууланЦЕГ-ынхарьяандЭкологийн цагдаагийн алба байгуулан ажиллуулж эхлээд байгаа. Тус алба нь албаньхүрээлэн байгаа орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах нэгдсэн бодлого хэрэгжүүлэх юм. Шинэхэн байгуулагдаж, ажил нь эхлээд байгаа Экологийн цагдаагийн алба өнөөдөр Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо ТББ-тайХамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан байна. Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо(МБУНДХ)-ныүндсэн зорилгын нэг нь Монгол Улсад хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэхэд оршдог. Энэхүү зорилгынхоо хүрээнд хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг зохион байгуулалтад оруулж,албажуулах, гишүүддээ болон иргэдэд мэдээ мэдээлэл түгээж, олон төрлийн сургалтуудыг зохион байгуулахын зэрэгцээ хууль бус үйлдлээс сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлуудыг авч хэрэгжүүлдэг бөгөөд дээрх чиглэлүүдээр, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг юм. ЦЕГ-ынЭкологийн цагдаагийн алба болон МБУНДХолбооны зорилго, ажлын чиглэл уялдаж буй учир хоёр талаас харилцан тохиролцож, хамтран ажиллахаар болсон юм. Санамж бичигтЦЕГ-ынЭкологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, МБУНДХолбооны Тэргүүн Л.Дэлгэрбаярнар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд хоёр тал олоннийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах,сургалт, нөлөөллийн ажлуудыг хамтран зохион байгуулах, хууль сахиулах байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудын хүрээлэн буй орчны талаарх мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, чадваржуулах сургалтыг зохион байгуулах, хүрээлэнбуй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, баримтжуулах, хамтарсан хяналт мониторингийгхийх, мэдээлэл солилцохзэрэг олон чиглэлээр хамтарч ажиллана. Хариуцлагатай бичил уурхайчдын нэг онцлог нь зөвхөн тухайн орон нутгийн иргэд байдаг. Иймээс тэд газар нутгаа болон хэн хуулийн дагуу ажиллаж, хэн нь хууль бус олборлолт явуулж байгааг маш сайн мэддэг давуу талтай. Хамтын ажиллагааны хүрээнд гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсооход хариуцлагатай бичил уурхайчид оролцоо өндөртэй байхаа илэрхийлж байгаа юм. Түүнчлэн МБУНДХолбоо нь бичил уурхайчид, хувиараа ашигт малтмал олборлогч иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон нийтэд олон төрийн сургалтыг хийж ирсэн. Иймээс Экологийн цагдаагийн албаны үйл ажиллагааг орон нутагт сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого, ажил, мэдээллийг түгээх тал дээрсанаачлага, оролцоотой ажиллахаар төлөвлөж байгаа юм.
Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг буулгах, солих ажил хийгдэж байна
2020-05-21 19:02:35 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 12 дугаар хурлаас өгсөн үүрэг, Хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу, Барилгын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад дүрэм журмын зөрчсөн, стандартын шаардлага хангаагүй хашааг буулгах, шинэчлэх ажил нийслэлийн хэмжээнд явагдаж байна. Нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсгүүд зөрчил үүсгэсэн ААНБ, хувь хүмүүст шаардлага тавьж, зөвлөмж өгөх ажил хийгдсэн бөгөөд явган хүний зам хаасан, иргэдийн амьдрах орчинд эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэсэн газар болон барилгын түр хашааг буулгах, стандартын шаардлагад нийцүүлэх ажлууд хийгдэж байна. Явцын талаар товч дурдвал: БЗД-ийн 19-р хорооны Хамтын хүч констракшн ХХК-ний 60 айлын орон сууцны гадна авто замыг хаасан зөрчилтэй хашааг албадан буулган, авто замын хөдөлгөөнийг нээж хэвийн үйл ажиллагаанд орууллаа. БЗД-ийн 22-р хорооны Ойн бүргэд ХХК-ийн гүйцэтгэж байгаа үйлчилгээний төвтэй 288 айлын орон сууцны барилгын гадна хашааг албадан буулгаж стандартын шаардлагын дагуу шинээр хийх үүрэг өгч ажлыг эхлүүлээд байна. БЗД-ийн 5-р хорооны Сэнгүр горхи хотхоны баруун талд шаардлага хангаагүй барилгын түр хашааг буулгаж явган хүний замыг чөлөөлөв. БГД-ийн 4-р хорооны хойд талд байрлах явган зорчигчийн зам хааж тагласан гражыг тус дүүргийн газрын албатай хамтран буулгав. БГД-ийн 5-р хорооны Тэмүүлэл хотхоны хойд талын граж яаралтай түргэн тусламжийн тээврийн хэрэгсэл нэвтрэхэд саад учруулж байсан тул буулгав. БГД-ийн 15-р хороо, 40-р сургуулийн хойно иргэн Лхагвасүрэнгийн барилгын түр хашааг стандартын дагуу болгох зорилгоор буулгах ажлыг тус тус эхлүүллээ. БГД-ийн 7-р хорооны үйлчилгээний зориулалттай барилгын гадна хашааг буулгаж байна. Албадан буулгах ажил маргааш Сонгинохайрхан дүүрэгт үргэлжилнэ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т хийсэн шалгалтын үр дүнг танилцууллаа
2020-05-21 18:56:53 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-аас хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, газар ашиглалтын байдалд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн санал, дүгнэлтийг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-аас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, газар ашиглалтын байдалд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү газарт холбогдох бичиг баримтыг үзэж танилцах, хянан тулгах, ажлын байрыг газар дээр нь очиж үзэж танилцах гэсэн байдлаар хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, дүгнэлтийн талаар нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба Өмчийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалттай холбоотой үйл ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14, 67, 71 зүйлүүдэд заасныг зөрчсөн зарим үйл ажиллагаанууд явагдсан байна. Тухайлбал, Тээврийн хэрэгслийн дансанд бүртгэлтэй 28 тээврийн хэрэгслээс 11 тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа нь дууссан. Мөн ашиглалтын хугацаа дуусаагүй зарим тээврийн хэрэгслүүд нь 2016, 2017, 2018 оноос хойш эвдэрч, ашиглагдаагүй бөгөөд тухайн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах менежментийн талаар ямар ч арга хэмжээг авч ажиллаагүй байсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүнсний худалдаа, үйлчилгээ явуулдаг түргэн үйлчилгээний цэгүүдэд зөрчил дутагдал нийтлэг илэрлээ гэв. Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын эргэн тойрон дахь орон сууцны тохижилтын газартай холбоотой хэд хэдэн зөрчил дутагдлууд илэрсэн гэдгийг танилцуулгадаа онцолсон юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 20-ны өдөр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг утсаар зохион байгууллаа. Иргэд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утаснуудад холбогдож, өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авсан бөгөөд нийт 8 өмгөөлөгч, 97 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна гэжнийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй