Өөрийгөө өөрчлөх

2016-06-19 20:16:00 Нийтлэгдсэн: Эрүүл мэнд
Өөрийгөө өөрчлөх

Магадгүй хамгийн хэцүү зүйл бол өөрийгөө өөрчлөх. Тогтсон хэв маяг, амьдралаа өөрчилж бүхнийг шинээр эхлэх, эсвэл өөрөөр хийх. Өөрчлөлт ер нь хэзээ ч аятайхан мэдрэмжийг төрүүлдэггүй. Зөвхөн ЭХЭНДЭЭ. Голын хүйтэн усруу хүн бүхэн шууд ороод сэлчихэж чаддаггүй харин бага багаар дасгаж байгаад ордог шиг өөрчлөлт анх ирэхдээ яг л ингэж ирдэг. Тэгвэл бид өөрчлөлтөд өөрийгөө яаж бэлтгэж, яаж дасгах ёстой вэ? Эерэг бодол За эерэг бодол гэхээр бүх зүйл сайхан болно, бүх зүйл сайхан болно, би шилдэг нь, би шилдэг нь гээд хэдэн мянга дахин давтаж хэлээд болгочихдог гэж битгий ойлгоорой. Уучлаарай гэхдээ хэзээ ч бүх зүйл нэгэн зэрэг сайхан байхгүй, би шилдэг нь гэсээр байгаад шилдэг нь болчихгүй. Харин эерэг бодол гэдэг бол тухайн нөхцөл байдалд дүгнэлт хийж, хүлээж авахдаа өөрт ашигтайгаар, эерэгээр тусгаж авахыг хэлж байгаа юм. Жишээ нь тиймээ би хангалттай биш байна, сайн биш байна, би муу байна гэдгээ хүлээн зөвшөөрчих. Үнэхээр хүлээн зөвшөөр. Онцгүй байна уу? Тэгвэл би танд эерэг бодол энэ нөхцөлд юу байх вэ гэдгийг хэлж өгье. Эерэг бодол: БИ ДАХИАД ЗӨНДӨӨ ХӨГЖИЖ ДЭВШИЖ БОЛОХ НЬ БАЙНА. МАШ ИХ ЗҮЙЛ СУРЧ БОЛОХ НЬ БАЙНА Хүрээллээ зөв бүрдүүл 100 төгрөгтэй явснаас 100 найзтай явсан нь дээр гэж нэг үг бий. Тиймээ хүнд найз нөхөд хамгаас чухал. Яагаад чухал гэхээр бидний найзууд бидний хамгийн хэцүү болоод сайхан мөчүүдэд хамт байгаадзогсохгүй тэд бидний хэн болох вэ гэдэгт хамгийн том нөлөөг үзүүлдэг. Хүн өөрөө нийгмийн амьтан болохоороо нийгэмшиж, нийгмийн харилцаанд орж амьдрах ёстой. Гэхдээ хэнтэй, хаана, ямар хугацаагаар, яаж гэдэг бол хамгийн чухал асуудал. Зарим хүмүүст 5 мин л зарцуул харин заримд нь 5 цаг зарцуул. Хэнтэй илүү удаан цаг хугацааг өнгөрөөнө, та тийм л болно. Харах өнцөг, хэлэх үг, бодох бодол тэр л хүрээнд өрнөнө. Сайн ч муу ч. Өөрийгөө та толинд хар, өнөөдөр та хэнтэй уулзах гэж байгаагаа бод, юу ярихаа бод. Хүсэн хүлээсэн амьдрал өөдөө та явж байна уу эсвэл үгүй юу? Энгийн л дээ гэхдээ хамгаас хэцүү. Үнэхээр өөрчлөгдөх зорилт тавьсан бол өөрчлөлтийг тань хамгийн зөвөөр хүлээж авч, таныг дэмжих, таныг ойлгох тэр хүрээллийг ол бас бүрдүүл. Томоор сэтгэ, хар. За томоор гэхээр тэрбумтан, од, эрх мэдлийн талаар биш шүү. Томоор сэтгэх бол огт өөр. Ойлгомжтой болгохын тулд хэд хэдэн жишээн дээр тайлбарлая. Жишээ 1. Шалихгүй юмнаас, шалихгүй зүйл дээр шалихгүй хүмүүстэй битгий маргалд, сөргөлд бас нударга зөрүүл. Өчүүхэн бодолтой хүмүүстэй сөргөлдөх тусам тэдний түвшинд өөрийгөө аваачдаг. Жишээ 2. Өөрийгөө хэзээ ч битгий гол! Өөртөө сэтгэл хангалуун гэхдээ шударга бай! Дампуурчихсан яваа бол хүлээн зөвшөөр гэхдээ үргэлж өөдөө тэмүүл, үргэлж өөрийгөө хөгжүүлэх арга замыг гарцуудыг эрэлхийл, зүтгэ бий болго. Жишээ 3. Та үргэлж илүү дээр байж чадна. Гэхдээ хэн нэгний стандартаар бишөөрийнхөө дүгнэлтээр. Жинхэнэ ахиц та өчигдрөөсөө хэр илүү байж чадаж байна вэ гэдэг дээр л харагддаг. Өөрөөр хэлбэл өөрийгөө сайжруулах, илүү чадварлаг болгох тэр зүйлсүүдийг хэзээ ч битгий үл тоо. Харин барьж аваад чаргууцалдаад бай.

Ядаргаа тайлах аргууд

2016-06-13 19:09:47 Нийтлэгдсэн: Эрүүл мэнд
Ядаргаа тайлах аргууд

1. Унтахынхаа өмнө 1 цайны халбага зөгийн бал идэж, тогтсон цагтаа унт. 2. Өглөөдөө 30-40 минут дасгал хий. Өлөн дээрээ 1 аяга буцалсан хүйтэн ус уу. 3. Өдөрт сүү, өндөгний шарыг заавал ид. 4. Оюуны хөдөлмөр эрхэлдэг бол фосфор агуулдаг хүнс ихээр хэрэглэ. Тухайлбал, хушга, газрын самар, буйлсийн самар, сэвэг зарам, вандуй, цурхай загас /щука/. 5. Ихээхэн туйлдаж ядарсан үед терк дээр үрсэн таримал туурмыг хэд хэдэн өдөр хоолны халбага усаар даруулж ид. Үүний сацуу өдөрт 20-30 ширхэг гичний үрийг усаар даруулж залиг. 6. Хөдлөхөөс дургүй хүрч байвал зөгийн балтай сүүтэй цай 1 аягыг уу. Усан үзмийн шүүс аягыг бэлтгээд 2 цаг дутам 2 хоолны халбагаар уу. Оюуны хэт ядаргааны үед хэд хэдэн зүсэм май загас /селедки/ ид. 7. Нимбэгтэй сармисны каш ид. Үүний тулд 400 г сармисыг тёрк дээр үрж каша болго. Дээр нь 24 ш нимбэгний шүүс хийж хутга. Хэрэглэхийн өмнө зайлна. Энэ кашанаасаа 1 цайны халбагаар өдөрт 3 удаа хоолноос өмнө усаар даруулж ууна. Хөргөгчинд хадгална. 14 хоногийн дараа биеийн тэнхээ тамир сайжирч, нойрмоглох нь алга болж, урам зориг ирж, ажлын чавдар сэргэнэ. 8. 3000 мл шилэн саванд 1000 г угаасан хушганы самар хийж дээр нь 1000 г элсэн саахар нэмнэ. Эцэст нь 1000 мл архи хийж харанхуй дулаан газар тавьж үе үе зайлж 3 хонуул. Үүссэн улаан хүрэн шингэнээ өөр шилэн саванд юүл. Самарыг бас дахин 2 удаа тус бүр 1000 мл архиар эхнийх шиг дарна. Ингээд 3 хандмалаа хольж хүрэн шилэнд юүл. Дулаан газар хадгална. Өдөрт 1 хоолны халбагаар хоолноос өмнө 3 удаа 21 хоногийн турш ууна. 9. Ядаргаатай тэмцэхэд усан эмчилгээ мөн чухал. Өглөө бүр хүйтэн усаар биеэ шавшиж арч. Унтахын өмнө ямар нэг ургамлын хандтай ваннад ор. Эсвэл унтахын өмнө хөлөө 42 хэмийн халуун усанд хөлөө 10 минут дүр. Энэ нь толгойноос цус явуулдаг. 10. Оюун санаагаа сэргэлэн цовоо болгодог цай уу. Йогчууд үүнийг хийж уудаг. 4 ш кардамон, 4 ш хар перец, 3 ш башир цэцгийг нунтаглаж 250 мл бүлээн усанд хийж цагаан гаа, шанцаар амталж 20 минут зөөлөн гал дээр чанана. Бэлэн болохоос 1-2 минутын өмнө хар цай хийж сүлнэ. Дараа нь 1 цайны халбага зөгийн балаар амтална. -Алжаал ядаргаа тайлах арга буюу Футсокинг: /хөлөө халуун бүлээн давстай усанд дүрэх сувилгаа/ тайвшруулна, амраана, дархлаа сайжруулна, сэргэлэн цовоо болгоно /энэ тохиолдолд өглөө босоод хүйтэн усанд дүрнэ/, нойр хүргэхэд тусална. Нэг удаагийн сувилгаа: 21 хоног.

 Цэвэрлэгээний бодисуудыг гэртээ хийх аргууд

Цагаан сарын өмнөх гэрийн их цэвэрлэгээний үеэр бүсгүйчүүд бидний гол зэвсэг бол цэвэрлэгээний бодисууд байдаг. Тэдэнгүйгээр бүхнийг сайтар цэвэрлэхэд хэцүү ч бүгд химийн хүчтэй бодисууд агуулсан гэдэг нь тодорхой. Тиймээс бидний эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр муу нөлөөлж үзүүлж байгаа нь тодорхой. Тэгвэл гэрийн нөхцөлд гарын доорх материалаар хэрхэн цэвэрлэгээний бодисууд хийх вэ: Цэвэрлэгээний бодисуудыг хэрхэн гэртээ хийх вэ? Модон материал цэвэрлэгч - аяга нимбэгний шүүс (4 ширхэг нимбэгийг шахаж гаргана) - аяга ус - цайны халбага байгалийн гаралтай шингэн саван эсвэл угаалгын нунтаг байж болно - Хэдэн дусал оливийн тос Цонх цэвэрлэгч - цайны халбага сода - аяга халуун ус - цайны халбага шингэн саван - 2 аяга хийжүүлсэн ус Халуун усан дээрээ содоо хийгээд сайн уустал нь хутгаарай. Дараа нь шингэн савантай шүршдэг савандаа хийгээд дээрээс нь хийжүүлсэн усаа нэмээрэй. Тэгээд л сайтар сэгсэрч хольсоны дараа цонхоо угаахад бэлэн болох нь тэр. Суултуур цэвэрлэгч - аяга хүнсний сода - аяга цагаан цуу Энэ хоёрыгоо хооронд нь холиод суултуурынхаа угаах хэсэгт нь бага багаар асгаад үрж угаана.

Алдартай бүсгүйчүүдийн гоо сайхны нууц

Эмэгтэй хүний төгс гоо сайхны илэрхийлэл бол яалтчгүй биедээ таарсан сайхан хөх билээ. Гэвч том хөхийг илүү таашаадаг болсон өнөө үед, чадварлаг эмч нарын тусламжтайгаар ямарч жижигхэн хөхийг хормын дотор л төрөлхийн мэт өөгүй сайхан болгочихдог болжээ. Ингээд төрөлхийн мэт харагдах сайхан хөхтэй одуудыг танилцуулж байна. Алдартай бүсгүйчүүдийн гоо сайхны нууц 1. Жессика Симпсон (Jessica Simpson) Америкийн алдарт дуучин Жессика Симпсонг танихгүй хүн ховор биз ээ. Тэрээр дуу дуулахаас гадна дууны үг бичих, шоу нэвтрүүлэг хөтлөх, кинонд тоглох гээд олон талаар өөрийгөө хөгжүүлж байгаа хөдөлмөрч бүсгүй юм. 2. Кармен Электра (Carmen Electra) Алдарт Playboy сэтгүүлийн моделоос амжилтын карьераа эхэлж байсан загвар өмсөгч, жүжигчин Кармен Электра нь пластик мэс засалд орж төрөлхийн мэт том сайхан хөхтэй болжээ. Тэрээр өмнө нь 32B размерийн хөхөвч зүүдэг байсан бол хагалгааны дараа DD хэмжээ рүү шилжсэн гэдэг. 3. Кристина Хендрикс (Christina Hendricks) Олон ангит телевизийн цуврал болох Mad Men киногоороо олонд танигдсан жүжигчин бүсгүй мөн л хөхний хагалгаанд орж байжээ. Тэрээр 6 удаа Эмми-гийн хамгийн дур булаам бүсгүйгээр нэр дэвшиж байжээ. 4. Кейт Уинслет (Kate Winslet) Жүжигчин Кейт Уинслет химийн гаралтай бүтээгдэхүүн, ботокс , гоо сайхны хагалгаа зэргийг хэзээд үгүйсгэсээр ирсэн. Тэрээр төрөлхийн гоо сайхнаа тордож, арчлахыг бусад эмэгтэйчүүдэд уриалдаг билээ. Гэсэн ч тэрээр хөхөндөө сэтгэл дундуур байсан бололтой... Эсвэл түүний хөх нэг шөнийн дотор ургачихаагүй л байлтай. 5. Келли Брук (Kelly Brook) Холливуудын хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн нэг, жүжигчин, модель Келли Брук нь дэлхийн хамгийн алдартай загварын агентлаг, сэтгүүлүүдтэй хамтарч ажилладаг. Хэн ч түүнийг хөхөндөө мэс засал хийлгэсэн гэдэгт итгэхгүй дээ. 6. Кэт Деннингз (Kate Dennings) Жүжигчин Кэт Деннингз нь 2 broke girls, Sex and the City гэх мэт телевизийн цуврал киногоороо олонд танигдсан. Түүнчлэн Big Momma's House 2, Thor зэрэг уран сайхны кинонуудад тоглосон тэрбээр хиймэл хөх хийлгэсэн ч, төрөлхийн мэт харагддаг нь үнэхээр гайхалтай. 7. Скарлетт Йоханссон (Scarlett Johansson) Хүмүүсийн хамгийн ихээр таашаадаг авьяаслаг жүжигчдын нэг Скарлетт Йоханссон-ийг Luсy киногоор нь та бид сайн мэднэ. Тэрээр Esquire сэтгүүлийн хамгийн дур булаам бүсгүйгээр хоёр ч удаа шалгарч байсан юм. Хүмүүс түүний хөхийг хиймэл гэдгийг төдийлөн мэддэггүй байх. Харин бид танд түүний нууцыг задалж орхилоо... 8. Мариан Кэри (Mariah Carey) Поп хөгжмийн хатан хаан Мариан Кэри хамгийн эрэлттэй сайхан бүсгүйчүүдийн тоонд ордог. Тэрээр эрчүүдийн харааг булаах төрөлхийн мэт сайхан хөхтэй юм. 9. Кэти Перри (Katy Perry) I Kissed a Girl, Roar,ET зэрэг дуулсан дуу бүр нь хит болдог алдартай дуучин Кэти Перри нь Maxim, GQ, Vice зэрэг алдартай сатгүүлүүдийн нүүрийг чимэж байсан. Ихэнх шүтэн бишрэгчид нь түүнийг төрөлхийн том хөхтэй гэж боддог байх. Гэвч тэр өөрөө нэгэн ярилцлагадаа энэ тухайгаа санаандгүй ам алдсан юм. 10. Женнифер Лав Хьюитт (Jennifer Love Hewitt) Өсвөр насандаа л од болох гараагаа эхэлж байсан өхөөрдөм, дур булаам жүжигчин бүсгүйг хөхний хагалгаанд орж байсан гэдэгт хэн ч итгэхгүй дээ. Учир нь түүний хөх үнэхээр төрөлхийн мэт сайхан харагддаг нь нууц биш юм. 11. Кристина Агилера (Christina Aguilera) Grammy awards-ийн 5 удаагийн эзэн поп дуучин Кристина Агилера мөн л энэхүү жагсаалтанд багтаж байна. 12. Сальма Хайек (Salma Hayek) Тэр бол яахын аргагүй Холивуудын халуухан бүсгүйчүүдийн нэг билээ. Тэрээр өөрийгөө пластик мэс заслын эсрэг байр суурьтай хэмээн хэлж байсан ч жижигхэн хэмжээтэй хөх нь яавч нэг шөнийн дотор ургаагүй нь лавтай. 13. Ники Минаж (Nicki Minaj) Этгээд сонин төрх, дуулалтаараа үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа дуучин бүсгүй дан хөх гэлтгүй хэд хэдэн мэс заслыг хийлгэснийг түүний бүр залуугийн зурагнаас харж болно. 14. Холли Берри (Halle Berry) Cat Woman кинонд авхаалж самбаа, овжин зальтай муурын шинжийг агуулсан эмэгтэйн дүрийг чадварлаг гаргасан түүнийг энэ киногоор нь хүмүүс андахгүй бизээ. Оскарын шагналт, тачаангуй бүсгүйн нууц нь түүний хөх гэж хэн мэдэх билээ. 15. Амбер Рөуз (Amber Rose) Реппер Wiz Khalifa-ийн экс эхнэр, жүжигчин, загвар өмсөгч бүсгүй одоогоос 15 жилийн өмнө амжилтынхаа карьерыг тайчигч бүсгүйн амьдралаас эхэлж байжээ. Тэрээр мөн л хөхний хагалгаанд орж байсан юм байна. 16. Жесси Жеймс Декер (Jesse James Decker) Америкийн country дуучин Жесси Жеймс Декер Итали улсад төржээ. Тэрээр хүүхэд хүүхэд байхаасаа л дуулах дуртай охин байжээ. Хүсэл сонирхлынхоо дагуу дууны тэмцээнд орж түрүүлсэн нь түүний амжилтын гараа байсан гэхэд болно. 17. Тайра Бэнкс (Tyra Banks) Загвар өмсөгч, продюсер, шоу нэвтрүүлгийн хөтлөгч бүсгүй нь анхны өнгөт арьст махлаг моделуудын нэг юм. Түүний зураг олон ч сэтгүүлүүдийн нүүрэнд гарч байжээ. Харин хүмүүс түүний хөхийг хиймэл гэдгийг төдийлөн мэддэггүй ажээ. 18. Мэган Гуд (Meagan Good) Жүжигчин Мэган Гуд жүжигчин болох гараагаа 4 наснаасаа эхэлжээ. Гэсэн хэдий ч түүний жинхэнэ амжилт 2011 оны телевизийн шоу байв. Барбадос гаралтай энэхүү сайхан бүсгүй ч гэсэн пластик мэс засалтай нөхөрлөөд амжжээ. 19. Ким Кардашьян (Kim Kardashian) Реалити шоуны од Ким Кардашяныг мэдэхгүй хүн ховор биз ээ. Түүний элсэн цаг шиг бие галбир олон эмэгтэйчүүдийн мөрөөдөл гэвэл хилсдэхгүй. Түүний бие галбирын нэгээхэн хэсэг нь пластик мэс заслын үр дүн гэнэ. 20. Женнифер Лопез (Jennifer Lopez) Америкийн алдарт дуучин, жүжигчин Женнифер Лопес (Jennifer Lopez) өдгөө 46 настай хэдий ч төгс бие галбир, бүтээлч чанараараа үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа авьяаслаг уран бүтээлчдийн нэг билээ. Тэрээр дасгал сургуулилтаас гадна, хэд хэдэн пластик мэс заслын дүнд ийнхүү сайхан төрхөө хадгалсаар байгаа билээ.

Сормуусаа урт ургуулах аргууд

Бүсгүй бүхний хүсэл бол урт өтгөн сормуустай болох. Гэхдээ байгаль хүн бүхэнд адилгүй заяаж. Гэхдээ үүнийг энгийн 2 гэр аргаар шийдэж болох нь. -Орой бүр, унтахаасаа өмнө вазелиныг хөвөнтэй модоор бага зэрэг авч сормуус ургасан шугамын дагуу түрхэнэ. -Зуун настын шүүсийг тосон витамин А-тай хольж сормуусандаа маск тавиарай. Үүнийг сормуусандаа түрхээд 30 минутын дараа угаана. Энэ 2 арга нь үнэхээр тусладаг боловч, яг тасралтгүй 1 сарын хугацаанд марталгүйгээр сормуусандаа маск тавьдаг бүсгүй үнэхээр ховор байдаг. Үр дүн сайн бөгөөд сормуус бага багаар ургаж эхлэх болно. Хамгийн гол зүйл бол унтахаасаа өмнө марталгүйгээр максаа тавих ёстой. Дэндүү ихийг түрхчихвэл нүдэнд эвгүй байдаг учир хэмжээг тохируулан тавиарай.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.