Хоногт 8 цаг унтах нь тухайн өдрийг бүрэн эрч хүчээр угтахад тустай гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ тэрнээс гадна нойрны талаар хөгжилтэй бас сонирхолтой түүхүүдийн талаар хэр мэдэх вэ? Салж хагацахыг хүсэхгүй тэр сайхан шөнө дундын цагийн талаар та нартаа дуулгахаар бид юуг олсон гээч. Нойрны тухай сонирхолтой баримтууд Эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд их нойр хэрэгтэй Нойрны талаар сүүлийн 20 жил гаруй судалж байгаа ноён Жим Орнегийн хэлснээр бүсгүйчүүд эрчүүдээс 20 минут илүү унтах хэрэгтэй байдаг гэнэ. Бүсгүйчүүд мулти-таск буюу нэг дор олон зүйлийг хийх чадвартай. Олон үйлдлийг нэг дор зэрэг хийснээр эрчүүдээс илүү тархиа сайн ашигладаг. Тийм учраас бүсгүйчүүдэд илүү их нойрны хэрэгцээ бий болдог. Нойронд хамгийн их нөлөөлдөг хамтлаг бол Coldplay Унтаж чадахгүй эргэж хөрвөөгөөд хэцүү байна уу? Тэгвэл Англичуудын зөвлөгөөг аваад Coldplay хамтлагийн хэдэн дуу татаж аваарай. Насанд хүрсэн 6000 Англичуудаас авсан судалгаагаар нойронд хамгийн ихээр нөлөөлж, хурдан унтуулдаг дууны эзнээр Coldplay хамтлаг тодорчээ. Харин дараагийн байранд Alicia Keys, Mozart нар орсон байна. Холливудын гоо сайхны нууц бол нойр Тэдний арьсны цаанаасаа гэрэлтэн гялалзах нууц юу гээч. Нойр гэж тэд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрчээ. Пенелопе Круз нүдний доор хар зураас үүсч, арьс ядрахаас сэргийлж хоногт 14 цаг унтдаг бол Женнифер Лопез хамгийн багадаа тогтмол 9 цаг унтах нь наснаасаа залуухан эрч хүчтэй харагдахад тусалдаг тухайгаа ярьсан байдаг. Женнифер Нойр бол миний нууц зэвсэг. Гоо сайхнаа хадгалахад хамгийн их тусалдаг 3 зүйл бол нойр, ус, маш сайн нүүр цэвэрлэгч гэж хэлсэн байна шүү. Сайн нойроо авч чадвал согтох явцыг удаашруулна Ганц хундага дарс уусны дараа дахиад ганцхан л уучихмаар санагдана. Гэхдээ болгоомжтой байгаарай, бүсгүйчүүд ээ. Энэ хэдхэн хундага дарс маргааш нь бодохыг ч хүсэхгүй байдалд оруулж мэднэ шүү. Нойр дутуу үед 3 хундага дарс хангалттай согтоодог бол сайн унтаж амарсан хүн 6 хундага дарсны ард гарахад согтолтын хэмжээ бага байдаг юм байна. Мөн согтууруулах ундааг хэтрүүлж хэрэглэснээс болоод хүний биед шингэний дутагдал үүсч, нойр хулжилтийг бий болгодог байна. Цэцэгсийн үнэр илүү нойроо сайн авч, сайхан амрахад тусална 2007 онд The Science сэтгүүлийн судалгаагаар цэцэгний үнэрт хичээлээ хийж байгаа хүүхдийн санах ой сайжирч, унтаж байгаа хүн илүү сайхан амарч чаддагийг нотолжээ. Хэрвээ нэг л тухгүй, амарч чадахгүй байвал орны хажуугийн шүүгээн дээрээ хамгийн дуртай үнэртэй цэцгээ тавиарай. Өдөр бүр хангалттай сайн амраад байвал ой ухаан сайжирж, уур уцааргүй, тайван байхад тусалдаг. Харин цэцэг тавих боломжгүй бол лаванда эсвэл жасмины үнэртэй лаагаар орлуулаад үзээрэй.
Алдарт Мэрилин Монрогийн нууцаас. Тэрээр нар арьсны хөгширөлтийг хурдасгадаг гэдгийг мэддэг байсан. Тиймээс хэзээ ч наранд бие шарж байгаагүй гэдэг. Харин арьс чөлөөтэй амьсгалж байх ёстой гэж үздэг.Унтахдаа ямар ч хувцасгүй унтана, хэзээ ч шилэн трико тэр байтугай дотуур хувцас өмсдөггүй байсан гэнэ. Элдэв тос хэрэглэлгүй оливын тос л нүүрэндээ түрхдэг байж. Алдарт хатан хаан Клеопатрагийн хамгийн гол нууц нь сүүн ванн байсан гэж үздэг. Мэдээж одоо үед эмэгтэйчүүд энэ аргыг хэрэглэж чадах билүү. Харин 1 литр халаасан сүүнд жижиг аяга зөгийн бал хийгээд ванндаа хийж усанд орж болно. Мөн түүндээ хагас киллограм давс хийж болно. Ийм усанд орсоны дараагаар таны арьс толигор зөөлөн өнгөлөг болно. Дараагийн Клеопатрагийн нэг нууц бол биений скраб. Клеопатрагийн зарц хүүхнүүд түүнийг 300 гр далайн давс хагас аяга чавгатай хольж үрж өгдөг байсан. Одоо үед бол янз бүрийн скраб байдаг болсон. Харин сүүнд орохыг гаран дээрээ хэрэгжүүлж болно. Гаранд хэрэглэх сүү танд олдоно доо. Тиймээс халуун бүлээн сүүнд гараа дэвтээж гое сайхан болгож болно. Шампуны оронд Клеопатра шинэхэн өндөгний шарыг ашигладаг байсан. Харин үсээ янз бүрийн ургамалаар зайлдаг байсан гэдэг. Хатан хаан маань усаа мөнгөн аяганд хийж дотор нь бага зэрэг алоэ, зөгийн бал хийн нилээн байлгаж байгаад нүүрэндээ ашигладаг байж. Мөн гахайн тосон дээр зөгийн бал, алоэны сок, ус, масло, ганц 2 дусал үнэртэн хийн нүүрээ тосолдог байжээ. Испаний хатан хаан Изабеллагийн нууцаас. Изабелла хатан хөгшин эмгэн болтлоо гоо сайхнаа хадгалж чадсан гэдэг. Түүний хамгийн сайхан зүйл түүний үс байсан. Түүний зарц бүсгүйчүүд үсэнд нь хэдэн цагаар массаж хийж өгдөг байсан. Сайхан залуу арьсандаа янз бүрийн ургамалын маск хэрэглдэг байж. Лили, сарнай, ромашка зэрэг цэцэгний хандыг ашигладаг байжээ. Наполеон хааны хайртай бүсгүй Жозефинагийн нууцаас. Жозефинагий гое залуу харагдахад хэрэглэдэг байсан зүйлс нь энгийн л аргууд байсан. Чанасан төмсийг хальсыг нь аваад халуун бигнүүр тавьдаг байсан. Мөн гол нууц нь эрүүл амьдралын хэв маягтай байсан байна. Өөрийнхөө бие организмыг үргэлж цэвэрлэн, өглөө өлөн элгэн дээрээ нэг стакан лимонны сок, эсвэл минералны ус уудаг байж. Диана де Пуатье хэмээх бүсгүй нь үргэлж залуу сайхан харагддаг нууц нь бүүр сонирхолтой. Тэрээр бараг юу ч хэрэглэдэггүй байж. Хатан хаан Екатерина Медичигийн атаархлыг нь хүртэл үргэлж гоеё залуу сайхан харагддаг байсан байна. Генрих II-ын нууц амраг байсан энэ бүсгүйгийн гол нууц мөн л зөв амьдралын зөв хэв маягтай амьдарч байсан бөгөөд Диана маш эрт босож хүйтэн усанд орж 2 цаг өглөөний сайхан агаарт морьтой давхидаг байсан байна. Өглөөний зугаалгаасаа ирээд халуун хөнжилдөө орон хөнгөн өглөөний цай ундлан бараг үд болтол унтдаг байжээ. Ажил хэрэг уулзалтуудыг үргэлж үдээс хойш товлодог, хэзээ ч архи тамхи хэрэглэж байгаагүй. Мөн муухай зүйл бодохыг хүсдэггүй бөгөөд хөгширөлтийн талаар бүүр ч боддоггүй байж. Оросын хатан хаан Екатерина II т өөрт нь өөрийнх нь гадаад төрх тийм ч таалагддаггүй байжээ. Түүний гоо сайхан байх нууц нь ваннд орохдоо усандаа сүү, сарнайн дэлбээнүүд, нэг стакан архи хүртэл хийдэг байжээ. Амьдралынх нь хэв маяг нилээн чанга хатуу байжээ. Цагийг маш сайн баримталдаг. Өөрийн гаргасан дэглэмээ маш сайн сахидаг. Өглөө 5 цагт босож, нүүрээ хүйтэн мөсөөр арчиж, нэг печень кофе уун ажилдаа ордог байж. Өдрийн хоол нь чанасан мах, хөнгөн ногоотой идэн, десертэнд нь жимс зооголдог байсан байна. Заримдаа хоолны дараа бага зэрэг вино уучихна. Оройн хоолоо заримдаа аяга буцалсан усаар солино. Аргагүй хүлээн авалтан дээр л хүмүүстэй ижил хоол иддэг байж. Орой 10 цагаас хэтрэлгүй унтдаг. Людовик XIV хааны бас нэгэн хайртай байсан бүсгүй болох алдарт Жанна-Антуанетта. Тэрээр намхан биетэй мөн эрүүл мэндийн хувьд сул биетэй байжээ. Тийм хэдий ч хэзээ ч сэтгэлээр унадаггүй эрч хүчээр дүүрэн, театрт дуртай, ордоны садны дизайныг мэддэг, чимэглэдэг цэцэг тарьдаг байсан. Анх өндөр өсгийтэй гутлыг санаачилсан хүн бол Жанна-Антуанетта. Түүнийг үргэлж гоё сайхан харагдахад нөлөөлдөг хамгийн гол зүйл нь хааны хайр байжээ. Түүний уух дуртай ундаа нь нэг халбага зөгийн балтай луувангийн шүүс байсан. Янз бүрийн ургамалын маск, оливын тос түүний царайг үргэлж гэрэлтэй эрүүл харагдуулдаг байсан.
Бүсгүйчүүд бид хөөрхий хөхөө хэлбэрээ алдан, сунаж унжих вий гэж их санаа зовдог шүү дээ. Харин үүнийг шийдэхэд тийм ч хэцүү биш бололтой шүү! Өдөр бүр хөхөндөө багахан санаа тавихад л шийдэгдэх юм байна. Хамгийн гол нь доорх 6 зүйлийг анхааралдаа ав. Буруу зуршлаа засаж өдөр бүр хөхөө арчилж байж л хөх хэлбэрээ алдахгүй сайхнаараа байх болно. Мөн доорх 6 аас өөр шалтгаанаас болж чиний хөх унжсан байхыг үгүйсгэхгүй. Аль хэдийнэ хэлбэрээ алдчихсан хөхтэй бүсгүйчүүд маань доорх дасгалуудыг өдөр бүр тогтмол гурван сар хийгээд нэг үзээрэй! Яг гурван сар! Мөн дээр дурдсан нэмэлт арчилгаануудыг мартаж болохгүй шүү! Сайхан хөхтэй байх чинь бас л нэг эмэгтэй хүний өөртөө итгэх итгэл шүү дээ! Дасгалаасаа бүү төвөгшөөгөөрэй! Чи үнэхээр л хүсэж байгаа бол түрхэн зуурын залхуурал, үл ойшоолт бол юу ч биш. Гурван сарын дараах үр дүн л чамайг жинхэнээсээ юу хүсээд байсныг чинь ойлгуулах болно. Харин хараахан хүүхэд төрүүлээгүй, хөх чинь сэргэр хэвээр байгаа бүсгүйчүүд үрчлээнээс сэргийлдэг шиг л хөхөө одооноос арчилж эхлэхгүй бол болохгүй. Өөрөө өөртөө цаг гаргаж, хөхний суналт, өөхлөлт, арьсны сулрал зэргийг өнгөцхөн байгаа дээр нь арчилж авахгүй бол цаг хугацаа хоромхон зуурт л бидний гоо сайхан, залуу насыг аваад одно шүү. 1. Чи жүржийн шүүс уудаггүй Энэ их чухал зүйл шүү бүсгүйчүүд ээ! Жүржийн шүүс өвлийн улиралд дархлаа тогтоож ханиад томуунаас сэргийлэхээс гадна хөхний хэлбэрийг хадгалж байдаг коллагенд С,В амин дэмээр дэмжлэг үзүүлдэг гэнэ. Тэгэхээр одооноос эхлээд нэг аяга жүржийн шүүсийг өглөө бүр ууж өөрийнхөө хөхний арьс болон эдийн бүрхүүлд С В амин дэмийг бэлэглээрэй. Нэг ширхэг жүржийг өглөөний цайндаа амтархан идээд гарахад л болно. Учир нь одоо үед цэвэр жүржийн шүүсийг будагтай шар өнгийн ундаанаас ялгахад их л хэцүү болсон шүү дээ. Тиймээс цэвэр жимсийг нь хэрэглээрэй! 2. Чипс, чихэр, нарийн боов гэх мэт зүйлс чиний байнгын хэрэглээ Түргэн хоол болон таргалуулдаг хүнсэнд асуудал их бий шүү хонгор минь. Цагаан гурил зөвхөн бэлхүүсийг л таргалуулдаг гэж боддог бол хөхний хэлбэрийг ч мөн алдагдуулж байдаг. 30 - 40 нас гэхэд л чиний хөхний толгойноос авахуулаад хөхний тойрог хүртэл хэмжээгээ алдаж, унжиж эхлэнэ. Шалтгаан нь эдгээр таргалуулдаг хүнс чиний бэлхүүс эсвэл гуя, өгзөг зэрэгт шууд очдоггүй. Эдгээр хүнс хамгийн түрүүнд хөхний хэсэгт хэрэгцээгүй өөх тосныхоо ихэнхийг үлдээгээд цааш явдагт л асуудал байгаа юм даа. Нас ахиж жин нэмэх тусам хөх томорч хэлбэргүй унжсан урт болдог шалтгаан нь энэ юм шүү дээ. Мөн хөхөндөө сүү оруулах нэрийдлээр маш ихээр цагаан гурилан бүтээгдэхүүн идэх нь буруу. Цагаан гурилын найрлагагүй хэрнээ хөхний сүүг нэмэгдүүлдэг бүтээгдэхүүн зөндөө бий шүү. 3. Чи хэтэрхий их турах гэж шунадаг Мэдээж эмэгтэй хүн бүр эрүүл жинтэй байхыг хүснэ. Гэхдээ зохистой хэмжээндээ хүрээд л зогсож сурах хэрэгтэй. Хэтэрхий туранхай байх нь чамайг огтхон ч сайхан харагдуулахгүй. Харин ч хөхөнд чинь байдаг өөх хайлж, булчин агшиж, коллагенууд нурж арьс л үлдэнэ. Хэрвээ дасгал хийлгүй зүгээр л хоол сойлт, эмийн бүтээгдэхүүнээр турж байгаа бол бүр ч буруугаар эргэж арьс гэмтэж доош унжих магадлал өндөр. Тиймээс найз минь, эрүүл жиндээ хүрчихсэн л бол дасгал хийж биеэ чангал. Цааш ахин бүү шуна. 4. Тамхи татдаг л гэж битгий хэлээрэй дээ! Сэтгэл санааны хямрал, тайвшрал, уур уцаараа гадагшлуулах зуршил болсон үйлдэл, сайхан мэдрэмж, мансуурал... Өөр юу ч байж болох юм. Гэхдээ миний мэдэхээр хамгийн бүр хамгийн муу тайвшрах арга бол архи, тамхи. Тэр тусмаа бүсгүй минь чамд энэ зүйл хэзээ ч нэмэр болохгүй. Өнгөн дээрээ сайн найз шиг өөрөөрөө таашаал өгөх ч сайн авч үзэх юм бол тэр чиний уушигнаас чинь илүүтэйгээр хөхөнд чинь хамаг хороо шахаж байдаг. Тамхи татдаг эмэгтэйчүүдийн 70 хувь нь арьсны гэмтэлтэй, хөхний эргэн тойрны эд эсийн үхжилт болж, хөхний булчин агшсан байдаг. Магадгүй залуу насны халхавчин дор харагдахгүй байж мэдэх ч гэлээ 40 насыг давав уу, үгүй юу хөх унжиж, арьс нь хуурайшч, өнгөө алдан, бүр хар бор өнгийн тууралт ч гарах нь бий. Хонгор минь дээ, яагаад тамхи гэж..? 5. Иллэг болон чийгшүүлэлтэд анхаардаггүй Ялангуяа хөхүүл ээжүүд тогтмол хөхөө чийгшүүлж иллэг хийж байх хэрэгтэй. Манай эмэгтэйчүүдийн нэг буруу ойлголт бол жилдээ эсвэл сардаа нэг хөхөндөө иллэг хийж бага зэрэг чийгшүүлэлт өгчихөөд л хэтэрхий их үр дүн хүлээгээд байдаг явдал юм. Ядаж өдөрт арван минутыг тогтмол хөхөндөө зориулж бай. Сайн чанарын чийгшүүлэгчтэй, арьс чангалах үйлчилгээтэй тос хэрэглэх нь хөхний суналтыг удаашруулах нөлөөтэй. Хамгийн багадаа тав болоод зургаан сарын дараагаас л чийгшүүлэлтийн үр дүн мэдэгдэх учраас яарч адгах хэрэггүй шүү. Яарвал яадаг билээ? ямар ч үр дүнгүй бас сайхан хөхгүй хоцорно. 6. Чи фитнессийн зааланд оччихоод хэтэрхий их гүйдэг Мэдээж гүйх гэдэг бол сайн зүйл. Гэхдээ фитнессийн зааланд өөр маш олон дасгалын төхөөрөмж бий. Чамд л гэж зөвлөхөд аль болох бага хугацаанд эрчимтэй дасгал хийж бас хөнгөн үсэрч гүйж сурах хэрэгтэй. Учир нь удаан хугацааны гүйлтээс болж хөх сунах тохиолдол бий. Угаас хэтэрхий хүчтэй бас удаанаар дээш доош савлаад байхад яаж сайн байх вэ дээ. Гэхдээ бүү санаа зов, энэ тийм ч том асуудал биш. Чи гүйлтээр хичээллэх дуртай бол давхар усан санд явж, цээжний дасгалуудыг тогтмол сайн хийхэд л болно.
Бүх эмэгтэйчүүд урт сайхан хэлбэртэй хумстай явахыг хүсдэг. Гэхдээ тэр болгон хумсаа урт ургуулах тэвчээр үгүй, эсвэл ургаад хугарчихдаг. Хугаралыг зогсоохын тулд хумсанд байнгын арчилгаа хэрэгтэй байдаг, яг л нүүрний арьс шиг. Хумсыг хурдан ургуулахын тулд хамгийн үр дүнтэй арга бол тусгайлан бэлдсэн жижиг ванн хэрэгтэй. Үүний нэг нь далайн давстай усанд хумсаа дүрэх бөгөөд танд тал аяга халуун ус, хагас халбага далайн давс хэрэгтэй. Илүү сайн үр дүнд хүрэхийг хүсвэл танд бага зэрэг эфирны масло хэрэгтэй. Уусмалаа бэлдсэн бол одоо та хуруугаа усанд дүрж болно.Ус хөрөх хүртэл байлгана. Үүний дараа гаранд тос түрхэнэ. Харин хугарамтгай хумсанд бол витаминтай ванн хэрэгтэй. Энэ уусмалд стакан халаасан есийн тос, 3 дусал йод, 5 дусал витамин А хэрэгтэй. Бүгдийг хутгасны дараа хуруугаа 20 минутаас илүү байлгаж болохгүй. Таны хумсны асуудлыг шийдэхэд тань тус болсон байхаа гэдэгт итгэлтэй байна.
Хуурай ширүүн уур амьсгал бидний гоо сайхныг хэрхэн муутгадаг гэдгийг бид мэднэ. Гэхдээ ганцхан ширхэг өндгөөр намирсан сайхан үстэй болох боломжтой. 1. Өндгөө саванд хийгээд сайтар хутгаарай. 2. Хутгасан өндгөө үсэндээ жигд түрхээрэй. Уг болон үзүүр хэсэгтээ. 3. 20 минут болгоно. 4. Хүйтэн бүлээн усаар үсээ угаах хэрэгтэй. Үсээ угаасныхаа дараа салаалж, гэмтсэн үснийхээ үзүүрт бага зэргийн ангижруулагч түрхээд, 10 минутын дараа бүлээн усаар үсээ угаагаарай. Энэхүү аргыг долоон хоног хэрэглэснээр таны үс эрүүлжиж, өнгөлөг болох болно.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй