“City Cancer Challange” хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2019-11-08 09:33:50 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа олон улсын хавдрын хяналтын байгууллагын харъяа City Cancer Challange хөтөлбөрийн дэлхийн үйл ажиллагааны захирал Матиас Гомез, Азийн бүсийн захирал Аунг Наинг Со нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа Манай улс хавдрын өвчлөлөөр сүүлийн жилүүдэд дэлхийд дээгүүрт орох болсон. Улаанбаатар хот олон улсын хавдрын хяналтын байгууллагын харъяа City Cancer Challange хөтөлбөрт хамрагдана гэдэгт найдаж байна хэмээлээ. Олон улсын хавдрын хяналтын байгууллагын харъяа City Cancer Challange хөтөлбөр нь хавдрын тусламж үйлчилгээг дэлхийн хотуудад чанартай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор байгуулагдан олон улсын хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн томоохон нэгдэл юм. Байгуулагдсан цагаасаа хойш дэлхийн долоон хотод хавдрын эсрэг техникийн тусламж үзүүлж, олон улсын мэргэжлийн сүлжээг тухай хотуудад байршуулан зөвлөмж үйлчилгээг хүргээд байгаа аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
"Тэнгис" кинотеатрын хойд талд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2019-11-07 09:17:13 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас нийслэлийн хэмжээнд энэ онд хийгдэж буй болон ирэх онд хийхээр төлөвлөсөн тохижилт, ногоон байгууламжийн талаар Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Э.Тэмүүлэн, Б.Батцолмон нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн онд 340 гаруй га талбайдтомоохонцэцэрлэгт хүрээлэн энэ онд 66 га цэцэрлэгт хүрээлэннэмжхийгдэхээр төлөвлөгдсөн. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн нутагт байрлах Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд томоохон хэмжээний спорт талбай байгуулах ажил эхлээд явж байна. Мөн барилгажаагүй удсан Тэнгис кино театрын хойд талын газрыг нийслэлийн Засаг даргын захирамжаар чөлөөлж бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хийгдэж байна хэмээн нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Э.Тэмүүлэн ярилаа. Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас ирэх онд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах таван бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Дамбадаржаа болон Чингэлтэй хайрханд уулын дугуйн болон явган аялал, ногоон байгууламж бүхий аяллын цогцолбор байгуулах аж. Мөн Сэлбэ гол, Дамбын булаг орчмын тохижилт аялал зугаалгын төв, Дарь-Эхэд цэцэрлэгт хүрээлэн соёл, спортын цогцолбор байгуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2019 оны төлөвлөгөөний хүрээнд НЗДТГ, Тээврийн цагдаагийн алба, Тээврийн прокурорын газрын удирдлагууд өнөөдөр Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй компаниудын төлөөллүүдтэй уулзаж санал бодлоо солилцлоо. Уулзалтад Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагчБ.Отгонсүх, НИТХ-ын Ажлын албаны Хууль эрх зүй, хяналт үнэлгээний хэлтсийн дарга А.Анхбаяр, Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Д.Амарсайхан, Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ц.Арвинбуудай, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Д.Мөнхбаатар болон нийтийн тээврийн 17 компаний удирдлага, төлөөллийн 40 гаруй хүн оролцсон юм. Уулзалтын үеэр Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай, Тээврийн цагдаагийн албанаас нийтийн тээврийн жолооч нараас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил гарсан байдлын талаар, Тээврийн прокурорын газраас нийтийн тээврийн жолооч нарын холбогдсон гэмт хэргийн шалтгаан нөхцөл, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогдсон байдал сэдвээр мэдээлэл хийлээ. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний явцад жолооч, зорчигчид төдийгүй бусад замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, тэднийг зам тээврийн осол хэрэгт өртөж хохирох холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид анхаарах асуудлаар хэлэлцэж, цаашид нийтийн тээврийн үйлчилгээ, аюулгүй байдлыг сайжруулж ажиллахаар боллоо.
Нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрт санал авч байна
2019-11-07 09:05:10 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрт санал авч эхэллээ. Уг хөтөлбөр нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-д Нийгмийн хөгжил, дэвшилд жендэрийн тэгш оролцоог хангах замаар нийгмийн баялгийн үр шимээс адил тэгш хүртэх таатай орчинг бүрдүүлэх, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу жендэрийн эрх тэгш байдлыг хангах арга хэмжээг улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусгах, Монгол Улсын Засгийн газраас баталсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр (2017-2021)-т дэвшүүлсэн Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлтийг үндэсний, салбарын, орон нутгийн байгууллагын түвшинд хөгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжих аж. Иймд иргэд Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр болон энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөлтэй танилцаж, саналаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Оюунгэрэлд[email protected]цахим хаягаар 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн дотор ирүүлнэ үү. Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн төслийгЭНД-ээс татаж үзнэ үү. Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийгЭНД-ээс татаж үзнэ үү. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
2019-11-07 08:52:54 Нийтлэгдсэн: НийгэмЭрчим хүчний яам нь Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан сэргээгдэх эрчим хүчний төслийг өрсөлдөөнт шалгаруулалтын аргаар сонгон шалгаруулах журмыг боловсруулах, нэвтрүүлэх чиглэлээр Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран ажиллаж байна. Журам боловсруулах ажлын хүрээнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны тэргүүлэх банкир Вадим Синица, тэргүүлэх эдийн засагч Крис Басински болон зөвлөх компаний төлөөлөгчидтэй уулзалт хийлээ. Тэдний боловсруулсан Монгол Улсын эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх боломжийг судалсан судалгааны ажлын тайлантай танилцаж, цаашид сэргээгдэх эрчим хүчний төслийг өрсөлдөөнт шалгаруулалтаар хөгжүүлэхэд шаардлагатай байгаа эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулах, боловсон хүчнийг сургах төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй