“Баянбүрдийн тойргоос Эх Нялхсын уулзвар хүртэлх” авто замыг хэсэгчлэн хаана

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй 2020 оны томоохон шинэчлэлтийн ажлын нэг болох Баянбүрдийн тойргоос Эх Нялхсын уулзвар хүртэлх 1.09 км авто замын ажил /Аюулгүйн тойргийн хамт/ -ыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс гүйцэтгэж байна. Шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын хойд тал буюу Баянбүрдийн тойргоос-Эх Нялхсын зүүн урд уулзвар хүртэлх 0.6 км авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны дөрөвдүгээр 29-нөөс тавдугаар 11-ны хооронд хязгаарлаж, шугам сүлжээний сэтгэлгээ, хуучин хучилтыг дахин боловсруулах, хоёр үе асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэгээний ажлуудыг хийнэ. Тухайн авто зам нь 1988-1989 онд баригдаж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл нийт замын уртад бүрэн шинэчлэлт хийгдэж байгаагүй. Шинэчлэснээр 3.75 м өргөн зургаан эгнээ авто зам, хоёр талаараа явган хүниий зам шинээр баригдана. Мөн Баянбүрдийн тойргийн зорчих хэсгийг бүрэн шинэчилнэ. Цаашид авто замын урд тал буюу Эх Нялхсын зүүн урд уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 0.6 км авто зам болон Баянбүрдийн тойргийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг шат дараатай хязгаарлах болно. Хөдөлгөөн хязгаарлах хугацаанд авто замын нэг урсгалыг хааж, эсрэг чиглэлд хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх тул зорчигч та бүхэн авто замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Эдийн засгийг сэргээх зорилгоор зарим байгууллагын үйл ажиллагааг нээх асуудлыг Засгийн газар болон нийслэлийн хэмжээнд ярьж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд хуурайшилтын улирлын энэ үед гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, иргэд, аж ахуйн нэгжүүд анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа. Сүүлийн өдрүүдэд иргэд хог, хуучин хувцас, хашаан дахь өнжмөл өвсийг шатаах нэрийдлээр гал алдаж, гал түймрийн дуудлага ихэсч байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Өвөрсогоотын аманд 6 га газар, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын задгайд 1 га, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын аманд 2.5 га, мөн дүүргийн 11 дүгээр хороо, Соёмботой уулын 10 га газар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Сүүл даваанд 6 га газар гал түймэрт өртөж, нийт 265 алба хаагч гал унтраахаар ажиллав. Мөн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд 8 га, 11 дүгээр хороо, Зайсангийн 2.5 га газрын гал түймрийг унтраахаар нийт 86 алба хаагч ажиллажээ. Хотын Захирагч Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед болгоомжгүйгээсээ болж гал түймэр гаргаж, алба хаагчдын ачааллыг улам нэмэгдүүлэхгүй байхыг иргэд та бүхнээсээ хүсье. Анхаарал болгоомжтой байж, бие биедээ хяналт, шаардлага тавих хэрэгтэй гэлээ. Түүнчлэн Богд ууланд гарсан гал түймрийг унтраахад авто мотоциклийн клубууд, сонирхогчид, иргэд, залуучууд олноороо ирж, онцгой байдлын алба хаагчдад эх оронч сэтгэлээр, нийгмийн хариуцлагаа биелүүлж тусалсанд чин сэтгэлийн талархал илэрхийлж байгаагаа хэллээ. Гэр хорооллын 196.600 гаруй нүхэн жорлонг ариутгах ажлыг хийж байна Коронавирусын тархалтын үед дэлхийн бусад хотуудын хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөх үеэрээ Москва хот тавдугаар сарын 1 хүртэл тавьсан хорио цээрийн дэглэмээ цаашид сунгахаар болсон. Бээжин хот хог болон нус цэрээ ил задгай хаяж буй иргэдэд хариуцлага хүлээлгэх хуулийн төсөл боловсруулж байна. Харин Токио хотын хувьд гурван хоногт нэг удаа хоол хүнсээ цуглуулж, дэлгүүр гарах боломжийг бүрдүүлсэн болохыг хэллээ. Нийслэлийн хэмжээнд ариутгал, халдваргүйтгэлийг эрчимжүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэгт 14 аж ахуйн нэгж, 4734 газарт ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийжээ. Улаанбаатар хотын хэмжээнд 196,600 гаруй нүхэн жорлон, 53500 метр квадрат талбайд ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийж байна. Халдварт өвчнийг тархаахгүй байх, урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгийг сэргээх асуудлыг Засгийн газар болон нийслэлийн хэмжээнд ярьж байгаа гэдгийг хотын Захирагч мэдээллийнхээ үеэр хэллээ. Мөн ирэх тавдугаар сарын 5-7-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулах аж. Зөвшөөрөлгүй газар барилга барьсан аж ахуйн нэгжүүдэд хууль журмын дагуу ажиллах боломжийг бүрдүүлнэ Барилга байгууламж дуусаагүй байхад барилгыг хүлээж авдаг, тохижилт, үйлчилгээ нь болоогүй байхад худалдан борлуулдаг, иргэд байраа хүлээж авсны дараагаар ашиглалтын шаардлага хангахгүй байдаг явдалд хяналт тавьж ажиллаж байгааг нийслэлийн Засаг дарга хэлэв. Түүнчлэн шаардлага хангаагүй барилгыг ашиглалтад хүлээж авснаас үүдэн иргэд хохирол хүлээсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгж байгууллага барагдуулдаг байх асуудалд анхаарч ажиллаж байна. Мөн хотын Захирагч хэлэхдээ Орон сууцны хороолол дундах хүүхдийн талбай, авто зогсоол, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, орц, гарцны асуудлыг нийтлэг байдлаар шийдвэрлэхэд онцгой анхаарч байгаа. Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төв 5 орц, гарцтай байх ёстой атал саяхныг хүртэл ганцхан гарцтай байсан. Энэ асуудлыг шийдвэрлэж, эхнээсээ орц, гарцыг нэмэгдүүлсэн. Мөн нарны гүүрний орц, гарцын асуудлыг шийдвэрлээд ажиллаж байна хэмээсэн юм. Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барилга барьсан 97 аж ахуйн нэгж бий. Зөвшөөрөлгүй газар барилга барьсан аж ахуйн нэгжид хариуцлага тооцохоос илүүтэй зөвшөөрөл олгосон албан тушаалтанд хариуцлага тооцно. Коронавирусын халдварын үед, эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгааг харгалзан үзэж нэг удаадаа үйл ажиллагааг нь хууль журмын хүрээнд явуулах, бичиг баримтыг нь цэгцлэх боломжийг нь бүрдүүлнэ. Харин цаашид нийслэл хотод зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж бариулахгүй байхад анхаарч ажиллана гэдгийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан онцгойлон анхаарууллаа. Дашрамд дурьдахад, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн танхимаар сургалт явуулдаг цөөн хүнтэй сургалтын төвүүдийн эрхийг нээх талаар ярилцаж байна. Уг асуудлыг улсын Онцгой комиссоор оруулж, шийдвэрлэхээр сургалтын төвүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдах боломжийг бүрдүүлнэ гэдгийг хотын Захирагч мэдээллийнхээ төгсгөлд хэллээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Олон жил ашиглаагүй газрыг чөлөөлж, бичил цэцэрлэг байгуулж байна

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байгуулж буй бичил цэцэрлэг байгуулах ажлын явцыг шалгалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хууль бусаар эзэмшиж буй болон эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй газруудыг чөлөөлж, олон нийтийн эзэмшилд авч бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж тохижуулах үүргийг хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт үүрэг болгосон юм. Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд өнөөдөр 12 байршилд газар чөлөөлөлт хийж, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна. Чингэлтэй дхорооны Дипломат 95-р байрны хойд талын байрнуудын дунд олон жил барилгын суурь ухагдаж орхигдсон 2000 метр квадрат тус талбайг ийнхүү чөлөөлж олон нийтийн эзэмшил болгож тохижуулж буй нь энэ юм. Өнгөрсөн оны 10 дугаар сард бичил цэцэрлэг байгуулах ажил эхэлсэн бөгөөд ирэх тавдугаар сарын 1 нд ашиглалтад ороход бэлэн хэмээн гүйцэтгэгч компанийн зүгээс мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Хотын Захирагчийн өгсөн үүргийн дагуу Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд эзэмшил газраа олон жил ашиглаагүй газрыг чөлөөлж бичил цэцэрлэг байгуулж байна. Тохижилтын явц 90 хувьтай явж байна.Урд нь энэ хэсэгт барилгын суурь ухаад хашаа татаад орхичихсон байсан. Орчны аюулгүй байдлыг хангаагүй, хогоор дүүрсэн газрыг тохижуулж бичил цэцэрлэг байгуулж байгаад иргэд талархал илэрхийлж байгаа гэв. Цаашид бичил цэцэрлэгийг Чингэлтэй дүүргийн ТҮК бүрэн хариуцаж, арчлалт хамгаалалтын ажлыг хийх юм байна. Өргөөгийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл 2,2 км ногоон зурвас байгуулж байна Ард Аюушийн өргөн чөлөөний олон жил сул шороон хөрстэй байсан замын гол хэсгийг иж бүрэн тохижуулж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй албаныхан ажлын явцыг шалгаж, гүйцэтгэгч компанийн ажилчидтай уулзав. Гүйцэтгэгчээр Охь мандал компани ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил тавдугаар сарын 15 гэхэд дуусна гэдгийг холбогдох албаны хүмүүст хэлсэн юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2019 онд Ард Аюушийн өргөн чөлөө буюу Саппорогийн уулзвараас хойш Өргөө кинотеатрын уулзвар хүртэлх зам дагуу 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьжээ. Энэ онд 1.6 км урт уг замын голын булеварын ногоон байгууламж дагуу иргэдэд зориулсан явган хүний зам, сандал, хогийн сав, троссон хашлага бүхий иж бүрэн тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Өргөөгийн уулзвараас уруудаад Саппорогийн уулзвар хүртэл 2,2 км ногоон зурваст нийт 5925м.кв явган зам, 4700м троссон хашлага хийгдэх бөгөөд 1610 метр квадрат талбайг шинээр зүлэгжүүлэх аж. Мөн 21924 метр квадрат талбайд ногоон байгууламж, мод бут сөөг тарьж суулгах бөгөөд гүйцэтгэгч компанийн зүгээс гурван жилийн хугацаанд ногоон байгууламжний арчлалт тордолгоог бүрэн хариуцах аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Ш.Анхмаа: Энэ сарын 15-ны дотор төслийг гүйцэтгэх хэрэгтэй

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг буурлах төслийн хүрээнд 55 дугаар тусгай сургууль, 63 дугаар цэцэрлэгийн их засварын ажлын явцтай өнөөдөр танилцаж, төслийн удирдагчтай цаашдын ажлуудын талаар санал солилцлоо. 55 дугаар сургуулийн засварын ажлыг Грэйт майнинг ХХК, 63 дугаар цэцэрлэгийн засварын ажлыг Ган тосон ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд засварын явцын ажил удаашралтай байгаа тул 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор үлдсэн ажлыг дуусгаж хүлээлгэн өгөх үүргийг холбогдох албаныханд өглөө. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗИЙН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУРААНГУЙ ТАЙЛАН

Олон нийтийн радио, телевизийн тухай хууль ийн 1 дvгээр бvлгийн 6 дугаар зvйл, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль д тус тус заасны дагуу МVОНРТ-ийн 2019 онд хэрэгжvvлсэн vйл ажиллагааны vр дvнг тусгасан хураангуй тайланг олон нийтэд толилуулж байна. Тайлан нь МVОНРТ-ийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөний чиглэл, хэрэгжилтийг vнэлэх vндэс болж, цаашдын vйл ажиллагааг нарийн тодорхой төлөвлөх, хэрэгжvvлэх, гvйцэтгэлийг дvгнэх, vйл ажиллагааны vр дvнг дээшлvvлэхэд чухал нөлөө vзvvлэх болно.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.