
Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтнүүд ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу бүртгэгч нарт зориулсан сургалтанд хамрагдах тул 2019 оны 12-р сарын 19, 20-ны өдрүүдэд нийслэл хотын салбарууд ажиллахгүй болсныг мэдэгдье. АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Өчигдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2019 оны 12 дугаар сарын 14-ний 23 цаг 59 минутаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 26,307,511 баримт хамрагдсанаас: 10 сая төгрөгийн 1 5 сая төгрөгийн 20 1 сая төгрөгийн 228 100 мянган төгрөгийн 2380 30 мянган төгрөгийн 23602 баримт тохиролд таарч, нийт 26,231 иргэн азтан боллоо. Үндсэн сугалааны дугаар 50933630. Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 46137255.

Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр Олон улсын Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Олон улсын Хүний эрхийн өдөрт зориулан нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, 17 дугаар сургууль, 24 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдын дунд АХА танин мэдэхүйн, цэнгээнт нэвтрүүлгийг ТВ9 телевизийн Тэнхлэг студитэй хамтран зохион байгуулж, орон даяар нэвтрүүллээ. Нэвтрүүлэгт Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрх, жендэр, нийслэл хотын түүх, соёл, танин мэдэхүй зэрэг сэдвийн хүрээнд оюун ухааны уралдуулан амжилттай оролцож, нэгдүгээр байрт ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Л.Гантогтох, хоёрдугаар байрт 17 дугаар сургуулийн сурагч М.Мөнхчимэг, гуравдугаар байрт 24 дүгээр сургуулийн сурагч Б.Анужин нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнуулав гэжНЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.
М.Ганбаатар: 24 цагаар ажиллах 50 борлуулалтын цэг нэмэх бэлтгэл ажлыг хийж дууслаа
2019-12-13 11:00:36 Нийтлэгдсэн: Нийгэм
Сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалт, нөөцлөлт, үйлдвэрлэлийн үйл явцын талаар өнөөдөр Тавантолгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар, Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа, инженер Ж.Батбилэг нар мэдээлэл хийлээ. Тавантолгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар Өндөржүүлсэн бэлэн байдлын горимд үйлдвэр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэр есөн шугамаар өдөрт 2400-2500 тонн түлш үйлдвэрлэж байгаа. Түлшний түүхий эд болон бусад шаардлагатай материалуудын хүрэлцээ хангалттай бий. Улаанбаатар хотын гэр хорооллынхны сайжруулсан түлшний хэрэгцээ нь өдөрт 1700-2100 тонн гэсэн бодит тооцоо судалгаа байдаг. Бид энэ хэрэгцээнээс давсан хэрэглээг үйлдвэрлэж байна. Оройн цагаар зарим цэгүүдэд түлш тасрах, хоромдол үүсч байгаатай холбогдуулан 24 цагаар ажиллах 50 борлуулалтын цэг нэмж ажиллуулахаар бэлтгэл ажлыг хийж дуусгалаа. Түлшний хангалт болон нөөцлөлтийн хувьд хүндрэл байхгүй гэлээ. Улаанбаатар хотод 430-аад борлуулалтын цэг ажиллаж байна. Эндээс 200 цэг нь өөрсдөө савлагаагаа хийдэг. Энэхүү цэгүүд дээр дундын 10 баазыг оруулаад, нийтдээ 3000 орчим иргэд түлшийг савлах ажлыг хийж гүйцэтгэж байна. Үйлдвэрт 1500 орчим хүн ажилладаг. Шинэ ажил эхлэхэд хүндрэл мэдээж тулгардаг. Энэ бүхнийг бид даван туулах ёстой. Үйлдвэрлэлийн хүчин чадал хүрэлцээтэй байгаа. Ард иргэдийг түлшний хомсдолд орж болзошгүй гэсэн янз бүрийн мэдээ мэдээллийн дагуу ихээр нь авч нөөцлөх гэж зохиомол хомсдол үүсгэх шаардлагагүй гэдгийг онцлон хэлмээр байна. Бид тулгамдсан асуудлуудаа тухай бүрт нь шийдээд явж байна. Үйлдвэрлэлийн хүчин чадалд эргэлзэхгүй байж болно хэмээн хэвлэлийн хурлын үеэр онцолж байв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Та төлсөн татварын дүнгээ гар утаснаасаа харах боломжтой боллоо
2019-12-13 10:14:35 Нийтлэгдсэн: Нийгэм
Татварын шинэчлэлийн хүрээнд татвар төлөгчдөд ээлтэй цахим тогтолцоог бүрдүүлэх, хялбаршуулсан горимоор тайлан илгээх, татвараа төлөх, хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах, татварын мэдээллээ хянах технологийн шийдлийг ebarimt апликейшнд нэвтрүүлж байна. Та төлсөн татварын дүнгээ ebarimt апликейшн ашиглан хүссэн үедээ харах боломжтой боллоо. Хэрэв та ebarimt апликейшнаа шинэчлээгүй бол UPDATE хийгээрэй.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй