Налайхын Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө

Улсын Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нар болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин болон олон улсын стандарт шаардлага хангасан аврах ажиллагааны иж бүрэн тоноглол бүхий машиныг хүлээлгэн өглөө. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, алба хаагчидтай уулзах үеэрээ Гамшиг ослын үед иргэдийнхээ төлөө ажилладаг, бүх цаг үед хэзээд бэлэн байдалд ажилладаг Онцгой байдлын хэлтсийн техник тоног төхөөрөмж, автомашины шинэчлэлийн ажилд Засгийн газар, нийслэл, ОБЕГ анхаарч ажиллаж байгаа. Захын гурван дүүргийн Онцгой байдлын хэлтсийн машин техникийн асуудал хүндрэлтэй байдаг. Харин энэ асуудлыг үе шаттайгаар ийнхүү шийдвэрлэж байна. Түүнчлэн Улсын Онцгой байдлын ерөнхий газарт эрүүл мэндийн зориулалтаар болон бусад гамшиг ослын үед ашиглах дөрвөн нисдэг тэрэг ирж байгаа. Ингэснээр бид цаг алдахгүйгээр иргэддээ үйлчлэх боломжийг бүрдүүлж чадна. Эдгээр байгууллагуудыг бэхжүүлж байж бид бүх төрлийн гамшиг ослоос иргэдээ урьдчилан сэргийлэх эрчимжүүлэх, гамшиг осол гарсан тохиолдолд авран хамгаалах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм гэлээ. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Л.Чинбат Налайх дүүрэг газар нутгийн хувьд Тэрэлж рүү чиглэсэн аялал жуулчлалын бүс, Сүхбаатар, Дорнод, Хэнтий рүү явах авто замууд хамрагддаг учраас хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Үүнийг дагаад авто замын осол гарах нь ч их. Иймд өнөөдөр онцгой байдлын алба хаагчдын ажил үүргээ хурдан шуурхай гүйцэтгэхэд шаардлагатай туулах чадвартай сайтай, аврах ажиллагааны төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон автомашинтай болж байгаадаа баяртай байна. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс тоног төхөөрөмж, автомашины хувьд 100 хувь ажиллах боломж бүрдэж байна хэмээсэн юм. Эхний ээлжийн2.3км авто замыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна Налайх-Чойр чиглэлийн авто замын уулзвар буюу Налайхчуудын хэлж заншсан Бөмбөрцөгтэй уулзвараас 3 дугаар хорооны төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэл шинээр бариглаж байгаа 4.4 км авто замын ажлын явцыг шалгалаа. Тус ажлыг ЗБИБ ХХК, Моторсервиз ХХК хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд эхний ээлжийн 2.3 км авто замын зорчих хэсгийг ирэх зургаадугаар сарын 20-нд нээхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Зураг төслийн дагуу дугуйн зам, явган замын ажил мөн хийгдэх аж. Хотын Захирагч Авто замын зорчих хэсгийн ажлыг тохижилтын ажилтай хамтад нь хийгээд явах хэрэгтэй. Замын ажлын хажуугаар хийх ажил их бий. Ажил гүйцэтгэж байгаа компаниуд ажлыг чанартай, стандартын шаардлага хангаж ажиллах ёстой шүү гэдгийг анхаарууллаа. Мөн энэ онд Улаанбаатар-Багануур чиглэлийн авто замаас Налайх дүүргийн4 дүгээр хорооны Алтайн хэсэг Божү ХХК-ийн хүнсний дэлгүүр хүртэлх авто зам, Уурхайчдын 2 дугаар гудамж Аюулгүй тойргоос МТ шатахуун түгээх станц хүртэлх авто зам, Замчины 1 дүгээр гудамж хүртэлх авто замын ажлыг хийх бөгөөд одоогоор тендер шалгаруулалтын ажил үргэлжилж байгаа юм. Тохижилт, дулааны шугамын өргөтгөлийн ажлыг чанартай хий гэв Нийслэлийн Засаг дарга болон Хотын ерөнхий менежер нар авто замын ажлын явцыг шалгахаас гадна Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн тохижилтын ажил болон Таван шарын орчмын шугам сүлжээний ажлын явцыг шалгасан юм. Эрүүл мэндийн төвийн тохижилтын ажлын тухайд гүйцэтгэгч компани ирэх зургаадугаар сарын 15-нд хийж дуусгахаар ажиллаж байна. 5700 метр квадрат хатуу хучилттай зам, 70 автомашины зогсоолтой, авто болон явган замын гэрэлтүүлэг, гадна орчны камер суурилуулах, 3400 метр квадрат явган зам талбайн ажил бүхий иж бүрэн тохижилтын ажлыг ийнхүү хийж гүйцэтгэж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга ажлын явцыг шалгах үеэрээ Явган хүний замд яагаад сандал байрлуулчихсан байгаа юм. Үүнийгээ өөрчилж, явган хүний замд сандал байруулсныг засаарай. Тохижилтын гүйцэтгэлийн ажил тааруубайна шүү. Ажил хийж байгаа бол хийсэн шиг хийх хэрэгтэй гэдгийг хатуухан хэллээ. Тус дүүрэгт нийт 1.5 км дулааны цэвэр, бохир усны шугам, төв дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Гүйцэтгэгч компанийн хувьд ирэх зургаадугаар сарын 1-нд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Ажлын гүйцэтгэлийг чанар, стандартын дагуу хийх ёстой. Үүнд дүүргийн Засаг дарга болон холбогдох албаны хүмүүс хяналтаа сайн тавьж ажиллах хэрэгтэй байна. Мөн аюулгүй байдлаа хангаж, гадна орчноо цэвэрлэж, шугам сүлжээний дулаалгын ажлыг маш сайн хийх хэрэгтэй хэмээн анхаарууллаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Соёлын өв бүхий барилга байгууламжуудыг сэргээн засварлана

Өнөөдөр Улаанбаатар хотод байрлах соёлын өв бүхий барилга байгууламж болох дараах газрууд дээр Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан ажлын хэсэг ажиллалаа. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийт 41 байршилд соёлын өв бүхий барилга байгууламж байгаа бөгөөд Баянгол дүүрэгт 1, Баянзүрх дүүрэгт 8, Чингэлтэй дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 5, Хан-Уул дүүрэгт 1 барилга, байгууламж тус тус байршиж байна. Тодруулбал, Дарь Эхийн сүм /Жанжин Д.Сүхбаатарын төрсөн гэрийн буйр/, Монголорын хоёр давхар барилга /Монг-Эм ХХК-ийн барилга/, Гоожингийн өндөр хэмээх хоёр давхар барилга /Ерөнхий сайд Ц.Намнандоржийн амьдарч байсан байшин/, Дамбадаржаалин хийдийн цогцолбор газар орж байгаа юм. Эдгээр барилга байгууламжийг сэргээн засварлах, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг таслан зогсоох, хадгалалт, хамгаалалтыг хангаж ажиллах, соёлын өвийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлууд дээр төвлөрөн ажиллаж байгаа билээ. Сүүлийн үед түүх соёлын дурсгалт газрууд, соёлын өв болсон барилга байгууламжуудыг иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн хувийн эзэмшил болгоод ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр нураадаг байдал нилээдгүй гарсаар байна. Он удаан жил хадгалагдсан балгас болох хэмжээнд хүрсэн эдгээр барилгуудаа цаашид хэрхэх , ямар барилга байгууламжаа сэргээн засварлаж авч үлдээх, соёлын өвийн хуультайгаа нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргах зорилгоор ажиллаж байгаа. Хамгаалалтын бүсийг чөлөөлөх, сэргээн засварлах үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хөдөлгөөнийг бүрэн зогсоох зохион байгуулалтад орж ажиллаж эхэллээ

Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар өнөөдөр яаралтай хуралдсантай холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссын шуурхай хуралдаан оройн 21:30 цагт боллоо. Шуурхай хуралдааны дараа хуралдаанаас гарсан шийдвэрийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга, хурандаа И.Баттөгс, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга Б.Эрдэнэбат нар танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан Улсын онцгой комисс 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр 19 дүгээр хуралдаанаа хийж шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс сая хуралдаж дууслаа. Европын холбооны улсаас ОХУ-ыг дамжин Алтанбулаг авто замын боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочоос КОВИД-19 халдвар илэрсэнтэй холбогдуулан Улаанбаатар-Дархан-Уул-Сэлэнгэ хоорондын орох, гарах хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 21:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комисс шуурхай хуралдаж, мөн энэ хугацаанд хөдөлгөөнийг бүрэн зогсоох зохион байгуулалтад орж мэргэжлийн байгууллагууд үүрэг гүйцэтгэх шийдвэр гаргалаа гэв. Мөн Нийслэлийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Замын цагдаагийн алба, Цагдаагийн удирдах газар болон бусад бүх дүүргийн онцгой комиссын албан хаагчид ажиллана. Одоо хэрэгжиж байгаа өндөржүүлсэн бэлэн байдал цаашид үргэлжилнэ.Үүнд Нийслэл, дүүргийн Төр, захиргааны байгууллагынхан хорогдуулсан цагаар ажиллаж байгаа. Мөн онлайн үйлчилгээнүүд бүрэн үйлчилж байгаа учраас дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хугацаанд ард иргэд амны хаалтаа зүүх, гараа сайтар угаах, ариутгах зөвлөмжөө хэрэгжүүлэх ёстой. Шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яам, Онцгой комиссоос өгч байгаа зөвлөмжийг сайтар биелүүлж, өөрийгөө болон бусдыг коронавирусийн халдвараас сэргийлэхийг зөвлөе. Маргаашнаас эхлэн цаг үеийн асуудалтай холбоотой мэдээллүүдийг шуурхай өгч ажиллах болно гэсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Гурвалжингийн гүүрийг өнөөдөр 22:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 27-ны 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хаана

рын 22 Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчны гудамжинд байрлах Гурвалжингийн хос гүүрийн зүүн талын гүүрийн хэсэгт том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байдгаас шалтгаалан хэв гажилтын заадасд эвдрэл гарсан. Иймд, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цагаас 04 дүгээр сарын 27-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэв гажилтын заадас засварын ажлыг хийж гүйцэтгэнэ. Засварын хугацаанд гүүрийг бүрэн хаахгүй нэг урсгалд сөрөг хөдөлгөөнөөр зорчихоор зохион байгуулалтыг хийх тул зорчигч та бүхэн замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцоно уу. 1989 онд ашиглалтад орсон Гурвалжингийн гүүр нь 108 метр урт, 28.5 метрийн өргөн, төмөр бетон хийцтэй бөгөөд 2007 онд ээлжит засвар хийж байжээ. Эх сурвалж:Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

УОК-ын Шуурхай штабын ажлын хэсэг “Замын-Үүд” хилийн боомтод ажиллалаа

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, Улсын онцгой комиссын шуурхай штабын орлогч дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан Ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Замын-Үүд боомтын үйл ажиллагаатай танилцаж, орж гарч буй ачаа тээврийн автомашины халдваргүйжүүлэлт, жолооч нарын хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийн дагуу зөв зохион байгуулах талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгчээ. Мөн тусгаарлан ажиглах байрны эрүүл ахуйн нөхцөл шаардлагад нийцүүлэх талаар болон салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж ажиллах үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.