Тун удахгүй нисдэг машин бий болно гэвэл та итгэх үү? Америкийн Terrafugia компани нь нисдэг машин бүтээх үйл ажиллагаанд ороод байгаа гэнэ. Энэ машин нь гибрид хөдөлгүүртэй бөгөөд нисэх, газардах чадвартай болох юм байна. Нэг тулгарч буй асуудал нь нисэж, газардахад тодорхой талбай хэрэгтэй бөгөөд энэ нь одоогийн нөхцөлд олоход их хэцүү байгаа билээ. Нисдэг машин Terrafugia TF-X Нисдэг хүлэг болох Terrafugia TF-X нь гибрид хөдөлгүүртэй, цэнэглэгддэг байх юм байна. Уг хүлэг нь 500 морины хүчин чадалтай бөгөөд агаарт 322 км\цагийн хурдтай нисэх аж. Terrafugia TF-X нь тэр чигтээ цахилгаан байх юм байна. Үйлдвэрлэгчдийн хэлж байгаагаар нисдэг машиныг жолоодохоод тийм ч төвөгтэй биш бөгөөд жолоодож сурахад ердөө л 5 цаг шаардлагатай гэнэ. 2006 онд Массачусетийн Технологийн Их Сургуулийнхан энэ санааг гаргасан байна. Ингээд Terrafugia компани нь энэ санааг ажил болгохоор шийдсэн нь энэ юм. Уг компани нь хаана ч газардаж болох Transition хэмээх онгоцыг бүтээснээрээ дэлхий даяар алдартай болжээ.
(function(d, s, id) { var js, fjs = d.getElementsByTagName(s)[0]; if (d.getElementById(id)) return; js = d.createElement(s); js.id = id; js.src = "//connect.facebook.net/en_US/sdk.js#xfbml=1&version=v2.3"; fjs.parentNode.insertBefore(js, fjs);}(document, 'script', 'facebook-jssdk')); Хайртай эхнэрийнхээ хэвлийд өдрөөс өдөрт өсөн торниж буй бяцхан үрийнхээ хөдөлгөөнийг мэдэрсэн аавууд. Аз жаргалаар бялхаж, сэтгэл догдлуулсан баярт мөчид өөрийн эрхгүй нулимс дуслуулж, тэр хэрээр эхнэрээ, үр хүүхдээ чин сэтгэлээсээ хайрлах тангараг тавьдаг гэлтэй
Өнөөдрөөс эхлэн төрийн ордны интернетэд зарим нэгэн хязгаарлалтыг хийж эхэлжээ. Ордны ажилчид олон нийтийн сүлжээ сайт яахоо мэссэнжирийг ашиглах боломжгүй болсон байна. Төрийн албан хаагчид олон нийтийн сүлжээ сайтыг үргэлж ашиглаж, ажлаа цалгардуулах, ажлын үр бүтээмж багассан учраас энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.
Төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компани Монгол, Лондон, Хонконгийн хөрөнгийн биржид IPO хийн, гурван тэрбум ам.доллар босгохоор төлөвлөж буй нь ирэх оны гуравдугаар улирал хүртэл хойшилж магадгуй тухай Dow Jones Newswires. com мэдээлэв. Нүүрсний үнэ хямд, дэлхий нийтийн эдийн засгийн нөхцөл тааруу байгаа нь үүнд нөлөөлжээ. Тус компанийн Уул уурхай хариуцсан захирал Грэм Хэнкок Үнэт цаасны тухай шинэ хууль батлагдахгүй байгаа нь Хонконгийн хөрөнгийн биржид Эрдэнэс Тавантолгой-н хувьцааг арилжихыг зөвшөөрөхгүй шалтгаан болж байгаа хэмээн Хонконгод болж буй Монголын хөрөнгө оруулалтын хурлын уеэр ярьжээ. Дээрх хуулийг УИХ-аас ойрын хэдэн сардаа батална гэдэгт итгэлтэй байгаагаа Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай ярьсан байна. Эрдэнэс Тавантолгой-н Баруун Цанхид гэрээт олборлогчоор хамтран ажиллах саналыг АНУ-ын Peabody Energy компанид хүргүүлээд буйг бид өмнө нь мэдээлсэн. Харин Тавантолгойн Баруун Цанхийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох асуудлыг Монголын Засгийн газар ирэх оноос өмнө хэлэлцэж магадгүй хэмээн таамаглаж буйгаа Грэм Хэнкок дурджээ. Өнөөдөр сонин
Японы автомашин үйлдвэрлэгч Ниссан корпораци жолооч нарт зориулан мөргөлдөхөөс зайлсхийхэд тусалдаг автомашины автомат удирдлагын систем зохион бүтээжээ. Уг систем нь жолооч тоормосоо гишгэж амжихааргүй нөхцөл байдалд орсон үед тухайлбал, машины урдуур гэнэт хүн гүйхийг ямар нэгэн шалтгаанаар хэтэрхий оройтож анзаарсан үед ажиллах ёстой ажээ. Шинэ систем нь камер болон радарын системийн тусламжтайгаар автомашины өмнөх орон зайг байнга хянаж байх юм. Аюултай объектыг илрүүлмэгцээ дуут дохио өгөх бөгөөд автомашины эргэн тойронд саад байгаа эсэхийг хянах ажээ. Хэрвээ жолооч ослоос зайлсхийх арга хэмжээ авахгүй бол автомашин автомат удирдлагад шилжиж, машиныг холдуулснаар мөргөлдөх болон хүн дайрах эрсдэлээс сэрэмжлүүлнэ. Ниссан компанийнхан ойрын 3-аас 5 жилийн хугацаанд автомашинуудаа уг төхөөрөмжөөр тоноглохоор төлөвлөжээ. Д.Жаргал
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй