Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны арванхоёрдугаар сарын 09-нөөс арванхоёрдугаар сарын 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. Жендэр ба хөгжил нийслэлийн анхдугаар чуулган боллоо Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Жендэр ба хөгжил нийслэлийн анхдугаар чуулганыг Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Чуулганд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд, дүүрэг, хороодын төрийн байгууллагын удирдлага, сургууль, цэцэрлэгийн захирлууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, төрийн бус байгууллага болон олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо. Чуулганы үеэр Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн төсөлд санал авч, хэлэлцүүлэг өрнүүлэв. С.Амарсайхан: Оюутан залуучууд хандлагаа өөрчилж, манлайлах цаг болсон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы ивээл дор Залуусын манлайлал хөгжлийн форум-ыг зохион байгуулав. Уг форумд Налайх дүүргийн 1000 гаруй оюутан залуучууд оролцлоо. Цаашид бүх дүүрэгт тус форумыг зохион байгуулах аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оюутан залуучуудад хандаж Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо чухал. Оюутан залуучууд та бүхэн мэдлэг боловсролтой, авъяас чадвартай байхын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Залуучууд та бүхэн ирээдүйн хөгжлийг тодорхойлно. Үүний тулд хандлагаа өөрчилж, хичээх ёстой. Мэдлэгтэй, туршлагатай байх албагүй гол нь хичээл зүтгэлтэй байхад бүхнийг хийж чадна хэмээгээд Залуусын манлайлал сэдвээр илтгэлээ хэлэлцүүллээ. Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг гэр хороололд нэвтрүүлж эхэллээ Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь төслийн санаачилгаар өрхийн дундаж орлогод нийцэхүйц, дунджаар 50 ам метр талбай бүхий төрөл бүрийн хийц, шийдэлтэй эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг иргэдэд сурталчлан таниулах арга хэмжээний нээлт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Нийслэлийн 188 дугаар цэцэрлэгийн гадна талбайд боллоо. Нийслэл Улаанбаатар хотод тулгарч буй агаарын бохирдол, дотоод болон гадаад орчны агаар дахь жижиг ширхэгт тоосонцрын хэмжээг бууруулах, мөн иргэдэд тав тухтай оршин суух нөхцөлийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах тус арга хэмжээний нээлтэд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, ХБНГУ-ын Элчин сайдын яаман дахь Хөгжлийн хамтын ажиллагааны дарга, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ёоханнес Шнайдер, Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Гантулга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон бусад холбогдох албаны хүмүүс, цэцэрлэгийн ажилчид, иргэд, олон нийт оролцов. Монгол хүн хүмүүжлийн аяны III зөвлөгөөн боллоо Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар хамтран 2016 оноос эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, насан туршийн боловсролын төвүүдийн дунд Монгол хүн хүмүүжлийн аяныг 4 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. ИйнхүүМонгол хүн хүмүүжлийн аяны III зөвлөгөөн Ub palace концертын их танхимд боллоо. Нээлтэд нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариусан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун Ё.Цацралтуяа,НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар оролцлоо. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тус аяны хүрээнд боловсролын байгууллагууд хүүхэд хүмүүжлийн бодлого, хөтөлбөр, арга зүйн сайн туршлагуудаа түгээн дэлгэрүүлж, Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн гарын авлага, хөтөлбөр боловсруулах зорилго зорилттой Монгол хүүхдийн хүмүүжлийн тухай гарын авлагыг хэвлүүлсэн байна. Монгол хүн хүмүүжлийн аянд нийт 31 ерөнхий боловсролын сургууль, 42 цэцэрлэгийн төлөөллүүд тэргүүн туршлагаа танилцуулж ,шилдэг 5 ерөнхий боловсролын сургууль, 5 цэцэрлэгийг шалгаруулж нийт 20 сая төгрөгөөр шагнав. Хотын Захирагч сайжруулсан түлшний борлуулалт, түгээлтийн үйл ажиллагааг биечлэн шалгалаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 12 сарын 11-ны шөнө /22:00-01:30 цагийн хооронд/ холбогдох албаны хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байрлах сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг болон дундын хангамжийн баазуудын үйл ажиллагааг шалгаж ажиллалаа. Дараа нь Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл явц болон сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалт, нөөцлөлт ямар байгааг шалгаж ажиллав. Шөнийн 01:00 цагийн үеэр хотын Захирагчийг холбогдох албаны хүмүүсийн хамтаар очиход үйлдвэрлэлийн үйл явц хэвийн үргэлжилж байсан юм. Тавантолгой түлш ХХК-ийн технологич Э.Тулга Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа есөн шугамаар хэвийн явж байна. Шөнийн тээврийн машинууд түгээлтээ хийхээр борлуулалтын цэгүүд рүү гарсан. Тээвэрлэлт хэвийн, хуваарийн дагуу түгээлтээ хийж байна. Одоо гадаа задгайгаар болон савласан 350 тонн түлш бэлэн байна. Өдөртөө 2500 орчим түлш үйлдвэрлэж байна хэмээнмэдээлэл өглөө. Борлуулалтын цэгүүдийг яаралтай түлшээр хангахаар нэмэлт тээвэрлэлт гарсан гэв Нийслэлийн онцгой комиссын 15 дугаар хурал боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалтын цэгүүдийн нөөцийн талаар мэдээлэл хийлээ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан дүүрэг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарыг картаар дамжуулан түлшгүй цэгүүдийг яаралтай түлшээр хангахыг үүрэг болгоод, нийслэлийн Онцгой комиссын гишүүдийг сайжруулсан түлшний хэрэглээний зөвлөмж зөвөлгөөг айл өрхүүдэд өгөх ажлыг эрчимжүүлж 24 цагаар хяналт тавьж ажиллахыг даалгалаа. Мөн улстөржүүлэлгүй ажлаа хийж, төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхийг нийслэл, дүүргийн албан хаагчдад хатуу сануулав. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам-ын төсөлд санал авч байна Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам-ыг Хот байгуулалт, хөгжлийн газар шинэчлэн боловсруулж байгаатай холбогдуулан тухайн журмын хэрэгжилтэд олон нийтийн санал авч байна. 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал[email protected]хаягаар хүлээн авах болно. Хотын захирагч С.Амарсайхан авто зам ашигласны төлбөрийг эргэн харж хуулийн хүрээнд шийдвэрлэхээ илэрхийллээ Авто зам ашигласны төлбөрийг нэмэхийг эсэргүүцсэн жагсагчдын төлөөлөл болох Автомашинтай хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Цэгмэд, Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар нарын хүмүүсийг Хотын захирагч С.Амарсайхан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд жагсагчид авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Хотын захирагч С.Амарсайхан Монгол Улсын Ерөнхий сайд, миний дээд шатны удирдлагаас надад өгсөн чиглэл, зөвлөмжийн асуудалд хүндэтгэлтэй хандаж, хууль журмын хүрээнд авто зам ашигласны төлбөртэй холбоотой асуудлыг бид дотооддоо эргэн нягталж, тоо баримтаа задлан харж байна. Үүний дараа нэгтгэж НИТХ-аар оруулж дахин хэлэлцүүлнэ. Хэрвээ үнэхээр иргэд үүнийг хүсэхгүй, замаа засаж шинэчлээд яах вэ, шинээр замын өргөтгөл шинэчлэл хийгээд яах вэ гэвэл би одоохон бүгдийг нь өөрчлөөд хуучнаар нь болгоод НИТХ-д оруулах шиг амархан зүйл алга, гэхдээ бид аль төслийг нь яаж цааш нь явуулах вэ гэдэг дээрээ ярилцах, шийдэлд хүрэх шаардлагатай болно. Улаанбаатар хот Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.ОтгонсүхДэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон хүлээн авч уулзлаа. Уулзалтад Дэлхийн банкны зам тээврийн мэргэжилтэн Анника Берлин, Австралиас зам тээврийн ахлах инженер Филипп Жордан, НЗДТГ-ын ХБХТ-ийн дарга Н.Отгонбаяр, ТХХЗХ-ийн мэргэжилтэн Б.Золзаяа, НАЗХГ-ын ахлах мэргэжилтэн Г.Хасбаатар нарын албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын үеэр Улаанбаатар хотын авто замтай холбоотой олон асуудлуудыг хэлэлцэж, санал бодлоо солилцсон юм. Улаанбаатар-Цэвэр агаар төсөл-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар Улаанбаатар- Цэвэр агаар төсөл-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Улаанбаатар хотын цэвэр агаар төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн банкны 15.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжүүлж байна. Төслийн үндсэн зорилго нь гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах, улмаар хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор дунд хугацаанд зорилтот арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд чиглэсэн байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Авто зам ашигласан төлбөрийн асуудлыг НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэнэ
2019-12-16 11:18:01 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус IX хуралдааныг товлон зарлах тухай асуудлуудыг хэлэлцэв. Хуралдааны эхэнд нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай 29/31 дүгээр тогтоолд оруулах өөрчлөлтийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан танилцуулав. Тэрбээр 2020 оны нийслэлийн төсөвт нийт 1 их наяд 212.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, нийт 828.8 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэн Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн төсвөөс улсын төсөвт 319.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр батлагдсан. Нийслэлийн авто зам ашигласан төлбөрийн хувь хэмжээг шинэчлэнбаталсаншийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдынбүрэн эрхийнхээ хүрээнд өгсөн үүрэг чиглэлийн дагуу дахин нягталж, 2013 ондбатлагдсанхувь хэмжээг хэвээр дагаж мөрдөхөөр тооцлоо. Ингэснээр нийслэлийнавтозамашигласны төлбөрөөс төвлөрүүлэх орлогыг 58 тэрбум 864 сая төгрөгөөр бууруулан 14 тэрбум 715.7 сая төгрөг байхаар нийт хөрөнгө оруулалтын зардлыг бууруулж, бусад дутагдаж буй эх үүсвэрийг үл хөдлөх хөрөнгө, нийслэлийн өмч хувьчлалын орлого газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын орлогыг боломжит хувилбараар нэмэгдүүлэхээр тооцлоо хэмээлээ. Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай 29/31 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыгНийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаархэлэлцэн шийдвэрлэхээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас шийдвэр гаргав. Уг асуудлыг хэлэлцэх НИТХ-ын ээлжит бус IX хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11:00 цагт хуралдуулахаар тогтлоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Улаанбаатар хот Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ
2019-12-16 11:15:43 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.ОтгонсүхДэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон хүлээн авч уулзлаа. Уулзалтад Дэлхийн банкны зам тээврийн мэргэжилтэн Анника Берлин, Австралиас зам тээврийн ахлах инженер Филипп Жордан, НЗДТГ-ын ХБХТ-ийн дарга Н.Отгонбаяр, ТХХЗХ-ийн мэргэжилтэн Б.Золзаяа, НАЗХГ-ын ахлах мэргэжилтэн Г.Хасбаатар нарын албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын үеэр Улаанбаатар хотын авто замтай холбоотой олон асуудлуудыг хэлэлцэж, санал бодлоо солилцсон юм. Хамтын ажиллагааны хүрээнд 2018 онд Дэлхийн банктай хамтран Mapillary программыг Улаанбаатар хотод нэвтрүүлсэн аж. Энэхүү программ нь 230 төрлийн автозамын босоо тэмдэг, тэмдэглэгээ, газрын зургийн өгөгдлийн алдааг шалгах, автозамын гэрэлтүүлэг, инженерийн шугам сүлжээний худаг, шүүрт худаг, автозамын хэвтээ тэмдэглэгээ зэргийн алдааг хянах ухаалаг программ юм. Тус программын гол онцлог нь автозамын дэд бүтцийн аюулгүй байдлыг сайжруулах, хотын зам тээврийн хөрөнгийн менежмент төлөвлөлтийг сайжруулахад чиглэжээ. Уулзалтын үеэр нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Дэлхийн банк манай улсын зам тээврийн салбартай хамтран ажиллаад таван жил болж байна. 2018 онд анх авто замын бүтээн байгуулалтад зориуланMapillaryпрограммыг нэвтрүүлсэн. Тус программыг нэвтрүүлснээр өмнө нь ямар зам байсан, одоо ямар болсон гэдгийг харьцуулах боломжтой болсон. Энэ ажлын хүрээнд 1100 километр авто замын 340 мянган зургийг авч ангилаад дуусч байна.Түүнчлэн бид Дэлхийн банктай хамтран ажлаа илүү хөнгөвчлөх, түргэн шуурхай болгох, авто замын нэгдсэн санг бий болгох үүднээс шинэ технологийг нэвтрүүлэх ажлыг хийж байна.Цаашид нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын ажлууд дээр хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно хэмээлээ.
Бүгдийг нэг дороос цэнэглэ уриатай С24 дэлгүүр хэрэглэгчдэд үйлчилж эхэллээ
2019-12-16 10:47:19 Нийтлэгдсэн: НийгэмМонголын анхны24цагийн автомашинтайгаа үйлчлүүлдэгC24конвениенс дэлгүүр Олон улсын стандартыг Монголд нэвтрүүлсэн, автомашинтайгаа үйлчлүүлдэг Charge yourself уриатай 24 цагийн конвениенс дэлгүүр болох C24 дэлгүүрийг орчин цагийн Улаанбаатар хотын оффисын бүс гэгдэх болсон 220 мянгатын урд байрлах Петровисийн ШТС-29 салбарт нээгээд байна. Ингээд С24-өөс нэг дор авах боломжтой онцлох 6 үйлчилгээг танилцуулж байна. Анхны түргэн цахилгаан автомашин цэнэглэх станц:Тус ШТС-д цахилгаан автомашин цэнэглэх болон эрчим хүч, автоматжуулалтын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч ABB Группийн түргэн цэнэглэгч цахилгаан түгээгүүр ажиллаж, цахилгаан автомашин цэнэглэж байна. Машины төрлөөс хамаарч 20 хүртэл минутад цэнэглэж дуусдаг байна. Энэхүү станц нь цахилгаан автомашины хэрэглээг дэмжсэн, байгаль орчинд ээлтэй гэдгээрээ онцлогтой. АТМ:Хотын төвийн хаа нэгтээ машинаа байрлуулчихаад ATM хайж явдаг цаг ард үлдэж байна. C24 дэлгүүрт банкны ATM байршиж байна. Кофе:Ажилдаа явах замдаа C24-өөс өглөөний кофегоо аваарай. Зогсоол хайж явах шаардлагагүй учраас таны цагийг хамгийн сайн хэмнэнэ. Asian Wok:Ази маягийн стильтэй Asian Wok рестораны хоолны савлагаа нь авч явахад хамгийн хялбар гэдгээрээ алдартай. Тиймээс ч цаг хугацаатай уралдаж буй хэн бүхний хамгийн сайн сонголт байх болно. Машин угаалга:Өдрийн хоолоо идэх зуураа машинаа угаалгамаар байна уу? Тэгвэл C24-ийг зориорой. ОО:Хиймэл түгжрэл нэмэгдэж, нийтийн 00 хомс нийслэл хотод машин барьж явах үед бие засах хэрэгцээ хамгийн хэцүү гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Тэгвэл C24 дэлгүүрт үнэ төлбөргүй 00 байгаа гэдгийг онцгойлон тэмдэглэх ёстой байх. Та бүхэн автомашинтайгаа үйлчлүүлдэг С24 конвениенс дэлгүүрээр үйлчлүүлж, өөрт хэрэгцээт бүхий л үйлчилгээг нэг дороос авч цаг заваа хэмнээрэй. Үндэсний хөрөнгө оруулалттай Петровис Группийн хувьд үйлчлүүлэгчийн ая тухыг хангасан энэ төрлийн конвенинс дэлгүүрийг цаашид ч нэмж байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
“Web awards – 2019” наадмын шилдгүүд энэ сарын 30-нд тодорно
2019-12-16 10:41:29 Нийтлэгдсэн: НийгэмМонголын сайтын холбоо, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг Web awards наадам энэ сарын 30-нд болно. Тус наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдгаараа онцлогтой бөгөөд цахим салбарынхны хүлээдэг оны тэргүүн наадам юм. Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. Үүнд: Мэдээллийн шилдэг сайт Сайтын шилдэг сэтгүүлч Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт Орон нутгийн шилдэг сайт Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт Шилдэг төрийн байгууллагын сайт Бизнесийн шилдэг сайт Шилдэг вэб сайт хөгжүүлэгч Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайт Нийгмийн хөгжлийг дэмжигч номинацид: Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг бүтээн байгуулалт Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг үйлдвэр Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг хөрөнгө оруулагч Нийгмийн хөгжлийг дэмжигч шилдэг улстөрч Нийгмийн хөгжлийг дэмжигч шилдэг цахим үйлчилгээ нэвтрүүлэгчийг тус тус тодруулна. Web awards 2019 цахим салбарын тэргүүн наадмын хүндэтгэлийн ёслол энэ сарын 30 ны 17:00 цагт Чингис зочид буудлын Хаан танхим-д болно. Эрхэм сэтгүүлчид, уран бүтээлчид, цахим салбарынхан та бүхнийгөнөөдрийн доторбүтээлээ илгээж, наадамдаа идэвхитэй оролцохыг урьж байна. Холбоо барих дугаар: 90110009, 91937777, 88113780
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй