С.Амарсайхан: Оюутан залуучууд хандлагаа өөрчилж, манлайлах цаг болсон
2019-12-10 09:23:40 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы ивээл дор өнөөдөр Залуусын манлайлал хөгжлийн форум-ыг зохион байгуулав. Уг форумд Налайх дүүргийн 1000 гаруй оюутан залуучууд оролцлоо. Цаашид бүх дүүрэгт тус форумыг зохион байгуулах аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оюутан залуучуудад хандаж Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо чухал. Оюутан залуучууд та бүхэн мэдлэг боловсролтой, авъяас чадвартай байхын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Залуучууд та бүхэн ирээдүйн хөгжлийг тодорхойлно. Үүний тулд хандлагаа өөрчилж, хичээх ёстой. Мэдлэгтэй, туршлагатай байх албагүй гол нь хичээл зүтгэлтэй байхад бүхнийг хийж чадна хэмээгээд Залуусын манлайлал сэдвээр илтгэлээ хэлэлцүүллээ. Тэрбээр илтгэлдээ Залуучууд та бид залхууралгүй хөдөлмөрлөж чадах юм бол амжилт үргэлж дагана. Зорилготой тэмүүлэлтэй хүнд хүндрэл бэрхшээл багагүй тулгардаг ч давж гарах сэтгэлийн зоригтой байх хэрэгтэй. Өнөөдөр залуучууд та бүхэн хандлагаа өөрчилж, манлайлах цаг болсон. Дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн алхаж буй энэ цаг хугацаанд хөгжилд хүрэх эхний алхам бол хандлагаа өөрчлөх юм. Манлайлал гэдэг бол бүтээлч байдлыг хэлнэ. Тиймээс оюутан залуус та бүхэн хөдөлмөрлөж, оюунлаг ирээдүйг бүтээгээрэй. Иргэдийн оролцоотойгоор хотын хөгжил тодорхойлогдох учиртай. Иймд залуусын манлайлал хөгжлийн форумаар дамжуулан улс орны хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дүүрэг бүрт энэхүү форумыг зохион байгуулахаар төлөвлөж байна гэв. Тус форумын үеэр Нийгмийн ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал Залуусын соёл, Нийгмийн ардчилал Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч Г.Батдорж Залуусын хөгжил, Лантуун дохио ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан Залуусын оролцоо сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ. Залуусын манлайлал хөгжлийн форум-ын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Оюун ухааны академийн ерөнхийлөгч Х.Хатанбаатар, УИХ-ын референт Д.Золбоо, Сант сургуулийн захирал Стэнфорд их сургуулийн төгсөгч З.Эзэнмөнх, Глобал удирдагч дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга Б.Отгонбат, Lav-2 Think-thank төвийг үүсгэн байгуулагч Б.Дөлгөөн нар Монголын хөгжилд залуусын оролцоо болон оюутан залуучуудын хөгжлийг хэрхэн дэмжиж ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Австралид сурч, ажиллан амьдарч буй монгол иргэд, Австрали дахь Монголчуудын холбоо, Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд Австралийн зарим мужид дэгдээд буй ойн түймрийг унтраах, хохирлыг барагдуулахад сэтгэл санаа, санхүүгийн бага болтугай дэмжлэг үзүүлэх зорилгоор богино хугацаанд 5000 долларын хандив цуглуулсан бөгөөд хандивыг 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Шинэ Өмнөд Уэльс мужийн Улаан загалмайн нийгэмлэгт хүлээлгэн өгөв. Австралийн Улаан загалмайн олон нийттэй харилцах албаны захирал Белинда Димовски Энэхүү хандивыг зохион байгуулсан монголчуудад талархал илэрхийлж байна. Та бүхний өгч буй хандив зөвхөн өнөөдрийн тусламж биш байгаль дэлхийг эргэн сэргээхэд оруулж буй үнэтэй хувь нэмэр гэдгийг онцолсон болно.
Монголын сайтын холбоо, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг Web awards наадам 12 сарын 30-нд болно. Тус наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдгаараа онцлогтой бөгөөд цахим салбарынхны хүлээдэг оны тэргүүн наадам юм. Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. Үүнд: Мэдээллийн шилдэг сайт Сайтын шилдэг сэтгүүлч Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт Орон нутгийн шилдэг сайт Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт Шилдэг төрийн байгууллагын сайт Бизнесийн шилдэг сайт Шилдэг вэб сайт хөгжүүлэгч Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайт Нийгмийн хөгжлийг дэмжигч номинацид: Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг бүтээн байгуулалт Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг үйлдвэр Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг хөрөнгө оруулагч Нийгмийн хөгжлийг дэмжигч шилдэг улстөрч Нийгмийн хөгжлийг дэмжигч шилдэг цахим үйлчилгээ нэвтрүүлэгчийг тус тус тодруулна. Web awards 2019 цахим салбарын тэргүүн наадмын хүндэтгэлийн ёслол 2019 оны 12 дугаар сарын 30 ны өдөр 17:00 цагт Чингис зочид буудлын Хаан танхим-д болно. Эрхэм сэтгүүлчид, уран бүтээлчид, цахим салбарынхан та бүхнийг 12 сарын 16 өдөр хүртэл бүтээлээ илгээж, наадамдаа идэвхитэй оролцохыг урьж байна. Холбоо барих дугаар: 90110009, 91937777, 88113780
Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбарт бэлтгэж буй мэргэжлүүдээс гагнуурын чиглэлээр анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO стандарт бүхий сургалтыг явуулах боломжийг бүрдүүлэх нэгэн шинэ төсөл өнөөдөр /2019-12-06/ нээлтээ хийлээ. ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих developpp.de хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хасу Мегаватт ХХК болон ХБНГУ-ын Шахтбау Нордхаусэн ХХК, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран хэрэгжүүлэхТөр, хувийн хэвшил стратегийн түншлэл гагнуурын мэргэжлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэхтөслийн нээлтэд ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ёорн Розенберг, Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлйин боловсрол, сургалт төслийн удирдагч Беате Диппмар, Хасу Мегаватт ХХК-ийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш нарын төр болон хувийн хэвшил, хамтран ажиллагч олон улсын донор байгууллагын төлөөлөл оролцлоо. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Монгол Улсын мэрэжлийн боловсрол, сургалтын салбарын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж буй ХБНГУ-д талархал илэрхийлээд шинээр хэрэгжиж эхлэх гэж буй төслийн талаар Төсөл хэрэгжсэнээр гагнуурын мэргэжлийн хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO стандарт бүхий мэргэжлийн боловсрол, сургалтыг бий болгож, Монгол Улсын хэмжээнд бэлтгэгдэж буй гагнуурын мэргэжлийн дадлага, сургалтын чанар, агуулга, үнэлгээ, аттестатчиллын системийг төгөлдөржүүлэх, хөдөлмөрийн зах зээл дэх өндөр ур чадвартай гагнуурчны эрэлт хэрэгцээг хангаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гагнуурын мэргэжлийн анхан болон ахисан шатны боловсрол эзэмшүүлэх сургалтын тогтолцоог үе шаттайгаар хөгжүүлэх боломж бүрдэж буй юм. Үүний үр дүнд ажилгүйдлийн түвшинг бууруулж, дундаж орлогыг нэмэгдүүлэх боломжтой хэмээсэн. 2021 оны аравдугаар сар хүртэл хэрэжих уг төслийн хүрээнд гагнуурын олон улсын стандарт болох ISO 9606 ff г Монголын мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрт нэвтрүүлж, багш, үнэлгээний ажилтныг бэлтгэж, цаашлаад ISO-гаар баталгаажсан мэргэжлийн үнэмлэхтэй монгол гагнуурчид олон улсад хүлээн зөвшөөрөгдөх бөгөөд Хасу Мегаватт ХХК-ийн харьяа Герман-Монголын МСҮТ болон Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийн гагнуурын дадлагын газар, cургалтын цехүүдийг тохижуулан тоног төхөөрөмжийг шинэчилнэ. Мөн хүлээн зөвшөөрөгдсөн тестийн журмыг Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв болон Германы гагнуурын холбоотой хамтран бий болгох юм байна. Төсөлд мөн Өмнөговь политехник коллеж хамрагдах бөгөөд тус коллеж ХБНГУ, Австралийн Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр Өмнөговь аймаг дахь Политехник коллежид хэрэгжиж буй Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төслийн хүрээнд гагнуурын мэргэжлээр төрөлжиж буй юм.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны арванхоёрдугаар сарын 02-ноос арванхоёрдугаар сарын 06-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. Нийслэлийн 2020 оны төсвийг баталлаа НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсвийн хоёрдугаархэлэлцүүлгийг хийлээ. Нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 894.1 тэрбум төгрөг, суурь зарлагыг 338.1 тэрбум төгрөг, Төсвийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2 дахь заалтын дагуу орон нутгийн үндсэн төслийн ажлын 30 хувь болох 319.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхээр баталжээ. Мөн нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд батлагдсан түвшнээс 770.5 сая төгрөгөөр нэмэгдүүлж 27.3 тэрбум төгрөг байхаар, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хөгжил хамгаалал, газрын харилцааны салбарын нийт үйл ажиллагааны зардлыг 2019 оныхоос 96 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 494 тэрбум төгрөг байхаар тус тус баталсан байна. 2020 онд нийслэлийнтөсвийн хөрөнгөөр хот байгуулалт, дэд бүтцийн салбар, авто замын салбар, хот нийтийн аж ахуйн салбар, нийгмийн салбар, төрийн үйлчилгээг сайжруулах, нийтийн тээврийн салбаруудад түлхүү анхаарч төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж тогтоолд тусгажээ. Ийнхүү нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай тогтоолынтөслийг дэмжье гэдгээр санал хураахад 75,68 хувиар тогтоол батлагдлаа. Д.Сүхбаатарын талбайд мөсөн хотхон байгуулах уралдаан зарлагдлаа Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн А/1210 тоот Захирамжийн дагуу Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд Бидний хот сэдэвт мөсөн хотхон байгуулах уралдаан зарлалаа. Уралдаанд Монгол Улсын иргэншилтэй иргэдээс бүрдсэн мэргэжлийн уран бүтээлчдийн багууд болон Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, Элчин сайдын яамдууд төсөл боловсруулан оролцох боломжтой. Сонгон шалгаруулалтад оролцогч нь өөрийн товч намтар ажил гүйцэтгэх чадварыг илтгэх танилцуулга, Д.Сүхбаатарын талбайд хийх мөсөн хотхон байгуулах төслийг боловсруулан битүүмжлэн ирүүлэх ба материалыг 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 17:00 цагаас өмнө нийслэлийн Соёл, урлагийн газрын бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө. Сонгон шалгаруулалтад оролцогчдын дүнг 12 дугаар сарын 11-ны өдөрт багтаан зарлан танилцуулах бөгөөд шалгарсан багтай тус өдөрт багтаан гэрээ байгуулж, хамтран ажиллах юм байна. Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжлээ Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тус асуудлыг хуралдаанд танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монгол наадам цогцолбор-ын хэрэгцээнд зориулан Сонгинохайрхан дүүргийн газраас 551, Төв аймгийн Аргалант сумын 12 031 ам метр талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг. Гэвч айл өрхүүд тухайн газар суурьшиж, газрын давхцал үүссэний улмаас цогцолборын төлөвлөлт хийхэд хүндрэлтэй болоод буй. Тиймээс Аргалант сум болон Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс тусгай хэрэгцээнд авах талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлага гарчээ. Өнөөдрийн хуралдаанд Сонгинохайрхан дүүргийн 551 га газрыг оруулснаас дөрвөн га талбайг хасаж, 18.8 га-г нэмж нийтдээ 565.8 га талбай болгон өөрчлөх санал боловсруулжээ. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд дэмжиж, нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХХ хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр анх удаа гадаргын ус хуримтлуулах хөв байгууллаа Уур амьсгалын өөрчлөлтийн болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс үүдэн газрын доорх болон гадаргын усны нөөц хомсдох, бохирдох явдал нэмэгдэж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт явуулсан усны тоо бүртгэлээр 48 гол горхиноос нэг, 120 булаг шандаас ес, 14 рашаан уснаас хоёр, найман нуур цөөрмөөс нэг нь ширгэж үгүй болсон байна. Жилд дунджаар 9000 гаруй гүний худгаас 80 орчим сая шоо метргазрын доорх усыг ашигладаг манай хотын хувьд гүний цэвэр усны хэрэглээг боломжит бүх арга замаар бууруулж, гадаргын ус ялангуяа бороо, цас, үерийн усыг хуримтлуулан ашиглах нь эдийн засгийн болоод байгаль хамгааллын онцгой ач холбогдолтой юм. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтарч ажиллахаар боллоо Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дарга Э.Галбадрах нар мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хүрээнд хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлы 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн эрүүл мэнд дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2017 онд Хан-Уул, Баянгол, Чингэлтэй дүүргийн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасгийг шинээр байгуулж, үйл ажиллагааг нь өргөжүүлэн ажиллаж буй юм. Түүнчлэн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 06-нд зохион байгуулсан Нийслэлийн иргэдэд үзүүлж буй мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт сэдэвт зөвлөлдөх уулзалтаар дүүргийн эмнэлгүүдийн Мэс засал, гэмтлийн тасгийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэж, лавлагаа шатлалын эмнэлгүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр тодорхой шийдвэр гаргасан юм. Галын аюулаас долоон хүний амь насыг аварсан түргэн тусламжийн эмч, жолооч нарыг Хүний төлөө медалиар шагналаа Ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, нойр хоолоо умартан ажилладаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл болох нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нарыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас Хүний төлөө медалиар шагнаж, нэг сарын цалинтай нь дүйцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ. Тэд албан үүргээ гүйцэтгэж явахдаа галын аюулд өртсөн долоон хүний амь насыг аварч, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлсэн бахархам гавьяаг байгуулсан билээ. Тухайлбал, өнгөрөгч арваннэгдүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 04:30 цагт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд Хүн угаартсан байна гэх дуудлагын дагуу эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нар долоон минутын дотор тус газарт очжээ. Энэ үедээ галын аюулд өртсөн айлын гэрээс 2-13 насны таван хүүхэд, хоёр иргэнийг цаг алдалгүй гаргаж, түргэн тусламжийн машиндаа зөөж оруулж дуусахтай зэрэгцэн гэр шатаж, нурсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан амин дэм, хэрэгцээт эм бэлдмэлийг гардуулан өглөө НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 03-ны өдрийгХөгжлийн бэрхшээлтэйиргэдийнэрхийг хамгаалах өдөрболгон зарласан билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газраас Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн ЭМ холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан олон төрлийн амин дэм, эм бэлдмэл, гарын авлага, тэргэнцэр зэргийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо-нд гардуулан өглөө. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс оролцсон юм. 2018 оны хүн ам зүйн үзүүлэлтээр Монгол Улсад 105.7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 33 хувь нь нийслэл хотод амьдарч байгаа бөгөөд үүнээс 3653 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотод амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих зорилгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 81 дүгээр тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нийслэлийн дэд хөтөлбөрийн баталсан. Мөн Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл-ийг ажиллуулж, жил бүр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж иржээ. Нийслэлийн Боловсрол-2020 дэд хөтөлбөрийн тэргүүлэх зорилтуудад хийсэн хөндлөнгийн үнэлгээг хэлэлцэв Нийслэлийн Боловсрол-2020 дэд хөтөлбөрийн тэргүүлэх зорилтуудад иргэдийн оролцоонд тулгуурласан хараат бус, хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, түүний үр дүн, зөвлөмжийг хэлэлцэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлгийг Хангарди ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн есөн дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд болон дүүргийн Боловсролын газрын удирдах албан тушаалтнууд оролцов. Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилттэй Нийслэлийн Засаг даргын Тамгын Газартай хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх дэд төслийн хүрээнд Нийслэлийн Боловсрол-2020 дэд хөтөлбөрийн үр дүнд, иргэний нийгмийн хоёр байгууллагыг сонгон шалгаруулж, иргэдийн оролцоонд тулгуурласан хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн байна. С.Амарсайхан: Оролцогчдын гаргасан шинэ санаачилга, шийдлүүдийг бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчид ажилдаа тусгах нь чухал Ирээдүйдээ эзэн байя уриатайгаар тав дахь жилдээ зохион байгуулагдсан Хөрөнгө оруулагч үндэстэн-2020 чуулга уулзалтын Улаанбаатар хотын бизнесийн орчин, Сео зэрэг хэлэлцүүлгүүдэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан панелистаар оролцлоо. Улаанбаатар хот цаашид ямар төлөвлөлтөөр хэрхэн хөгжих, бусдаас ялгарах онцлог нь юу байх вэ, хүн амынх нь талаас илүү хувийг хүүхэд, залуус эзэлж байгаа нийслэлийн хувьд тэдэн рүү чиглэсэн ямар бодлого баримталж байна вэ, ажил хэргийн аялал жуулчлал өдгөө дэлхий дахинд эрчимтэй хөгжиж байгаа тул хотоос энэ талаар анхаарч байна уу гэх мэт олон асуудлыг нүүр тулсан Сео хэлэлцүүлгийн үеэр хөтлөгч хөндөн асууж байв. Тэр дундаа хотын Захирагч С.Амарсайхан Монголчууд бид найман зууны тэртээгээс улбаатай нүүдлийн соёлын үнэт зүйл бүхий хот байгуулалтын түүхэн уламжлалтай ард түмэн. Байшин барилга бол хаана ч байдаг. Улаанбаатар хотын бусад хотоос ялгарах онцлог нь (identity) нүүдэлчдийн сонгодог уламжлалыг хослуулсан хот болж хөгжих явдал гэж хардаг. Шинэ Нисэх буудлын орчим дахь дагуул хотыг яагаад Монголын олон үндэстэн ястны өв соёл, онцлогийг илэрхийлэхүйц төлөвлөлтөөр байгуулж болохгүй гэж. Наад зах нь, хотожсон нүүдлийн соёлыг илтгэх Гэр моол байж болно. Инженерийн дэд бүтэцтэй, орчин үеийн шийдэлтэй гэр, урц бүхий аялал жуулчлалыг татахуйц тосгон, хороолол байсан ч болно шүү дээ хэмээн хотынхоо ирээдүйн хөгжлийг зургийг томьёолсон юм. Хотын захирагч С.Амарсайхан Москва хотын Думын төлөөлөгчидтэй уулзлаа ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсад албан ёсны ажлын айлчлал хийж байгаа билээ. Ажлын айлчлалын бүрэлдэхүүнд дагалдан яваа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч Д.Бадарсан, Б.Бямбадорж нарыг Москва хотын Думын гишүүн, Орлогч дарга, Парламент хоорондын хамтын ажиллагааны хорооны дарга Стевенскова Людмила, Москва хотын Думын Соёл, түүхийн өв уламжлалыг хамгаалах хорооны дарга Герасимов Евгений, Москва хотын Думын Экологийн бодлогын хорооны дарга Соловиев Александр нар хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Москва хотын Думын төлөөлөгчид өөрийн байгууллагын бодлого үйл ажиллагааны талаар товч мэдээллийг Монголын төлөөлөгчдөд хүргэж, Москва, Улаанбаатар хотуудын хамтын ажиллагааны талаар санал солилцон, Монголын төлөөлөгчдийг Думын хурлын танхимтай танилцуулж, Улаанбаатар хотын Захирагч Москва хотын Хүндэтгэлийн дэвтэрт гарын үсгээ зурлаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй