Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замыг ирэх 7 хоногт нээнэ
2019-10-28 10:09:07 Нийтлэгдсэн: НийгэмГачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг ирэх 7 хоногт буюу аравдугаар сарын 29-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 01-ны хооронд нээхээр ажиллаж байна. Төслийн хүрээнд: 20.9 км авто зам 38 байршилд ус зайлуулах хоолой 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүр 5 байршилд явган хүний гүүрэн гарц явган хүний зам дугуйн зам зэрэг ажил хийгдэж, бүрэн дуусаад байна. Авто замын ажлын хүрээнд 85,730 м3 хөрс хуулалтын ажил, 205,800 м3 ухмалын ажил, 568,538 м3 далангийн дүүргэлт, 20.26 км хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь, 18,4 км хэсэгт суурь асфальто хучилт хийгдэж, 19 км тусгаарлах хашлага суурилуулаад байна. Үлдсэн 2,5 км авто замын суурийн доод үеийн дүүргэлт, цементээр бэхжүүлсэн суурь үеийн ажлууд хийгдэж байна. Авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг суурь асфальто хучилтаар нээж байгаа бөгөөд хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор хэвтээ тэмдэглэлийг ирэх онд өнгө хучилтийн ажлыг хийх хүртэл түр хийж байгаа болно. Мөн Налайхын чиглэлийн авто замын дагуу Туул гол дээгүүр 282 урт метр, 4 эгнээ зорчих хэсэг, явган зам бүхий Баянзүрхийн шинэ гүүрийн барилгын ажил дуусч, авто замын хамт замын хөдөлгөөнийг нээхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойтой золгож байна. Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын Сайтын холбоо маргааш буюу 2019 оны 10 сарын 26-ны өдөр Новотел зочид буудалд 10 цагаас ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙН ХӨГЖИЛ 10 ЖИЛД III форумыг зохион байгуулах юм байна. Форумд МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөл болон сэтгүүлч бэлтгэж байгаа их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа сэтгүүлчид оролцох юм байна. Форумын үеэр Худал мэдээллийг хэрхэн таних, яаж сэргийлэх вэ асуулт, хариулт, хэлэлцүүлэг хийж, цахим орчинд мэргэжлийн ёс зүйн төлөвшүүлэх талаар сэтгүүлч нарт хандсан уриалга гаргах юм. Та бүхнийг ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙН ХӨГЖИЛ 10 ЖИЛД III форумд хүрэлцэн ирэхийг урьж байна. Монголын Сайтын холбоо
Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд:Өнөөдөр Дорнодын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, хүйтэрч, замд хальтиргаа гулгаа үүсч, даваа гүвээ хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. 2019 оны аравдугаар сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ.Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулсаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 7-12 градус, бусад хэсгээр 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна. ОТРЫННУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 10-12 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна. 2019 оны 10 дугаар сарын 25-наас 10 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.
Агаарын бохирдол буурсантай холбоотойгоор томуу, томуу төст өвчний тархалт буурсан гэв
2019-10-24 12:53:48 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүнийдагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын цаг үеийн мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна. Өнөөдрийн мэдээллийгНийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Тэгшбаяр нар хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Өнгөрсөн хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон нийт дөрвөн өрхийн есөн иргэн (хоёр хүүхэд, долоон насанд хүрэгчид) хандаж, зургаан иргэнд гэрт нь зөвлөгөө өгч, гурван иргэн эмчилгээ хийлгэсэн. Өнөөдрийн 06:00 цагийн байдлаар эмнэлэгт хоёр насанд хүрэгсэд хэвтэн эмчлүүлж байна. Аравдугаар сарын 02-24-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын 240 удаагийн дуудлагаар 580 иргэнд (250 хүүхэд, 330 насанд хүрэгсэд) эмнэлгийн тусламж үзүүлсэн. Дуудлагын тоо сүүлийн өдрүүдэд харьцангуйгаар буурч байна. Мөн эмнэлэгт хэвтэж байгаа иргэдийн тоо буурсан гэлээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн Өнгөрсөн шөнийн байдлаар Улаанбаатар хотын товчоонуудаар орж ирж байгаа автомашинуудад хяналт шалгалт хийхэд Өлзийт хорооллын нэг товчоонд 2 тонн түүхий нүүрс оруулахыг завдсан зөрчлийг илрүүлж, машиныг буцаасан. Мөн Тавантолгойн замд 5 тонн, Өлзийт-1 товчоонд долоон шуудай, Эмээлтэд таван шуудай түүхий нүүрс оруулахыг завдсан зөрчлүүдийг илрүүлэн, буцаах арга хэмжээ авсан. Өлзийт-1 товчоогоор сайжруулсан шахмал түлш хотоос гаргахыг завдсан. Энэ үйлдлийн тухайн иргэнд анхааруулаад буцаах арга хэмжээ авлаа. Өнгөрсөн шөнө түүхий нүүрс түлж байна гэсэн 13 гомдол ирсний дагуу хяналт шалгалт хийсэн. Сүхбаатар дүүргийн дугаар хорооны айл Налайхаас авсан 35 тонн нүүрс нөөцлөн түлж байсан. 2018 оны хоёрдугаар сард авсан нүүрс гэж айл нь мэдээлсэн. Зууханд нь хяналт шалгалт хийхэд түүхий нүүрс түлээгүй байсан. Тиймээс уг нүүрсийг түгээхгүй, хэрэглэхгүй байх анхааруулга өгч, зохих байгууллагад хандаж, түүхий нүүрсээ сайжруулсан түлшээр солих арга хэмээн авах анхааруулан өглөө гэсэн юм. НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Тэгшбаяр Сүүлийн өдрүүдэд Эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжаар болон өөрсдөө ирж хандаж байгаа иргэдийн тоо буурсан. Эрүүл мэндийн газраас иргэд рүү чиглэсэн сургалт сурталчилгааныхаа ажлыг тогтмол үргэлжлүүлж байна. Эмнэлэгт хэвтээд гарсан иргэдийг өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтад байлгаж байгаа. Одоогийн байдлаар биеийн байдалд нь ямар нэгэн өөрчлөлт орсон иргэн байхгүй байна. Агаарын бохирдол буурсантай холбоотойгоор томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэгт эзлэх хувь 3.7 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бага зэрэг буурсан үзүүлэлтэй байгаа бол хүүхдийн орны эзлэх хувь нь 5.7 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс гурав дахин буурсан үзүүлэлттэй байна хэмээв. Агаарын чанарын 2019 оны аравдугаар сарын 14-20-ны хооронд хэмжигдсэн мэдээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад РМ 10 хэмжээтэй тоосонцор 24 хувиар, РМ 2.5 тоосонцор 25 хувиар буурсан байна гэж нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал мэдээлэв. Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар Цаг үеийн байдлын мэдээллийг долоо хоногт хоёр удаа тогтмол хүргэж байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдэд хүрч байгаа мэдээлэл сайн байгаа нь манай хэвлэл мэдээллийн байгууллагууд үүргээ сайн биелүүлсний ач тус гэж харж байна. Өнгөрсөн долоо хоногт бид Мэдээлэл, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо нь дээр Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх телевиз, сайтын удирдлагууд, үүрэн телефоны удирдлагууд болон холбогдох газрын төлөөллүүдтэй уулзаж, олон нийтийг хамарсан агаарын бохирдлыг бууруулах ажилд хамтарч ажиллан, сайжруулсан түлш түлэх, галлах зөвлөмжийг иргэдэд хүргэж өгөөч гэсэн хүсэлтийг хүргэсэн. Энэ дагуу манай хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийг тогтмол сайн гаргаж байгаад талархалтай байна гэсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“ГАН ҮЗЭГ 2019” сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадмын шалгаруулалт эхэллээ
2019-10-23 09:58:13 Нийтлэгдсэн: НийгэмЗОРИЛГО: Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ: Шилдэг сэтгүүлч, Шилдэг редактор, Орон нутгийн шилдгүүд, Шилдэг бүтээл, Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага гэсэн номинаци тус бүрээр шилдгийг шалгаруулна. ШАГНАЛЫН САН: 100.000.000 /нэг зуун сая/ төгрөг 1. ШИЛДЭГХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА:Шилдгээр шалгарсан байгууллага тус бүрт 5.000.000 /таван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана. Шилдэг телевиз - 1 Шилдэг радио- 1 Шилдэг сонин - 1 Шилдэг мэдээллийн сайт - 1 Шилдэг сэтгүүл 1 2. ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ:Шилдгээр шалгарсан сэтгүүлч тус бүрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана. Телевизийн шилдэг сэтгүүлч 1 Радиогийн шилдэг сэтгүүлч -1 Сонины шилдэг сэтгүүлч -1 Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч 1 Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч 1 Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч -1 Шилдэг судлаач -1 3. ШИЛДЭГ БҮТЭЭЛ:Шалгарсан бүтээл тус бүрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана. Телевизийн шилдэг бүтээл - 1 Радиогийн шилдэг бүтээл - 1 Сонины шилдэг бүтээл - 1 Мэдээллийн сайтын шилдэг бүтээл - 1 Сэтгүүлийн шилдэг бүтээл 1 4.ОРОН НУТГИЙН ШИЛДГҮҮД:Шилдгээр шалгарсан орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага тус бүрт 3.000.000 /гурван сая/, шилдэг сэтгүүлчид 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн урамшуулал дагалдана. Орон нутгийн шилдэг сонин, сэтгүүл 1 Орон нутгийн шилдэг радио - 1 Орон нутгийн шилдэг телевиз - 1 Орон нутгийн шилдэг сайт 1 Орон нутгийн сайтын шилдэг сэтгүүлч -1 Орон нутгийн сонин, сэтгүүлийн шилдэг сэтгүүлч -1 Орон нутгийн телевизийн шилдэг сэтгүүч- 1 Орон нутгийн радиогийн шилдэг сэтгүүлч-1 5. ШИЛДЭГРЕДАКТОР:Шилдгээр шалгарсан редактор тус бүрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана Телевизийн шилдэг редактор 1 Радиогийн шилдэг редактор -1 Сонины шилдэг редактор -1 Мэдээллийн сайтын шилдэг редактор 1 Сэтгүүлийн шилдэг редактор 1 Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын шилдэг менежер -1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: - Нэр дэвшиж буй сэтгүүлч, бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байна. - Нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэлийг хавсарган ирүүлнэ. - Нэр дэвшсэн сэтгүүлчдийн иргэний үнэмлэхний хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргасан байна. - Нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн сэтгүүлч, ажилтан, бүтээл, байгууллагын ажлын шинэлэг байдал, сэтгүүлзүйн мэргэжлийн түвшин, МСНЭ-ийн гишүүнчлэл, татвар төлөлтийн байдлыг заавал тодруулан дурдсан байна. - Нэг бүтээлийг нэг номинацид нэр дэвшүүлнэ. - Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтыг дараах хэлбэрээр шалгаруулна. Мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт 40 хувь Салбарын мэргэжлийн холбоодын санал дүгнэлт 30 хувь МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал 30 хувь НЭР ДЭВШИГЧДИЙН БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ: Сүхбаатар дүүрэг. 11-р хороо. 7-р хороолол. Ногоон нуурын 101. Pro ONE оффис төв. 402 тоот. Утас: 11-330948, 70000948, 99736725 И-Мэйл: [email protected] НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУГАЦАА: 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 сарын 22-ны 18:00 цаг хүртэл хүлээн авна. Шилдгүүдийг Ган үзэг-2019 Сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадам дээр зарлаж, шагналыг гардуулна. МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙННЭГДСЭН ЭВЛЭЛИЙН АЖЛЫН АЛБА
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй