Шөнө унтаж байхад гэнэт шөрмөс татах нь маш аюултай: үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

Хөлийн шөрмөс татахад маш их өвдөлтийг мэдэрдэг. Тэгвэл шөнө гэнэт шөрмөс татахыг болиулах бас үүнээс урьдчилан сэргийлж, таныг бүтэн нойртой хоноход туслах зарим нэг аргуудыг хүргэж байна. 1. Хөлийн булчингаа жийх Хөлийн шөрмөс татах үед аль болох хөлөө жийх ёстойгоос гадна орныхоо хажууд эвхсэн алчуур байлгаарай. Орон дээрээ сууж, хөлөө урагш жийнэ. Ингэхдээ хөлийн уландаа алчуураа тавьж, хөлөөрөөзөөлөнхүрэх хэрэгтэй. Хэрэв та энэ аргыг өвдгөө нугалалгүй туршиж үзвэл, хөлийн шөрмөс татахаа тэр дороо болих болно. 2. Дугуй унах Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, дугуй унах нь хөлийн шөрмөс татахаас найдвартай сэргийлж чаддаг. Яагаад гэвэл дугуйг жийх үед хөлийн булчингууд сунаж, идэвхтэй болдог байна. Хэрэв та гадуур дугуй унах боломжгүй бол фитнесзааландочиж дугуй унаж байгаарай. 3. Шээх хүртлээ шингэн зүйл уух Хөлийн шөрмөс татах нь ихэвчлэн шингэний дутагдалд орох бас электролит дэх шингэний тэнцвэр алдагдсантай холбоотой байдаг. Иймд шөнө гэнэт хөлийн шөрмөс татахаас сэргийлэхийн тулд өдөр бүр 6-8стаканус уух хэрэгтэй юм. 4. Ор дэвсгэрийн даавуугаа солих Мэргэжлийн эмч нар ор дэвсгэрийн даавуугаа солих хэрэгтэй ба хөлөө хөнжил дотроо чөлөөтэй тэнийлгэж хэвтэж чадахгүй байгаагаас шалтгаалж шөрмөс татах тохиолдол гардаг болохыг хэлж байна. 5. Зогсож байх үедээ хөлөө жийх Хэрвээ та зогсоогоороо байх үед хөлийн тань шөрмөс татвал, хөлөө жийх нь хамгийн найдвартай арга болохыг мэргэжлийн эмч зөвлөж байна. Биеийн жингээ шөрмөс татаж буйхөлдөөтөвлөрүүлж, өвдгөө тэнийлгээрэй. Тав тухгүй санагдаж магадгүй болохыг анхаарна уу. Хэрэв өвдөлт намдахгүй бол сууж байгаад хөлөө тэнийлгээд үзээрэй. 6. Орондоо орохын өмнө 3 минут хөлөө жийх 2012 онд хийсэн судалгаагаар орондоо орохын өмнө 3 минут хөлөө жийх дасгал хийснээр шөнө унтаж байхад шөрмөс татах эрсдэл багасдаг болохыг олж тогтоосон байна. 7. Витамин хэрэглэх Кали болон магни нь шөрмөс татахаас сэргийлдэг. Өдөр бүр 300-500 мгмагнийннэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байна. Мөнкалигаарбаялаг хоол хүнс тогтмол идэх хэрэгтэй ажээ. Зөвхөн гадил нькалигаарбаялаг жимс биш юм. Усан үзэм,чангаанз, жүрж болон байцаа идэж болно.

Нүдний болор цайрах өвчтэй иргэдэд үнэ төлбөргүй үзлэг явагдаж байна

БНХАУ, Монгол Улсын хооронд дипломант харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан 2 улсын хооронд олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Үүний нэг нь манай хоёр орны Улаан загалмайн нийгэмлэг болон Цэргийн төв эмнэлэгтэй хамтран нүдний болор цайрах өвчний оноштой иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хоёр орны 70 жилийн харилцаа хамтын ажиллагааны хүрээнд Бүс ба зам-Гэрэлт аялал нэртэй арга хэмжээг өрнүүлээд байна. Энэ нь нүдний болор цайрах өвчтэй иргэдийг энэ сарын 18-27-ны өдрүүдэд үзэж оношлон, шаардлагатай өвчтнүүдэд нүдний хагалагааг үнэ төлбөргүй хийхээр цэргийн төв эмнэлэг дээр үзлэг явагдаж байна. Энэ удаагийн үзлэгээр нийт урьдчилан бүртгүүлсэн 600 гаруй иргэдийг хамруулан нийт 100 орчим хүнд эмчилгээ хийхээр төлөвлөөд байна. БНХАУ-ын Чаожу нүдний эмнэлгийн явуулын үзлэг, оношлогооны автомашин Цэргийн төв Эмнэлэг дээр байрлан үзлэг хийж байна. Нүдний болор цайрах өвчтэй иргэдэд үнэ төлбөргүй хийх хагалгаа энэ сарын 23 ны өдрөөс эхлэн Цэргийн төв эмнэлэг дээр явагдана. Таван жил үргэлжлэх уг хөтөлбөрийн энэ удаагийн үзлэгт Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас иргэд хамрагдаж байгаагийн дээр, иргэдийн 80 гаруй хувь нь өндөр настан хамрагдаж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд 5 жилийн хугацаанд нүдний болор цайрах өвчтэй 1000 орчим хүнд үйлчилнэ гэдгээ илэрхийлсэн.

Таны гоо сайхны баталгаа “Tenger Bella Beauty” салон

Манай салон нь 16н жилийн туршлага, олны талархалыг хүлээсэн арьс арчилгааны органик бүтээгдэхүүнээр үйлчилдэгээрээ онцлогтой. Олон улсын стандартын жишигт нийцсэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр Гоо сайхан, карбокси, арьс өргөж залуужуулах ULTHERA, Лазер эмчилгээ, шивээс, сормуус, алжаал тайлах, эрүүлжүүлэн тураах, маникюр, педикюр зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Завгүй, стресстэй амьдралаасаа хором ч гэсэн тусгаарлагдаж гоо сайхандаа анхаарахын зэрэгцээ бие организмаа сэргээж тав тухтай тансаг орчинд арьсны бүх асуудлаа нэг доор шийдхийг хүсэж байгаа бол та туршлагатай мэргэшсэн хамт олонд дээрх асуудлаа даатгаарай. Урьдчилан Цаг авч үйлчлүүлээрэй Www.facebook.com/TengerBellabeauty ☏Утас: 80660000 Хаяг: Маршаллын гүүрний баруун талд Тэнгэр вилла хотхон 116н 1тоот

Бага насны хүүхдээ автомашинд хараа хяналтгүй орхиж болохгүй

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж буйгаар, өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар өдөртөө +30 хэм хүрч халах төлөвтэй байгаа юм. Тиймээс эдгээр өдрүүдэд наршихаас сэргийлэх арга хэмжээ авах, ялангуяа бага насны хүүхдийг автомашиндаа хараа хяналтгүй орхихгүй байхыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна. Учир нь, зуны улиралд түгжээтэй автомашин доторх температур гаднах орчноос даруй 20-30 градусаар нэмэгддэг аж. Тухайлбал, гадаа +25 градус байхад түгжээтэй автомашин дотор 45-55 градус хүрдэг тул бага насны хүүхдээ автомашиндаа хараа хяналтгүй үлдээх нь эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл учруулж болзошгүй болохыг анхаарууллаа. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

БГД-ийн Эрүүл мэндийн төвөөс "ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТ СОНСОХ ӨДӨР" аяныг эхлүүллээ

НЭМГ-ын харьяа Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор Иргэдийн санал хүсэлт сонсох өдөр аяныг эхлүүлж байна. Аяны хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тус дүүргийн Ахмад настны эмнэлэг, хүүхэд болон насанд хүрэгчдийн Эмүжин шүдний амбулаториор үйлчлүүлж буй иргэдийн санал хүсэлтийг сонсох, улмаар эмнэлэгийн тусламж, үйлчилгээг сайжруулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай болон үйлчлүүлэгчдэд тулгамдаж буй нийтлэг асуудлыг судалж, шийдвэрлэхээр зорьжээ. Иргэдийн хувьд, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхэд эмч, сувилагч нарын харилцаа хандлага, мэргэжлийн ур чадвар тун чухал байдгийг онцолж, дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны цар хүрээ, зохион байгуулж буй ажлуудад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Иргэдийн санал хүсэлт сонсох өдөр аяныг цаашид тус дүүргийн эрүүл мэндийн төв, хүүхдийн амбулатори болон Хүүхдийн нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд иргэд, үйлчлүүлэгчдээс ирүүлсэн санал, хүсэлтийг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусган ажиллахаар зорьжээ. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.