Монголын Залуучуудын Холбоо 2017-2044 оныг бүтээн байгуулалтын он болгон зарлаж Залуусаа бүтээе уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.Бүтээлчзалуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоорИргэний андгай өргөх ёслол-ыг 17 дахь жилдээ Монгол Улсын Засгийн газар,Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар,Улсын бүртгэлийн ерөнхий газар,Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам,Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Нийслэлийн боловсролын газар, 21 аймгийн Засаг даргын тамгын газар, 21 аймгийн Залуучуудын холбоо, 9 дүүргийн Залуучуудын холбоо, Монголын Сурагчдын Холбоо, ЕБС, МСҮТ-ийн захиргаа, Залуучуудын зөвлөлтэйхамтран зохион байгуулах гэж байна. 2019 оны 11 сарын 26-ны Бүгд найрамдах улс тунхагласны өдөр Улс орон даяар нэгдсэн байдлаар бүтээлч сурагчдын Иргэний Андгай өргөх ёслол ЕБС, аймаг, дүүрэг тус бүрт зохион байгуулагдах ба амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлсан 800 сурагч төрийн ордонд Иргэний Андгай өргөж, Иргэний үнэмлэх болон МЗХ-ны гишүүний Андын Гэрэгэ гардан авна. Бүтээлч уур амьсгал, бүтээлч үг хэллэг, бүтээлч сурлага, бүтээлч ном, бүтээлч анги танхим, бүтээлч эзэн байх цаг үе ирлээ. Тийм учраас та бүхэн өдөр болгон өглөө гэрээсээ гарахдаа өнөөдөр би юу бүтээх билээ, би яг бүтээгч шиг байж чадаж байгаа бил үү?Хариуцлагатай Монгол иргэн хүн байхын тулд юу эзэмшсэн байх ёстой юм?гэдгээ заавал өөртөө нэг тунгааж байгаарай. Одоо бидэнд ганцхан БҮТЭЭХ л зам байна. Иргэний Андгай өргөх ёслол-д бүтээгч хариуцлагатай, их бүтээн байгуулалтыг түүчээлэх 16 настнуудаа урин дуудаж байна. ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХУГАЦАА: 2019 оны 11 сарын 26-ны дотор Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль тус бүр дээр зохион байгуулагдана. 2019 оны 11 сарын 26-ний өдөр 21 аймаг, 9 дүүрэг, 339 суманд Иргэний андгай өргөх ёслол зохион байгуулагдана. 2019 оны 11 сарын 26-ны өдөр амжилт бүтээлээрээ манлайлсан 800 сурагч Төрийн ордны их танхимд Иргэний Андгай өргөж иргэний үнэмлэх, Андын Гэрэгэ гардан авна. Дэлгэрэнгүй мэдээллийгwww.myf.mnсайтаас авна уу. Холбоо барих: /80008101, 80088980/ https://www.facebook.com/events/409723089976987/
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:Өнөөдөр Өмнөговь аймгийн нутгаар их цас орно. Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтэрч зам, даваа, гүвээ хаагдаж хальтиргаа гулгаа үүсч болзошгүй нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 10 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 0-2 хэм хүйтэн байна. 2019 оны 10 дугаар сарын 24-нөөс 10 дугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 24-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд Алтайн салбар уулсаар, 26-нд зарим газраар, 27-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. Нийтэлсэн:Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
"Таван толгой түлш" компани 350 гаруй хүнтэй бригад байгуулан нийслэлийн иргэдэд үйлчилж байна
2019-10-22 09:47:10 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн иргэд сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх арга туршлага, мэдээлэл дутмаг байгаатай холбогдуулан Таван толгой түлш компаниас 350 гаруй мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй 16 бригадыг байгуулан нийслэлийн 6 дүүргийн иргэдэд дуудлагаар үйлчлэх зорилтод ажлыг эхлүүлжээ. Энэ нь иргэд та бүхэн 70119400 утсанд дуудлага өгснөөр сайжруулсан түлшний зөв хэрэглээ, галлагааны өмнөх зааварчилгаа, пийшин зуухныхаа янданг хэрхэн хөөлөх зөвлөмжүүдийг авахын зэрэгцээ пийшин, зуухандаа засвар үйлчилгээ хийлгэх боломжийг ч мөн тус компани бүрдүүлээд байна. Нийслэлийн Онцгой комиссын удирдлага, гишүүд дээрхи дуудлагын засвар үйлчилгээний ажлыг утааны эсрэг чиглэсэн тун бодитой ажил болсныг онцолж байсан юм. УТААГҮЙ ХОТТОЙ БОЛОХ НЬ АЙЛ ӨРХ, ИРГЭН ТА БИДНИЙ ОРОЛЦООНООС ХАМААРНА. Дуудлагын утас: 70119400 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн байгууллагууд үйл ажиллгаандаа цахим шилжилтийг амжилттай хийсээр байна
2019-10-21 10:47:19 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын нэгдсэн систем-ийг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулсан журмыг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан баталлаа. Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас төрийн байгууллагуудад дижитал шилжилт хийх зөвлөмж, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан нийслэлээс иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг шат дараатай цахимжуулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгаж, чанар хүртээмж, нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын нэгдсэн систем-ийг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас нэвтрүүлээд байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дотоод удирдлагын нэгдсэн систем нь хүний нөөцийн удирдлага, албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдол, төрийн үйлчилгээ, хяналт удирдлага, цаг бүртгэл, ажлын хэсэг, хурал, уулзалт, үүрэг даалгавар болон бусад дэд системүүдийг агуулсан, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоо, цахим мэдээлэл солилцох урсгалыг шуурхай болгох, нэгдсэн удирдлагаар хангах, хариуцлага, хяналтын тогтолцоог сайжруулах зорилготой Дотоод удирдлага, хяналтын суурь систем юм. Байгууллагын удирдлагаас албан хаагчийн албан тушаалын тодорхойлолт, тухайн жилийн гүйцэтгэлийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ, дотоод үйл ажиллагаанд энэхүү системийг өдөр тутам ашиглах талаар тусган үүрэгжүүлэх, системийн ашиглалтад хяналт тавих зарчмаар журмын хэрэгжилтийг ханган ажиллах юм. Түүнчлэн системд бүртгэгдсэн төлөвлөлт, бүртгэл, хяналт, цаг ашиглалт, хурлын ирц, үүрэг даалгавар, гүйцэтгэл, тайлан болон эцсийн үр дүнг тухайн байгууллагын удирдлага, албан хаагч бүрэн хариуцахаар журамд зохицуулсан байна. НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөр
2019-10-21 09:13:58 Нийтлэгдсэн: НийгэмНийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөө боловсруулан нэг жилийн хугацаанд олон үр дүнтэй ажлыг хийж хэрэгжүүлсэн билээ. Ингэхдээ Бүтээн байгуулалт, тохижилт, үйлчилгээ, Нийгэм, спорт, соёл урлагийн арга хэмжээ, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хүндэтгэлийн арга хэмжээ гэсэн үндсэн гурван чиглэлээр зохион байгуулж ажилласан байна. Мөн Бүтээлч ажлын төлөвлөгөөний хүрээнд хотын хөгжлийн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх чиглэлээр Улаанбаатар хоттой ах, дүү болон найрамдалт харилцаатай хотуудтай хамтран Ulaanbaatar International Day 2019 арга хэмжээ, Нийслэл хотын нүүдлэн суурьшиж байсан газруудад босгосон гэрэлт хөшөөг сэргээн засварлах Хүрээ нүүдэл аялал, Богдын хүрээнээс орчин үеийн Улаанбаатар хүртэл, Улаанбаатарын нэг өдөр сэдэвт хотын түүхийн уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулах зэрэг хэд хэдэн томоохон бүтээлч ажлуудыг ойн хүрээнд хэрэгжүүлж байна. Түүнчлэн Залуусын хот хөтөлбөрийг хэрэгжүүлж хотын соёлыг төлөвшүүлэх, залуусын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хорь гаруй Бүтээлч хот хөтөлбөрийг хэрэгжүүлж бизнесийн орчинг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг идэвхжүүлэх чиглэлээр олон арван бүтээлч ажил, арга хэмжээг зохион байгуулаад байна. Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд 10 дугаар сарын 21-29-ний өдрүүдэд НЗДТГ, түүний харьяа агентлагуудаас зохион байгуулах ёслол хүндэтгэлийн болон бусад арга хэмжээнүүдийн хөтөлбөрийг Нийслэлчүүддээ танилцуулж байна. БҮТЭЭЛЧ 380 ОЙН ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР № Арга хэмжээ Хэзээ Хаана 1 Их нүүдэл өсвөрийн шатарчдын тэмцээн 10-р сарын 01-28 Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиуд 2 Улаанбаатарын нэг өдөр гэрэл зургийн үзэсгэлэн 10-р сарын 21 Даваа 12:00 цаг Уран зургийн галерейд 3 Ulaanbaatar international Day 2019 10-р сарын 21-22 Шангрилла зочид буудал 4 Эрт-эдүгээ-ирээдүйн Улаанбаатар нэгдсэн үзэсгэлэн 10-р сарын 21-29 Даваа 10:00 цаг Нийслэлийн Соёлын төв өргөө 5 Улаанбаатарт үйлдвэрлэв үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн 10-р сарын 22-29 14.00 цаг Мишээл Экспо 6 Нийслэлийн 2019 оны Шилдэг хороо, Хэсгийн ахлагч нарын Шилдэг баг, Манай хороо-миний гудамж аяны шагнал гардуулах ёслол 10 дугаар сарын 23 Лхагва 11:00 цаг Монголын Хүүхдийн Ордон 7 Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн-д шагнал гардуулах ёслол 10-р сарын 23 Лхагва 14:00 цаг Нийслэлийн Улаанбаатар чуулгын байр 8 Петер пен мюзикл тоглолт 10 дугаар сарын 24,25,26- ны 14:00, 16:00, 29-ний 19:00 цаг Улаанбаатар чуулгын байр 9 Д.Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагуудын нэгдсэн гала тоглолт 10-р сарын 25 Баасан 15:00 цаг Нийслэлийн Соёлын төв өргөө 10 Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын дунд зохион байгуулагдах Улаанбаатар хотын 380 жилийн ойн нэрэмжит спортын наадам 10-р сарын 26, 27 Бямба, Ням 12:00 цаг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Спорт заал 11 Хот байгуулалтын түүхэн үйл явц, өнгөрсөн, одоо, ирээдүй эрдэм шинжилгээний бага хурал 10 -р сарын 28 Даваа 10:00 цаг BLUE SKY Цогцолборын Даймонд кристал танхим 12 Мэлхийт хөшөө, Нийслэлийн Сүлдэт хуур, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлэх ёслол 10-р сарын 28 Даваа 12:00 цаг Турк Монголын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн 13 Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт 10 -р сарын 28 Даваа 14:00 цаг 18:00 цаг Нийслэлийн Соёлын төв өргөө 14 Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал GARUDA /Хангарди/ гардуулах ёслол 10-р сарын 28 Даваа 18:00 цаг Зайсан хилл 15 Нийслэлийн удирдлагууд ЕБС-иудын ахлах ангийнханд Өнөөдөр Нийслэлийн өдөр сэдэвт хичээл заана 10-р сарын 29 Мягмар 08:00 цаг Сургуулиуд дээр 16 Азийн орнуудад хот, суурин газруудын агаарын бохирдлын эх хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөг бууруулах нь хэлэлцүүлгийн нээлт 10-р сарын 29 Мягмар 09:00 цаг Туушин Зочид буудлын 5 дугаар давхар, Соёмбо танхим 17 Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулсан НИТХ-ын Хүндэтгэлийн чуулган 10-р сарын 29 Мягмар 10:00 цаг Нийслэлийн Хангарди ордны хурлын танхим 18 Бидний бүтээл сансарт 38 мянган метрийн өндөрт бөмбөлөг хөөргөх ёслол 10-р сарын 29 Мягмар 11:00 цаг Д.Сүхбаатарын талбай 19 Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Төрийн далбаа, Улаанбаатарын туг мандуулах ёслол 10-р сарын 29 Мягмар 12:00 цаг Д.Сүхбаатарын талбай 20 Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан 10-р сарын 29 Мягмар 14:00 цаг Монгол Бөхийн өргөө Нийтэлсэн:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй