“Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын ажилчид нэг өдрийн цалингаа хандивлалаа

Ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалахад хүчин зүтгэж, дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа албан хаагчдад хувийн хэвшил болон иргэдийн зүгээс хандив өргөсөөр байна. Өнөөдөр Зорчигч тээвэр-3 ОНӨААТҮГ-ын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд нэг өдрийн цалингаа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандивлалаа. Зорчигч тээвэр-3 ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон Дэлхий нийтээр тархаад байгаа халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг нийслэлийн удирдлагууд хурдан шуурхай авч хэрэгжүүлж байгаад талархаж байна. Манай байгууллагын хамт олон төр засгаас хэрэгжүүлж байгаа ажлуудыг дэмжиж, хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан үед тусгай тээврийн хэрэгслээр албан хаагчдад үйлчлэх, нийтийн тээврийн хөдөлгөөнийг тасалдуулахгүйг хичээж, Бид хамтдаа аян-г зохион байгуулж ажиллаж байна хэмээн онцолж хэллээ. Зорчигч тээвэр-3 ОНӨААТҮГ өдгөө 343 ажилтан албан хаагчидтай бөгөөд нэг өдрийн цалин болох 10 сая төгрөгийг ийнхүү нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунд гардуулан өглөө. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа албан хаагчдыг маань ойлгож, бас дэмжиж байгаад талархал илэрхийлээд Зорчигч тээвэр-3 ОНӨААТҮГ-ын хамт олонд цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Туул голын хойд хэсгээр Зайсангийн гүүр-Маршалын гүүрийг холбосон авто зам тавигдана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон нийслэлийн харьяа байгууллагуудын удирдлагын хамтаар өчигдөр /2020.03.03/ Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байр /автобус/-даа суун Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7,1 км дугуйн зам барих бөгөөд одоогийн байдлаар дугуйн замын далан барих ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Явган хүний зам, дугуйн зам гээд нийт 3 метрийн өргөнтэй, асфалтан хучилттай гэрэлтүүлэг, амрах талбайтай, хамгаалалтын хайстай, хяналтын камер, зүлэгжүүлэлт тохижилттой гэх зэрэг олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу хийгдэхээр төлөвлөгдөж байгаа аж. Дугуйн замыг ашиглалтад оруулахад нэмж хөрөнгө шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар гүйцэтгэгч компанийн зүгээс дуулгасан юм. Хотын Захирагч шаардлагатай хөрөнгийн судалгааг яаралтай гаргаж танилцуулахыг холбогдох албаныханд даалгаад, ирэх 5 дугаар сард дугуйн замыг хийж дуусгахыг үүрэг болгов. Улаанбаатар хотод нэмж найман байршилд дугуйн зам байгуулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд төлөвлөгдөж байгаа хэд хэдэн байршлуудад газар дээр нь очиж нөхцөл байдлыг нь шалгалаа. Хотын Захирагч хэлэхдээ Явган хүний замыг өргөтгөж дугуйн замтай болгох асуудлыг стандартын дагуу хийх ёстой. Зарим аж ахуйн нэгжүүд нийтийн эзэмшлийн талбайг хашиж явган хүн явах боломжгүй нарийнхан болгосон байна. Газар зохион байгуулалтын алба үүнд анхаарч хуулийн дагуу арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн юм. Мөн Хан-уул дүүрэгт байрлах Удирдлагын академийн эзэмшил талбайд байдаг Д.Сүхбаатар жанжны хөшөөний хэсэг хувийн компанийн эзэмшилд орсон нөхцөл байдлыг тодруулж, газрын эрхийг нь хүчингүй болгож, орчимын тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газрын удирдлагуудад даалгалаа. Түүнчлэн Хан хиллс хотхоны арын замаар чанх хойш Хүннү хороолол руу холбох авто замын орц гарц нээх, Зайсангийн гүүрнээс Ривер Гарден хүртэлх замын түгжрэлийг арилгахын тулд Туул голын хойд хэсгээр Зайсангийн гүүр-Маршалын гүүрийг холбох холбоос зам бий болгох, Туул гол дагуу энэ зун баригдах дугуй, явган болон авто замын кадастр дагуу зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах чиглэлийг хотын Захирагч холбогдох албаны хүмүүст өглөө. Шинээр байгуулагдсан хороогоор зочиллоо НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, зарим дүүргүүдийн хүн амын тоо ихтэй хороодыг хувааж, нийслэл хот өмнө нь 152 хороотой байсныг 173 хороо болгож тоог нь нэмэгдүүлсэн. Уг шийдвэрийн хүрээнд хотын Захирагч шинээр байгуулагдсан Хан-уул дүүргийн 17 дугаар хорооны байраар орж, өрхийн эмнэлгийн үйл ажиллагааны талаар асууж тодруулан, шийдвэрлүүлэх шаардлагатай асуудал бий эсэхийг лавласан юм. Хан-уул дүүргийн 17 дугаар хороо нь нийт 3024 өрхтэй зургаан хэсгийн ахлагчтай бөгөөд хороо түрээсийн байранд орж, бүрэн тохижсон талаар хорооны Засаг дарга Т.Баттөгс Хотын даргад уламжиллаа. Амгалан өрх өрхийн эрүүл мэндийн төвийн салбар төв тус хорооны байранд байрлаж байгаа бөгөөд одоогийн байдлаар эмнэлгийн ачаалал хэвийн, иргэдийг олноор цуглуулахгүй нь тулд гэрээр үзлэг хийж, цахимаар жор бичиж байгаа талаар өрхийн эмнэлгийн удирдлагууд дуулгав. Хотын Захирагч С.Амарсайхан яаралтай шийдвэрүүлэх асуудал бий эсэх талаар лавлахад эмнэлгийн зүгээс дуудлагын түргэний автомашинтай болох саналаа хэлсэн юм. Хотын Захирагч дүүргийн төсвөөр түргэний автомашиныг даруй шийдвэрлэх боломжтой хэмээгээд, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэж, эмнэлгийн албан хаагчид шаардлагатай зүйлсээр хангаж ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан Хан-уул дүүргийн Цагдаагийн байранд ажиллаж, тулгамдаж байгаа асуудал бий эсэх талаар санал солилцлоо. Цагдаагийн хэлстийн дарга, хурандаа Д.Манлайбаатар өнөөгийн нөхцөл байдлын талаар тодорхой танилцуулгамэдээлэл өгөөд, Мишээл экспо дахь ННҮГ-ын харъяа хяналтын камерын өрөөг цагдаагийн хэлтэст шилжүүлж, нэгтгэх саналтай байгаагаа илэрхийлсэн. Албаныхан тус асуудлыг судалж үзээд хариу өгөхөөр болсон юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоо ачаалал ихтэй байв

/2020.03.03/ Хотын захирагч С.Амарсайхан албаны хүмүүсийн хамтаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээр орж ажилласны дараа тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар-Зуунмод чиглэлийн Өлзийтийн ТАЦ шалган нэвтрүүлэх товчоонд хотын Захирагч ажиллаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийж байгаа албан хаагч нартай уулзан, ажил байдлын талаар ярилцаж, санал солилцлоо. Хот хоорондын хөдөлгөөн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн өглөөний 06:00 цагаас нээгдэж эхэлсэнтэй холбоотойгоор хот руу чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж, шалган нэвтрүүлэх товчоодод ачаалал үүссэн байв. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Эрүүл мэндийн газрын албан хаагчид 24 цагаар ажиллан, хот руу орж байгаа болон хотоос гарч байгаа иргэдээс асуумж авч, халууныг нь хэмжин эрүүл мэндийн тандалт явуулж байгаа юм. Өлзийтийн ТАЦ шалган нэвтрүүлэх товчоогоор оройн 18 цагийн байдлаар нийт 2256 тээврийн хэрэгсэл 6647 иргэн нэвтэрчээ. Халдвараас сэргийлэхийн тулд асуумж авч, эрүүл мэндийн үзлэгийг иргэн бүрт хийж байгаа учраас ачаалалтай байгаа талаар Хан-уул дүүргийн Эрүүл мэндийн газрын албан хаагчид хэллээ. Одоогийн байдлаар сэжигтэй тохиодол илэрээгүй, иргэдийн зүгээс ямар нэгэн байдлаар тээршааж дургуйцлээ үзүүлээгүй байна. Хотын Захирагч шалган нэвтрүүлэх товчоонд ажиллах үеэрээ жолооч, зорчигчдийн төлөөлөлтэй санал солилцон, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, элдэв эрсдэлээс сэргийлэх нөхцөл байдалтай тохируулж ажиллаж байгааг ойлгож, хүлээцтэй хандаж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, хүндрэлтэй байгаа асуудал бий эсэхээр ярилцаж байв. Иргэд дэлхийн хэмжээнд тархаад буй халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж, яаралтай арга хэмжээг цаг алдалгүй авч ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлж байлаа. Тэндээс буцах замдаа Хан-Уул дүүрэгт хотын Захирагч С.Амарсайхан ажиллах үеэрээ нийслэл хот 2020 оныг стандарттай жил болгон зарласантай холбогдуулан Туул голын дагуу оршин сууж байгаа иргэдийн болон Хийморь хотхоны урд хэсэгт байрлах нурж шахсан, эвдэрхий хашаа хайсыг буулгаж, стандартын дагуу өнгө үзэмжтэй хотын соёлд нийцсэн нэгдсэн нэг хашаатай болгох үүргийг Хан-уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланд үүрэг болголоо. Мөн Хөдөө аж ахуйн их сургуулиас баруун зүгт чиглэсэн хэсгүүдэд ногоон байгууламж, тохижилтын ажлуудыг хийж зам дагуух барилгуудыг стандартын дагуу нэгдсэн нэг төрлийн хашаатай болгохыг Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газрын дарга С.Төмөрдуламд даалгав. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

3, 8 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар энэ сардаа татвараа төлөөрэй

Таны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусах дөхөж байгаа тул та үүргээ биелүүлж амжиж татвараа төлнө үү !!! Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. МөнГЭРЭГЭкиоскмашинаар дурын банкны картаар төлөхболомжтой. Иргэн та цаг заваа хэмнэж www.itax.mta.mn, www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө. Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол: Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк,Улаанбаатар Хотын Банк, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийнбанкиндхандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно. Д/д Байршил Цагийн хуваарь 1 Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/ Даваа ~ Баасан: 09:00 - 18:00 Бямба, Ням : Амарна 2 Авто Тээврийн Үндэсний Төв /цирк салбар, таван ган салбар/ Даваа ~ Баасан: 09:00 - 18:00 Бямба, Ням : Амарна 3 Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/ Даваа ~ Баасан: 09:00 - 18:00 Бямба, Ням : Амарна 4 Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/ Даваа ~ Баасан: 08:30 - 20:30 Бямба, Ням: 09:00 - 19:00 5 Да хүрээ худалдааны төв Мягмар ~ Ням: 08:30 - 17:30 Даваа : Амарна НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээлж байна

БНСУ-д оршин суугаа иргэдийн визийн сунгах тухай нэмэлт мэдээллийг Монгол Улсаас тус улсадсуугаа Элчин сайдын яамнаас өглөө. 1. Визтэй холбоотойгоор иргэдэд учирч байгаа хүндрэлийг багасгах зорилгоор аялал жуулчлал, транзит визээр түр ирээд буй манай иргэдийн визийн хугацааг сунгах асуудлаар Сөүл дэх ЭСЯ-наас БНСУ-ын ХЗЯ-ны Гадаадын иргэн харьяатын газар /Иммигрэйшн/-д тодорхой хүсэлтүүдийг тавьсан. Иммигрэйшнтэй тохирсны дагуу 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 11-ний өдрүүдэд визийн хугацаа дуусаж байгаа аялал жуулчлалын C-3, транзит В-2 визтэй манай иргэд оршин суугаа газартаа ойр орших Гадаадын иргэн харьяатын газарт дугаар /цахим хуудсаар оочирын дугаар эхэлж авна/ авч өөрийн биеэр очих, эсвэлhttps://www.hikorea.go.krцахим хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр визээ сунгалтаа мэдүүлэх боломжтой болсныг мэдэгдье. Өөрийн биеэр очих тохиодолд бүрдүүлэх материал: Гадаад паспорт Анкет /통합신청서-г дараах холбоосоос татах/ https://www.hikorea.go.kr/pt/DownLoadTemplPopupR_kr.pt Агаарын тээврийн компаниас нислэг цуцлагдсан тодорхойлолт, 2/26-3/11-ний хооронд явах нисэх онгоцны тийз, БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газрын цахим хуудасны дараах хаягаар өөрийн гадаад паспортын мэдээллээр дугаар/оочирын дугаар/ авна.https://www.hikorea.go.kr/pt/ResvNonRegIdntCM_en.pt Цахимаар сунгалт хийлгэх тохиолдолд: БНСУ-ын ХЗЯ-ны Гадаадын иргэн харьяатын газрын цахим хуудсаны дараах холбоосоор цахимаар сунгалт хийлгэх боломжтой. https://www.hikorea.go.kr/pt/CvlapplInfoDetailR_en.pt /Цахим бүртгэл хийлгэхэд солонгос, англи хэлтэй, компьютерийн мэдлэгтэй хүний туслалцаа авахыг зөвлөж байна/ Иргэд цаашид ЭСЯ-НД ӨӨРӨӨ ИРЖ АЛБАН БИЧИГ АВАХ ШААРДЛАГАГҮЙ. Хэрвээ визээ сунгуулахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарвал ЭСЯ-ны ШУУРХАЙ УТАС010-8205-3464-т холбогдоно уу. Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн лавлах болох 1345, мөн цагаачлалын албаны https://www.hikorea.go.kr цахим хуудаснаас тодруулна уу. БНСУ-д суралцдаг оюутнуудын анхааралд 2. БНСУ-д суралцдаг (бакалавр, магистр, доктор зэрэг хамгаалах) боловч Монголд түр очоод нислэггүй болсонтой холбоотойгоор БНСУ-д эргэж ирж чадахгүй, энэ хооронд оршин суух хугацаа дууссан ОЮУТАН өөрийн суралцаж буй сургуультай холбоо барьж оршин суух хугацаагаа сунгуулах хүсэлтээ тавина. Таны сургуулийн зүгээс хүсэлтийг БНСУ-ын Хууль зүйн яамд дамжуулж оюутны оршин суух хугацааг сунгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ныцахим хуудасhttp://overseas.mofa.go.kr/mn-mn/index.do-аасавна уу. МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.