Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг Бизнесийн харилцааг тодорхойлох, хөгжүүлэх, гэрээ хэлэлцээр хийх, тохиролцох замаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг зах зээлд өрсөлдөхүйц, эзлэх байр суурийг бий болгох, Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн сургалт явуулах, Бизнес Инкубаторуудын төвүүдтэй хамтран ажиллаж жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд аж ахуй эрхлэх сургалт зохион байгуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх, үйлчилгээ үзүүлэх, Ажлын байранд тавигдах шаардлага Санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр их дээд сургууль төгссөн /Баклавраас дээш/ Бизнес хөгжүүлэлт, маркетингийн чиглэлээр мэргэшсэн Мэргэжлээрээ 2-с доошгүй жил ажилласан /үүнээс төрийн байгууллагад 1-с доошгүй жил ажилласан/ байх Хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай Ажлын ачаалал даах чадвартай Үнэнч шудрага, нягт нямбай, хурдан шаламгай Хууль, тогтоомжийг мөрдөж ажиллах Мэргэжлийн англи хэлний зохих мэдлэгтэй байх Бүрдүүлэх материал Төрийн албан хаагч 4*6 хэмжээтэй зураг 2 хувь Боловсролын гэрчилгээний хуулбар Иргэний үнэмлэхний хуулбар Дээрх материалыг Засгийн газрын 9 дүгээр байр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн байр 13 тоот,[email protected]хаягаар тус тус 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хүлээн авна.

БНСУ-ын ГОО САЙХНЫ технологийн дэвшлийг “SKYLA”-гаас ….

Skyla -гийн зөвлөгөө:Таны гарын алга байнга хөлөрдөг үү? Төв мэдрэлийн системийн нөлөөгөөр хөлсний булчирхайнаас ялгарах шүүрэл ихсэх болон арьсаар цусны шингэн эд нэвчиж байгаа үзэгдлийг хөлрөлт гэнэ. Гэнэт айж цочих, хүчтэй өвдөх үед Цэвэршилтийн үед Хүнд өвчнөөр өвдсний дараа, Төрсний дараа Төв мэдрэлийн тогтолцооны тэнцвэр зохицуулалт алдагдсанаас хүн хөлрөмтгий болдог байна. Гарын алга хөлрөх нь судас-мэдрэлийн хямрал юм. Энэ нь янз бүрийн хордлого, хоол унд, ажил амралтын дэглэм алдах, хэт ядрах, хөдөлгөөний хомсдол, сэтгэл санааны цочролоос шалтгаалдаг байна. Тэгвэл танд манай салоны зүгээс RFINE аппаратыг санал болгож байна. RFINE аппаратны давуу тал: Дотоод дулааныг ихэсгэснээр цусны эргэлтийг хурдасгаж, стрессээс үүдэлтэй симматик мэдрэлийн хөөрлийг хязгаарлаж, биеийн бүх хөлсний нүх сүвийг нээж, биеийн дулааныг нэгэн жигд тарааж өгснөөр зөвхөн нэг хэсэгт ихээр хөлрөх эмгэгийг үгүй болгодог. SKYLA-д ашиглаж байгаа БНСУ-ын хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшилтэд аппаратуудын үйлчилгээг танилцуулья. Энэхүү R4U био энергийн барианы төхөөрөмж нь хүний биеийг нөхөн сэргээх буюу био энергээр суваг, хэрдэс, биологийн идэвхит цэгүүдийг чөлөөлж өгснөөр цусны эргэлтийг дэмжиж өгдөг. Мөн чангарсан булчинг ширхэгийн дагуу бүрэн суллаж амраах, өөхний эсийг задалж, мэдрэлийн эсүүдийг сэргээж, тунгалагийн булчирхайн системийг бүхэлд нь сайжруулж, цусны эргэлтийг хурдасгах, тайвшруулж, алжаал тайлах үйлчилгээг үзүүлдэг. Судас нь цус тээвэрлэх зам болж бие эрхтэнд нэн шаардлагатай шим тэжээлийг тээвэрлэн хүргэх, булчингийн эд эсийг нөхөн төлжүүлэх, сэргээх үүрэгтэй байдаг. Харин 25 наснаас эхлэн судасны хана агшиж, цус өтгөрч ирдэг бөгөөд үүнээс шалтгаалан цусан хангамж муудаж эхэлдэг. Цаашид нас ахих тусам захын эрхтнүүдийн цусан хангамж муудаж түүнээс улбаалан бидний зүрх, тархи болон бусад чухал эрхтнүүдийн үйл ажиллагаа доголдолд ордог. Уг био энергийн төхөөрөмжөөр дараах үйлчилгээг үзүүлж байна. Хэвлий, бэлхүүсний таргалалтыг багасгах Дотор эрхтний өөхлөлтийг багасгах Хүзүү сээр нуруу, аарцагны гажиг далийг засах Гуя, шилбэний дагуух целлюлит, өөхлөлтийг багасгах Үрчлээ, нүхжилтийг багасган, арьсыг чангалж татах Өгзөг, хөх өргөх Өвдөлт намдаах Энэхүү аппарат нь RF буюу өндөр давтамжын радио долгионоор арьсны өнгөн хэсгээс биеийн гүнд дулааныг бий болгон эсийг төлжүүлэх үйл ажиллагааг дэмжиж бодисийн солилцоог сайжруулж судсыг тэлж булчин ба мэдрэлийг тайвшруулснаар дархлааг дэмжиж эрүүлжүүлнэ. Өөрөөр хэлбэл төөнүүрийн үйлчилгээг орчин үеийн дэвшилтэт технолги руу шилжүүлсэн бөгөөд 3 дахин илүү үр дүнтэй. Уламжлалт анагаах ухаанд хүний биеэр нүдэнд ил үзэгдэх хийн гүйдэл бөглөрч, биеийн тэнцвэрт үйл ажиллагаа алдагдсанаар олон төрлийн өвчлөл үүсэх ойрын шалтаг шалтгаан болдог. Энэ үед нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх буюу өндөр давтамжит радио долгионоор биеийн гүний дулааныг үүсгэн, хялгасан судсыг тэлж, булчингийн тэжээлийг сайжруулж, булчинг суллаж өгснөөр өвдөлт намдааж, цусны эргэлтийг дэмжиж өгнө. Орчин үед бариач, массажист нарын хөдөлмөрийг хөнгөвчилсөн олон дэвшилтэт технологи гарсны нэг нь Dream Up аппарат юм. Уг төхөөрөмжөөр дараах үйлчилгээг үзүүлж байна. Хэвлий болон гарын бугалга, гуя зэрэг биеийн таргалалттай бусад хэсэгт үүссэн зузаан целлюлит бүхий өөхөн давхаргыг хайлуулна Эмэгтэйчүүдийн биеийн хэвлий, нуруу хэсгийг халаах замаар хүйтнээс үүдэлтэй төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Хүзүү, бүсэлхий, нуруу, аарцаг, ахар сүүл, мөр , тохой, өвдөгний үе зэргийн өвдөлтийг намдаана Арьс чангалах, үрчлээ арилгах зэрэг гоо сайханд хүртэл сайнаар нөлөөлөх олон талын үйлчилгээтэй. Өнгөн хэсгийн арьснаас биеийн дотор хүртэл дулаан хүрч үйлчилдэг SKYLA LUXURY SALON ТАНД ОРЧИН ҮЕИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИОР ЦУСНЫ ЭРГЭЛТИЙГ САЙЖРУУЛЖ, БУЛЧИН СУЛЛАЖ, ӨВДӨЛТИЙГ НАМДААХ, ДАРХЛАА САЙЖРУУЛАХ ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭГ УЛАМЖЛАЛТЫН ЭМЧ НАР МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР ТҮВШИНД ҮЗҮҮЛЖ БАЙНА. Утас: 77109779, 95909569 Байршил: ХУД, 15-р хороо, Галакси тауэр, 11 давхар Цагийн хуваарь: 10:00-22:00

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ирэх ням гарагт орон даяар явагдана

НӨАТ-ын урамшууллын 2019 оны 11 дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 11-р сарын 17-ны ням гарагт 18.40 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны 10 дугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Хотын Захирагч С.Амарсайхан нийтийн тээврээр зорчин иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, цахим төлбөрийн системийг боловсронгуй болгох зорилгоор Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар болон Улаанбаатар смарт карт компанийн удирдлагуудын хамт үйл ажиллагааг нь нөхцөл байдалд нь очиж шалгаж ажиллалаа. Хотын Захирагчийг дагалдан Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Сөүл хотын оролцоот T-money компанийн ерөнхийлөгч Ким Тэ Гыг, Улаанбаатар смарт карт ХХК-ийн ерөнхий захирал Шин Дун Ү, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа, Улаанбаатар смарт карт компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд тэргүүтэй холбогдох албаны хүмүүс байлцав. Хотын Захирагч холбогдох албаны хүмүүсийн хамт эхлээд Ленин клуб-ын автобусны буудлын U money карт худалдан авах, цэнэглэх гэрээт цэгүүдээр орж, борлуулагчидтай уулзан санал сэтгэгдлийг нь сонслоо. Тэндээсээ Ч:30 номерийн автобусанд сууж, нийтийн тээврээр зорчиж байгаа иргэд, олон нийттэй уулзан, хүндрэл бэрхшээлтэй ямар асуудал байгааг тодруулан асууж, цаашид юуг анхаарч ажиллах талаар нээлттэй санал солилцож ярилцсан юм. Зорчигчдийн зүгээс Нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хүндрэлтэй зүйл бий. Автобус өвлийн улиралд хүйтэн, цонх нь цантдаг, гадаа удаан хүлээж зогсдог байдлыг шийдвэрлэх, смарт карт цэнэглэх цэгүүдийг олшруулах, өглөө эрт цагтаа онгойдог байх, автобусны эргэлтийг нэмэгдүүлэх гэсэн зарим саналуудыг Хотын Захирагчид уламжилж байв. Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж байгаа нийтийн тээврийн цахим карт цэнэглэх нийт 539 цэгийн 318 буюу 59 хувь нь нийтийн тээврийн үйлчилгээний автобусны зогсоол дээр, 124 буюу 23 хувь нь автобусны зогсоолоос 5-50м-ийн зайд, 38 буюу 7 хувь нь автобусны зогсоолоос 60-100м-ийн зайд, 59 буюу 11 хувь нь автобусны зогсоолоос 110-600м-ийн зайд байрладаг. U money цахим карт цэнэглэх цэгийн тоог нэмэгдүүлэхээс гадна банк, интернэт, АТМ-ээр цэнэглэх боломжтой картуудыг гаргах чиглэлээр ажиллаж байна гэж Улаанбаатар смарт карт компанийн удирдлагууд энэ үеэр Хотын Захирагчид мэдээллээ. Дараа нь Хотын захирагч С.Амарсайхан Ч:65 Зайсан-Офицеруудын ордон, Ч:2 Шаргаморьт-Дүнжингарав чиглэлийн нийтийн тээврээр зорчиж, чиглэл тус бүрт зорчигчдын үйлчлүүлэх ачаалал ямар байгаа болон автобусны жолооч нарт тулгамдаж буй асуудал юу байгааг асууж ярилцан, цаашид нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, автобусны тоог нэмэгдүүлэх, иргэд, олон нийтэд ая тухтай цэвэр орчинд үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Нийтийн тээврийн үйлчилгээний газарт даалгав. Мөн нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийхээр төлөвлөж байгаа тухай тэрбээр иргэдтэй уулзах үеэр дурьдлаа. Хотын захирагчийн зүгээс Улаанбаатар смарт карт компанийн удирдлагуудад U-money цахим картны цэнэглэх, худалдан борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх, өглөө цагтаа нээгддэг байхад онцгой анхаарч хяналт тавьж ажиллах, автобусны буудлуудад ажиллахгүй байгаа карт борлуулах цэгийн ТҮЦ-үүдийг буулгах, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй U money картны хялбаржуулсан үйлчилгээ, аппликейшний нэмэлт хөгжүүлэлтэд анхаарч иргэдэд ойлгомжтой, хүндрэлгүй үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх, олон нийтэд сурталчилж ажиллахыг хүслээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Иргэдийнхээ амьдрах эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхийн тулд 2020 оныг стандартыг мөрдүүлэх жил болгон зарлана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар Нэг хот-Нэг стандарт нийслэлийн анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөн нь Улаанбаатар хотод тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгох, улмаар мөрдүүлж, хэвшүүлэх талаар санал солилцож байгаагаараа чухал ач холбогдолтой бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтлоо. Агаарын бохирдлыг бууруулах Сайн түлш-ний хэрэглээ, хяналт зохицуулалтын талаар нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан илтгэл тавилаа. Мөн Стандартын тухай ерөнхий ойлголтын талаар Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Н.Батжаргал, Хотын тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгож мөрдүүлэх, хэвшүүлэх шаардлага сэдвээр нийслэлийн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам, Манай хороо-Миний гудамж аяны хүрээнд хэрэгжүүлсэн ажлын талаар Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир нар оролцож илтгэл тавьж, санал дүгнэлт дэвшүүлсэн юм. Зөвлөгөөнд оролцогчид илтгэл болон ажиллах нөхцөл, хүндрэлийн талаар үг хэлж, тодорхой санал гаргаж байлаа. Тодруулбал, хэсгийн ахлагч нарын зүгээс цалингийн доод хэмжээгээр цалинждаг, ээлжийн амралтгүй ажилладаг талаараа дурдаад тодорхой урамшуулал авч, цалинг нэмж өгөхийг хүссэн юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц Та бүхний хэлсэн санал санаачлагыг ажил хэрэг болгож ажиллана. Хотын удирдлагуудын зүгээс нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга нар болон хэсгийн ахлагч нарыг бүх талаар дэмжиж ажиллана гэлээ. Зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад болон дүүргүүдийн Засаг дарга, хэсгийн ахлагч нарт Нэг хот-нэг стандарт зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг өглөө. Ирэх 2020 онд хотын стандарт, техник, зохицуулалтын баримт бичгийн эмхэтгэлийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож хэрэгжилтэнд хяналт тавих, аж ахуйн нэгж байгууллага үйлчилгээний газруудын орчны тохижилт, эрүүл ахуйн стандарт шаардлагыг мөрдүүлэх, хяналтыг сайжруулах, стандартын талаар мэдээлэл зөвлөгөөг өгч ажиллах ёстой гэлээ. Түүнчлэн Нэг хот-нэг стандарт болзолт уралдаан зохион байгуулж шилдэг 20 хороо, шилдэг 50 хэсгийн ахлагч нарыг шалгаруулж индексийн урамшуулал олгох, олон улсын стандартын талаар гадаадын хөгжилтэй орнуудад сургалтад хамруулах, стандартыг сайн мөрдүүлсэн дүүрэг хороог орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.