Энэ 96 давхар орон сууц нь Америкийн Нью-Йорк хотод баригдаж дууссан байна. Барилга Манхэттены төв хэсэгт байрлах бөгөөд Эмпайр Стейт Билдинг, Крайслер Билдинг, One World Trade Center зэргээс ч өндөр юм байна. Орой дээрээс нь Нью-Йорк, Төв Парк, Манхэттен болон Атлантын далайн гайхалтай өнгө төрх алган дээр байгаа мэт харагддаг ажээ. 95 сая долларын үнэтэй байр Уг барилгыг 432 Park Avenue гэдэг бөгөөд байрнууд нь зэрэглэлээсээ хамаарч 16-95 сая долларын хооронд зарагдах юм байна.
Та энэ өндөр барилгуудыг холбосон гүүрийг хараад ямар сэтгэгдэл төрж байна вэ? Харахад их л найдваргүй, аюултай гүүр шиг санагдавч, хятадууд үнэхээр юуг ч ханаа ч бариад босгож чаддаг бүтээгч хүмүүс юм даа.
Берлин хотноо саяхан нээгдсэн 25hours Hotel Bikini зочид буудлын архитекторч нь яагаад ч юм бие засах газрын цонхыг таазнаас шал хүртэл ил харагдах цонхтой хийхээр шийджээ. Иймэрхүү зүйл тэнгэр баганадсан барилгуудын хувьд байж болох ч, сониуч дурангаар харагчдаас бултах аргагүй юм.
Энэ модон байрыг Domespace гэдэг бөгөөд Solaleya Designs компанийхан бүтээсэн юм. Байрны давуу тал нь гэвэл, өвөрмөц дизайнтайгаас гадна нарны энергиэр халдаг байна. Мөн байгалийн төрөл бүрийн гамшгаас зугатах хамгийн шилдэг хамгаалалт болох гэнэ. Монгол гэрээс санаа авсан уу? Хэсэг бүр нь дахин шинэчлэхэд зориулагдсан бөгөөд нарны эрчим хүчээр хална. Байшингийн дээд хэсэг нь эргэдэг учир нарны энерги их буй газар руу өөрөө хазайлт өгдөг байна. Мөн их бие нь арк маягийн зохион байгуулалттай учир газар хөдлөлт, хуй салхи гэх мэт байгалийн гамшгаас энгийн барилгуудаас илүү найдвартай хамгаалах гэнэ. Өөрийн хүссэнээр тохижуулж болно. Харин эртний загвар, хэв маягт дургүй хүмүүсийн хувьд Сувд хэмээх барилгын бас нэгэн өөр төрөл бий. Энэ байшин нь эргэдэггүй ч жилийн аль ч улиралд нарны гэрэл тод тусахуйц байхаар байрлуулжээ. Монгол гэрээс санаа авсан бүтээлүүд гарсаар байна.
Дэлхийн хамгийн жижиг машин Peel P50 гэдэг нэртэй юм байна. Энэ бяцxан 3-н дугуйт машиныг анх Peel Engineering компанид 1962-1965 оны хооронд үйлдвэрлэж байсан аж. Үнэхээр авсаархан тэрэг байгаа биз? ... Дэлхийн хамгийн жижиг машин Энэ машинаар хойшоо ухрах боломжгүй хэдий ч зориулалтын гарны тусламжтайгаар хойш нь татаж, эргүүлж болно. Энэ машиныг хотод унахад зориулан хийсэн бөгөөд нэг том хүн суух боломжтой ажээ. Машин ганцxан хаалга, ганцxан гэрэлтэй юм байна. 1963 онд энэ машин 199 фунтын үнэтэй байсан бол 2010 оноос эхлэн үнэ нь өссөөр 2200 доллар болтлоо өсжээ. Нийт 50 ширхэг машин байдаг бөгөөд 27 нь одоо ашиглагдаж байгаа гэнэ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй