“La Sante” эмнэлэг Эмэгтэйчүүдийн аарцаг үтрээний булчин нөхөн сэргээх физик эмчилгээг Монгол улсдаа нэвтрүүллээ

2016 оноос Эмэгтэйчүүдийн аарцгын булчин чангалах физик эмчилгээг Монгол улсдаа нэвтрүүлсэн La Sante эмнэлэг Францын Афнор группын чанарын менежментийн ISO 9001:2015 стандартыг эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүллээ. Эмэгтэйчүүдийн хувийн хэвшлийн эмэгтэйчүүдийн эмнэлгүүдээс анх удаа нэвтрүүлж эхэллээ. Дэлхийн стандартын аарцаг үтрээний булчин сэргээн заслын эмчилгээг монголд анх удаа нэвтрүүлсэн Эрүүл монгол эмэгтэй Элэг бүтэн гэр бүл уриатай ажилладаг Ла Санте эмнэлэг өнгөрсөн 4 жилийн хугацаанд монголын эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудал өвчлөлүүдийг бууруулах урьдчилан сэргийлэх эмэгтэйчүүд гэр бүлүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэх гэр бүлээс гадуурх харилцааг багасгах зорилтот эмчилгээг монголын хөрсөн дээр амжилттай буулгасан бөгөөд нөхөн үржихүйн эрхтэний эрүүл ахуй бэлгийн боловсрол урьдчилан сэргийлэх зөв дадал хэвшил суулгах гэх зэрэг нийгмийн эрүүл мэндийн салбар үнэтэй хувь нэмрээ оруулан хувьсал авчирсан хамт олон билээ Энэ удаад дэлхийн хэмжээний эмнэлэг гэдэгээ батлан чанарын менежмэнтийн iso 9001ийг хэрэгжүүлснээр хүртээмжтэй үйлчлүүлэгч төвтэй үр дүнтэй, сэтгэл хангалуун, эрсдэлгүй эмчилгээг хүн амд тасралтгүй үзүүлж үйлчилгээ үзүүлж байгаа эмч мэргэжилтнүүдийнмэргэжлийн ур чадвар ёс зүй хөгжлийг олон улсын жишигт хүргэсэн тав тух аюулгүй таатай орчинд тэгш шударга тусламжыг цаг тухайд үзүүлж үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж чадсан манлалагч эмэгтэйчүүдийн хувийн хэвшлийн хамгийн анхны эмнэлэг билээ Эмнэлэг өөрийнхөө хүлээсэн үүрэгтээ тохирсон тусламж үзүүлж,үзүүлж байгаа тусламж нь бүх хүнд хүртээмжтэй,үйлчилгээг хүн амд тасралтгүй үзүүлж,үйлчилгээ үзүүлж байгаа эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар, мэргэжилтэн хоорондын холбоо, харилцаа, тав тух, таатай орчинд аюулгүй, тэгш шуд.арга тусламжийг цаг хугацаанд нь үзүүлж, үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадах зэрэг болно. Өөрөөр хэлбэл 2. Үр дүнтэй Тусламж хүртэж болох хүмүүст шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан үр ашигтай тусламж үйлчилгээ үзүүлэх, /зөвхөн тус хүргэх төдий биш/ 3. Үйлчлүүлэгч төвтэй Үйлчлүүлэгчийн сонголт, хэрэгцээ болон чанарыг хүндэтгэн, өвчтөн хувь хүний асуудлыг шийдэж байх. 4. Цаг хугацаанд нь үйлчилгээг хүргэх Үйлчилгээ авч буй болон үзүүлж байгаа хүмүүсийн хүлээгдэл чирэгдлийг багасгах 5. Бүтээмжтэй Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хүч хөдөлмөр, бодол санаа зэргээ дэмий үр ашиггүй зарцуулалтаас зайлсхийх 6. Тэгш шударга Хувь хүний шинж байдлаас үл шалтгаалан (хүйс, яс үндэс, газарзүйн байрлал, нийгэм эдийн засгийн байдал) тусламж үйлчилгээг хүргэх Хаяг:Хан-Уул дүүрэг Зайсан толгойн урд энгэрт Утас:77006677, 91055999

“Улаанбаатар олон улсын өдөрлөг 2019” энэ сарын 21, 22-нд болно

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд НИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Ulaanbaatar International Day 2019 олон улсын өдөрлөгийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Монгол Улс дахь Элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд, Улаанбаатар хоттой ах, дүү найрамдалт харилцаат хотуудын төлөөлөл нэгэн дор чуулж, нийслэл хотын түүхэн хөгжил, тулгамдаж буй асуудал, гарц, шийдэл, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхийн зэрэгцээ Найрамдалт хотуудын аялгуу хамтарсан тоглолтоо толилуулна. Олон улсын өдөрлөгт ОХУ-ын Москва, Новосибирск, Казань, Эрхүү, Улаан-Үд, Элстэй, БНХАУ-ын Чөндү, Жилин, БНСУ-ын Сөүл, Бусан, Инчон, Намянжү, Тайландын Хаант Улсын Бангкок, Япон Улсын Мияконожо, Бүгд Найрамдах Казахстан Улсын Нур-Султан зэрэг 15 хотын 70 гаруй төлөөлөл оролцоно. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, салхи түр зуур секундэд 18-24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Иймд иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, -Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, -Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыгОнцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Жуулчны визийн зөвшөөрөл авсан иргэдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 20 хувиар өссөн гэв

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Монгол Улсад амьдарч байгаа гадаад иргэдийн тоон мэдээллийг хүргэлээ. Тэрбээр Өнөөдрийн байдлаар Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр 131 улсын 28,268 гадаадын иргэн оршин сууж байна. Сүүлийн гурван жилийн байдлаар БНХАУ-ын 6993 иргэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгосон. Мөн сүүлийн гурван жилийн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 32 удаагийн зарлигаар 1829 иргэнийг Монгол Улсын харьяатаас гаргасан. Мөн хугацаанд манай улсын харьяат болсон иргэдийг улсаар нь авч үзвэл ХБНГУ-аас гурав, ОХУ-аас найм, БНХАУ-аас долоо, БНЭУ-ын нэг иргэн байна гэлээ. Монгол Улсад 9929 иргэн хөдөлмөр нийгмийн чиглэлээр оршин сууж байгаа бөгөөд үүнээс нийт олгосон зөвшөөрлийн 82 хувийг хятад иргэд эзэлж байгаа аж. Манай улсад гадаадын иргэд оршин суух 29 зөвшөөрлийн хэлбэр байдаг. Үүнээс 21,497 иргэн голлох дараах таван ангиллаар оршин сууж байна. Үүнд: Монгол Улсын иргэнээс төрсөн 18 хүртэлх насны хүүхэд- 2695 Хөдөлмөр эрхлэгч гадаадын иргэд буюу тэдний гэр бүлийн гишүүд- 11,114 Ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуульд сурч буй иргэд- 2773 Аж ахуйн нэгж байгууллгад хөрөнгө оруулагч- 2989 Цагаач, харьяалалгүй иргэн 1927 байгаагаас ихэнх нь БНХАУ, ОХУ-ын иргэд байгаа аж. 2019 онд 1633 гадаадын иргэн зөрчил гаргасныг хяналт шалгалтаар илрүүлж, 372 иргэнийг албадан гаргасан байна. Гадаадын иргэд ихэвчлэн бүртгэлийн журам зөрчих, визийн хугацаа хэтрүүлсэн, хөдөлмөр эрхлэх журамыг зөрчиж байгаа аж. Түүнчлэн Монгол Улсын хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн мэдээлэл өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 8.6 хувь өссөн, хилийн боомт дээр олгосон жуулчин ангиллын визийн зөвшөөрөл мөн өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 20 хувиар өссөн судалгаа гарчээ. 144 улсын 23 мянга гаруй гадаадын иргэнд 30 хоногоос дээш хугацааны виз олгосон талаар мэдээллээ. 30 хоногоос дээш хугацаатай Монголд зорчих гадаадын иргэний визийг Гадаадын иргэн, харьяатын газар хариуцах бол 30 хоногийн доторх визийг дипломат төлөөлөгчийн газар олгодог байна. Цахимаар виз олгох үйлчилгээ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орсон. Тиймээс энэ оны тавдугаар сарын 1-нээс цахимаар виз олгож эхэлсэн. Энэ жил Монгол Улсад суралцахаар ирсэн оюутнуудын тоо 28 хувиар нэмэгдсэн гэж Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн хэллээ. Түүнчлэн Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадаас авах ажилчдын тоог багасгана гэсэн байр суурьтай байна. 2018 онд 8428 иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл өгсөн бол энэ жилийн үзүүлэлт 6993 болсон нь 17 хувийн бууралттай байна хэмээлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сүхбаатарын талбайд үзэсгэлэн зохион байгуулагдаж байна

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Азийн хотуудын төрөөс баримталж буй орон сууцны бодлого, хөгжүүлэлтэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор Азийн хотуудын орон сууцны IV форум-д зориулсан үзэсгэлэн Сүхбаатарын талбайд аравдугаар сарын 11- ээс аравдугаар сарын 29-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү үзэсгэлэнд Хот байгуулалт, хөгжлийн газрын нэгжүүд дараах хуваарийн дагуу иргэдэд мэдээлэл өгч ажиллаж байна. Д/д Хариуцах нэгж, албан хаагч Хариуцаж ажиллах өдөр, цаг 1 Ерөнхий архитекторын ажлын алба 10 сарын 11 1100-1600 2 Хот төлөвлөлтийн хэлтэс 10 сарын 14 1100-1600 3 Хот дахин хөгжүүлэх хэлтэс 10 сарын 15 1100-1600 4 Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтэс 10 сарын 16 1100-1600 5 Хот байгуулалтын мэдээллийн хэлтэс 10 сарын 17 1100-1600 6 Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтэс 10 сарын 18 1100-1600 7 Барилга, байгууламжийн хяналтын хэлтэс 10 сарын 21 1100-1600 8 Хуулийн хэлтэс 10 сарын 22 110-1600 9 Ерөнхий архитекторын ажлын алба 10 сарын 23 1100-1600 10 Хот төлөвлөлтийн хэлтэс 10 сарын 24 1100-1600 11 Хот дахин хөгжүүлэх хэлтэс 10 сарын 25 1100-1600 12 Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтэс 10 сарын 28 1100-1600 13 Хот байгуулалтын мэдээллийн хэлтэс 10 сарын 29 1100-1600

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.